МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): С.Мөнхбаатар
"Эмнэлгийн нийгмийн ажилтны ажлын бүтээмжийн дөрвөн хүчин зүйлийн холбоо хамаарлын шинжилгээ" Социологи, vol. 19, no. 615, pp. 77-88, 2025-5-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Хураангуй Мэргэжлийн цогц чадамж нь эмнэлгийн нийгмийн ажлын хүний нөөцийн хөгжил, үйлчилгээний чанарт нөлөөлдөг үндсэн элемент юм. ӨМӨЗО-ны 2024 оны эмнэлгийн нийгмийн ажилтны динамик судалгааны тоо баримтад тулгуурлан уг судалгаанд Өвөр Монголын 227 эмнэлгийн нийгмийн ажилтны мэргэжлийн цогц чадамжид дүн шинжилгээ хийж, байгууллагын дэмжлэг, ажлын бие даасан байдал, мэргэжлийн ижилсэл зэрэг нь мэргэжлийн цогц чадамжид хэрхэн нөлөөлж байгааг шинжлэн судлахын тулд тоон судалгааны аргыг ашигласан. Судалгааны үр дүнгээс үзэхэд байгууллагын дэмжлэг, ажлын бие даасан байдал, мэргэжлийн онцлог нь эмнэлгийн нийгмийн ажилтны мэргэжлийн цогц чадамжид эергээр нөлөөлж, ажлын бие даасан байдал нь байгууллагын дэмжлэг, мэргэжлийн цогц чадамж хоорондын харилцаанд холбогч үүрэг гүйцэтгэжээ. Харин мэргэжлийн ижилслийн шинж чанар нь байгууллагын дэмжлэг ба мэргэжлийн ур чадварын хоорондын харилцаанд зуучлагч үүрэг гүйцэтгэжээ. Эмнэлгийн нийгмийн ажилтнууд өөрсдийн үйлчилгээний чанарыг салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд үр дүнтэй сайжруулж, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, сайн сайхан байдалд хамгийн дөхүү ажиллахын тулд эмнэлгүүд нийгмийн ажлын үйлчилгээ, менежментийг бэхжүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн нийгмийн ажилтнууд өөрсдөө тасралтгүй дадлагажиж, суралцах, мэргэжлийн сургалтаар дамжуулан өөрсдийн ур чадвараа дээшлүүлэхийг зөвлөж байна. Keywords: Medical social workers, Organizational support, Job autonomy, Professional identity, professional competence

Зохиогч(ид): С.Мөнхбаатар, Г.Түмэннаст
"Өвөр Монгол дох малчдын социаль орон зайн өөрчлөлтийн түүхэн үе шат ба үр нөлөө" Социологи, vol. 19, no. 615, pp. 171-177, 2025-5-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Abstract:This article analyzes People's Republic of China’s policies and actions regarding livestock grazing in Inner Mongolia. A policy analysis of spatial changes in livestock grazing was conducted, and the current situation and historical overview of the past were reviewed chronologically. In reviewing this social spatial change in Inner Mongolia, we consider it within the context of the overall policies implemented since the Chinese government's "Land and Pasture Ownership" policy, first implemented in 1979, to the present day. Pasture policies and practices have shaped the livelihoods, urbanization, demographic structure, and social change of modern Inner Mongolian herders. This article also compares and analyzes the main Western and Eastern theories and concepts regarding social spatial change, and discusses them within the context of a literature review. As for the analytical method, the secondary and policy analysis methods were used.

Зохиогч(ид): Я.Отгонбаяр, Ш.Оюунханд, Г.Түмэннаст, С.Мөнхбаатар
"хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн их, дээд сургуульд сурахад тулгарч буй зарим бэрхшээлийг судалсан нь " НИЙГМИЙН АЖИЛ, vol. 16, no. 616, pp. 73-85, 2025-5-1

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

ХБ-тэй иргэдийн боловсрол эзэмших эрхийг дэлхий нийтэд болон үндэстний хэмжээнд эрх зүйн орчноор баталгаажуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бодлого, үйл ажиллагаа чиглэгдсээр байгаа нь сайшаалтай зүйл. Гэсэн хэдий ч ХБ-тэй иргэдийн боловсролыг сургуулийн өмнөх, бага болон дунд боловсролоор ойлгох, энэ чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг илүүтэй анхаарч байгааг судалгааны үр дүнгүүд харуулсаар байна. Гэтэл XXI зуун бол тэгш хамран сургах боловсролыг чухалчилсан, хөгжлийн бэрхшээлтэйгээс үл хамааран иргэн бүр хүссэн шатлалынхаа түвшинд элсэн суралцах, хөдөлмөр эрхлэх, нийгмийн статусаа дээшлүүлэх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. ХБ-тэй залуучуудад их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах, төгсөх боломж нөхцөл, тэдний бодит хэрэгцээнд тохируулга хэрхэн хийгдэж байгаа, мөн тулгарч буй зарим бэрхшээлийг улсын их сургуулиудын сургалтын албаны ажилтан болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдаас тоон болон чанарын судалгааны аргаар авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийснээ энэ өгүүллийн хүрээнд танилцуулж байна.

Зохиогч(ид): С.Мөнхбаатар, О.Мөнхбат
"Эрүүл мэндийн социал хүчин зүйлийн судалгаа (Эрүүл мэндийн социологийн шинжилгээ)", 2025-3-18
Зохиогч(ид): С.Мөнхбаатар, О.Мөнхбат
"МИГРАЦИОННЫЕ ПРОЦЕССЫ В СОВРЕММЕННОЙ МОНГОЛИИ", 2024-7-8
Зохиогч(ид): С.Мөнхбаатар
"Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаа", Социологичдын симпозиум, 2024-6-28, vol. 19, pp. 94-105

Хураангуй

Цэргийн насны залуучуудын хувьд цэргийн алба хаахад сөргөөр нөлөөлж байгаа олон хүчин зүйл байдаг. Түүний нэг гол хүчин зүйл нь эрүүл мэндийн шалтгаан юм. Дэлхийн олон орны үе тэнгийнхний адил Монгол залуусын алба хаах чадварт сөргөөр нөлөөлж байгаа эрүү мэндийн олон асуудал өнөөдөр ч тулгарч байгаа билээ. Тэдгээр эрүүл мэндийн асуудлыг ерөнхийд нь бие махбодын, оюун санаа, сэтгэцийн болон амьдралын хэв маягтай холбоотой асуудлууд гэж ангилж болно. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас эрүүл мэндийг тодорхойлохдоо "зөвхөн өвчин эмгэггүй байх бус бие бялдар, оюун санаа, бүхэлдээ социаль сайн сайхан байдал хангагдсан байх нөхцөл" гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй амьдралын олон хүрээнд бие бялдар, оюун ухаан, сэтгэц, нийгмийн олон хэмжүүрийн хувьд ерөнхийдөө сайн сайхан байдал хангагдсан нөхцөл гэж ойлгож болно. Цэргийн насны залуучууд, тэр дундаа цэргийн алба хааж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн өвөрмөц сорилттой тулгардаг (NAP, 2013). АНУ-ын Үндэсний академийн Тэдний тулгардаг эрүүл мэндийн зарим гол асуудлуудыг тоймолбол, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сэтгэлийн хямрал, түгшүүр, амиа хорлох, осол гэмтэл /я.г яс булчингийн гэмтэл/, цочмог гэмтэл, нойргүйдэл, зүрх судасны эрүүл мэнд, бэлгийн замын өвчлөл зэрэг байж болно. Гэмтлийн дараах стрессийн эмгэг: Байлдааны болон бэлтгэл сургуулилт гэмтлийн үйл явдалд өртөхөд хүргэдэг бөгөөд энэ нь сэтгэцийн сайн сайхан байдал, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлдөг бол цэргийн амьдралын стресс, түүний дотор гэр бүлээсээ тусгаарлах, ачаалал, дарамттай орчин, байлдааны боломж зэрэг нь сэтгэлийн хямрал, түгшүүрийн эмгэгийг үүсгэж болно.

Зохиогч(ид): Б.Нандинцэцэг, М.Батбаатар, С.Мөнхбаатар
"DEVELOPMENT OF CHILDREN WITH DISABILITIES: A CASE STUDY FROM THE WEST PROVINCE OF MONGOLIA" Социологи, vol. №18 (604), pp. 13, 2024-5-1

https://sas.num.edu.mn/mn/?p=637

Хураангуй

This poster was prepared for The Norwegian Lutheran Mission in Mongolia’s Development Project for Children with Disabilities, which ran for three years from 2020 in the Bayan-Olgii and Khovd provinces of the western region. The project aimed to empower the Association of Parents of Children with Disabilities and improve the living conditions and ensure the rights of children with disabilities by increasing the responsibility of provincial and local governments regarding children's rights. The evaluation of this project was conducted by a team from the Development Initiatives and Policy Research Center, which provides training, research, and consulting services. The evaluation was based on a comparison of the activities conducted within the project, the results achieved, and the impact based on research evidence. The evaluation survey was conducted from October 8th to October 18th, 2022, covering the Bayan-Olgii and Khovd province centers, as well as six soums, respectively, by conducting surveys with 74 parents and 156 communities. Additionally, data were collected using qualitative interview methods (individual and group interviews) involving 98 people who participated in the project management, government and non-government organizations, social workers, local education, health and welfare organizations, and the main stakeholders of the Development Project for Children with Disabilities. During the implementation of the project, children with disabilities and their parents were empowered, and community attitudes toward them changed as a result.

Зохиогч(ид): Я.Отгонбаяр, Г.Түмэннаст, С.Мөнхбаатар
"Ахмад настны асрамжийн үйлчилгээний харьцуулсан судалгаа" Монголын хүн амын сэтгүүл, vol. 34, no. 599, pp. 119-137, 2024-5-1

https://journal.num.edu.mn/MJP/issue/view/551

Хураангуй

Ахмад настны асрамжийн үйлчилгээний харьцууулсан судалгааг хийсэн бөгөөд БНСУ-ын сайн туршлагыг илүү анхаарч судалсан.

Зохиогч(ид): С.Мөнхбаатар
"АРДЧИЛСАН НИЙГЭМ ДЭХ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ, ХАНДЛАГА " Философи, эрх зүйн судлал, vol. XXXVIII, no. 22276440, pp. 28-42, 2023-11-15

https://ip.ac.mn/c/1013593?content=3387197

Хураангуй

Since the 1990s, Mongolia has chosen a democratic development path, facing the need to fundamentally change social, political and theoretical concepts. Since the development of a democratic society is a goal, it is naturally necessary to develop in the right direction. In order to do so, it is important to know the nature, level, methodology and attitude of citizens' political participation. Therefore, the researchers studied the socio-political situation in the country and the changes in the positive and negative socio-political situation to determine the characteristics and conditions of social, political activity and participation of young people. Young people are often studied as social members, taking into account their personal characteristics, such as the birth and education of their parents, education, behavior, and formation of the worldview.

Зохиогч(ид): М.Батбаатар, Б.Нандинцэцэг, С.Мөнхбаатар
"DEVELOPMENT OF CHILDREN WITH DISABILITIES: A CASE STUDY FROM THE WEST PROVINCE OF MONGOLIA", OPEN-MIND MONGOLIA 2023 “Exploring innovative solutions for contemporary social challenges", Монгол, 2023-9-28, vol. 2, pp. 7

Хураангуй

This poster was prepared for The Norwegian Lutheran Mission in Mongolia’s Development Project for Children with Disabilities, which ran for three years from 2020 in the Bayan-Olgii and Khovd provinces of the western region. The project aimed to empower the Association of Parents of Children with Disabilities and improve the living conditions and ensure the rights of children with disabilities by increasing the responsibility of provincial and local governments regarding children's rights. The evaluation of this project was conducted by a team from the Development Initiatives and Policy Research Center, which provides training, research, and consulting services. The evaluation was based on a comparison of the activities conducted within the project, the results achieved, and the impact based on research evidence. The evaluation survey was conducted from October 8th to October 18th, 2022, covering the Bayan-Olgii and Khovd province centers, as well as six soums, respectively, by conducting surveys with 74 parents and 156 communities. Additionally, data were collected using qualitative interview methods (individual and group interviews) involving 98 people who participated in the project management, government and non-government organizations, social workers, local education, health and welfare organizations, and the main stakeholders of the Development Project for Children with Disabilities. During the implementation of the project, children with disabilities and their parents were empowered, and community attitudes toward them changed as a result.

Зохиогч(ид): М.Батбаатар, С.Мөнхбаатар
"Монголчуудын улс төрийн институцид итгэх байдал, үнэлгээнд хийсэн дүн шинжилгээ.", IS MONGOLIA AN OASIS OF DEMOCRACY? : A COMPARATIVE PERSPECTIVE, Монгол, 2023-6-25, vol. 1, pp. 42-56

Хураангуй

Монгол дахь улс төрийн тогтолцооны нэгээхэн чухал бүрэлдэхүүн хэсэг болох улс төрийн институцэд иргэд, олон нийтийн итгэж буй байдлын талаар энэхүү өгүүлэлд авч үзсэн болно. Итгэлцэл нь ардчилал төдийгүй төрийн байгууллагуудын саадгүй, үр дүнтэй ажиллах чухал элемент юм. Иргэдийн бие биедээ болон засгийн газартаа итгэх итгэл өнөөдөр буурч байгаа нь итгэлцлийг нийгэм, улс төрийн шинжлэх ухааны хувьд урьд өмнөхөөсөө илүү чухал асуудал болгож байна. Итгэлцэл бол хамтын ажиллагааны хамгийн чухал эх сурвалжуудын нэг юм. Иргэний болон олон нийтийн харилцааны бүхий л түвшинд хамтын ажиллагаа шаардлагатай байдаг тул социаль харилцааны оролцогч талуудын харилцан итгэлцлийн түвшин, түүнд нөлөөлж буй элементүүдийг гүн гүнзгий ажиглах хэрэгтэй.

Зохиогч(ид): С.Мөнхбаатар
"Нийгмийн асуудал", 2023-6-1
Зохиогч(ид): С.Мөнхбаатар
"Нийгмийн асуудал", 2023-5-31
Зохиогч(ид): С.Мөнхбаатар, Д.Мөнх-Учрал
"ЭРҮҮЛ МЭНДИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА" НИЙГМИЙН АЖИЛ, vol. 07/2023-14, pp. 94, 2023-5-15

https://www.num.edu.mn/filesnum/juram/setguuliin%20argachlal.pdf

Хураангуй

Монгол улсад АШУҮИС-ийн НЭМС 2003 оноос хойш ЭМНА мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар нийт 220 орчим мэргэжилтэн төгссөн байна. ЭМНА бэлтгэж эхэлснээс хойш нийт төгсөгчдийн дунд хөдөлмөр эрхлэлтийн байдал, сэтгэл ханамжийг судалсан суурь судалгаа ховор байдаг. Иймд ЭМНА мэргэжлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, мэргэжлийн талаарх сэтгэл ханамжийг судлах зорилгоор уг судалгааг хийсэн.

Зохиогч(ид): М.Батбаатар, С.Мөнхбаатар
"ОРОН НУТАГ ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЧАДАВХЖУУЛЖ БУЙ ТУРШЛАГА, ҮР ДҮН" Социологи, vol. 16(582), pp. 188-205, 2023-5-15

https://dep.num.edu.mn/sna/

Хураангуй

Судалгаанд ХБХ-ийн чадавхын нөхцөл байдлыг тодорхойлох “Дигни” аргачлалыг ашигласан. Судалгаанаас гарах үр дүн нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг чадавхжуулах ажлын чухал жишээ болох бөгөөд ажлын үр дүнг бусад орон нутагт хэрэгжүүлэх, сайн жишээг түгээн дэлгэрүүлэхэд мэдээллийн чухал эх сурвалж болох юм.

Зохиогч(ид): С.Мөнхбаатар, С.Хандмаа
"Нийгмийн ажил", 2023-4-5
Зохиогч(ид): С.Мөнхбаатар, О.Мөнхбат
"Монгол Урианхай болон Тувагийн нийгэм соёлын харилцааны талаарх олон нийтийн санаа бодол", Урианхайн түүх, шашин, өв соёл, Монгол, 2022-11-25, vol. 1/2023, pp. 20-21

Хураангуй

Монгол Урианхайнууд, баруун монголчууд болон Оросын холбооны улсын харьяанд байх Тува улсын иргэдийн хоорондын нийгэм соёлын харилцаа нь Монголчуудын хувьд чухал учир холбогдол бүхий харилцаа билээ. Олон айл өрхийн хамаатан садан, ахан дүүр хилийн наана цаана байхын зэрэгцээ, хэл соёл, уламжлал, үндэстний танигдахуй (national identity), социаль амьдралын түүхэн уламжлал нь судлаачдын хувьд чухал судлагдахуун болдог билээ. Урианхай, Тувагийн нийгэм соёлын харилцааны талаарх олон нийтийн санал бодлыг судалж, Монгол Урианхайчуудын амьдралын хэв маяг, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг судалж, танигдахуйн зарим шинжийг шинжлэхэд судалгааны зорилго оршино.

Зохиогч(ид): С.Мөнхбаатар
"Орон нутгийн олон нийтийн хөгжил ба цөлжилтийг бууруулах сайн арга зам", Цөлжилтийг бууруулахад оло улсын оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх нь форум, 2022-11-24, vol. 01/2023, pp. 15-16

Хураангуй

Үндэсний хэмжээнд – Бодлого, хөтөлбөр, түшмэл, олон нийтийн өөрийн санаачлага Олон Улсын сайн туршлага (benchmark) ОЛОН НИЙТИЙН ХӨГЖИЛ, ИДЭВХИЖҮҮЛЭХ, ЧАДАВХИЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА – САЙН ТУРШЛАГА





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар