Бидний тухай
Багш ажилтан
Санхүүгийн шинжилгээний онол, арга зүйн үндсийг судалж, санхүүгийн тайлангийн шинжилгээ, үйл ажиллагааны шинжилгээ, эрсдэл өгөөжийн шинжилгээ, санхүүгийн хөшүүргийн шинжилгээ, капиталын бүтцийн шинжилгээ, ногдол ашгийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын шинжилгээний арга үзүүлэлтийг ашиглан бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, санхүүгийн шинжилгээний тогтсон жишиг арга үзүүлэлтийн системийг ашиглан шинжилгээ тооцоолол хийх, түүнд тулгуурлан, үнэлгээ дүгнэлт өгөх; санхүүгийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох, таамаглах, богино болон урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулахарга зүйн үндсийг судална.
Бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны шинжилгээг төрөл бүрийн аргаар хийж, өнөөгийн ба хэтийн төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх замаар санхүүгийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, дадлага, чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Санхүүгийн харилцаа, санхүүгийн систем, санхүүгийн зах зээлийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн зах зээлийн төрлүүд, санхүүгийн байгууллага болон зуучлагчид, санхүүгийн хэрэгслүүд, тэдгээрийн төрөл, ялгаа, зах зээлийн үнэлгээ; хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт, хувь хүний санхүүгийн төлөвлөлт, хадгаламжийн төрөл, зээлийн эх үүсвэрийн сонголт, эрсдэл, түүний төрлүүд, эрсдлээс хамгаалах арга, төрийн санхүү, улсын төсвийн талаарх онолын асуудлуудыг судална.
Санхүүгийн үндэс хичээлийн хүрээнд санхүүгийн мөн чанар, зарчим,санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгө оруулалт, эрсдлийн удирдлагын суурь ухагдахуун, нийгмийн даатгал, хувь хүний болон төрийн санхүүгийн үндсэн ойлголтуудыг судалснаар санхүүгийн цэгцтэй мэдлэг болон санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмших үндэс, суурийг тавихад оршино.
Уг хичээлээр Санхүүгийн менежментийн агуулга, мөн чанар,онолын үзэл баримтлал, үүрэг, зорилго болон Санхүүгийн менежментийн тулгуур ойлголтууд, Өгөөж эрсдэлийн үнэлгээ, Хувьцаа, бондын үнэлгээ, Капиталын өртгийн үнэлгээ ба санхүүгийн шийдвэр гаргалт, Капиталын бүтэц ба хөшүүрэг, Санхүүгийн шинжилгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг санхүүгийн шийдвэрт ашиглах, Ажлын капиталын менежментийн бодлого, Мөнгө ба ТБҮЦ-ны менежмент, Авлагын менежмент, Бараа материалын менежмент зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний бусад талуудтай нягт холбоотойгоор санхүүгийн менежерийн шийдвэр гаргах арга зүйг дараах чиглэлүүдээр судлана. Үүнд: Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үзэл баримтлалд суурилан мөнгөний урсгалыг оновчтой зохион байгуулах, хөрөнгийг үйл ажиллагааны циклд зөв байршуулах; Компанийн өгөөж, эрсдэлийг тодорхойлж компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүнтэй шийдвэр гаргах; Санхүүжилтийн эх үүсвэр, түүний өртөгийг тооцож капиталын бүтцийн шийдвэрийн гаргалтуудыг оновчтой хийх, капиталын бүтцийн шийдвэр гаргалтанд хөшүүргийн нөлөөллийг тооцох; Үйл ажиллагааны, санхүүгийн болон нийт хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн мөн чанар, санхүүгийн удирдлагын шийдвэрт хэрэглэх хэрэглээг тооцох; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь шинжилж цаашдын бодлого, төлөвлөлтөнд ашиглах; Компанийн хөрөнгө оруулалтын бодлого, капитал төсөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалуудыг таамаглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын аргууд болох цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга (NPV),өгөөжийн дотоод нормын арга (IRR), эргэн төлөгдөх хугацааны арга Уг хичээлээр Санхүүгийн менежментийн агуулга, мөн чанар,онолын үзэл баримтлал, үүрэг, зорилго болон Санхүүгийн менежментийн тулгуур ойлголтууд, Өгөөж эрсдэлийн үнэлгээ, Хувьцаа, бондын үнэлгээ, Капиталын өртгийн үнэлгээ ба санхүүгийн шийдвэр гаргалт, Капиталын бүтэц ба хөшүүрэг, Санхүүгийн шинжилгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг санхүүгийн шийдвэрт ашиглах, Ажлын капиталын менежментийн бодлого, Мөнгө ба ТБҮЦ-ны менежмент, Авлагын менежмент, Бараа материалын менежмент зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний бусад талуудтай нягт холбоотойгоор санхүүгийн менежерийн шийдвэр гаргах арга зүйг дараах чиглэлүүдээр судлана. Үүнд: Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үзэл баримтлалд суурилан мөнгөний урсгалыг оновчтой зохион байгуулах, хөрөнгийг үйл ажиллагааны циклд зөв байршуулах; Компанийн өгөөж, эрсдэлийг тодорхойлж компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүнтэй шийдвэр гаргах; Санхүүжилтийн эх үүсвэр, түүний өртөгийг тооцож капиталын бүтцийн шийдвэрийн гаргалтуудыг оновчтой хийх, капиталын бүтцийн шийдвэр гаргалтанд хөшүүргийн нөлөөллийг тооцох; Үйл ажиллагааны, санхүүгийн болон нийт хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн мөн чанар, санхүүгийн удирдлагын шийдвэрт хэрэглэх хэрэглээг тооцох; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь шинжилж цаашдын бодлого, төлөвлөлтөнд ашиглах; Компанийн хөрөнгө оруулалтын бодлого, капитал төсөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалуудыг таамаглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын аргууд болох цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга (NPV),өгөөжийн дотоод нормын арга (IRR), эргэн төлөгдөх хугацааны арга (PP) болон бусад аргуудыг судлан тэдгээрийн онцлог уялдаа холбоог тодорхойлох; Ажлын капиталын ашиглалтын талаар оновчтой шийдвэр гаргах арга зүйн ойлголтуудыг өгөх зэрэг болно.
Уг хичээл нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагчдын мэргэжлийн заавал судлах суурь хичээлүүдийн нэг бөгөөд үндсэн зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн байдалд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлоход санхүүгийн оновчтой, зөв шийдвэр гаргах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
Бизнесийн ёс зүй, манлайлал, ёс зүйтэй шийдвэр гаргалт гэж юу болох, компанийн засаглал, хариуцлага, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хандаж байгаа хандлага, компанийн санхүү, олон улсад бизнес хийхэд улс орнуудын соёлын ялгаа, маркетинг болон худалдааны онцлог, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандарт, хөрөнгийн зах зээл дахь ёс зүйн зарчим, засгийн газар, төрийн албан хаагчийн ёс зүй, банк, даатгалын салбарын ёс зүйн онцлог, нягтлан бодогч, аудитор хүний мэргэжлийн ёс зүй болон хариуцлагатай, ёс зүйтэй эерэг нөлөө, давуу талуудын талаарх онол аргазүйг эзэмшинэ.
Бизнесийн харилцаанд оролцогч талууд, ялангуяа төрийн удирдлагын түвшин дэх гүйцэтгэх удирдлагын баг болон компанийн удирдлагын баг, менежерүүд бизнесийн харилцаанд хэрхэн ёс зүйтэйгээр хандах болон шийдвэр гаргалттай холбоотой бизнесийн ёс зүйн суурь ойлголт, зарчим, онолын үзэл баримтлалыг олгож, оюутан өөрийгөө илүү зөв хандлагатай, хариуцлагатай болгож төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.