МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: EINT411
Багц цаг: 2

Товч агуулга

Хэлмэрчлэхүй 2 хичээлээр суралцагч хэлмэрчлэхүйн суурь мэдлэг, практик чадвар эзэмшинэ. Оюутны сонсож ойлгох, задлан шинжлэх, тэмдэглэл хөтлөх, ой тогтоох, анхаарлаа төвлөрүүлэх, тогтоосноо өвөр хэл рүү эргээд хөрвүүлэх зэрэг хэлний болон холбогдол бүхий салбар шинжлэх ухааны идэвхтэй, идэвхгүй дадал, чадвараа хөгжүүлнэ. Энэхүү хичээлийг үзсэнээр суралцагсад нэг талаасаа, уулзалт, гэрээ хэлцэл, үг, тайлан, танилцуулга, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга г.м.-ийн онцлог, бэрхшээл, тэдгээрийг давж гарах арга, нөгөө талаас нь, хурал, чуулга, бага хурал, лекц, сургалт семинар, газар дээр нь салбарын байдал, тулгамдсан асуудал, ахуй амьдрал г.м.- тэй танилцах цуваа хэлмэрчлэхүйн тодорхой дадал чадвартай болно.

Зорилго

Хэлмэрчлэхүй, түүний ангилал, аргын талаарх үндсэн ойлголтыг өгч, сонсож ойлгох, тогтоох, утгыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөр хэл рүү буулгах арга барил, дадал эзэмшүүлнэ. Мэргэжлийн хэлмэрчлэхүйн талаар үндсэн суурь ойлголт олгоно. Хэлмэрчлэх дадлыг англи- монгол, монгол-англи хэл рүү хийнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: EINT311
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгад төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дарааах сэдвийн хүрээнд хэлмэрчлэх дадал эзэмшинэ. Хичээлийн агуулгыг 2кр буюу 64 цагийн семинарын хэлбэрээр олгоно. Ингэхдээ: Хэлмэрчлэхүйн тодорхойлолт, ангилал, төрөл, үйл явц, утга, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тогтоох, санах буюу тэмдэглэл хөтлөх, нэр томъёо, үг сонголт, үг оноох, утгыг гаргах, буулгах, харилцаа, ярианы соёл, хэм хэмжээ болон бусад холбогдол бүхий сэдвээр үндсэн ойлголттой болно. Мэндчилгээний олон хэлбэрээс эхлэн, танилцах, угтах, үдэх, яриа хэлэлцээний явц, хурал удирдах, нээх, хаах, үг хэлэх, асуулт тавих, хариулах, гэрээ хэлэлцээр хийх, хот орон танилцуулах, музей үзэсгэлэн, түүхэн дурсгалт газар, байгалийн цогцолбор, дархан цаазат буюу нөөц газрыг танилцуулах, товч мэдээ, улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, энх тайван, хамтын ажиллагаа гэх мэт сэдвээр хэлмэрчлэх суурь чадвар эзэмшинэ. Орчин үеийн мэдээллийн өргөн хэрэгслийг ашиглан англи – монгол, монгол – англи хэл рүү цуваа хэлмэрчлэх дадлага хийнэ.

Зорилго

Хэлмэрчлэхүй, түүний ангилал, аргын талаарх үндсэн ойлголтыг өгч, сонсож ойлгох, тогтоох, утгыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөр хэл рүү буулгах арга барил, дадал эзэмшүүлнэ. Мэргэжлийн хэлмэрчлэхүйн талаар үндсэн суурь ойлголттой болж хэлмэрчлэх дадлыг англи- монгол, монгол-англи хэл рүү хийнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL331
Багц цаг: 2

Товч агуулга

Унших дадлын хзрээнд оюутанд ямарваа бүтээл туурвилыг эх зохиолоох нь унших ойлгох чавдарыг хөгжүүлэн бий болгох түүнчилэн тусгай мэргэжлийн үгийн санг дотрох контекстээр нь таниу мэдэх мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой академик згсийн санг судлах болоод гадаад хэлний эх сурвалжтай бие даан ажиллах ур чадварыг хөгжүүлэн бүрдүүлэхэд тус хичээлийн ач холбогдол оршино. Бичих дадлын хүрээнд оюутнуудад найруулга зүйн үндсэн ойлголтыг өгч, зөв найруулан бичих дадлыг эзэмшүүлэх, бичих чадварыг хөгжүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Зорилго

Унших дадлын хзрэнд оюутанд ямарваа бүтээл туурвилыг эх зохиолоох нь унших ойлгох чавдарыг хөгжүүлэн бий болгох түүнчилэн тусгай мэргэжлийн үгийн санг дотрох контекстээр нь таниу мэдэх мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилготой академик згсийн санг судлах болоод гадаад хэлний эх сурвалжтай бие даан ажиллах ур чадварыг хөгжүүлэн бүрдүүлэхэд тус хичээлийн ач холбогдол оршино. Бичих дадлын хүрээнд оюутнуудад найруулга зүйн үндсэн ойлголтыг өгч, зөв найруулан бичих дадлыг эзэмшүүлэх, бичих чадварыг хөгжүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL212
Багц цаг: 2

Товч агуулга

Сурах бичгийн дагуу англи хэлний дүрмийн дэс дараатай зааж эзэмшүүлэх бөгөөд хэлзүйн дөрвөн чадварыг хөгжүүлэх дасгал хийнэ. Мэргэжлийн түвшний эх бичвэрийг уншуулж, өөрийн үгээр ярицлж, бие даан ахисан түвшний бичвэр бичүүлэх дасгал хийнэ.

Зорилго

Шинэ үг тогтоох, шинэ ойлголтыг тайлбарлах, шинэ аргыг хэрэглэх замаар оюутнууд англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг дундаас дээш түвшинд хүргэхийн зэрэгцээ давтах, бүтээн туурвих ажиллагаагаар англи хэл дээрх эх бичвэрийг унших ойлгох, задлан шинжлэх, өөрийн үгээр бусдад ярьж өгөх, эхийг сонсож ойлгох, уншиж эсвэл сонсож ойлгосон эхээ бичгээр илэрхийлэх, өөрийн үгээр бичвэр бичих зэрэг чадварыг эзэмшүүлэх ба цаашид гүйнзгийрүүлэн сурах суурийг тавина.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, ИБАст
Индекс: ENGL211
Багц цаг: 2

Товч агуулга

Сурах бичгийн дагуу англи хэлний дүрмийн дэс дараатай зааж эзэмшүүлэх бөгөөд унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх дасгал хийлгэнэ.

Зорилго

Шинэ үг тогтоох, шинэ ойлголтыг тайлбарлах, шинэ аргыг хэрэглэх замаар оюутнууд англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг дундаас дээш түвшинд хүргэхийн зэрэгцээ давтах, бүтээн туурвих ажиллагаагаар англи хэл дээрх эх бичвэрийг унших ойлгох, задлан шинжлэх, өөрийн үгээр бусдад ярьж өгөх, эхийг сонсож ойлгох, уншиж эсвэл сонсож ойлгосон эхээ бичгээр илэрхийлэх, өөрийн үгээр бичвэр бичих зэрэг чадварыг эзэмшүүлэх ба цаашид гүйнзгийрүүлэн сурах суурийг тавина.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар