МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: CHIN313
Багц цаг: 3

Товч агуулга

Хятадын эртний уран зохиолын хувьд: Хятадын уран зохиолын үүсэл хөгжлөөс эхлээд, эртний үлгэр, домог, анхны яруу найргийн болон үргэлжилсэн үгийн зохиол бүтээлүүд гарч хөгжсөн тухай, Хятадын түүхийн үечлэлийн дагуу төрт улс тус бүрийн үеийн уран зохиолын хөгжлийн тухай, мөн тухайн цаг үеийн уран зохиолын шилдэг төлөөлөгчид, тэдний уран бүтээлтэй товч танилцана. Хятадын орчин цагийн уран зохиолын хувьд: Хятадын орчин цагийн уран зохиолыг гурван үечлэлээр хуваан, үе тус бүрийн яруу найраг, өгүүллэг, тууж, роман туурвилын хөгжлийн тухай болон төлөөлөх зохиолчид, тэдний уран бүтээлтэй товч танилцана. Үүнээс гадна Хятадын хүүхдийн уран зохиолын хөгжил, Тайвань, Хонконгийн зохиолчид, тэдний бүтээлтэй товч танилцана.

Зорилго

Хятадын уран зохиолын хөгжлийн түүх, үе үеийн төлөөлөх зохиолчдын амьдрал, уран бүтээлтэй товч танилцана. • Хятадын эртний болон орчин цагийн уран зохиол хэрхэн хөгжиж ирсэн түүхтэй товч танилцана • Хятадын эртний болон орчин цагийн үе үеийн зохиолч, яруу найрагчдын амьдрал, уран бүтээлтэй товч танилцана • Хятадын эртний болон орчин цагийн үе үеийн шүлэг найраг, үргэлжилсэн үгийн зохиол бүтээлтэй товч танилцана

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: CHIN340
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгэм улс төрийн эхийг орчуулах арга зүй болон онцлогийг онолын үүднээс судалж, Монгол болон Хятад улсын гадаад харилцаа, гадаад бодлого, хамтын ажиллагаа, эдийн засаг, гадаад худалдаа, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлал, зэрэг нийгэм эдийн засгийн холбогдолтой мэдээ мэдээллийг уншиж ойлгох, тоймлон тэмдэглэх, орчуулгын оновчтой арга хэрэглэн монгол, хятад хоёр хэлнээ үгийн сангийн болон хэл зүйн алдаа мадаггүй орчуулах чадвар дадалд суралцана.

Зорилго

Хятад, монгол хэлний хэвлэл мэдээллийн бичвэрийг орчуулах арга зүй болон онцлогийг онолын үүднээс судалж, нийгэм, улс төрийн сэдэвтэй бичвэрийг хоёр хэлний хэм хэмжээнд нийцүүлэн үгчлэн буюу утгачлан орчуулах чадвар дадал эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHIN211
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHIN210
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHIN510
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэлний түүхийн үечлэл, нэн эртний үе, дундад эртний үе, шинэ үеийн хятад хэлний авиа зүй, үгийн сан,үгийн утга, хэл зүйн хөгжлийн түүх, хувирал хийгээд хувирлын зарчмууд, онцлог, эртний болон орчин цагийн хятад хэлний авиа зүй, үгийн сан, үгийн утга, хэл зүйн тогтолцооны адил ба ялгаатай тал, тэдгээрийн уялдаа холбоог судална.

Зорилго

Хятад хэлний түүхийн үечлэл, авиа зүй, үгийн сан,үгийн утга, хэл зүйн хөгжлийн түүхтэй танилцан, хятад хэлний авиа зүй, үгийн сан,үгийн утга, хэл зүйн хувирлын зарчмууд болон онцлог, эртнийболон орчин цагийн хятад хэлний авиа зүй, үгийн сан, үгийн утга, хэл зүйн тогтолцооны адил ба ялгаатай тал, тэдгээрийн уялдаа холбоог ойлгож авах зорилготой. Ингэснээр авиа зүй, үгийн сан,үгийн утга, хэл зүйн түвшинд судалгаа хийх чадвартай болох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: CHIN217
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LING601
Багц цаг: 3

Товч агуулга

Судлахуун, ХХШ-д нийгэм, соёл болон хам бичвэр зэрэг олон хүчин зүйл хамаарах нь, Хэл ба хөрвүүлэг, Хэлийг хэрэглээний хэл шинжлэлийн үүднээс тодорхойлох нь, Түгээмэл хэлзүйн (UG) байгалийн мөн чанар, Зарчим хэмжихүүний онолын үндсэн ойлголтууд, Хэл сурахуйн ерөнхий ойлголт, Хоёр дахь хэл эзэмших ба түгээмэл хэлзүй, Өгүүлбэрийн бүрэлдэхүүн бүтэц, Хувиргал өгүүлбэрзүй, Цахим хэл шинжлэл гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд орчин цагийн хэлний онолын нийтлэг чиг хандлагыг илэрхийлэх хэрэглээний хэл шинжлэлийн суурь ойлголтыг эзэмшинэ.

Зорилго

Хэрэглээний хэл шинжлэлийн үндсэн ойлголт, орчин үеийн чиг хандлагын талаар онолын суурь мэдлэг олгох зорилготой. Цаашид онолын мэдлэгээ ашиглах хэл шинжлэлийн судалгаа хийх, судалгааны материал боловсруулах, мэдлэгийн хүрээгээ тэлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: TRAN200
Багц цаг: 3

Товч агуулга

Өнөөгийн дэлхий дахины оюуны мэдлэг, боловсролыг гадаад хэлний боловсрол мэдлэг, орчуулгаар дамжуулан хүртэж, бусад улс үндэстэнтэй зэрэгцэн, нэгэн түвшинд харилцах орчуулагч, хэлмэрчид орчуулгын онолын мэдлэг бол суурь мэдлэг нь болох юм. Хичээлээр өнөөгийн орчуулгазүйн онолын мэдлэгийг багцлан, тэргүүлэх онол, зарчмыг хослуулан зааж, оюутанд орчуулгын онол, аргазүйн мэдлэг олгоно.

Зорилго

Гадаад хэлний мэргэжилтний эзэмшвэл зохих чадвар бол орчуулах ба хэлмэрчлэх чадвар юм. Орчуулагч, хэлмэрчийн мэргэжлийг эзэмшсэн мэргэжилтэн ажлын дадал туршлагатай байлаа ч онол аргазүйн мэдлэг зайлшгүй шаардагдана. Үүний зэрэгцээ монгол хүн болохынхоо хувьд орчуулгын баялаг уламжлалтай үндэстний төлөөлөл болохынхоо хувьд орчуулгын арга зарчмын арвин баялаг уламжлалаас суралцан, өмнөх үеийн орчуулагчдын хуримтлуулсан туршлага, хураасан онолын мэдлэгийг эзэмших нь монгол орчуулагчийн соёлын илэрхийлэл юм. Өрнөдийн орчуулгын онолч эрдэмтдийн тогтолцоотой онол аргазүйг эзэмших нь дэлхий дахины их дээд сургуулийн орчуулгын хөтөлбөрийн мэргэжлийн суурь болсоор иржээ. Улс орны гадагшаа чиглэсэн алив хэлцэл, аман ба бичгийн орчуулгагүйгээр явахгүй бөгөөд, гадаад орчинтой харилцах холбоо гүүр болох улс орны нүүр царай болсон орчуулагч, хэлмэрч мэргэжилтнийг бэлтгэх мэргэжлийн суурийг тавихад энэ хичээлийн ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: CHIN346
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэлний хэл зүйн шинж чанар, хэл зүйн нэгж, үгийн аймаг, нэр үг, үйл үг, тэмдэг нэр, тэдгээрийн онцлог, хятад хэлний өгүүлбэрийн гишүүд, түүний ангиллын тухай нэгтгэн авч үзнэ.

Зорилго

Хятад хэлний хэл зүйн онолын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгох, яриа бичигт хэл зүйн дүрмийг зөв хэрэглэж сургах, хятад хэлний бусад хичээлийн үндэс суурийг зөв тавих.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: CHIN341
Багц цаг: 3

Товч агуулга

Олон улсын худалдааны практикт түгээмэл хэрэглэдэг тогтсон агуулгаар энэхүү хичээлийг заана. Үүнд, зочин угтах, танилцах, гадаад худалдааны бодлого, тарифф, квот, үнэ судлах, үнийн санал, үнэ тохирох, хямдрал, зуучлал, төлбөр хийх, баглаа боодол, бараа илгээх, тээвэрлэх, гааль, даатгал, нөхөн төлбөр гэх мэт байна

Зорилго

Хүн оршин буй цагт худалдаа наймаа байнга байдаг бөгөөд хамгийн ойрын хөрштэй хийх худалдаа бизнесийн гэрээ хэлцэлд энэхүү хичээлийг үзсэн байх нь чухал юм. Аливаа улс гүрэн, компани, аж ахуйн нэгж, хувь иргэний бизнесийн өдөр тутмын ажил амьдралд байнга тохиолддог үг хэллэг, түүнийг шинжлэх ухааны үндэстэй ойлгосноор, худалдаа наймаа аль аль талдаа ашигтай, элдэв зөрүү ойлголтгүй, саадгүй орчуулж сурсан мэргэжилтэн бизнесийн үйл ажиллагаа явахад энэхүү хичээлийг судлахын ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ARST200
Багц цаг: 3

Товч агуулга

Орон судлалын суурь онол, арга зүй болон түүнд тулгуурлан орон судлал, хөрш орон судлал, бүс нутаг судлалын асуудлууд, мөн түүнчлэн олон улсын хууль, эрх зүй, эдийн засгийн харилцаа, шашин соёлын харилцаа, угсаатны асуудал, газар нутгийн маргаан зэрэг орон судлал, олон улс судлалын үндсэн судлагдахууныг хамааруулан системтэйгээр авч үзнэ.

Зорилго

Орон судлалын хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагын хүрээнд тухайн орон, хөрш орон, бүс нутаг, олон улсын хүрээнд цогц байдлаар судлах онол, арга зүйн суурь мэдлэг, чадвар олгоход тус хичээлийн зорилго оршино. Аливаа улс орон судлал нь хүмүүнлэгийн салбар судлагдахуун болохын хувьд нийгэм, соёл иргэншлийн харилцааг онол, арга зүйн үүднээс судлах зайлшгүй шаардлагатай. Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцэх, онол, дадлагын мэдлэг олгож буйд тус хичээлийн гол ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: LING500
Багц цаг: 3

Товч агуулга

Хэл шинжлэлийн үүднээс хэлийг гарал үүсэл болон хэв шинжийн хувьд ангилах нь, судалж буй гадаад хэл (TL) болон эх хэлний (SL) овог язгуур, тэдгээрийн төрөл хэлүүд, залгамал, нугархай болон тусгайлаг хэлний онцлог, хоёр хэлний авиа, авиалбарын тогтолцоо, бүтээвэр, түүнийг ангилах нь, хоёр хэлний үг бүтэх ёс, хэлбэрзүй, олон хэлний хэлзүйн байгуулал, хэлзүйн утга, хэлзүйн хэлбэр, хэлзүйн ай, хэлзүйн аргууд, тэдгээр нь хоёр хэлэнд илрэх нь, үгсийг аймаглах зарчим, судалж буй гадаад хэл (TL) болон эх хэлний (SL) үгсийн аймаг, ай, тэдгээрийн төстэй болон ялгаатай талууд, хоёр хэлнээ илэрхийлэх аргууд, өгүүлбэрзүйн холбох тогтолцоо, түгээмэл болон тусгай шинж, хоёр хэлнээ илрэх нь, олон хэлний өгүүлбэрзүйн хэв шинжийн ангилал, хоёр хэлний өгүүлбэрийн бүтэц, нийтлэг болон ялгаатай шинж, өгүүлбэрийн гишүүдийг зэрэгцүүлэх судална.

Зорилго

Судалж буй гадаад хэлийг (target language, TL) хэлзүйн түвшинд эх хэлтэйгээ (source language, SL) хам цагийн хүрээнд бүтэц болон үүргийн хувьд зэрэгцүүлэн жишиж, нийтлэг болон ялгаатай талыг тодорхойлоход хичээлийн зорилго оршино. Хоёр хэлний үзэгдлийг түүхэн хэл шинжлэл, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, олон хэлний хэв шинжийн судалгааны үүднээс зэрэгцүүлэх зарчим, аргазүйд суралцан, түгээмэл хэл шинжлэлийн тодорхой мэдлэг эзэмшинэ. Гадаад хэл эзэмших, сурах, сургах болон орчуулгад зэрэгцүүлсэн хэл шинжлэлийн үүднээс бие даан дүн шинжилгээ хийх чадвартай болохын зэрэгцээ эх хэлний нөлөөгөөр гарах хэлзүйн болон бусад алдаа, бэрхшээлийг даван туулах арга замыг олох чадвар эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: CHIN306
Багц цаг: 3

Товч агуулга

Оюутныг хятад хэл үзэж эхэлсэн үеэс эхлэн хэрэглээ тал руу хандуулж, өдөр тутамын амьдралд байнга хэрэглэгдэх үг хэллэгийг сургууль, оюутны амьдрал, нийгмийн харилцаагаар дамжуулан жишээ болгон үзнэ. Түүнчлэн өдөр тутмын ярианы хэл, өгүүлбэр зүйн үндсэн ойлголттой болж, харилцан яриа зохиох, тухайн сэдвээр хятад хүнтэй өөрийнхөө санааг чөлөөтэй ойлгуулах хэмжээнд ярьж логик дэс дараалалтай илэрхийлж сурна.

Зорилго

Хятадаар ярих дадалыг дунд төвшинд эзэмших, хятад хүний ярианы өнгө аясыг ялган салгах, харилцагч этгээдийнхээ санааг үнэн зөв тусгаж чаддаг болох, харилцан яриа бичвэрийг сонсож утгыг ойлгох, тэдгээрийн агуулгаар бэлдсэн сорилгод хариулж зөв сонголт хийх.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: CHIN205
Багц цаг: 3

Товч агуулга

Оюутныг хятад хэл үзэж эхэлсэн үеэс эхлэн хэрэглээ тал руу хандуулж, өдөр тутамын амьдралд байнга хэрэглэгдэх үг хэллэгийг сургууль, оюутны амьдрал, нийгмийн харилцаагаар дамжуулан жишээ болгон үзнэ. Түүнчлэн өдөр тутмын ярианы хэл, өгүүлбэр зүйн үндсэн ойлголттой болж, харилцан яриа зохиох, тухайн сэдвээр хятад хүнтэй өөрийнхөө санааг чөлөөтэй ойлгуулах хэмжээнд ярьж логик дэс дараалалтай илэрхийлж сурна.

Зорилго

Хятадаар ярих дадалыг дунд төвшинд эзэмших, хятад хүний ярианы өнгө аясыг ялган салгах, харилцагч этгээдийнхээ санааг үнэн зөв тусгаж чаддаг болох, харилцан яриа бичвэрийг сонсож утгыг ойлгох, тэдгээрийн агуулгаар бэлдсэн сорилгод хариулж зөв сонголт хийх.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: CHIN203
Багц цаг: 3

Товч агуулга

Өдөр тутмын сонин сэтгүүл, телевизийн мэдээ зэрэг суралцагчдын өдөр тутмын амьдралтай нягт холбоотой бичвэрүүдийг уншиж ойлгох, энгийн зурвас, захидал, богино тэмдэглэл, мэдээллийг тухайн сэдвийн дагуу бичиж, зохион бичих чадварт суралцана.

Зорилго

Төрөл бүрийн сэдвээр өргөн хүрээнд харилцахад хэрэглэх 4000-аад үгийн баялаг сантай болох, үзсэн үг хэллэг, ханз үсэг, тэдгээрийн илэрхийлэх утга тус бүрийг зөв оноон хэрэглэж, нийгмийн бүхий л хүрээний сэдвийг уншиж ойлгож сурах, хувь хүний тухай асуултуудтай энгийн анкет, санал асуулгын хуудсыг бөглөж, олон нийтийн арга хэмжээнд энгийн бичгийн мэдээлэл хийж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: FLAC200
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: CHIN202
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэлний авиазүй, авиалбар зүйн үндсэн ойлголтууд, авианы тогтолцоо, түүний онцлог, үе, дан ба хос үе, олон үе мөн тэгш хөг, өгсөх хөг, уруудах хөг, сул хөг, хөг хувирах ёс, үеийн өргөлт, өгүүлбэрийн өргөлт зогсоц зэргийг анхан шатны төвшинд зөв ялгаж сонсож сурна. Оюутныг хятад хэл үзэж эхэлсэн үеэс эхлэн хэрэглээ тал руу хандуулж, амьдралд байнга хэрэглэгдэх үг хэллэгийг сургууль, оюутны амьдрал, нийгмийн харилцаагаар дамжуулан жишээ болгон үзнэ. Түүнчлэн өдөр тутмын ярианы хэл, өгүүлбэр зүйн үндсэн ойлголттой болж, харилцан яриа зохиох, тухайн сэдвээр хятад хүнтэй анхан шатны түвшинд ярьж сурах, өөрийн санаа бодлоо энгийн өгүүлбэрийн бүтцээр, логик дэс дараалалтай илэрхийлж сурна.

Зорилго

Хятад хэлний авиа, хөг аялгууг дуудаж сурах, хятад хүнтэй анхан шатны түвшинд ярьж, тэдний яриаг ерөнхийлөн ойлгодог болох зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар