МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: RUSH235
Багц цаг: 3

Товч агуулга

Танилцах, хэрэг зориг асуух, ажил мэргэжил, хичээл сургууль, боловсрол, нас, эрүүл мэнд, идээ ундаа, цаг хугацаа, орон гэр, сууц, цаг агаар, тэнгэрийн байдал, баяр цэнгүүн, амралт чөлөөт цаг, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, шуудан холбоо харилцаа, нийслэл хот, улсын түүх, ажил хайх, ажилд орох гэх мэт сэдвээр унших, сонсох, ярианд оролцох болон зөв ярьж, бичиж сурна.

Зорилго

Энэхүү хичээл нь ОХУ-ын ТРКИ-гийн суурь мэдлэг олгох шатны A2-В1 (ТБУ-ТРКИ-1) түвшинд хэлний ерөнхий хэрэглээ болон нийгэм-соёлын сэдвээр сонсож ойлгоод, харилцан яриа өрнүүлж сурна. Оюутан хичээлийг судалснаар 2,600 үгийг мэддэг, ярианд идэвхтэй хэрэглэж чаддаг болно.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: ENGL322
Багц цаг: 2

Товч агуулга

Англи хэлний ярих, сонсох 2, 3 гэх залгамж хичээлүүд оюутанд өдөр тутмын амьдралд өрнөж буй үйл явдлыг англи хэл дээр сонсож ойлгон, ерөнхий англи хэл ашиглан англиар чөлөөтэй ярих чадварыг олгоход түлхүү чиглэсэн байдаг бол энэхүү ахисан түвшний ярих, сонсох 4 хичээлээр оюутан эдийн засаг, бизнес, шинжлэх ухаан, нийгэм, боловсрол зэрэг олон салбарын өргөн цар хүрээтэй мэдлэг мэдээлэл, сүүлийн үед дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг TEDx, Youtube, Hidden brain, Invisibilia гэх мэт эх сурвалжуудаар дамжуулан сонсож ойлгон, ойлгосон мэдээллээ дүгнэн нэгтгэж, бусадтай хэлэлцүүлэх, мэтгэлцэх чадварт суралцахын зэрэгцээ гадаадын их сургуулийн эргэн тойронд өрнөдөг багш оюутны харилцан яриа, ангид өрнөдөг хэлэлцүүлэг, бие даалт, төсөл бичих, лекц сонсож хичээлд оролцох зэрэг академик мэдлэгийг англи хэлний олон улсын стандарт шалгалтын сонсох, ярих материал ашиглан олж авна.

Зорилго

Энэхүү ахисан төвшний ярих, сонсох дадал хичээл нь оюутанд олон салбарын өргөн цар хүрээтэй сонсголын эх материалуудаар дамжуулан англи хэлний академик үг хэллэгийг зөв зохистой хэрэглэж хэвшүүлэх, академик сургалтанд зайлшгүй шаардагддаг англи хэл дээрх лекц, илтгэлийг бүрэн дүүрэн ойлгож, тэмдэглэл хөтлөх, сонсож ойлгосон мэдлэг, мэдээллийг нэгтгэн дүгнэж, хэлэлцэж, үзэл бодлоо зөв цэгцтэй, чөлөөтэй илэрхийлж, мэтгэлцэж сургах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ENGL321
Багц цаг: 2

Товч агуулга

Ярих сонсох хичээлээр дунд шатны хэмжээнд танхимд заасан хичээлийг дасгал практикийн аргаар бататгах, оюутнуудад англи тайлбар толь бичиг ашиглан шинэ үг хэллэг хэрэглэхэд сургах, дүрмийн холбогдолтой зүйлийг тайлбарлаж өгөх, дасгалыг сонсгох, уншуулах,сонсох дасгалтай холбоотой бичих, ярих дасгал хийлгэнэ.

Зорилго

Өмнө ангид үзсэн мэдлэгийг бататгаж, ярианы хичээл дээр янз бүрийн сэдвээр яриулж өөрийн санаа бодлоо хүнд ойлгуулах чадвар эзэмшүүлэх, чөлөөт сэдвээр өөрсдөө бэлдэж ярих, бусдын яриаг сонсож асуулт тавьж сургах дадал олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ENGL222
Багц цаг: 2

Товч агуулга

Ярих, сонсох чадварыг дээшлүүлэх; санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хурлын илтгэл, зурагт, радиогийн мэдээг сонсож ойлгох, эргүүлэн утгыг өөрийн үгээр чөлөөтэй ярих дадал олгоно.

Зорилго

Ярих, сонсох дадал чадвараа нэмэгдүүлж, санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэхэд оршино

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: ENGL412
Багц цаг: 2

Товч агуулга

Энтертэйнмэнт, спорт, нийгмийн асуудал, түүх, ажил мэргэжил, бизнес, хүрээлэн буй орчин зэрэг сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих чадвар хөгжүүлэх дасгал ажлыг гүйцэтгэнэ. Академик орчинд унших чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ англиар харилцахад нэн шаардлагатай үг хэллэг, өгүүлбэрийн бүтцийг зөв найруулан бичих чадварыг голлон хөгжүүлнэ.

Зорилго

Оюутан англи хэлийг ахисан дээд түвшинд хэрэглэх чадвартай болно. Унших, сонсох, ярих, бичих чадваруудыг нь өмнөх шатны залгамж хичээлд үндэслэн үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Мөн академик орчинд англиар харилцах, ялангуяа унших, бичих чадварыг голлон хөгжүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ENGL411
Багц цаг: 2

Товч агуулга

Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, техник технологийн дэвшил зэрэг сэдвийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих чадвар хөгжүүлэх дасгал ажлыг гүйцэтгэнэ. Академик орчинд унших чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсын шалгалтын агуулга , англиар харилцахад нэн шаардлагатай үг хэллэг, өгүүлбэрийн бүтцийг зөв найруулан бичих чадварыг голлон хөгжүүлнэ.

Зорилго

Оюутан англи хэлийг ахисан дээд түвшинд хэрэглэх чадвартай болно. Унших, сонсох, ярих, бичих чадваруудыг нь өмнөх шатны залгамж хичээлд үндэслэн үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Мөн академик орчинд англиар харилцах, олон улсын шалгалтын тесттэй танилцах, ялангуяа унших, бичих чадварыг голлон хөгжүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ENGL212
Багц цаг: 2

Товч агуулга

Сурах бичгийн дагуу англи хэлний дүрмийн дэс дараатай зааж эзэмшүүлэх бөгөөд хэлзүйн дөрвөн чадварыг хөгжүүлэх дасгал хийнэ. Мэргэжлийн түвшний эх бичвэрийг уншуулж, өөрийн үгээр ярицлж, бие даан ахисан түвшний бичвэр бичүүлэх дасгал хийнэ.

Зорилго

Шинэ үг тогтоох, шинэ ойлголтыг тайлбарлах, шинэ аргыг хэрэглэх замаар оюутнууд англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг дундаас дээш түвшинд хүргэхийн зэрэгцээ давтах, бүтээн туурвих ажиллагаагаар англи хэл дээрх эх бичвэрийг унших ойлгох, задлан шинжлэх, өөрийн үгээр бусдад ярьж өгөх, эхийг сонсож ойлгох, уншиж эсвэл сонсож ойлгосон эхээ бичгээр илэрхийлэх, өөрийн үгээр бичвэр бичих зэрэг чадварыг эзэмшүүлэх ба цаашид гүйнзгийрүүлэн сурах суурийг тавина.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: ENGL211
Багц цаг: 2

Товч агуулга

Сурах бичгийн дагуу англи хэлний дүрмийн дэс дараатай зааж эзэмшүүлэх бөгөөд унших, бичих, ярих, сонсох чадварыг хөгжүүлэх дасгал хийлгэнэ.

Зорилго

Шинэ үг тогтоох, шинэ ойлголтыг тайлбарлах, шинэ аргыг хэрэглэх замаар оюутнууд англи хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг дундаас дээш түвшинд хүргэхийн зэрэгцээ давтах, бүтээн туурвих ажиллагаагаар англи хэл дээрх эх бичвэрийг унших ойлгох, задлан шинжлэх, өөрийн үгээр бусдад ярьж өгөх, эхийг сонсож ойлгох, уншиж эсвэл сонсож ойлгосон эхээ бичгээр илэрхийлэх, өөрийн үгээр бичвэр бичих зэрэг чадварыг эзэмшүүлэх ба цаашид гүйнзгийрүүлэн сурах суурийг тавина.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: EEDU402
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулга нь сургалттын хэрэглэгдэхүүн боловсруулахад хэрэгтэй мэдээлэл цуглуулах, хэрэглэгдэхүүн боловсруулах үйл явц, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэлэх үйл явц, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад шаардлагатай өөр бусад шинэлэг санаа гэсэн ерөнхий сэдвүүдийг хамарна.

Зорилго

Энэхүү хичээлийг судалснаар англи хэл заахад хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, чанарыг сайжруулах талаар мэдлэг эзэмшинэ. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахтай холбоотой үг хэллэг, ойлголтууд, хэрэглэгдэж буй сургалтын хэрэглэгдэхүүнд системтэйгээр дүн шинжилгээ хийж үнэлгээ өгч сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Хс,ГхТ
Индекс: EEDU300
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлээр хоёр дагч хэл эзэмших онолын тойм, Хэл сурах болон сурахуйн үйл явцад тулгарч буй асуудлыг онолын үүднээс таньж илрүүлэн улмаар уг хичээлээр сурсан онолд үндэслэн уг асуудлыг шийдэх бие даасан судалгаа хийх чадвартай болно. Энэ хичээлийг судалснаар оюутан суралцагчийн онцлог шинж, хэл шинжлэлийн хүчин зүйл, сурах үйл явц, нас ба эзэмшихүй, сургалтын орчин, сэтгэл зүйн хүчин зүйл, хэв маяг стратеги, хувь хүний зан чанарын хүчин зүйл, нийгэм соёлын хүчин зүйл, харилцааны чадамж, хэл шинжлэлийн хүчин зүйл, хоёр дахь хэл эзэмшихүйн онолуудын талаар тодорхой ойлголттой болно.

Зорилго

Багшийн мэргэжил эзэмшин гарах гэж буй оюутны хувьд англи хэл эзэмших онол арга зүй хичээл нь хэл сурахад нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар ойлголттой болоход ач холбогдолтой юм. Хичээлээр хоёр дагч хэл эзэмших онолын талаар ерөнхий ойлголт олж авахаас гадна хоёр дах хэл эзэмших онолыг сургалтад хэрхэн анхаарч тусгавал зохистой талаар үзнэ. Ингэснээр хэл сурах болон сурахуйн үйл явцад тулгарч буй асуудлыг онолын үүднээс таньж илрүүлэн улмаар уг хичээлээр сурсан онолд үндэслэн уг асуудлыг шийдэх бие даасан судалгаа хийх чадвартай болно. Энэ хичээл оюутанд хоёр дагч хэл эзэмших онолуудыг практикт турших, амьдралд хэрэгжүүлэх, сурах арга барил эзэмших, бүтээлч, бие даасан сэтгэхүйг хөгжүүлэхэд үйлчилнэ.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: AENG122
Багц цаг: 3

Товч агуулга

Биологи, Зоологи, Экологи, Социологи, Иргэний инженерчлэл, Антропологи, Эрүүл мэнд, Түүх, Хувцас загвар, Эдийн засаг, Бизнес зэрэг шинжлэх ухааны холбогдолтой олон төрлийн сэдвийн хүрээнд шинэ үг хэллэгийг эзэмшинэ. Сонсох даалгаврын дагуу тэмдэглэл хөтлөх, эсрэгцүүлсэн санаа болон утга зүйн шилжилт үгсийг ялгаж сонсох, тухайн сонсох даалгаврын гол болон дэлгэрэнгүй мэдээллийг таних, учир шалтгаан ба үр дагаврыг дохио үгийн тусламжтайгаар сонсож ойлгох, няцаах үндэслэлийг ялган таних зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх; Ярих чадварын хувьд асуудлын шийдлийг эрэлхийлэх олон талт асуулт дэвшүүлэх, өөрийн үзэл хандлага, сэтгэл хөдлөл болон бодол санаагаа илэрхийлэх, бусдын санаа бодлыг асуух, мэдээллийг нягтлах, шалтгааныг тодорхойлж нотолгоонд тулгуурлан байр сууриа илэрхийлэх; Унших даалгаврын дагуу тухайн эхийн зорилго болон уншигчийг тодорхойлох, текстийн гол агуулгыг дагалдах зураг дүрслэл дээр тулгуурлан таамаглах, тухайн эхийн гол болон дэлгэрэнгүй мэдээллийг таньж унших, үндэслэлтэй дүгнэлт хийх, обьектив, субьектив мэдээллийг ялгах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, уншихын өмнө агуулгыг тоймлон харах, тэмдэглэл хийж унших, эшлэх, уншлагын гүйлгэж унших болон хайлт хийж унших аргачлалуудыг эзэмшинэ. Бичих даалгаврын дагуу академик эсээний бүтэц: удиртгал, өрнөл, дүгнэлт цогцолборуудыг бичих, удиртгал цогцолбор: дэгээ, суурь мэдээлэл болон эсээний гол санаа өгүүлбэрийг бичих, харьцуулах, эсээний төрлүүд: харьцуулах болон эсрэгцүүлэх эсээ, шалтгаан ба үр дагавар, асуудал шийдэл, тэнцвэртэй байр суурь илэрхийлэх эсээ, тайлбар эсээ, маргаан-няцаах байр суурь илэрхийлэх эсээ, задлан шинжлэх эсээг ялган таних, боловсруулах, найруулах, төлөвлөх, цэгцлэх чадвар эзэмшихэд чиглэсэн дасгал даалгаврууд, бие даалтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь анхан дунд шатны англи хэлний мэдлэгтэй оюутнуудад тодорхой академик сэдвийн хүрээнд сонсож ойлгох, тэмдэглэл хөтлөх, ойлгосон агуулгын хүрээнд ярих, санаа бодлоо илэрхийлэх, харилцах, суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт судалгаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг, нэр томьёо, өгүүлбэрзүйн бүтэц, найруулгын хэв шинжүүдтэй танилцаж, тэдгээрийг академик англи хэлний дунд түвшинд бүрэн ашиглаж сурахад шаардлагатай арга техникүүдийг эзэмшүүлэхэд оршино. Түүнчлэн судалж буй академик хичээлийн агуулгад гүнзгий нэвтрэх, бусдын үзэл бодлыг шүүн тунгааж, үнэлж дүгнэх, өөрийн ойлголт, бодол хандлагыг амаар болон бичгээр илэрхийлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэхүү мэдлэг чадварыг эзэмшсэнээр өөрийн суралцах үйл явцыг зөв үнэлж дүгнэх, академик ур чадваруудаа дараагийн түвшинд ахиулах боломж бүрдэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, ББС
Индекс: AENG121
Багц цаг: 3

Товч агуулга

Анхан дунд шатны хөтөлбөр нь суралцагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг суурь шинжлэх ухааны салбарын академик англи хэлний бичвэрүүдэд тулгуурлан сайжруулна. Суралцагчид тодорхой сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрүүдээс хэрэгтэй мэдээлэл хайж олох, гол санааг тодорхойлох, эх сурвалжуудаас авсан мэдээллийг харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөрийн туршлагатай холбох, баримт болон үзэл бодол илэрхийлсэн санааг ялган тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг бичвэрийн ойлголтоо бататгах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, бичихэд тавигдах стандарт болон шаардлагатай хэлзүйн дүрмийн талаар суурь мэдлэг олгоно. Бүлэг сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэн тэмдэглэл хийх, хэлэлцүүлэг, лекц, ярилцлага сонсож гол санаа, туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг таних, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд, мөн сэдвийн хүрээнд өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудаж, хэрэглээнд хэвшүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.

Зорилго

Энэхүү хичээл нь англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад суурь шинжлэх ухааны академик бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, үгсийн санг баяжуулах, мэдээлэл олж авах зорилготой. Мөн судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтээс англи хэл дээр мэдээлэл унших, ойлгох, ашиглах чадварыг хөгжүүлнэ. Үүний үр дүнд оюутнууд унших, бичих, сонсох, ярих гэсэн цогц чадвараа хөгжүүлж, академик орчинд англи хэлийг үр дүнтэй ашиглах чадвартай болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар