Бидний тухай
Багш ажилтан
Өнөөгийн ухаалаг технологийн хурдацтай хөгжлийн үед тухайн өгөгдсөн өгөгдлөөс гол объектыг олж ялгах, мөн түүний тухайн агшин дэх үйл хөдлөлийг олж тогтоох нь хиймэл оюун болон машин сургалтын салбар чухал салбаруудыг нэг билээ. Хэв танилт хичээлийн явцад оюутнууд машинаар таних процесс хэрхэн явагддаг, ямар ямар асуудлууд тулгардаг, түгээмэл хэрэглэгддэг ямар гол аргууд байдаг талаар онолын хичээлээр судалж, хүний царай таних, хурууны хээ таних зэрэг даалгаврыг энгийн алгоритмуудын түвшинд өөрсдөө лабораторийн хичээлээр хийж үзнэ.
Энэ хичээлийн хүрээнд оюутан өгөгдсөн хялбар тоон өгөгдөл (онцлог шинжийн вектор) ашиглан төрөл бүрийн аргаар танилт, ангилалт хийхийг судална. Онолын түвшинд судалсан мэдлэгээ өөрийн сайн мэдэх (Matlab юмуу C/C++) програмчлалын хэл ашиглан практик туршилтуудыг хийж бататгана.
Өнөөгийн ухаалаг технологийн хурдацтай хөгжлийн үед олон төрлийн шинэ төхөөрөмжүүд хэрэглэгчтэй илүү “амьд” харилцаа үүсгэх арга техникүүдийг судлан хүн компьютерийн харилцааны процесс хэрхэн явагддаг, ямар ямар асуудлууд тулгардаг, түгээмэл хэрэглэгддэг ямар гол аргууд байдаг талаар онолын хичээлээр судалж, түүнийг хэрхэн шийдэх, машиныг үр ашигтай зохиомжлох, гүйцэтгэх ба хэрэглэгчид мөн зөв зохистой байгаа эсэхийг үнэлэх юм. Тухайлбал тодорхой нэг програмын интерфэйсийн зохиомжийг гарган тухайлбал гарын дохио зангаагаар хэрхэн дэлгэц удирдахыг гүйцэтгэж, үнэлгээ өгөх төсөл хийнэ.
Энэ хичээлийн хүрээнд оюутан “хүн ба компьютерийн харилцаа”-ны хэрэглэгчид зориулж аливаа нэгэн техник тоног төхөөрөмж, түүний програм хангамжийн гадаад бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаа талаасаа зөв зохион бүтээх, аргачлал, технологийн талаар судална.
Агуулгын хувьд үндсэн 3 бүлэг сэдвийг хамрах ба технологи, стратеги ба менежмент зэрэг байна. Технологийн бүлэгт мэдээллийн технологийн суурь онол, өгөгдлийн бүтэц, алгоритм, техник хангамж, өгөгдлийн сан, компьютерийн сүлжээ, аюулгүй байдлын талаар үзнэ. Стратеги болон менежментийн бүлэг байгууллагын стратеги менежменттэй холбоотой асуудал, түүнийг мэдээллийн технологиор дэмжлэгэтэйгээр шийдэх, хялбарчлах талаар үзнэ.
Энэ хичээлийн хүрээнд оюутан мэдээллийн технологийн үндсэн ойлголт, мөн мэдээллийн технологийн бусад салбартай хамааралтай сэдвүүд, бусад салбарт асуудал шийдвэрлэхэд туслах сэдвүүдийг судална.
Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно. Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээлэлийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна. Үйлдлийн системийн удирдлагийн програмуудын ажиллагаатай танилцах, системийн тохируулгын технологи, системийн гүйцэтгэл ба найдвартай байдлыг тооцолж сурна. Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ. Дижитал зураг, дүрс боловсруулалтын үндэс, зураг засварлах хэрэгслүүд ба технологи, зураг дүрс боловсруулалтын үндэс ойлголт, чадварыг эзэмшинэ. Өгөгдлийн сангийн үндсэн ойлголт, бүтэц зохион байгуулалтыг судалж мэдээллийн баазтай ажиллах чадвартай болно. Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчины ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно.
Энэ хичээллийн зорилго нь компьютерийн ухааны үндсэн ойлголтыг оюутанд өгч цааш тухай чиглэлээр гүнзгийрүүлсэн судлах суурь мэдлэгийг олгоно. Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзэх болон түгээмэл хэрэглээний програм хангамжийг эзэмшүүлнэ.