Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү төслийн зорилго нь барилга, байгууламжийн гадаргуугийн сэвийн дүрсийн сан үүсгэх юм. Үүний дараагаар уг санг ашиглан компьютер харааны аргаар сэвийг ангилан таних ба үр дүнг сэтгүүлийн өгүүлэл болгон тооцуулна.
This project aims to create a dataset of surface damage images of buildings and structures. After that, the dataset is used to classify the defects by computer vision, and the results are calculated into journal articles.
Түлхүүр үгс:Монгол судлалын хүрээнд уртын дууны төрөл зүйлийн онцлог, аялгуу, шүлэг, дуулагдсан газар орны байдал зэрэг олон талаас нь нэлээд судлагдсаар ирсэн билээ. Монгол ардын уртын дууны судалгаа энэ салбарын дотоодын эрдэмтэд болон Монголч гадаад эрдэмтдийн хувьд танил хэдий ч дэлхий нийтэд төдийлөн хөгжөөгүй, танил бус байна. Өнөө цагт хиймэл оюуны хөгжлийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд бичвэрээс дүрс үүсгэж харуулах, дуунаас дүрс үүсгэх, тэр байтугай дууны шүлгийн бичвэр, дуучны нэр гэх зэрэг мэдээллээс дууг үүсгэх судалгаанууд хэрэглээнд нэвтэрч байна. Тиймээс энэхүү салбар дундын судалгаагаар монгол уртын дууны онцлогийг судлах, ангилах зэрэгт бичвэр, аудионоос дүрс үүсгэн түүнийг дүрс ангилах үр дүнтэй аргуудаар ангилах зорилготой юм. Энэ чиглэлийн салбар дундын судалгаа Монголд өнөөг хүртэл хэрэгжиж байгаагүй. Тэгвэл энэ нь бидний хувьд энэ чиглэлийн салбар дундын судалгаа хөгжүүлэх алхмын эхлэл болно гэж бид үзэж байна. Бичвэр, аудио зэрэг нь бидэнд харагдах сонсогдох хэлбэр өөр ч, компьютерт битүүдийн цуваа тул түүнийг ямар хэлбэрт дүрслэх нь дурын хэрэг юм. Одоогоор бид төв халхын уртын дууны үгийн санг бүрдүүлээд байгаа бөгөөд түүнээс урлаг, утга зохиол талаас нь ангилсан байдлаар танилт хийх, мөн олон улсад уртын дууныхаа өвөрмөц онцлогийг харуулахын тулд дэлхийн хэмжээнд танил болсон дууны сангуудтай харьцуулан судлах болно. Ингэснээр үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлэх боломжтой болох юм.
Within the framework of Mongol studies, the features of the variety of long songs, melodies, poems, and the situation of the place where they were sung have been studied in many ways. The study of Mongolian folk songs is familiar to domestic and foreign scholars in this field, but it is not well developed in the world. Today, the development of artificial intelligence is used in many fields, and research is being done to create sound from text, to create image from sound, and even to create sound from information such as lyrics, singer's name, and so on. Therefore, this interdisciplinary study aims to study and classify the characteristics of Mongolian long songs by creating images from text and audio and classifying them by effective methods of image classification. Interdisciplinary research in this area has not yet been conducted in Mongolia. We believe that this will be the beginning of a step towards the development of cross-sectoral research in this area. Text and audio are different from what we see and hear, but because computers are a sequencies of bits, it is possible to represent them as images.. We are currently compiling a vocabulary of long songs of the Central Khalkha, which will be classified in terms of art and literature, and will be compared with world-renowned vocabularies to show the uniqueness of our long songs. This will allow the results to be published in international journals.
Түлхүүр үгс:1. Өгөгдөл цуглуулах – 2016 оны 5 сар хүртэл 2. Танилтын аргуудын судалгаа – 2016 оны 5 сар хүртэл 3. Өөрийн дэвшүүлж буй аргыг хэрэгжүүлэх – 2016 оны 7 сар хүртэл 4. Туршилт хийж сайжруулах– 2016 оны 9 сар хүртэл 5. Судалгааны үр дүнгээр өгүүлэл хэвлүүлэх – 2016 оны 11-12 сар
1. Prepare data – until May 2016 2. Study state-of-the-art methods for Mongolian Handwritten Recognition – until May 2016 3. Implementation of the proposed method – until July 2016 4. Experimental results,improvement– until September 2016 5. Submit a paper by results of the research for International Journal Судалгааны үр дүнгээр өгүүлэл хэвлүүлэх – until November~December 2016