Бидний тухай
Багш ажилтан
Ерасмус плас хөтөлбөрийн санхүүжилтээр энэхүү төслийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутуг сургууль, Италийн Миланы Их сургууль, Францын Каннын их сургууль хамтран үндсэн хуулийн эрх зүй, европын эрх зүй, олон улсын эрх зүйн бакалавр болон ахисан түвшний хүрээнд хичээлийн хөтөлбөр боловсруулах, дээрх чиглэлээр олон улсын хурал зохион байгуулах, хамтарсан судалгааны бүтээл гаргах, оюутан солилцох чиглэлээр хамтрана ажиллана.
Funded by the Erasmus plus program, within the framework of this project, the School of Law of MSU, the Shihihutug University, the University of Milan in Italy, and the University of Cannes in France will cooperate to implement this project. The parties will jointly develop the undergraduate and graduate curriculum in the fields of Constitutional law, European law and international law. Also the team members will organize international conferences and write research book in the named field.
Түлхүүр үгс:СS-2-21/20 тоот гэрээний 4-р хэсэг “Ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөөр хүргэх ажлыг гүйцэтгэгчдэд зориулсан” Ажлын даалгаварт заасны дагуу экспорт, импортын татварын талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг тодорхойлж, үнэлэн ХХААХҮЯ-нд дэмжлэг үзүүлэх зорилготой эхлэлийн тайлан юм. Энэхүү эхлэлийн тайлан нь "үндэсний экспортын өртөг нэмэх үйлдвэрлэл ба тэдгээрийн импорт, экспортын татварын таатай орчин"-ыг судлах арга зүйг тайлбарлахаас гадна ажлын нарийвчилсан төлөвлөгөөнөөс бүрдэнэ. Судалгааг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн судалгааны багийн гишүүд гүйцэтгэх юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-нд экспортын боломж бүхий уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг харуулах, экспортын чадамжийг үнэлэх, татварын таатай орчны боломжийг тодорхойлоход оршино. Ази, ЕХ болон олон улсын зах зээлд экспорт хийх боломжтой салбаруудын импорт, экспортын татварын тодорхой нөхцөл байдлыг тодорхойлно. Энэхүү үйл ажиллагааны үр дүн нь ХХААХҮЯ-ны экспорт, импортын тариф, татварын бодлогын зохицуулалтад ДХБ болон ЭЗХАХБ-ын дүрэм, зохицуулалтыг зохих түвшинд тохируулах, татварын таатай орчноор дамжуулан экспортлох бүтээгдэхүүнээ цаашид боловсронгуй болгоход туслах болно.
This is the first output of the Support the MOFALI to identify and assess the current export and import tax policies and laws as described in the ToR for researchers under Contract No. CS-2-21/20 and component 4, Deliverables through Detailed Work Plan and Study Methodology. This output consists of developing a methodology paper to conduct a “national export value-added production and their favorable import and export tax environment” study. This has been prepared by Team members of the Economic Institute of the National University of Mongolia. The overall aim of this activity is to undertake a series of studies which will enable the Ministry of Food, Agriculture and Light Industry (MOFALI) to identify and assess non-mining sectors with export potential. Furthermore, to identify specific import and export tax circumstances within those sectors which have the potential for export to international markets Asia, EU and further afield. The output from this activity will enable the Economic Institute of NUM to foster exports and set import tariff adequately in line with the WTO as well as OECD rules, and to assist companies in those sectors to further develop their products for export through favorable tax environment.
Түлхүүр үгс:Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагаас Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран “Шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх төсөл 2 дугаар шат”-ыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өрсөлдөөний тухай хууль болон өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын практик үйл ажиллагааны талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын албан хаагч нарт академик мэдлэг олгох, тэдгээрийн өдөр тутмын ажилд хэрэглэх гарын авлага байдлаар боловсруулсан ном гаргах шаардлагатай байна.
The Center for Economics and Business Law (CEBL), established in 2020, is a research unit affiliated to National University of Mongolia. The purpose of the CEBL is to make contribution to development of Mongolian Economic law and business law. To make comprehensive textbook, our approach will be: Study of current legislation on Competition and its main specifics; Study of problems and issues from the time of adoption of first Competition law, amendments and their impact on enforcement of law; Theoretical and practical approach to all subject of competition law and define their application problems; Review court cases related to application of administrative acts for breach of Competition law; Review and make analysis to fact and problem based situations on implementations of competition law, comments from business entities and open hearings; A critical and contextual approach, addressing the wider economic and practical realities of competition law An easy-to-follow writing style, including detailed explanations on specific regulations and provisions of Competition law and if necessary will include formulas and pictures.
Түлхүүр үгс:СУДАЛГААНЫ АЖЛЫН УДИРДАМЖ 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Нэг. Нийтлэг үндэслэл: Зорилго: Өрсөлдөөний эрх зүйн үйлчлэх хүрээ, өрсөлдөөний байгууллага бусад байгууллагатай хамтран ажиллах, өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, олон улсын шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах талаар гадаад орнуу дын туршлага судлах, мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлыг тодорхойлоход оршино. Хамрах хүрээ: Өрсөлдөөний эрх зүй, олон улсын өрсөлдөөний эрх зүй, шударга өрсөлдөөний сэдвээр судалгаа болон бусад эрдэм шинжилгээний ажил хийдэг судлаач, багш Илтгэлийн сэдэв: Өрсөлдөөний эрх зүйн тулгамдсан асуудлаар нийт 4-5 эрдэм шинжилгээний судалгааны товч ажил бичиж, тус ажлаа илтгэл болгон хэлэлцүүлнэ. 1.1. Өрсөлдөөний байгууллагын эрх зүйн статус, чиг үүрэг: харьцуулсан судалгаа /энэ хүрээнд ШӨХТГ-ын чиг үүрэгт хамааруулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зар сурталчилгаа, сонгууль, монгол хэл, зөрчлийн асуудал зэргийг хамааруулан авч үзэж байгаа нь зөв эсэхийг гадаад улсын туршлагатай харьцуулан авч үзнэ/ 1.2. Улс дамнасан өрсөлдөөний асуудал ба Монгол Улсын эрх зүйн орчин /Монголын зах зээлд гадаад улсаас импортолдог зарим төрлийн бүтээгдэхүүн/ахуйн болон бусад хий, шатахуун г.м./-ийн тухайд үгсэн тохиролцох тохиолдолд ямар арга хэмжээ авах эрх зүйн орчин байгаад дүн шинжилгээ хийх/ 1.3. Өрсөлдөөний хуулийн зохицуулалтын хамрах хүрээ, тулгамдсан асуудал /Гадаадын зарим улсын өрсөлдөөний хуулийг харьцуулан судалсны үндсэн дээр Өрсөлдөөний хуульд хамааруулж болох, эсхүл болохгүй асуудлыг судална/ 1.4. Өрсөлдөөний хууль нь Монгол Улсын бусад хуультай уялдах асуудал /Өрсөлдөөний эрх зүйн орчин нь салбар дундын /хувийн болон нийтийн эрх зүйн ялгаатай арга хэрэгсэл, хэм хэмжээг ашиглан зорилгодоо хүрдэг/ шинжтэй ба энэ утгаараа захиргааны, зөрчлийн, иргэний зэрэг хуультай харилцан уялдаатай үйлчилдэг. Энд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх/ 1.5. Зүй ёсны монополийг төрөөс хянан зохицуулах эрх зүйн механизм, тулгамдсан асуудал /Монополи, олигополийн өрсөлдөөний үйл ажиллагааг хянах эрх зүйн арга, хэрэгслийн талаар олон улсын жишиг, сайн практикийг авч үзэх ба Монгол улсын өнөөгийн зохицуулалтын сул талыг тодорхойлох/ Хоёр. Судалгааны товч ажилд тавигдах нийтлэг шаардлага 2.1. Ажлын сэдэв, илтгэгчийн нэр, байгууллага 2.2. Судалгааны товч ажил нь нь дараах бүтэцтэй байна • Удиртгал • Судалгааны арга зүй • Судалгааны зорилго, зорилт • Үндсэн хэсэг, онолын хэсэг болон хийсэн судалгаа, түүний үр дүн • Судалгааны дүгнэлт • Хавсралт, ном зүй • А4-ийн 8-10 нүүр хэмжээтэй байх 2.3 Судалгааны товч ажилд тавигдах бусад шаардлага • Онолын үндэслэл • Харьцуулсан судалгаа • Хэрэглээний ач холбогдол • Судалгааны арга зүйг хэрэглэсэн байх Гурав: Судалгааны товч ажлыг хэлэлцүүлэх өдөр, хаяг • 2020 оны 10 дүгээр сарын 8 • МУИС-ийн Номын сан Дөрөв: Зохион байгуулагч • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв Судалгааны товч ажил ирүүлэх хугацаа: • Илтгэлийг цаас болон файлаар 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор хүргүүлнэ
1. Purpose of this research Currently, Draft Law on Competition is in the drafting process and there are some current issues that need to be addressed. Within this framework, this project reviews cooperation and correlation of competition authority with other government and regulatory agencies, ways to improve the legal framework, protection mechanism from international unfair practices etc.
Түлхүүр үгс: