Бидний тухай
Багш ажилтан
Химийн технологийн үндсэн ойлголтууд, хүдрээс металл боловсруулах технологийн процессууд (гидрометаллурги, пирометаллурги)-ын ерөнхий ойлголт, аж үйлдвэрүүдийн ангилал, хүнс, нэхмэл ноос, мод, арьс шир, металл ба металл бус эрдэс түүхий эд боловсруулах үйлдвэрүүд, химийн үйлдвэрүүд, химийн үйлдвэрийн ангилал, химийн үндсэн үйлдвэрүүд, резин ба мяндасны үйлдвэр, электрохими, гальваникийн процесс, тэсрэх бодис үйлдвэрлэх технологи, металлын зэврэлтийн процесс, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх химийн бодисын үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, цавуу болон бүрхэх материалын үйлдвэрлэл, саван болон цэвэрлэгээний бодисын үйлдвэрлэл, бусад химийн бодисын үйлдвэрлэл, химийн үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага
Химийн үйлдвэрүүд, тэдгээрийн ангилал, химийн процесс бүхий уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрүүдийн түүхий эд, түүхий эдийг бэлтгэх, боловсруулалтын технологийн арга аргачлал, эх орны зарим үйлдвэрүүдийн болон эх орондоо байгуулах боломжтой зарим үйлдвэрүүдийн технологийн үндсэн ойлголтуудтай танилцах.
Энэхүү хичээлийг судалснаар лабораторид химийн бодистой аюулгүй ажиллах дүрэмтэй танилцаж, төрөл бүрийн органик ба органик материалуудыг синтезлэн гарган авах, тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох, бүтээгдэхүүний гарцыг тооцоолох, үр дүнг боловсруулан харьцуулах, дүгнэлт хийх зэрэг чадварт суралцана.
Түгээмэл хэрэглэгддэг органик болон оргаинк бус гаралтай бүтээгдэхүүнүүд болох эрдэс будаг, саван, шүдэнз зэргийг гарган авах лабораторийн туршилтыг хийж гүйцэтгэх, тухайн туршилтуудын онолын үндсийг ойлгон түүхий эд бодисуудын материалын баланс, уусмалын тооцоо гэх мэт шаардлагатай тооцоонуудыг хийж сурна. Мөн химийн туршилтыг хийж гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай лабораторийн дэвтэр хөтлөх, туршилтын үр дүнг ажиглан, анализ хийх, дүгнэлт гаргах зэрэг судлаач хүнээс шаарддаг анхны чадвар, дадал хэвшилд суралцана.
Лабораторид аюулгүй ажиллах дүрэмтэй танилцаж, шингэн төлөвтэй химийн бодисыг хэмжиж авах техник эзэмшингээ тодорхой концентрацитай уусмал бэлтгэх арга аргачилалд суралцана. Мөн лабораторийн жинтэй танилцаж, химийн бодисыг жигнэх техник эзэмшиж, туршилтын үр дүнг боловсруулах, тооцоолох болон алдааг үнэлэх аргад суралцана. Хий, шингэн, хатуу байдалтай бодисыг хольцоос нь цэвэрлэх арга техник эзэмшинэ.
Хими технологич, химийн инженер мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд аль ч лабораторид ажиллахад зайлшгүй мэдсэн байх мэдлэг, ойлголтыг эзэмшүүлж, лабораторийн туршилт явуулахад шаардлагатай арга техник, чадвар, дадлыг төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.
Органик бодисын аж үйлдвэрлэлийн үндсэн, нарийн ба хэрэглээний органик нэгдлийн синтезийн гол төлөөлөгчдийг авч үзнэ. Үндсэн органик бодисын үйлдвэрлэлээс нийлэг хий (Н2+СО), метанолын үйлдвэрлэл, харин нарийн химийн бодисын үйлдвэрлэлээс хамгийн түгээмэл процесс болох цууны альдегид, цууны хүчил ба этилбензолын процессууд, хэрэглээний органик нэгдлүүдээс полимер, угаалгын бодис, биотехнологийн үйлдвэрлэлийг дэлгэрэнгүй судлах болно.
Химийн аж үйлдвэрийн хөгжилт нь тухайн улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болдог. Ялангуяа хүний өдөр тутмын хэрэглээний тухайлбал, мяндас, хуванцар, угаалгын бодис, эм, ундны ус, хүнсний нэгдлийн үйлдвэрлэл нь шууд органик бодисын хими технологитой холбоотой юм. Органик бодисын химийн технологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг практик хэрэглээнд тулгуурлан судална.
Органик ба органик бус технологийн хичээлүүдээр олж авсан онолын мэдлэгийг практикт хэрэглэх, төрөл бүрийн органик ба органик материалуудыг синтезлэн гарган авах, тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох, бүтээгдэхүүний гарцыг тооцоолох, үр дүнг боловсруулан харьцуулах, дүгнэлт хийх
Технологийн схемийг унших, технологийн процессуудыг таньж, ангилж ялгах, технологийн бүдүүвч схемийг боловсруулах, технологийн шат дамжлагуудыг хянах, бүтээгдэхүүний гарцыг сайжруулах арга замыг сонгох, технологийн зохистой горимыг тогтоох, технологийн балансыг тооцоолох, туршилт судалгааны үр дүнд дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэх