Бидний тухай
Багш ажилтан
Ургамлын эсийн өсгөвөр хичээлээр ургамлын эсийн бүтэц, өсөлт, үйл ажиллагаа болон ургамлын эсийн өсгөвөр, эсийг хадгалах, эсийн суспензийн өсгөвөр, протопластын өсгөвөр, ургамлын нөхөн сэргэлт, генетикийн өөрчлөлт, эсийн ба физиологийн ялгаа, хоёрдогч метаболизм, өсөлтийн гормоны зохицуулалт, үржүүлэг ба генийн инженерчлэл зэрэг ойлголтуудын талаар судална.
Ургамлын эсийн өсгөвөр хичээл нь магистрийн түвшинд ургамлын эсийн өсгөвөрийн талаарх онол, практикийн мэдлэгийг олгохын зэрэгцээ, ургамлын нөхөн сэргэлт, нөөц нэмэгдүүлэх, улмаар ургамлыг уламжлалт эмнэлэг болон хүнс тэжээлд хэрэглэх талаар мэдлэгийг оюутанд олгох зорилготой.
Энэхүү хичээлээр ургамлын геномын бүтэц, пластидийн болон митохондрийн генетик, полиплоид үүсэх механизм, түүний генетик үндэс, ургамал патогений харилцан үйлчлэл, геномын эпигенетик модификаци, парамутаци, транскрипцийн болон транскрипцийн дараах түвшний генийн идэвхигүйжилт, ургамлын гаметофит болон спорофит өөртөө тоос хүртээхгүй байх генетик механизм, ургамлын эсийн програмчлагдсан үхлийг ургамал хагдрах болон өвчин үүсгэгчид хариу үзүүлэх механизмын жишээн дээр судалж, трансген ургамал гарган авах, анализ хийх болон ургамлын эд эсийн өсгөврийн аргуудтай танилцана.
Энэхүү хичээлээр ургамлын амьдрал, бүтэц, өсөлт хөгжилтийн генетик үндэстэй танилцана.
Энэхүү хичээлээр ургамлын геномын бүтэц, генийн экспрессийн зохицуулгын молекул үндэстэй танилцаж, ургамлын эд эсийн өсгөвөр хийх суурь ойлголттой болно. Ургамалд гадны ген трансформаци хийх биологийн арга Agrobacterium tumefaciens–ийн болон физик арга микробуудлагын аргуудтай танилцана. Ургамлын эд эсийн өсгөвөр болон трансформаци хийх аргууд дээр үндэслэн гербицид, пестицид, өвчин, абиотик стрессийг тэсвэрлэх чадвар бүхий болон шинэ шинж тэмдэг бүхий трансген ургамал гарган авах арга зүй болон хэрэглээг судална.
Энэхүү хичээлээр ургамлын эд эсийн өсгөврийн болон генийн инженерчлэлийн аргаар тодорхой шинж тэмдэг бүхий трансген ургамал бүтээхаргуудтай танилцаж, тэдгээрийн хэрэглээг судална.
Энэхүү хичээлээр эс ба геном, генийн экспрессийн зохицуулгын үндэстэй танилцаж, рекомбинант ДНХ бүтээх, ген ялгах болон илрүүлэх аргууд, PCR –ийн төрлүүд, праймер зохиох, PCR -ийн оптимизаци хийх, рекомбинант уураг нийлэгжүүлэх, in vitro мутагенез, транспозон зэрэг рекомбинант ДНХ технологийн үндсэн арга зүйтэй танилцаж, эдгээр арга зүйн хэрэглээг трансген микроорганизм, ургамал, амьтан гарган авах болон анагаах ухааны хэрэглээн дээр тайлбарлана.
Энэхүү хичээлээр рекомбинант ДНХ технологийн үндэстэй танилцаж, түүнийг ашиглан амьд биесийн шинж тэмдгийг хэрхэн өөрчлөх, шинэ шинж тэмдэг бүхий организм бий болгох талаар онолын мэдлэгийг эзэмшүүлнэ
1.Амьдралын молекул үндэс, молекулын биологийн үндсэн ойлголтууд 2.Молекулын биологийн судалгааны аргууд,Рекомбинант молекулын технологи, Секвенцийн арга, Полимержих гинжин урвалын арга,Электрофорезын арга 3.Биологийн макромолекулуудын бүтэц, орон зайн байгууламж, биологийн фүнкци 4.ДНХ-ийн молекулын репликаци явагдах зарчим, хэрэгжих механзм,биологийн үүрэг, мөн чанар. Прокариот эсийн доторх ДНХ-ийн молекулын репликаци,Эукариот эсийн доторх ДНХ-ийн молекулын репликаци. Эсийн бус орчин дахь ДНХ-ийн молекулын репликаци, ДНХ-ийн репликацид оролцдог уургийн болон ферментийн молекулууд, тэдгээрийн биологийн үүрэг. Репликацийн зохицуулалт. 5.ДНХ-ийн молекулын рекомбинаци явагдах зарчим,түүний механизм, биологийн үүрэг , мөн чанар.Гомолог рекомбинаци. Байрлал өвөрмөгц репликаци, Рекомбинацийн үзэгдлийн эволюцийн биологийн ач холбогдол, үр дагавар 6.ДНХ-ийн молекулын репараци, түүний механизм,биологийн үүрэг , мөн чанар. Репарацийн шууд урвалууд түүнд оролцдог уургийн болон ферментийн молекулууд, Эксциозын репараци явагдах зарчим, биологийн үүрэг. SOS-системын бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчим, үйл ажиллагааны зохицуулалт,түүний биологийн ач холбогдол, мөн чанар. 7.Рестрикци-модификацийн системын бүтэц,зохион байгуулалт,биологийн үүрэг, мөн чанар.Рестрикцийн ферментүүдийн нэршил,хэрэглээ. Рестрикцийн I,II, III систем, тэдгээрийн ялгаа онцлог. Фаг болон бактерийн молекул түвшин дэхь тэмцэл, диалектик холбоо, Амьдралын төлөө тэмцлийн молекул түвшний илрэл болох нь 8. Геном, түүний бүтэц зохион байгуулалт,Геномын мэдээлэл нь эволюци хөгжлийн түүхийг хадгалан үлдсэн молекул архив болох нь.Эукариот геномын бүтэц, зохион байгуулалт. Прокариот геномын бүтэц зохион байгуулалт.Митохондрийн геном, Хлоропластын геном 9.Генүүдийн транскрипци, түүний механизм, зохицуулалт,биологийн үүрэг, мөн чанар. Эукариот генийн бүтэц, транскрипци, Прокариот генийн бүтэц, транскрипци, Опероны бүтэц зохион байгуулалт , транскрипци, зохицуулалтын мехаизмууд 10. Анхдагч РНХ-ийн сплайсинг, механизм, сплайсингийн хэлбэрүүд, Альтернатив сплайсинг, транс-сплайсинг,анхдагч РНХ-ийн процессинг, Сплайсинг , процессингийн мөн чанар. 11.м-РНХ-ийн трансляци, биологийн мөн чанар, зохицуулалтын механизм. Трансляцийн үе шат. Инициаци, элонгаци, терминаци. Прокариот эсийн доторх трансляци,түүний зохицуулалт.Эукариот эсийн доторх трансляци, түүний зохицуулалт. Уургийн молекулын ко-трансляци, компартментализаци, модификаци. 12.Рибосомын морфологи, молекул параметрууд,рибосомын бүрэлдэхүүнд ордог РНХ-үүд болон уургууд, тэдгээрийн бүтэц зохион байгуулалт,Рибосомын РНХ-ийн анхдагч бүтцийн мэдээллийг биологийн судалгаанд ашиглах нь 13. Эволюцийн молекул үндэс 14. Молекул ангилал зүй, ген систематик
Биологийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг молекулын түвшинд ойлгуулах. Эволюцийн онол, эсийн онол, амьдралын үүслийн тухай онол зэрэг биологийн шинжлэх ухааны үндсэн ойлголт мэдлэгүүдийг молекулын биологийн шинжлэх ухааны шинэ ололт, шинэ мэдлэг мэдээллээр баяжуулах, тэдгээрийг бүтээлчээр хэрэглэх.
Энэхүү хичээлээр геномын болон плазмидын ДНХ ялгах, агарозын болон ПААГ гель электрофорезийн арга, өргөн хэрэглэгддэг векторын төрлүүд, эзэх эсэд ДНХ олшруулах, геномын болон комплементар ДНХ-ийн сан бүтээх, нуклейн хүчлийн гибридизаци, Southern болон Northern блоттингийн аргууд, полимеразын гинжин урвал, түүний төрөл, хэрэглээ, ДНХ-ийн болон геномын дарааллыг тодорхойлох аргууд, нуклейн хүчлийн дараалалд анализ хийх зэрэг рекомбинант ДНХ технологийн үндсэн арга зүйтэй танилцаж, эдгээр арга зүйн хэрэглээг трансген микроорганизм, ургамал, амьтан гарган авах болон анагаах ухааны хэрэглээн тайлбарлана.
Энэхүү хичээлээр рекомбинант ДНХ технологийг ашиглан амьд биесийн шинж тэмдгийг хэрхэн өөрчлөх, шинэ шинж тэмдэг бүхий организм бий болгох талаар онолын мэдлэгийг эзэмшүүлнэ