МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Моломжамц, Б.Өсөхбаяр, Н.Угтахбаяр
"Квантын санамсаргүй түлхүүр дамжуулалтын В92 ба SARG04 протоколуудыг симуляцийн орчинд харьцуулах", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2022-5-13, vol. 2022, pp. 59-62

Хураангуй

Класик болон квант компьютерүүдийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор квант дамжуулалд тэсвэртэй алгоритмуудыг бэлтгэхэд чиглэсэн арга барилыг пост квант криптографитай холбон авч үздэг. Пост квант криптографийн хамгийн дэвшилтэт сэдэв бол квантын санамсаргүй түлхүүр дамжуулалт (КСТД) бөгөөд нууц түлхүүр үүсгэх, түүний аюулгүй байдлыг хангахын тулд квант механикийн үндсэн зарчмуудыг ашигладаг. Энэ өгүүлэлд В92 ба SARG04 гэсэн хоёр квантын санамсаргүй түлхүүр дамжуулалтын протоколуудыг симуляцийн орчинд харьцуулж, санамсаргүй түлхүүр дамжуулалтын алдааны хурдыг үнэлсэн болно. Харьцуулалтад фотоны тоог хуваах халдлага, цацраг хуваах халдлага, мэдээллийг дундаас нь өөрчлөх халдлага, төлөвийн тоо, төлөв бүрийн магадлал, туйлшрах байдал, хуурмаг мужууд, нийтийн сувгууд, Белийн тэгш бус байдал болон санамсаргүй түлхүүр дамжуулалтын алдааны хурд зэрэг шалгууруудыг хамруулсан. Туршилтын үр дүнгээс харахад В92 ба SARG04 протокол нь халдлагуудын эсрэг В92 протоколоос илүү найдвартай байгаа нь тодорхой байгаа боловч уг протоколын кубитийн алдааны хурд В92 проколын кубитийн алдааны хурднаас их байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар