Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр дараах агуулгуудыг үзнэ. Үүнд: Интернэт сүлжээний архитектур, аюулгүй байдал, клиент-сервер ажиллагааны зарчим, TCP/IP архитектур, түүний түвшингүүд болон тэдгээрт ажиллах протоколуудын тухай үзнэ. Аппликейшн түвшин: Клиент-сервер протоколын стандарт ба HTTP, FTP, E-Mail, DNS. Тээвэрлэлтийн түвшин: UDP, TCP. Сүлжээний түвшин: packet switching, IPv4 болон IPv6 хаяглалт болон ICMP, mobile IP, чиглүүлэтийн алгоритм, чиглүүлэлтийн протоколууд. Төхөөрөмжүүд ба VLAN: switch, router, VLAN. Утасгүй сүлжээний хувьд Wi-Fi, 4G, 5G, хиймэл дагуулын холбоо.
Компьютерын сүлжээний суурь ухагдахуун, архитектур зохион байгуулалт, Интернэт холболтын технологийн талаар ойлголттой болж, сүлжээний протоколуудтай танилцан, сүлжээний энгийн функцүүдийн тохиргоог хийх чадвартай болох зорилготой.
Энэхүү хичээлийг судласнаар Microsoft Windows сервер үйлдлийн системийн талаар дунд буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй болно. Хичээлээр сервер үйлдлийн системийг ашиглан сүлжээний тохигоо хийж сурах мөн сервер системүүд болох вэб, домайн, файл, и-мэйл, гарцын болон урсгалын сервер, Active directory Domain service ашиглан хэрэглэгч, группүүдийг зохион байгуулах, төвлөрсөн удирдлага тохируулах засварлах чадвартай болно. Мөн Microsoft Windows сервер менежент, сервер хяналтын систем, update менежмент зэргийг дунд түвшний сүлжээний хувьд хийх чадвартай болно.
Microsoft Windows сервер үйлдлийн системийн үндсэн ажиллагааны зарчмуудтай танилцаж, сүлжээний болон серверийн тохиргоо хийж сурахаас гадна домэйн контроллер ашиглан дунд хэмжээний байгууллагын системийн зохион байгуулалтыг хийж сурах ач холбогдолтой. Мөн Microsoft Windows сервер үйлдлийн системийг ашиглан дунд хэмжээний сервер систем тохируулах, удирдах чадвартай болно.