Бидний тухай
Багш ажилтан
Хууль тогтоомжийн догматик зохицуулалт, кейс шийдвэрлэх болон түүнийг бодох аргачлалд суралцах, үндэслэл бүхий зүйлчлэл хийх, ижил төстэй харилцааг ялгах, иргэний хэрэг маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх, иргэний эрх зүйн онолын мэдлэгээ бататгаж Иргэний хуулийн хэм хэмжээг зөв ойлгож хэрэглэхэд анхаарна.
Иргэний хуулийн ерөнхий болон тусгай ангийн хэм хэмжээний талаарх онолын мэдлэгт суурилан шүүхийн практикт иргэний эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцөл хангагдсан эсэхийг зөв тодорхойлох, иргэний хэрэг, маргааныг үндэслэлтэйгээр шийдэх ур чадварыг эзэмшинэ.
Гэрээний эрх зүй хичээлээр гэрээний бүтэц, агуулга, хуулийн шаардлага зэргийг судлахын сацуу аливаа гэрээний зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх, тодорхой өгөгдөл даалгаврын дагуу гэрээний загварыг ашиглан бие даан гэрээ байгуулахаас эхлээд үйлчлүүлэгчийн даалгавраар гэрээний нөхцөлийг шинээр бэлтгэх дасгалуудыг хийнэ.
Иргэний эрх зүйн салбараар мэргэших оюутнуудад зориулан практикт өргөн тохиох гэрээг байгуулах, гэрээний харилцааг бэлтгэх, зохицуулах, зуучлах арга барил суулгах зорилготой. Үүний тулд иргэний эрх зүйн ерөнхий, тусгай ангийн мэдлэгээс гадна эдийн засгийн салбаруудын онцлогийг судлах, холбогдох маргааныг шийдвэрлэх чадвар эзэмшүүлэх ёстой.