МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Л.Банзрагч
"ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙГЭЭС ҮҮССЭН ХОХИРЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ", Хууль зүйн тулгамдсан асуудал сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, 2026-5-1, vol. 3, pp. 1-10

Хураангуй

ГЭРЭЭНИЙ ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙГЭЭС ҮҮССЭН ХОХИРЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ

Зохиогч(ид): Л.Банзрагч
"Legal regulations for determining damages arising from breach of contract in the Civil Code of Mongolia" Journal of Northeast Asian Law, vol. 19, no. 2, pp. 369-393, 2025-10-1

https://www.earticle.net/Article/A478803

Хураангуй

The private law of Mongolia protects the right to seek compensation for damages resulting from contractual breaches through its fundamental rights framework. The realization of this right depends on the well-founded assessment of damages which exists within the framework of fundamental rights. This paper examines the current legal framework for determining contractual damages through judicial practice in Mongolia while offering specific recommendations for improvement based on international trends and Mongolian characteristics. The paper will analyze how loss of currency rate affects nominal damages through its impact on compensating losses from inflation. It also establishes criteria for identifying expenses as damage types and determine if attorney’s fees qualify as such expenses. Methods to limit damages by focusing on the need to establish causation between obligation breaches and resulting damages and between contract termination acts and resulting damages will be examined. The paper also considers the legal basis for foreseeability as a damage limitation method while explaining why legal norms require foreseeability as a condition for compensation claims.

Зохиогч(ид): Л.Банзрагч
"The Issue of Determining Damages Arising from Breach of Contractual Obligations in Mongolia - On the Example of Losses Caused by Exchange Rate Fluctuations" Jeonbuk Law Review, vol. 78, pp. 253-280, 2025-9-1

https://www.dbpia.co.kr/Journal/articleDetail?nodeId=NODE12423701

Хураангуй

In Mongolia, although the law specifies the types of damages resulting from breaches of private law contracts, it is common in judicial practice for the injured party not to receive compensation. In particular, the inconsistent treatment of certain damages, such as failing to recognize losses caused by currency exchange rate fluctuations as property damages, created situations where the rights of the injured party are not fully restored. By defining the types of damages arising from contract breaches inconsistently, legal uncertainty arises. On one hand, this results in the injured party’s violated rights not being restored, while on the other hand, it creates conditions for the breaching party to be unjustly enriched. A case analysis of how damages resulting from breaches of contractual obligations are defined shows that losses caused by currency exchange rate fluctuations are not based on theoretical or methodological principles but are instead assessed subjectively. The basis for compensating losses from currency exchange rate fluctuations, considered as damages, has been defined through fault, causation, and foreseeability, establishing that these losses are a recoverable type of damage. Therefore, it is concluded that legal uncertainty must be eliminated and consistency in the application of the law must be maintained.

Зохиогч(ид): Л.Банзрагч
"Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох эрх зүйн асуудал", ЭДИЙН ЗАСАГ БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, 2025-5-15, vol. 1, pp. 4

Хураангуй

Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох эрх зүйн талаар тулгамдсан асуудлыг хөндсөн илтгэл

Зохиогч(ид): Л.Банзрагч
"Валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн алдагдал нь эд хөрөнгийн алдагдалд хамаарах нь", Хууль зүйн шинжлэх ухааны эргэлтэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцоо, 2025-5-2, vol. 2, pp. 8

Хураангуй

Валютын ханшийн алдагдал нь хохирол асуудлыг тайлбарласан.

Зохиогч(ид): Л.Банзрагч
"Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол: шүүхийн практик", Хууль зүйн шинжлэх ухааны эрэлтэд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оролцоо сэдэвт залуу багш нарын эрдэм шинжилгээний хурал, 2024-4-24, vol. II, pp. 12

Хураангуй

Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг хэрхэн тодорхойлж буйг тандан судалсан үр дүнг танилцуулж, тодорхой санал дэвшүүлсэн.

Зохиогч(ид): Л.Банзрагч
"Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалт ба шүүхийн практик" Хууль дээдлэх ёс, vol. 93, pp. 42-49, 2023-7-3

www.nli.gov.mn

Хураангуй

Иргэний хуулийн дахь хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтыг шүүхийн практикт хэрхэн хэрэглэж байгаа судалж, шүүхэд хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоогүй болохыг толилуулж, эрх зүйн зохицуулалтын зорилго, зарчим, хууль хэрэглэх арга зүйн хүрээнд хэрхэн хэрэглэвэл зохистой талаар санал дэвшүүлсэн. Тодруулбал, хариуцагч хариу эсэргүүцлийг хөөн хэлэлцэх хугацаанд үндэслээгүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа асуудалд, гэрээний үүргийн хөөн хэлэлцэх дуусах нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн харилцааг үүсгэх эсэх, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа талуудад нэгэн адил хамаарах эсэх асуудлыг хөндсөн болно.

Зохиогч(ид): Л.Банзрагч, Б.Гэрэлтуяа
"Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн хэрэглээ-шүүхийн практик" Эрх зүй / NUM LAW REVIEW, vol. 60, no. 4, pp. 113-130, 2022-12-23

https://www.facebook.com/numlawreview/

Хураангуй

Гэрээний эрх зүйн харилцаанд оролцогчид мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхээр тохиролцож, улмаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өссөн эсхүл буурсан нөхцөлд мөнгөн төлбөрийн үүргийг аль үеийн ханшийг үндэслэн гүйцэтгэх вэ гэдэгт нэг мөр хариулсан шүүхийн практик төлөвшөөгүй байна. Монгол Улсын шүүхийн практикт 2002 оны Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэг нь “Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг зохицуулсан зохицуулалт бус төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой” гэж тайлбарлахын зэрэгцээ “Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг зохицуулсан зохицуулалт мөн” гэж үзэх шүүхийн практик ч зэрэгцэн оршиж байна. Энэхүү өгүүллээр дамжуулан шүүхийн практикт тулгамдаж буй дээрх хууль хэрэглээний нэгдмэл бус байдалтай холбоотой асуудлыг шүүхийн шийдвэрт тулгуурлан гарган ирж, 2002 оны Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн зохицуулалтын зорилго, чиг үүргийг түүхчлэх, гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан, системийг тайлбарлан тус зохицуулалтын зорилго, чиг үүргийг тодорхойлох гэж оролдсон болно.

Зохиогч(ид): Р.Пүрэвбаатар, Н.Норовсамбуу, Л.Банзрагч
"Хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, харьцуулсан судалгаа", 2022-10-10
Зохиогч(ид): Л.Банзрагч
"Санхүүгийн хэрэглэгчийн хувийн эрх зүйн хамгаалалтын өнөөгийн байдал ", Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зарим асуудал, 2022-5-13, vol. 2, pp. 1-20

Хураангуй

Санхүүгийн хэрэглэгчийн хувийн эрх зүйн хамгаалалтын асуудлын хүрээнд зээлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчтэй байгуулж буй зээлийн гэрээнд ашиглаж буй стандарт нөхцөл, түүнээс үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт тулгуурлан санхүүгийн хэрэглэгч болох зээлдэгчийн хувийн эрх зүйн хамгаалалтын өнөөгийн байдалд дүгнэлт хийсэн болно.

Зохиогч(ид): Л.Банзрагч
"Гэрээний эрх зүйн онол арга зүйн асуудал", 2017-6-12




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар