Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү өгүүлэлд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн солонгос хэл дээрх гурван орчуулгыг утга, дүрслэл, яруу найргийн хэмнэлийн үүднээс харьцуулан судлав. Монголын уран зохиолын сонгодог бүтээл болох уг шүлэг нь баялаг дүрслэл, давталт бүхий бүтэц, уянгын өнгө аясаараа онцлог бөгөөд эдгээр шинжийг өөр хэлэнд дамжуулах нь орчуулгын чухал сорилт болдог. Судалгаанд харьцуулсан шинжилгээний аргыг ашиглан үгийн сонголт, уран дүрслэл, давталт, хэмнэлийн онцлогийг задлан авч үзэв. Судалгааны үр дүнгээс харахад орчуулгууд нь эх шүлгийн үндсэн утгыг хадгалсан боловч найруулгын онцлогийг дамжуулах арга барилаараа ялгаатай байв. Эхний орчуулга нь шүлгийн хэлбэр, давталт, уянгын хэмнэлийг илүү сайн хадгалж, эхийн яруу найргийн шинжийг ойр тусгасан бол хоёр дахь орчуулга нь утгын ойлгомжтой байдлыг чухалчилснаар яруу хэмнэл тодорхой хэмжээнд суларсан байна. Харин гурав дахь орчуулга нь шүлгийн хэсэгчилсэн орчуулгад тулгуурласан тул утга, дүрслэлийг ерөнхийлөн илэрхийлэх хандлагатай байв. Иймээс яруу найргийн орчуулгад утгын үнэн зөв байдал болон хэлбэрийн дүйцлийг тэнцвэртэй хадгалах нь чухал бөгөөд соёлын онцлог, яруу сайхны шинжийг хамтад нь дамжуулах шаардлагатай болохыг энэхүү судалгаа харуулж байна.
Энэхүү илтгэл нь хиймэл оюун ухааныг гадаад хэлний сургалтад ашиглах боломж, давуу болон сул талуудыг авч үзсэн болно. Судалгаагаар ChatGPT, Duolingo зэрэг AI-д суурилсан хэрэгслүүд нь суралцах үйл явцыг илүү уян хатан, хүртээмжтэй болгож, хэлний чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйг онцолсон. Мөн хиймэл оюуны хэт хэрэглээ нь бие даан сэтгэх чадвар буурах, буруу мэдээлэл авах, академик ёс зүйн асуудал үүсэх зэрэг эрсдэл дагуулж болохыг дурдсан. Иймээс AI-ийг боловсролд зөв, хариуцлагатай, уламжлалт сургалттай хослуулан ашиглах шаардлагатай.
Presentation-based learning improves students’ language skills, communication, and confidence. Most students show positive attitudes, and presentations enhance speaking, writing, pronunciation, and vocabulary. Although students feel nervous, repeated practice reduces anxiety. This method also prepares them for professional communication.
Энэхүү судалгаа нь генератив хиймэл оюуныг Солонгосын соёлын боловсролд ашиглах боломж ба хязгаарыг авч үзсэн бөгөөд AI нь баяр, хоол зэрэг өнгөц соёлын мэдээллийг ойлгомжтой дамжуулах давуу талтай ч нүнчи, жон зэрэг гүн ойлголтыг хэт энгийншүүлж, утгын гажуудал үүсгэх эрсдэлтэйг харуулсан . Иймээс AI-г бие даасан багш болгон ашиглах нь тохиромжгүй бөгөөд багшийн тайлбар, суралцагчийн идэвхтэй оролцоотой хосолсон сургалтын загвар хамгийн үр дүнтэй гэж дүгнэжээ. Энэ арга нь соёлын өнгөц мэдлэгээс гүн ойлголт руу шилжих боломжийг бүрдүүлдэг.
Иргэний нийгмийн байгууллагууд зөв зүйтэй үйл ажиллагаа явуулбал байгаль орчны хамгаалалт сайжирч, зөрчил гарахгүй байх боломжтой. Асуумжаар эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах, байгаль орчны бодлого болон үйл ажиллагааг тэгш, үр дүнтэй болгох олон боломжуудыг илрүүлж, ТББ болон эмэгтэйчүүдийн ТББ-ын тухай авч үзсэн болно.
Энэхүү судалгаанд Монгол Улсад хүрээлэн буй орчны доройтол, тэр дундаа цөлжилт, ойн хомсдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоо, үүргийг онцлон авч үзсэн. Судалгааны онцлог нь экологийн феминизм (экофеминизм) онолыг тулгуур болгон Монгол дахь эмэгтэйчүүдийн уламжлалт болон орчин үеийн байгаль хамгаалах үйл ажиллагааг шинжлэх.
Монголчууд бичиг соёлыг дээдлэн хүндэлж ирсэн түүхтэй бөгөөд 1900-1921 онд эмэгтэйчүүд чөлөөтэй бичиг үсэг сурах боломжгүй байсан. Харин 1921 оноос хойш эмэгтэйчүүдэд сурах эрх нь нээлттэй болоод зогсохгүй эмэгтэйчүүд бусдыг манлайлан суралцаж, монголын боловсролын түүхэнд цаг үедээ тэргүүлэгч нь байж чадсан. Тийм ч учраас бүх шатны сургуульд эмэгтэй суралцагчдын хувь илүү давамгай их явж ирсэн.
Хураангуй Энд 1991 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны соёлын харилцаатай холбоотой албан бичиг баримт, иргэд, төрийн бус байгууллагуудын харилцаа хэрхэн явж ирсэн тухай тоймлон авч үзсэн болно. Х оёр улсын дипломат харилцаа 30 гаруй жил болж буй ч 800 гаруй жилийн өнө эртний харилцааны түүхтэй билээ. 1990-ээд оны эхэн үеэс буюу социалист нийгмээс Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монгол-Солонгосын харилцаа сэргэж, өнөөг хүртэл хоёр орны соёлын харилцаа иргэд хоорондын харилцаанаас эхлэн төрийн дээд хэмжээний айлчлал хийн идэвхтэй хөгжиж ирсэн түүхтэй. Соёл нь хүний харилцаа бөгөөд харилцааны хамгийн чухал нандин зүйл гэдгээрээ онцлог. Монголд зөвхөн Солонгосын давалгаа-Халлюгаар зогсохгүй солонгос соёлыг хоол унд, хувцас, мэндчилгээ, нийгмийн соёл гээд солонгосын соёлыг өнөөдөр олон хүн мэддэг болжээ. Хоёр улсын соёлын харилцаанд хоёр улсын Засгийн газар хоорондын албан ёсны харилцаанаас гадна солонгост амьдарч байсан монголчууд, монгол, солонгос бизнес эрхлэгчид, жуулчид, хэл соёлыг сурахыг хүссэн оюутан залуус ихээхэн хувь нэмэр оруулж байна. Цаашид Монгол, Солонгосын соёлын харилцаа өргөжин тэлж, хамтын ажиллагаа улам идэвхжинэ гэдэгт итгэж байна.
БНСУ-ын нэрт яруу найрагч Ким Со Вөлийн шүлгүүд нь “уламжлалт ардын дууны шүлэг” шиг байдгаараа онцлогтой. Тэрээр солонгос хүний “гуниг, харуусал”-ыг чадварлаг уран яруу илэрхийлсэн байдаг. Түүний “Хурц улаан цэцэг”,”Сүнс дуудахуй”шүлгийг монгол хэлнээ хөрвүүлэн орчуулсан гурван орчуулагчийн орчуулгыг зэрэгцүүлэн харьцуулахыг оролдов. Энэ хоёр шүлэгт нэгэнд нь хайртаасаа хагацаж салахыг үл хүсэвч явуулахаас өөр аргүйгүй байгаа гунигт сэтгэл, нөгөөд нь аль хэдийн хагацсан бөгөөд хичээн дуудавч хариу үл сонсох шаналсан сэтгэлийн гунигийг харуулсан байдаг. Шүлгийн үгийн тоо, мөр, бадаг, агуулгыг хэрхэн орчуулсныг харьцуулж үзэв. Шүлэг яруу найрагт тухайн улс үндэстний соёл, зан заншил, ухамсар, сэтгэлгээний өвөрмөц онцлог шингэсэн байдаг учраас солонгос шүлгийг хэрхэн монголчилсныг үзүүлэхийг зорилоо.
Монголын Их Эзэнт гүрний үед болон түүнээс хойш үе үеийн хатад өөрсдийн цэцэн цэлмэг ухаан, уужуу тайван ухаан, холч хараагаараа тухайн цаг үедээ чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэдний амьдарч асан цаг төрийн байдалтай уялдуулан хэрхэн улс орныхоо төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өөрсдийн амь биеэ үл тэвчин амьдарч ирсэн болохыг төлөөлөн харууласан. Мөн тэдний тухай сурвалжуудад дурдсан, бодитоор тэдний үйл хэрэг, үзэл санааг түүхэн юу гэж үнэлсэн, үйл хэрэг нь хожим үр хойч үед ямар нөлөө үзүүлсэн тухай. Гол төлөөлөл болгон Бөртэ Үжин, Сорхугтани, Мандхай сэцэн хатанаар жишээ авч бичсэн.
Монголын Их Эзэнт гүрний үед болон түүнээс хойш үе үеийн хатад өөрсдийн цэцэн цэлмэг ухаан, уужуу тайван ухаан, холч хараагаараа тухайн цаг үедээ чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэдний амьдарч асан цаг төрийн байдалтай уялдуулан хэрхэн улс орныхоо төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өөрсдийн амь биеэ үл тэвчин амьдарч ирсэн болохыг төлөөлөн харууласан. Мөн тэдний тухай сурвалжуудад дурдсан, бодитоор тэдний үйл хэрэг, үзэл санааг түүхэн юу гэж үнэлсэн, үйл хэрэг нь хожим үр хойч үед ямар нөлөө үзүүлсэн тухай. Гол төлөөлөл болгон Бөртэ Үжин, Сорхугтани, Мандхай сэцэн хатанаар жишээ авч бичсэн.
Өнөө үед соёлын гол агуулгыг тээж хүргэдэг байсан ном хэвлэл цаашилбал мэдээ, кино зэрэг контентуудыг сошиал медиа контент байлдан дагуулж байна. Иймд бид гадаад хэл, соёлыг заахдаа тухайн хэлний соёлын онцлогийг тайлбарлан, холбогдох төстэй болон ялгаатай зүйлийг харьцуулах зэрэг аргыг ашиглан заах нь үр дүнтэй. Тэр дундаа гадаад хэл соёлыг заахад бодитой, ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой заах боломжийг соёлын контент болон бусад соёлын элементийг тайлбарлан зааж болно. Гадаад хэл заахадад яагаад зайлшгүй соёлын тухай заах хэрэгтэй байдаг болон солонгос хэл, монгол хэлийг заахад хэрхэн ямар аргаар ашиглан заах боломжтой тухайд товч танилцуулахыг хичээлээ.
Монгол Улсад Төрийн бус байгууллага (ТББ)-ын тухай хууль 1997 онд батлагдсанаас хойш иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хүний эрхийг хангахад ТББ-ууд үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж ирсэн. Хууль батлагдсанаас хойш үйл ажиллагаа явуулах ТББ-уудын тоо өсөж, зохион байгуулалт, үйл ажиллагаа, салбар чиглэл, нийслэл, аймаг бүрд хүрч ажилладаг иргэний нийгэм төлөвшин хөгжиж байна. ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, иргэний нийгмийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд иргэний нийгмийн төлөөлөл бүхий Консорциум 2019 оны 6-р сараас 2020 оны 6-р сарын хооронд “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль“ (АТБХЭтХ)- ийн төслийг иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-аар хэлэлцэх, иргэний нийгмийн байгууллагуудаас “МОНГОЛ УЛС-ын төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлал (бодлого)”-ыг төслийг шинэчлэх, АТБХЭтХ(Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль) -ийн өөрийн хувилбарыг боловсруулах ажил хийгдэж байна. Ийнхүү өдгөө эмэгтэйчүүдийн байгууллагууд ТББ-ын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. 21-р зууны Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын өөрчлөлт онцлогийн тухайд ямар байгааг товчлон дурдахаар зорилоо.
Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд институцуудын, нийгэм эдийн засгийн, соёл-шашны гэсэн гурван төрлийн суурь хүчин зүйл шууд нөлөөлж, тэдгээрийг даван туулснаар бодит үр дүнд хүрдгийг олон улсын туршлага харуулж байна. Түүнчлэн эмэгтэй удирдагч, манлайлагчдыг тухайн орны сонгогчдын хүлээн зөвшөөрөх үзүүлэлт 60%-иас дээш байх нь парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэх урьдчилсэн нөхцөл гэдэг. Бид энэ удаад Монгол Улсад парламентын сонгууль дахь эмэгтэйчүүдийн оролцоо, түүнд манай сонгуулийн тогтолцоо нөлөөлж буй эсэх, парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх боломж хир бодитой эсэхийг харуулахыг зорилго болголоо. Үүний тулд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны баримт бичгүүд, УИХ-ын сонгуультай холбоотой гарсан ном товхимол, холбогдох хууль тогтоомжид документын анализ хийх аргыг ашиглалаа.
Солонгос хэлний анхан шатны сургалтанд соёлтой холбоотой үг хэллэгийг заахдаа хэрхэн үр дүнтэй сонирхолтой зааж болохыг үндсэн сурах бичгийн хүрээнд анализ, туршиж үзсэн заах аргадаа үндэслэн хийсэн судалгаа болно.
Монголд их сургуульд солонгос хэлний дүрмийг зааж буй өнөөгийн байдал, суралцагч, багш нарын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж ойлгох үүднээс судалгаа авч судалгаан дээрээ анализ хийсэн. Цаашид солонгос хэлний хэл зүйн дүрмийн дасгал ажлын ном хэрэгтэй, мөн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд дүрмийн хичээлийг илүү түлхүү оруулбал илүү үр дүн үзүүлэхээр байна.
Оюутан төвтэй сургалтын үед багш сургалтын ямар идэвхтэй аргуудыг хэрэглэж болох вэ? Гадаад хэл заахад сургалтын ямар арга үр дүнтэй байна вэ? Тэдгээр аргууд нь оюутны ямар чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн бэ? зэрэг асуултуудад хариулахыг зорьсон. Бүтээлч сэтгэлгээ бүхий, өрсөлдөх чадвартай оюутан төрүүлэхийн тулд багш өөрийн зааж буй хичээлийн онцлогт тохируулан сургалтын идэвхтэй аргуудыг байнга хэрэглэх нь үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн болно.
Үгийн сангийн хичээлд тоглоомын аргыг хэрэглэх нь бүтэц, дүрэм, үгийн санд анхаарал төвлөрүүлэх , бататгах, давталт болоод зогсохгүй ур чадварыг сайжруулах, сайн муу чадвартай бүгд жигд оролцоход сайн нөлөө үзүүлдэг. Тэгэхдээ нас, хэлний түвшинд тохируулах хэрэгтэй . Энэ аргыг хэрэглэснээр хэцүү хүнд байдалд орж сандрах үедээ үгээ чөлөөтэй сонгож чаддаг болох бөгөөд ямар ч хэлэнд (сонсох, ярих, бичих, унших)хэлний бүх чадварыг харгалзахгүй ашиглах боломжтой. Солонгос хэлний үгийн сангийн хичээлийг сонирхолтой үр болгохын тулд багш эрэл хайгуул хийж, туршин тоглоомын аргыг сонгох нь: судалсан зүйлээ бататгах, өөрийн болгох, чөлөөтэй сэтгэн бодох, сонирхолыг өдөөх үр дүнтэй.