Бидний тухай
Багш ажилтан
Хоёр ба хэд хэдэн соёлын ялгаатай ба төсөөтэй талуудыг нь харьцуулан судалж шинжилдэг салбар ухааныг харьцуулсан соёл судлал ( comparative culturology ) гэнэ. Энэхүү салбар нь XX зууны 60 -аад онд үүсэж 70-аад оны сүүл гэхэд Японы судлаачид анх “Харьцуулсан соёл судлал” гэх нэршлийг гаргажээ. Үүнээс хойш Европ Америкийн олон их дээд сургуульд “Харьцуулсан соёл судлал” хичээлийг заах болсон. Харьцуулсан соёл судлалын судлах зүйл, тодорхойлолт, үндсэн ойлголт, үзэл баримтлал, судалгааны аргазүй, соёл хоорондын учирзүйн уялдаа, эртний, сонгодог, орчин үеийн соёлын төрөл тэдгээрийн онцлогийн тухай үзэж танилцана. Өрнө дорнын уламжлалт соёлын ялгааг авч үзэхдээ Ази тивийн зонхилох гурван соёл иргэншил буюу Энэтхэг, Хятадын соёл болон Исламын соёлыг өрнийн соёл иргэншилтэй харьцуулж судална. Түүнчлэн Азийн уламжлалт соёл, ахуй, аж байдлын онцлогоос урган гарсан үндэсний брэнд, улсын имиж, амьдралын хэв маяг дэглэм, урсгалуудын талаар үзэх болно. Тухайлбал, Зүүн Өмнөд Азид хүчтэй нөлөө бүхий Энэтхэгийн соёл (Хиндүизм, Буддизмын үзэл баримтлал), Зүүн Хойд Азийн сэтгэлгээ, үзэл баримтлалын суурь болсон Күнз, Дао, Шинто, Буддизмын соёл, Дундад Ази болон Зүүн Өмнөд Азийн соёл иргэншлийн тулгуур Исламын соёлын үзэл баримтлал, зан заншил, ёс суртахуун, үнэт зүйл нь одоогийн Азийн орнуудын нийгэм, улс төр, эдийн засгийн практик үйлдэлтэй хэрхэн уялдан холбогдож мөн даяарчлалын/даяаршлын эринд Өрнийн соёлтой хэрхэн сүлэлдэн мөн нөгөө талаар сөргөлдөн буй талаар, судална
Суралцагч нэг буюу хэд хэдэн соёлыг харилцан үйлчлэл ба харилцан нөлөөний явцад судалж буй соёл судлалын судалгааны салбар болох харьцуулсан соёл судлалын үзэл онолтой танилцаж, олон соёлыг орон зай ба цаг хугацаанд үнэлэх ба харьцуулах арга барилыг судлах боломжийг тодорхойлж, улмаар суралцагч олон улс үндэстний соёлын ялгаатай болон төсөөтэй талуудыг танин мэдүүлж харьцуулсан соёл судлалын үндсэн ойлголтуудыг эзэмшүүлэх зорилготой. Харьцуулсан соёл судлалын хичээлийг судалснаар хүний нийгэм соёл, тэдгээрийн олон янз байдлын тухай гүн гүнзгий мэдлэг эзэмшиж, өөр өөр соёл, зан заншлыг ойлгодог, хүндэлдэг болох төдийгүй, өөр нийгэм соёлын хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэх арга замд суралцсанаараа өөрийн уугуул соёлыг хөндлөнгийн нүдээр харах боломжтой болдог билээ. Товчхондоо, харьцуулсан соёлын судалгаа хийнэ гэдэг нь бусдыг судлах төдийгүй бусдаас суралцана гэсэн хэрэг юм. Улам бүр глобалчлагдаж, нэг талаас өөр өөр соёлын айлсан нэвчилцэж, нөгөө талаас уламжлалт болон орчин үеийн соёлын уламжлал сүлэлдэн холилдож, соёл хоорондын харилцаа эрчимжин, харилцан ойлголцол улам бүр чухалчлагдаж буй өнөө үед олон соёлыг харьцуулж судлах нь улам ч сонирхолтой болж байгаа төдийгүй чухал ач холбогдолтой юм.
Ярих ур чадвараас тайлбар хүсэх санал асуух, тайлбарлах, товчлох, харьцуулах, зөвшөөрөх няцаах, нотлох, илтгэх, хэлэлцэх харилцааны чиг үүрэгт суралцаж, ярианы харилцах ур чадвараа дээшлүүлнэ. Бичих ур чадвараас тайлбар болон товч бичвэр, эссэ, судалгааны тайлан, шүүмж, асуудал шийдвэрлэх болон харьцуулсан бичвэр бичих арга барилд суралцан, бие даан бичвэр бичих чадвар эзэмшинэ.
Дунд шатанд солонгос хэлний ярих, бичих харилцааны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Энэ хичээлийг судалснаар дунд шатны солонгос хэлний үгийн сан, хэл зүйн мэдлэгт суурилан ярих, бичих ур чадварын олон чиг үүрэгт харилцаанд суралцаж, тодорхой сэдвийн хүрээнд илтгэх, хэлэлцүүлэх, санал бодлоо илэрхийлж ярих болон шүүмж, эссэ гэх мэт бичвэрээр санал бодлоо илэрхийлэн бичиж сурна.
БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн түүхийг 1960 оноос эхлэн арав арван жилээр авч үзнэ. БНСУ-ын аж үйлдвэрлэлийн хөгжлийг салбар тус бүрээр танилцуулна. Үндэсний эдийн засагт хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэдэг голлох салбарын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, хэтийн төлөвтэй танилцана. Эдийн засгийн давуу ба сул, эдийн засгийг хөгжүүлэх бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд учирсан саад бэрхшээл, конгломерати, тулгарч буй асуудал зэргийг судлана.
БНСУ нь эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд 10-р орж байгаа бөгөөд нийт гадаад хөрөнгө оруулалтын 0,01 хувийг Монголд оруулж байна. Уг хичэээлээр БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн түүх, хөгжлийн онцлог, эдийн засгийн бүтэц зэргийн талаар суурь мэдлэг олгоно.
Солонгосын уран зохиолын орчуулгын онол, аргазүйн талаар ерөнхий ойлголттой болно. Монгол хэлээр орчуулсан “Чүнъхянг бүсгүйн домог”, “Хон Гилдон нэрт шастир” зэрэг Солонгосын сонгодог уран зохиол, эрт болон орчин үеийн яруу найрагтай танилцаж, бие даан орчуулж найруулах дадлага хийнэ. Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс”, “Учиртай гурван толгой” зэрэг зохиолын солонгос орчуулгатай танилцаж, солонгосоор орчуулж, найруулах дадлага хийнэ.
Уран зохиолыг зөв, уран яруу орчуулж, цэгцтэй найруулах онол, аргазүйг эзэмшүүлнэ.
Хэлмэрчлэхүйн үндэс, бичгийн орчуулгаас ялгарах онцлог, цуваа болон зэрэгцээ хэлмэрчлэхүй, хэлмэрчлэхүйн сэдэв, агуулгын төрөл зүйлийг мэдэж, тодорхой сэдэв агуулгын хүрээнд хэлмэрчлэх чадвар дадал эзэмшинэ. Мөн хэлмэрчлэх бэлтгэлээ хэрхэн хангах, хэлмэрчлэх бодит байдал, хэлмэрчлэхүйд ашигладаг техник хэрэгсэл, хэлмэрчлэх явцад анхаарах хэлний болоод сэтгэл зүйн хүчин зүйлийг мэднэ. Хэлмэрч хийхэд эх хэл болон зорилтот хэлний өндөр мэдлэг чадвараас гадна илтгэгч, сонсогчтой харьцах харилцааны чадвар шаардлагатай. Үүний тул хэлний мэдлэгээ байнга дээшлүүлж, илтгэгчтэй ижил түвшинд хэлмэрчлэх, илтгэгчийн санааг хүндэтгэх, илтгэгчийн санааг зөв, оновчтой, товч тодорхой илэрхийлж сурах ёстой. Олны өмнө үгээ ойлгомжтой хэлэх, айдсаа даван туулах, сонсогчийн анхаарал татахаар ярьж, агуулгын тэмдэглэгээ хэрхэн хийх зэрэг хэлмэрчлэхүйн арга барилыг эзэмшинэ.
Дунд болон дээд шатны солонгос хэлний олон төрлийн бичвэр, сонсох материалыг солонгосоос монгол, монголоос солонгос руу зэрэгцээ, цуваа орчуулгаар хэлмэрлэх чадвар, дадал эзэмшинэ.
Төрийн айлчлалын мэдээлэл, хамтарсан мэдэгдэл, гэрээ хэлэлцээр, байгууллагын албан бичиг, албан баримт хөтлөлт, дотоод журам, архив, захирамж, албан ёсны мэдэгдэл, лэх албан баримт бичигтэй холбоотой орчуулгын онол, дадлыг эзэмшүүлнэ.
Албан бичиг, ажил хэргийн үг хэллэг, найруулга ба орчуулгын дадал чадвар эзэмшиж, албан бичиг бичиж орчуулахад суралцах ач холбогдолтой.
Энэ хичээлийг судалснаар солонгос угсаатан бүрэлдсэн үйл явц, солонгос, монголчуудын угсаа гарлын хэлхээ холбооны талаарх шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, солонгосчуудын Зүүн Азийн түүхэнд эзлэх байр суурь, ялангуяа Монгол угсааны нүүдэлчин угсаатан, тэдний байгуулсан төр улсуудтай тогтоосон харилцааны түүх, хэл, соёлын харилцан нөлөөлөл зэрэг асуудлын талаар ерөнхий, цэгцтэй мэдлэгтэй болно. Түүнчлэн Монгол-Солонгосын түүхэн харилцаанд Хятад, Зүрчид зэрэг Зүүн Азийн бусад үндэстний үзүүлсэн нөлөөний талаар тодорхой ойлголттой болно.
Монгол-Солонгосын харилцааны түүхийг эрт үеэс эдүгээ хүртэл бүс нутгийн түүхийн хүрээнд цогц байдлаар авч үзэн, мэдлэг олгох зорилготой. Монгол, Солонгос хоёр орны түүхийн хэлхээ холбоо, хэл, соёлын харилцан нөлөөлөл зэрэг үндсэн судлагдахууны талаар ерөнхий ойлголттой болгож, Солонгос судлалаар нарийн мэргэших үндсийг тавина.
Уг хичээлээр монголчууд гадаад улс орныг хэдий үеэс судлах болсон, түүний шалтгаан, тэрчилэн өнөөгийн Монгол улс дахь гадаадын улс орныг судалдаг байгууллагууд, судалгааны чиглэл хандлага, эрхлэн гаргадаг сэтгүүл, гадаад хэлтэй боловсон хүчин бэлтгэж ирсэн түүх зэрэгтэй танилцана.
Дэлхий дахин даяарших болсон өнөөгийн нөхцөл байдалд гадаад улс орныг судлах шаардлага улам бүр өсөж байна. Эл байдалтай уялдан Монгол улсад холбогдох гадаад улс орныг өмнө болон өнөө үед хэрхэн судалж байгаа, цаашид хэрхэн судлах нь зохистой талаар тодруулах зорилготой. Энэ хичээлийг судалснаар магистрант өөрийн судалгааны чиглэлийг тогтоох, сэдэв сонгоход ач холбогдолтой болно.
Солонгос хэлний дунд шатны IV түвшиний зохих хэлзүй, үгийн сангийн мэдлэгтэй болж, орчин үеийн мода, гэрийн ажил, сэтгэл хөдлөл, өдөр тутмын мэдээ мэдээлэл, ажилд орох, эвдрэл гэмтэл, баяр ёслол, чөлөөт цаг, ажлын байр, хэмнэлт, гэрлэлт, осол аваар, боловсролын тогтолцоо, хүрээлэн буй орчин, домог яриа зэрэг сэдвүүдийн хүрээнд унших, сонсох, ярих, бичих ур чадварын даалгавар гүйцэтгэнэ. Холбогдох солонгосын соёлын бичвэртэй танилцана.
• Энгийн амьдралд хэрэглэх нийгмийн болон хийсвэр илэрхийллийг ашиглахад хэрэгтэй ойролцоогоор 3500-4000 үгийн сан, 250-300 хэлзүйн дүрмийн мэдлэгтэй болж хэрэглэж сурна. • Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийгмийн харилцаанд шаардлагатай хэлний чадвартай байна. Мөн энгийн албан ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хэлний чадвартай байна. • Мэдээ, сонингийн нийтлэлээс хялбар агуулгыг ойлгож чадна. Нийгмийн болон хийсвэр агуулгатай энгийн сэдвийг ойлгож, ашиглаж чадна. • Өргөн хэрэглэгддэг хэлц үг, Солонгосын соёлын тухай ерөнхий ойлголтод тулгуурлан нийгэм, соёлын агуулгыг ойлгож, ашиглаж чадна. • Солонгос хэлний хэлзүй, үгийн сан, унших бичих, ярих сонсох дадлыг “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт”-ын ахисан дунд буюу гадаад хэлний стандартын В2 түвшинд тэнцэх хэлний мэдлэг чадвар олгоно.
БНСУ-ын соёлын дотоод, гадаад бодлого, соёлын үйлдвэрлэл, түүний үр дүнд гарсан “Солонгосын давалгаа” үзэгдлийн нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, Солонгос улс үндэтсний талаарх имиж, ойлголт зэргийг БНСУ, Монгол улс, Зүүн Хойд Ази төдийгүй бусад бүс нутгийн хүрээнд авч үзэхдээ олон ангит цуврал, уран сайхны кино, поп дуу хөгжим, баяр наадам тоглолт, комьютер тоглоом, спорт, комик ном болон вебтүүн зэрэг соёлын үйлдвэрлэл, солонгос хоол, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загвар, эрүүл мэнд, солонгос гэх мэтчилэн хэрэглэгч-үйлчилгээний үйлдвэрлэл гэсэн төрөл зүйлээр, түүнчлэн үйлдвэрлэгч, хэрэглэгч, фэн гэсэн тоглогчдоор задлан ангилж судална. Солонгосын соёлын үйлдвэрлэл, хөгжлийн туршлага зэргээс суралцах зүйл, анхаарах асуудлын талаар хэлэлцэнэ.
Олон ангит цуврал, уран сайхны кино, поп дуу хөгжим зэрэг соёлын элементүүд бүс нутаг дамнан тархах “Солонгосын давалгаа” үзэгдэл нь хоол, гоо сайхан, эрүүл мэнд, солонгос хэл гэх мэтчилэн Солонгостой холбоотой соёл, бизнес, үйлчилгээний элементүүдээр хүрээгээ тэлэх болж, XXI зууны эхэн үеэс эхлэн дэлхий дахинаа өргөн тархах болсноор Солонгосын соёлын даяаршил нь Солонгос судлалын судлагдахууны нэг болоод байна. Энэхүү хичээлээр дамжуулан БНСУ-ын засгийн газраас явуулж ирсэн соёлын дотоод, гадаад бодлого, Солонгосын давалгаа, түүний нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, Солонгос улс үндэстний талаарх ойлголт, дижитал үеийн Солонгосын соёлын даяаршлын талаарх онолын ойлголтуудын талаар системчилсэн мэдлэг олгоно. Солонгосын соёлын тархалт нь Монголд болоод бусад улс орнуудад эерэг болон сөргөөр хэрхэн нөлөөлж буй талаар авч үзэн, соёлын үйлдвэрлэлийн хөгжлийн туршлага хийгээд бидний хувьд суралцах эсвэл анхаарах асуудлуудын талаар хэлэлцэх болно. Хичээлийн сонгон судалж буй суралцагчид өнгөрсөнд бус өнөөдөр өрнөж буй үзэгдэл нийгэмд хэрхэн тархаж, хэрхэн нөлөөлж байгааг өөрийн улсийн жишээнд дээр үнэлж дүгнэх, бусад улс орнуудын жишээн дээр харьцуулан дүгнэх чадвар, дадал эзэмшихийн зэрэгцээ талбарын судалгаа хийх туршлагатай болж, холбогдох агуулгаар өөрийн санаа бодлыг илэрхийлж сурна.