Бидний тухай
Багш ажилтан
:Хорих байгууллагын төрөл, хэв маягууд, түүний тогтолцоо, онцлогын талаар авч үзэж, хүмүүжигчдийн үндсэн эрх, эрх чөлөөтэй танилцан, хорих нөхцлийн тухай ойлголт, хорих нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйлсүүдийг судлах, хорих байгууллага дахь нийгмийн ажлын түүхэн тойм, үндсэн чиглэлүүдтэй танилцах ба хөгжингүй орнуудын хорих байгууллага дахь нийгмийн ажлын туршлагыг судлана. Хорих байгууллагад нийгмийн ажлын мэргэжлийн тусламж үзүүлэх онол арга зүйн үндэс, хорих байгууллагад ганцаарчлан болон бүлэг, олон нийттэй ажиллах нь, хорих байгууллагаас суллагдагсд ба нийгмийн хүлээн авалт, тэднийг нийгэмд эргэх ирүүлэх нь нийгмийн ажилтны үндсэн үүргийн нэг болох нь, цаашид монгол дахь хорих байгууллагад үзүүлж байгаа нийгмийн ажлын төрөл, хэлбэр, үр өгөөжийг боловсронгуй болгох нь гэсэн агуулгын дагуу судлана
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ:: Энэхүү хичээлийн зорилго нь оюутанд хорих байгууллагын талаар системтэй мэдлэг олгох, хорих байгууллагын орчин, тэдний дотоод харилцаа, хүмүүжигчдийн бүлэгтэй болон хүмүүжигч хувь хүнтэй, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажлын онол, аргазүй, хандлага, мэргэжлийн тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэхэд оршино.
Энэ хичээлд хөдөлмөрийн социологид хамаарагддаг олон бүлэг асуудлыг хамруулсан юм. Хөдөлмөрийг нийгмийн талаас нь тайлбарлах, хөдөлмөрийн социологийн судлах зүйлийг дэлгэрэнгүй харуулахыг зорьсон. Хөдөлмөрийн социологи нь хөдөлмөрийн ойлголт, мөн чанар, хөдөлмөрийн социологийн үүсэл хөгжил, судлах зүйл, хөдөлмөрийн социологи ба хүний нөөцийн менежмент асуудал, хүний хувийн чадварын үзүүлэлт ба хөдөлмөрийн чадавхи, хөдөлмөрийн зах зээл, түүний хэв загварууд, хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл ахуйн асуудал, хөдөлмөрийн эрхлэлтийн асуудал, амьжиргааны түвшин ба Монголын бүс нутаг дахь хүн амын амьжиргааны түвшин, нийгэм-хөдөлмөрийн харилцаан дахь зөрчилдөөн, түүнийг шийдвэрлэх арга зам зэргийг авч үзнэ.
Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны нөхцөлд хөдөлмөрийн хүрээнд үүсэн асуудлыг оновчтой шийдвэрлэх, байгууллага ба хүний нөөцийн удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгоход социологийн судалгааг явуулах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэхүү хичээлийг оюутан судалснаар хөдөлмөрийн социологийн зарим онол, үзэл баримтлал, үндсэн ойлголтуудын талаар мэдлэгийг эзэмшин, хөдөлмөрийн байгууллагын хүрээнд үүссэн асуудлыг социологийн аргаар судлан, гарсан үр дүнг тайлбарлах, шалтгааныг тогтоох, оновчтой шийдвэр гаргах чадвартай болгоход тусална.
“Социологи: Нийгмийн бодит байдлыг шинжлэхүй”хэмээх хичээлийн агуулгын хүрээнд оюутан, тус шинжлэх ухааныг бусдаас ялгаруулж байдаг, социологийн шинжилгээний гол обьект, судлагдхуун болсон Нийгмийн бодит байдлын дараахь бүлэг асуудлуудтай танилцах болно. Үүнд: социологийн үүсэл, хөгжил, судлах зүйл ба Социологийн анализын онцлог хүний нийгмийн хамтын амьдрал, нийгмийн бүтэц ба соѐлын онцлог, бүлэг ба нийгэм, бие хүн ба нийгэмшил, гэр бүл, боловсрол, шашин, засаглал, эдийн засаг зэрэг нийгмийн институц, ялгарал ба давхраажил, нийгмийн гаж үзэгдэл ба гэмт хэрэг, даяаршил, мэдээллийн технологийн дэвшил ба орчин үеийн нийгмийн өөрчлөлт, социологийн онол, судалгааны арга, аргачлал хийгээд түүний практик хэрэглээ
Социологийн шинжлэх ухааныг их дээд сургуулиудад судлах нь ардчиллын соѐлд суралцаж буй өнөөгийн манай нийгэмд нэн чухал юм. Аль ч тоталитар нийгэмд социологийн шинжлэх ухаан бүрэн утгаараа хөгжиж, тархаж байгаагүй. Учир нь социологи тодорхой нийгмийн талаарх бодит баримт сэлт хийгээд шүүмжлэлт шинжилгээнд тулгуурлаж байдаг. Орчин үеийн боловсролтой залуу хүн социологийн суурь мэдлэг, соѐлтой танилцсан байх нь амьдарч буй цаг үеэ зөв танин мэдэх, өөрт тулгарч буй асуудлууд хийгээд өргөн хүрээ бүхий нийгмийн үзэгдэл хоорондын хамаарлыг шинжлэн дүгнэх боломжийг олгоно. Түүнчлэн оюутнууд социологийг зөвхөн мэдлэгийн академик салбар ухаан гэдэг үүднээс төдийгүй мөн нийгэм дэх сэтгэлгээ, итгэл үнэмшил, зан хандлагын олон талт соѐлд сурах нэгэн хэрэгсэл гэдэг талаас харж судлах нь чухал юм. Социологи, Нийгмийн ажлын тэнхимээс санал болгож буй “СОЦИОЛОГИ” хичээлийг МУИС-ийн салбар сургуулиудын оюутнуудад дэлхийн шилдэг сургуулиудад мэргэшил дээшлүүлсэн, туршлагатай эрдмийн цол зэрэг бүхий мэргэжлийн багш нар сүүлийн 20-иод жил зааж байна. Уг хичээлийг сонгон суралцах оюутны тоо жилээс жилд өссөөр байгаа бөгөөд тухайлбал 2012-2013 оны хичээлийн жилд 400 гаруй оюутан сонгон судалсан бол, харин 2013-2014 оны хичээлийн жилд энэ тоо 600 гаруй болон нэмэгджээ.
Орон гэргүй иргэд тэдний нийгэм, сэтгэл зүйн шалтгаан, байгалийн эрсдэл, архидалт, ядуурал, шилжин ирэгсэд ба орон гэргүйдэл, орон гэргүй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, орлого, орон гэргүй хүүхдүүд, орон гэргүй залуучууд, орон гэргүй ахмад настнууд, орон гэргүй гэр бүл тэдний нийгмийн хамгаалал, төрийн бодлогын шинжилгээ, тэдэнтэй ажиллах нийгмийн ажлын стратеги, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга технологи
Орон гэргүй иргэдтэй ажиллах нийгмийн ажил хичээлийг судалснаар оюутнууд нийгмийн эмзэг асуудал болох орон гэргүй иргэдийн нийгэм, сэтгэл зүйн шалтгаан, тэдний талаар явуулж байгаа нийгмийн бодлого, эрх зүйн болон нийгмийн орчны шинжилгээ хийх, тэдэнтэй ажиллах нийгмийн ажлын онол, арга зүйг эзэмшсэнээр мэргэжлийн тусламжийн арга технологид суралцана.
Хичээлээр төрийн бодлого ба бодлого боловсруулах үе шатууд, нийгмийн бодлогыг агуулга судлаачдын тодорхойлолтой танилцана. Мөн хичээлийн гол агуулга болсон бодлогын судалгаа, түүний үе шатууд, арга зүй дизайн, бодлогын шинжилгээний хэв маяг, хэлбэрүүд, бодлогын үнэлгээний төрөл хэлбэрүүдийг судалж улмаар бодлогуудад бие даан шинжилгээ хийх чадварыг эзэмшинэ. Мөн үр дүн дээр суурилсан хөтөлбөрийн хяналт үнэлгээ шинжилгээг судална. Нийгмийн бодлогын шинжилгээний арга зүй, нийгмийн бодлогын салбарууд тухайлбал боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон хөдөлмөрийн бодлогод шинжилгээ хийх аргазүйн асуудлуудыг эргэцүүлэх болно. Бодлогын салбаруудын хүрээнд хэрэгжиж их сургуулийн хотхоны хөгжил, оюутны тэтгэлэг, өндөр насны тэтгэвэр, хүнсний талон, нийтийн ажлын байр, мэргэжлийн сургалт, ажилгүйдлийн тэтгэмж, эрүүл мэндийн дэмжлэг гэх мэт байгаа тодорхой хөтөлбөрүүдэд шинжилгээ хийх судалгааны арга зүй, стиль, хувьсах хэмжигдэхүүнүүдийг судлана.
Нийгмийн бодлого хөтөлбөрийн шинжилгээ хичээлийн зорилго нь нийгмийн бодлого ба хөтөлбөрийн үндсэн дизайнтай танилцаж улмаар бодлогын холбогдолтой үндэслэл гаргаж бодлогын баримт бичиг боловсруулах, байр сууриа хүргэх чадварыг бий болгоход чиглэсэн мэдлэг, эх сурвалжийг оролцогчдод өгнө. Мөн нийгмийн хамгааллын шинжилгээний загвартай танилцаж бодлогын судалгаа, шинжилгээ, үнэлгээг төрийн, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн салбарт ажиллахдаа ашиглаж чаддаг болно.
Энэ хичээлээр нийгмийн шинжлэх ухаануудын ядуурлыг авч үзэх ялгаатай хандлагууд, ядуурлын тухай олон талт ойлголт, ядуурлыг буурeулах янз бүрийн түвшний интервенцүүдийг танилцуулна. Ядуурал, эмзэг байдал, нийгмээс хаягдах, ялгаварлан гадуурхах зэрэг социаль асуудлуудыг хоорондын хамааралд анхаарлаа хандуулах ба ядуурлыг бууруулахад нийгмийн ажилтны хувь нэмрийг онцлон үзнэ. Ядуурлыг бууруулах төрийн бодлого, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болон хөгжиж байгаа орнуудын ядуурлыг бууруулах нийгмийн ажлын хувьд хөгжлийн нийгмийн ажлын загварыг судална
Энэ хичээлээр ядуурал бол орчин үеийн Монголын нийгмийн хурцадмал асуудал, хүн амын тодорхой хэсгийг хамарсан нийгмийн үзэгдэл болохыг тодорхойлно. Оюутнуудад нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн тогтолцоон дахь ядуурлын асуудлыг судлах ялгаатай хандлага, үзэл баримтлалууд, тэдгээрийн ойлголтын хүрээг танилцуулж, макро, микро болон мезо түвшин дэх ядуурлыг бууруулах интервенцүүдийн талаар мэдлэгийг хуваалцах болно. Цаашид ядуурлыг бууруулах чиглэлээр гүнзгийрүүлэн судалгаа хийн, нийгмийн халамжийн салбар дахь хөгжлийн үйлчилгээгээр мэргэших үндсийг бүрдүүлэх ач холбогдолтой билээ.
ЙН ТОВЧ АГУУЛГА: Монголоор :Хүн ам зүйн үзүүлэлтээр дэлхийн хүн амын насны бүтэц улам бүр хөгширөх хандлага ажиглагдаж байна. Энэ үзэгдэл өнөөгийн Монголын нийгэмд эн тэргүүнд тулгамдаад буй асуудал хэдийгээр биш ч 2025 он гэхэд Монгол улсын хүн амын насны голч 30-аас дээш болж “хөгшин” насны бүтцэд шилжих төлөвтэй. Энэ нь нийгмийн геронтологиор мэргэшсэн нийгмийн ажилтны хэрэгцээг улам бүр нэмэгдүүлж энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ, нийгмийн ажлын төлөвлөгөө боловсруулах шаардлагыг бий болгож байна. Өсөн нэмэгдэж буй эдгээр хэрэгцээнд тохируулан уг хичээлээр оюутнууд 21-р зууны ахмад настантай ажиллах АНАНА-ын хэрэгцээг таньж, ахмад настанд тулгарах асуудлыг нийгмийн, эдийн засгийн, эрүүл мэндийн өнцгөөс судлан онцгой асрамж анхаарал шаардлагатай ахмадуудын нийгмийн өвөрмөц хэрэгцээний талаар цогц байдлаар судална.
Тус хичээл нь оюутнуудад ахмад настантай ажиллах нийгмийн ажил (АНАНА)-ын үйлчилгээний талаарх мэдлэгийг олгож ахмадын зорилтот бүлэгт шаардлагатай нийгмийн ажлын үйлчилгээг нийгмийн, эдийн засгийн, эрүүл мэндийн асуудлын хүрээнд хэрхэн үзүүлэх талаар практик мэдлэг, чадвар, дадал олгоход оршино.