МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR317
Багц цаг: 3

Товч агуулга

Экологийн сэтгүүл зүйн тухай ойлголт, судлагдахуун, ач холбогдол, онцлог шинжүүд, экологийн сэтгүүл зүйн үүсэл, өнөөгийн байдал, манай оронд оршиж буй экологийн асуудлууд, тэдгээрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тусгаж байгаа, түүнчлэн экологийн нийтлэлийн болон ярилцлагын эх сурвалжууд, экологийн мэргэжлтнүүдтэй хэрхэн ажиллах, экологийн нийтлэлд түгээмэл тохиолддог найруулгын аргууд, экологийн нийтлэлийн чанарт нөлөөлдөг хүчин зүйлүүд.

Зорилго

Хичээлийн зорилго, ач холбогдол нь оюутнуудыг экологийн гол гол асуудлуудын тухай ойлголттой болгох,экологийн сэтгүүл зүйн тухай ойлголттой болох, экологийн сэдвээрх нийтлэлийн тухай мэдлэг олгох, экологийн нийтлэл бичих арга барилыг эзэмшүүлэх, экологийн нийтлэл бичихэд тулгардаг бэрхшээлүүдийг давах чадвар эзэмшүүлэх, экологийн нийтлэлд тавигддаг шаардлагуудын тухай мэдэгдэхүүнтэй болгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR418
Багц цаг: 3

Товч агуулга

Сонин ба олон нийтийн мэдээллийн систем. Дэлхийн болон Монголын сонины үүсэл, хөгжлийн онцлог. Сонины бичлэгийн төрөл, зүйл тэдгээрийн онцлог. Сонинд нийтлэл бичих ур чадвар. Сонин ба технологи, сонины менежментэд тулгарч буй асуудлууд.

Зорилго

Сонины сэтгүүл зүйн талаар онол, түүхэн мэдлэгтэй болно. Сонины нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, үр нөлөөний талаар ойлголттой болж сонины сэтгүүлчийн ажлын онцлог, ур чадварын талаар мэдлэг эзэмшинэ. Сонинд нийтлэл бичих ур чадвартай болно. Сонины загвар дэглэлт, менежментийн талаар мэдлэгтэй болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR203
Багц цаг: 3

Товч агуулга

Мэдээ, сурвалжилга, ярилцлага нийтлэх арга зүйг бүтээлийн санаагаа редакц дотроо зөвшөөрүүлэх, мэдээлэл цуглуулах, сэдэв сонгох, баримтыг нягтлах, эх сурвалж сонгох, бүтэц зохиомжид оруулах, найруулан бичих, хянаж редакторлах, хэвлэн нийтлэх үе шат тус бүрд эзэмшинэ. Хичээлийн хугацаанд оюутан 3 мэдээ, 1 хэвлэлийн бага хурал, 2 ярилцлага, 2 сурвалжилга, 2 мэдээний шүүмж бичдэг.

Зорилго

Тухайн хичээлийг судалснаар оюутан сэтгүүл зүйн бичлэгийн төрлүүдээс мэдээллийн бичлэгийн зүйлүүд, тэр дундаа мэдээ, сурвалжилга, ярилцлагыг хэрхэн бичих талаар мэдлэг ойлголт, бичиж найруулах чадварыг эзэмшинэ. Эдгээр гурван бичлэгийн зүйлээр бичих практикийг хийснээр мэргэжлийн түвшинд редакцын түвшинд санаагаа танилцуулах, мэдээллийг баталгаажуулах, баримтыг нягтлах, эх сурвалж сонгох, эх сурвалжтай харилцах, найруулан бичих, редакторлах ур чадварт суралцана. Мэдээллийн бүтээл боловсруулдаг процесстой танилцсанаар сэтгүүлч мэргэжлийн үүрэг хийгээд өдөр тутмын үйл ажиллагааг ойлгох ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR417
Багц цаг: 3

Товч агуулга

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн зохицуулалт. Хэвлэлийн эрх чөлөө, түүнд нөлөөлөх хүчин зүйлс. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын хуулиуд. Монгол болон бусад орны хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль. Сэтгүүл зүйн шинэ үзэгдлүүд ба эрх зүйн тулгамдсан асуудлууд.

Зорилго

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх зүйн зохицуулалтын хүрээ, онцлог ойлголт, хүчин зүйлсийн талаар онол, практикийн мэдлэгтэй болно. Монгол Улс дахь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал, хэвлэл мэдээлэлтэй холбоотой хуулиудын талаар гүнзгий мэдлэг эзэмшинэ. Сэтгүүл зүйн үйл ажиллагааны онцлогийг эрх зүйн талаас нь үнэлж, задлан шинжлэх чадвартай болно. Хуулийн хүрээнд сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхлэх, өөрийн мэргэжлийн эрхээ хамгаалах мэдлэг, ур чадвар эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR308
Багц цаг: 3

Товч агуулга

Реклам сурталчилгааны үндсэн ойлголт, хэлбэр, үр нөлөө, реклам сурталчилгааны онцлог, бичвэрийн зарчим, хэрэглэгчдийн сэтгэлзүйн асуудал, нийгмийн хүчин зүйл, рекламын харилцааны онцлог, Д.Огилви, Ф.Котлер, С.Фрайбургер, А.Ротцолл нарын үзэл онол. Рекламын судалгаа, хэрэгцээний шатлал, стратеги, техник ашиглах ур чадвар.

Зорилго

Энэхүү хичээлээр орчин үеийн ОНМХ-ийн реклам сурталчилгааны онол, үзэл баримтлалын үндэс, практик үйл ажиллагаа болон хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар мэдлэг, мэдээлэл, ойлголттой болно. Реклам бүтээх анхан шатны ур чадвартай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Сзонхт
Индекс: JOUR316
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин үеийн хэвлэл, мэдээллийн байгууллагыг хэрхэн удирдах, маркетинг менежментийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд байгууллагын зорилгыг тодорхойлж хөгжүүлэх, хүнийн хүчин зүйлийг нэгэн зорилгод хөтөлж, аливаа хамтын хөдөлмөрийг өндөр бүтээмжтэй явуулах тухай шинжлэх ухааны үндсийг тавьж бүрдүүлдэг мэдлэгийн цэгцтэй тогтолцоо юм. Зах зээлийн нөхцөлд үр ашигтай ажиллах арга замыг онол, практиктай уялдуулна.

Зорилго

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн менежментийн шинжлэх ухааны өвөрмөц шинж, онцлог, байгууллагыг удирдах ур чадвар, өөрчлөлт хувьсал, зөрчлийг хэрхэн шийдвэрлэх арга зам зэргийг ойлгуулна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: GENS618
Багц цаг: 3

Товч агуулга

Сэтгүүл зүй болон жендэрийн харилцан хамаарал, тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг. Сэтгүүл зүй дэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн жендэрийн дүр. Жендэрийн тухай хэвшмэл ойлголтыг сэтгүүл зүйн бүтээлд ашиглаж буй байдал. Улс төрийн оролцоон дахь жендэрийн тэгш байдалд сэтгүүл зүйн үзүүлж буй үр нөлөө. Жендэрт суурилсан хүчирхийллийн сэдэвтэй нийтлэл, нэвтрүүлэгт гарч буй түгээмэл алдаа. Олон нийтийн харилцааны бусад сувгууд ба жендэр. Хэвлэл мэдээллийн боловсрол жендэрийн мэдрэмжид нөлөөлөх нь. Монголын жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн хөгжил, цаашдын чиг хандлага.

Зорилго

Сэтгүүл зүй ба жендэрийн харилцан хамаарлын талаарх түүх, онолын мэдлэг эзэмшүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтод олон нийтийн харилцааны сувгуудын үзүүлж буй үр нөлөөний талаарх практик мэдлэг, дадлагатай болгох.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар