Бидний тухай
Багш ажилтан
Монгол Улсын Үндсэн хууль нь хууль тогтоомжийн дээд эх сурвалж бөгөөд улсын бүхий л салбарт, тэр дундаа хувийн эрх зүйд чухал нөлөө үзүүлдэг. Энэхүү илтгэлээр Үндсэн хуулийн хувийн эрх зүй дэх үүрэг, нөлөөг тодорхойлох, жишээгээр баяжуулан тайлбарлах зорьсон. Үндсэн хуулийн зарим тодорхой заалтыг сонгон авч, эдгээр заалтууд хувийн эрх зүйн аль салбарт хэрхэн нөлөөлдөг болохыг нарийвчлан тайлбарлах явцад тухайн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой процессын механизм, хууль тогтоомжийг судлах ба цөөн тооны практик жишээг авч үзнэ. Энэ хүрээнд Үндсэн хууль ба хувийн эрх зүйн харилцан хамаарлыг ерөнхийд нь дүгнэх ба хувийн эрх зүйн хэм хэмжээг ҮнХ-д нийцэж буй эсэхийг хянах тогтолцоог боловсронгуй болгох нь хувийн эрх зүйн хурдацтай хөгжилтэй зэрэгцэж хөгжих нөхцөл хэмээн дүгнэв.
Энэхүү өгүүллийн хүрээнд ҮнХ (=Үндсэн Хууль), үндсэн хуульчилсан хууль, ердийн хуулиудыг ялгах эрх зүйн онолын шалгуурыг судлахын сацуу тэдгээрийн практик ач холбогдлыг макро харьцуулалтын аргаар авч юм. ҮнХ, үндсэн хуульчилсан хууль, ердийн хуулиудыг ялгах тухай хэм хэмжээний эх сурвалжийн онол, түүний шат дараалсан бүтцийн хамаарал нь дан ганц хууль тогтоох хүрээнд яригдах бус, үүнийг шүүхийн практикаар амилуулж, тогтмол шинэчилж байх ёстой тул дотоодын хууль хэрэглээнд тулгамдаж буй хэм хэмжээний шатлалын бэрхшээлтэй асуудлыг ҮнХ-ийн хяналт, үндсэн эрхийн хамгаалалтын тогтолцоотой уялдуулан судлах шаардлагатай. Энэ холбоо хэр нягт байгаагаас тухайн орны засаглалын индекс болон эрх зүйн хөгжлийн түвшнийг тодорхойлдог. Судалгааны үр дүнд хэм хэмжээний хяналтын тогтолцоо зарим талаар дутмаг байх нь хэм хэмжээний шаталсан бүтцийг цогцлооход саад болж буй нь харагдлаа. Abstract: In the framework of this article, while studying the legal theoretical criteria for distinguishing the Constitution, constitutional law, and ordinary laws, their practical importance is taken by the method of macro comparison. The theory of the source of norms on the distinction between the Constitution, the constitutional law, and ordinary laws, and its hierarchical structural relationship, should not be discussed only in the legislative framework, but should be brought to life by judicial practice and updated regularly. it is necessary to study the issue in connection with the system of constitutional control and protection of fundamental rights. How close this relationship is determines the country's governance index and level of legal development. As a result of the research, it was seen that the lack of a norm control system hinders the development of a hierarchical structure of norms.
Abstract Concepts of unity of law and unified application of law were the main goals of the revised version of Mongolian Judiciary Law in 2021 based on changes of Constitution in 2019. Constitutional Court decided that some provisions of the Law on the Courts of Mongolia, the Law on Administrative Litigation, the Law on Criminal Procedure, and the Law on Civil Litigation violated the relevant provisions of the Constitution of Mongolia. Those provisions related to the scope of the Supreme Court of Mongolia. Therefore is to examine the grounds for not complying with the Constitution of Mongolia mainly based on civil procedure matters and from a comparative view. Keywords Implications of the Revised Version of Mongolian Judiciary Law on the Scope of the Supreme Court after the Changes of Constitution in 2019, Civil
Монгол Улсын Иргэний Хуулийн уламжлал ба цаг үеийн шаардлага Бат-Эрдэнийн Буянхишиг, МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн доктор Хураангуй агуулга: I. Монгол Улсын Иргэний хууль, түүний чиг үүрэг, нөлөө II. Уламжлал / гарал үүсэл: социалист ба либерал загваруудын дуализм III. Цаашдын шинэчлэлд тавигдах шаардлага 1. Зохицуулах харилцаан дахь бодит өөрчлөлтүүд 2. Нийгэм-эдийн засаг, эрх зүйн үүднээс тавих шаардлага IV. Дүгнэлт
Шүүхийн тухай хууль ИХШХШтХ, ЗХШХШтХ, ЭБШХ-ийн 2021 оны нэмэлт өөрчлөлтийн агуулга, үр нөлөө
Иргэний процессын зарчим, хуулийн өөрчлөлт
Арилжааны бүртгэл versus Хуулийн этгээдийн бүртгэл I. Overview of the company and trade laws in Mongolia II. Process of foundation of companies III. Commercial registration system IV. The regulation for the companies V. The problems of these laws
Эдийн засгийн анализ хийх дараалал