Бидний тухай
Багш ажилтан
Сэдэвчилсэн зургын онолын үндэс, практик хэрэглээ, түүнтэй ажиллах арга аргачлалууд, тэдгээрийн хоорондох уялдаа холбоо, сэдэвчилсэн агуулга болох байгаль нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд, юмс үзэгдлүүдийн тоон өгөгдөл, статистик үзүүлэлтүүдийг хэрхэн бүлэглэх, боловсруулах, өгөгдөлүүдийг зурагт хэрхэн буулгах зэргийг бүтээлчээр үзэж судална. Семестрийн эцэст сэдэвчилсэн газрын зургийн хэрхэн бий болж зохиогдог талаар мэдлэг, чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд сэдэвчилсэн газрын зураг түүний зориулалт, сэдэв, ангилал, масштаб, бусад зургаас ялгагдах онцлог, практик ач холбогдол зэргийн тухай гүнзгий мэдлэгийг эзэмшинэ. Үүнээс гадна байгалийн болон нийгэм эдийн засгийн юмс үзэгдлүүд, тэдгээрийн өөрчлөлт, уялдаа холбоо, онцлог шинжүүд, тоон болон чанарын шинжүүдийг сэдэвчилсэн газрын зурагт хэрхэн, яаж, ямар арга аргачлалаар дүрслэн үзүүлэх мөн түүнчлэн газрын зурагт дүрслэгдэх элементүүдийн агуулга хоорондын болон өнгө дүрслэлийн ялгаа зэргийг онолын үндэстэй практик ажлуудтай нь хамтад нь судална.
Зурагзүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, онолын үндэс, үзэл баримтлал, чиг хандлага, орчин үеийн шинэ урсгалууд, бүтэц, газрын зургийн тодорхойлолт, үндсэн ойлголтууд, өвөрмөц шинж чанарууд, масштаб, сэдэв, агуулгын ангилалууд, математик үндэс болох зурагзүйн тусгаг, гажилт, түүний төрлүүд, зохиомж, газрын зургийн хэл, галиглал, таних тэмдгийн систем, зурагзүйн дүрслэлийн аргууд, зурагзүйн ерөнхийлөл, тэдгээрийн хэрэглээ, газрын зургийн бичиглэл, тайлбар бичээс, атласын тухай, газрын зураг, атласыг үйлдэх анхан шатны үндсэн зарчим, шаардлагуудыг ерөнхийд нь үе шаттайгаар онолын үндэстэй судлах болно.
Энэхүү хичээлээр Газарзүй болон бусад мэргэжлийн оюутнууд Зурагзүй болон орчин үеийн Зурагзүйн шинжлэх ухааны үндсэн урсгал, хэлбэрүүдтэй танилцах, онолын үзэл баримтлал, бүтэц, шинжлэх ухааны бусад салбаруудтай хэрхэн уялдаа холбоотой болох, газрын зураг болон геодүрслэлүүдийн талаар ойлголт, онцлог, шинж чанар, ач холбогдолыг таних, газрын зургийг масштаб, хамрах нутаг болон агуулгаар нь ангилан, үндсэн элементүүдийг шинж чанараар нь ялган унших, мөн газрын зургаар дамжуулан хүрээлэн буй газар орчиноо таних, төсөөллийг олж авах, судлах, цаашлаад газрын зургийг судалгаа шинжилгээний ажилд хэрэглэх, үр дүнг зурагт буулгах, зургаар илэрхийлэх, мөн өөрийн эзэмшиж буй мэргэжлийн чиглэлтэйгээ холбон онолын үндэстэй практик ажлуудтай нь хамтад нь судална.
Уг хичээлээр зайнаас тандан судлалын хэрэглээний талаар үндсэн ойлголтыг олж авах ба төрөл бүрийн хиймэл дагуулаас авсан мэдээнээс төрөл бүрийн сэдэвчилсэн зураг, байгалийн нөөц баялаг, газар ашиглалт, хотжилтийн өөрчлөлтийг хэрхэн тооцоолох тухай онолын суурь мэдлэгтэй болно. Мөн байгалийн биетийн шинж чанар, гадаргуугийн байдал, ирж буй цацрагийн тусгалын өнцөг, эрчим болон долгионы уртаас хамааран байгалийн нэгэн төрлийн биет хэрхэн зураглагдах тухай авч үзнэ.
Байгалийн ухааны салбарын бакалаврын зэрэгтэй болох мэргэжилтэндүүдэд орчин үеийн техникийн ололтыг өөртөө бүрэн шингээсэн байгаль орчныг зайнаас тандан судлах үйл ажиллагааны агуулга, түүний мөн чанарыг ойлгуулах ба орчин үеийн хиймэл дагуулын мэдээтэй танилцуулж ойлгуулах ба цаашид өөрийн үйл ажиллагаандаа ашиглах чадвар олгох
Геодезийн шинжлэх ухааны үүсэл хөгжил, одоогийн ба ирээдүйн чиг хандлага, хэвтээ болон босоо өнцөг, зай, өндөржилт хэмжих үндсэн арга, тэдгээрийг хэмждэг багаж техник хэрэгслийн үйл ажиллагааг төвөггүй удирдан ажиллуулж үр дүн гарган авах түүнийгээ газрын кадастр, газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн зарим төлөвлөлт-судалгаанд ашиглах, ямарч төрлийн газрын зураг уншиж сурах, зай тодорхойлох болон өнцөг, өндөржилт хэмжих зэрэг анхан шатны мэдлэгийг эзэмшин зориулалтын тусгай багаж техникийн тусламжтайгаар анхан шатны хэмжилт боловсруулалтыг хийж, ахисан түвшний мэдлэгийг эрэлхийлэх, суралцах түүнийгээ практикт турших түүн дээрээ боловсруулалт хийх аргазүйд суралцана.
Геодези I хичээлийн зорилго нь геодезийн шинжлэх ухааны тухай ерөнхий ойлголтуудыг онолын түвшинд суралцаж мэдлэг олж авахын зэрэгцээ, дэлхийн хэлбэр хэмжээ түүний гажилтууд, геодезийн үндсэн сүлжээ байгуулах аргууд, бодит газрын гадарга дээр хийгдэх хэмжилтийн ажилд шаардлагатай багаж техниктэй танилцан суралцаж тэдгээрийг ашиглан цэгийн өнцөг (хэвтээ ба босоо), зай тодорхойлох (УЗХ болон бусад),өндөржилт хэмжих аргууд зэрэг нарийн хэмжилтүүдийг онол болон практикт суурилж тусгай багажаар хийж сурах бөгөөд хэмжсэн хэмжилтийн ажлын анхан шатны боловсруулалт, тэгшитгэн бодох бодолтуудыг боловсруулж, үр дүн гаргаж сурах юм. Эдгээрийг сурч, эзэмшсэнээрээ үйлвэрлэл дээр анхан шатны хэмжилт, боловсруулалтыг хийж чадах чадвартай болно. Мөн автомат нивелир, электрон теодолит зэрэг багаж техникүүдийг бүрэн эзэмшиж, ашиглах чадвартай болно.
Энэхүү хичээлээр газрын зургийн тухай ерөнхий ойлголтууд, дэлхийн хэлбэр хэмжээ, эллипсоид ба геоидын талаар ойлголт, газрын зургийн математик үндэс, масштаб, масштабын ангилал, нарийвчлал, дүрслэлийн аргууд, ерөнхийлөл, атлас, атласын төрлүүд, мөн байрзүйн зургийн үндсэн ойлголт, өндрийн болон байршлын солбицолын систем, тэгш өнцөгт болон газарзүйн солбицол, газрын гадаргад цэгийн өндөр болон шулууны чиглэлийн өнцгүүд (азимут, дирекцион өнцөг, румб)-ийг байрзүйн зургаар тодорхойлох, байрзүйн зургийн хуваалт, нэрлэл, агуулгын үндсэн элементүүдийг тодорхойлон унших, газрын гадаргын хэлбэр дүрс, хотгор гүдгэрийг зурагт хэрхэн дүрслэх зэрэг ухагдхануудыг үе шаттайгаар онолын үндэстэй судлах болно.
Газарзүйн тэнхмийн Газарзүйн Багшийн мэргэжлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд Зурагзүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, шинэ урсгал ба хэлбэрүүд, цаашдын чиг хандлагатай танилцах, зурагзүйн онолын үзэл баримтлал, бүтэц, шинжлэх ухааны бусад салбаруудтай хэрхэн уялдаа холбоотой, дэлхийн хэлбэр хэмжээ, эллипсоид ба геоидын талаар ойлголт, математик үндэс, зурагзүйн ерөнхийлөл зэрэг газрын зураг, байрзүйн зургийн талаар онолын суурь мэдлэгийг цогцоор олгоно. Улмаар төрөл бүрийн масштабын газрын зургийг агуулгын элемент тус бүрээр нь унших, тодорхойлох, түүн дээр ажиллах, газрын зургаар дамжуулан бодит байдал, орон зайн мэдээллийг хэрхэн авах, хүрээлэн буй орчинтой танилцах, судлах, цаашлаад байрзүйн болон төрөл бүрийн сэдэвчилсэн газрын зурагт судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ оруулан зураглах, анализ хийх, орон зайн үнэлгээ өгөх зэрэг мэргэжлийн чиглэлтэй нь хослуулан онолын үндэстэй практик ажлуудтай нь хамтад нь судална.