Бидний тухай
Багш ажилтан
Шатах ашигт малтмалын үүсэл хувирал, бүтэц найрлага, шинж чанар, дулааны задралын төлөв, урвалын кинетик, DTA, DTG, TG-ийн анализ, С13 , Н1 , ИК, ЭПР спектрийн шинжилгээ, Хроматограф, Рентген фазын анализ, Рентген флуоресценц, атом шингээлтийн спектрометрийн анализын онцлог, тэдгээрийн үр дүнгийн боловсруулалт хийх чадвар эзэмшинэ. Шатах ашигт малтмалын хими технологийн боловсруулалт, шинж чанар хэрэглээний талаарх үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах чадвартай болно.
Шатах ашигт малтмалын хими, физик, механик шинж чанар, органик масс, эрдэс бүрдлүүд, бүтцийн онцлог, хэрэглээний шинж чанарыг тодорхойлох, үнэлэх, тэдгээрийг гүн боловсруулах үед явагдах хими, физикийн хувирлын зүй тогтол, явагдах урвалын механизмын тухай онолын мэдлэг олгож, шинжилгээний олон улсад мөрдөгддөг стандарт арга зүйг эзэмшүүлэх. Шатах ашигт малтмалын дулааны задралын төлөв, урвалын кинетик, DTA, DTG, TG-ийн анализ, С13 , Н1 , ИК, ЭПР спектрийн шинжилгээ, хроматограф, рентген фазын анализ, рентген флуоресценц, атом шингээлтийн спектрометрийн анализын онцлог, тэдгээрийн үр дүнгийн боловсруулалт хийх чадвар эзэмшинэ. Шатах ашигт малтмалын хими технологийн боловсруулалт, шинж чанар хэрэглээний талаарх үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах чадвартай болно.
Химийн шинжлэх ухааны хөгжил 17-р зуунд эхэлж, 18-р зууны сүүлчээр хурдасч, Хими шилжилтийн үе 19-р зуунд асар их химийн дэвшмлд хүрсэн. Энэ курс нь холбогдох түүхэн дурсгалт газар, музей болон бусад цуглуулга. Мөн химийн түүхийг зааварчилгааны арга, ангийн ярилцлага, өргөн цар хүрээтэй уншлага, аялал нь хослуулан заадна. Химийн зорилго, агуулга, арга зүйг судална. Химийг багшлах арга зүйтэй холбоно. А. Шинжлэх ухааны түүхийн онол арга зүйн асуудал, химийн онол, хуулиудын нээгдсэн түүх, химийн түгээмэл элемент, тэдгээрийн нэгдлийн нээгдсэн түүх, нэрт химичдийн намтар түүх, химийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт гаргасан арга зүйг дэлхийн соёл иргэншилийн хөгжил, хүн төрөлхтний түүхийн асуудалтай холбон химийн шинжлэх ухааны түүхийн үечлэлээр нь судална.
Хичээлийн зорилго нь химийн багш, бакалавр мэргэжилтэн болох оюутнууд химийн шинжлэх ухааны алдарт нээлтийн нээгдсэн түүх, нэрт химичдын амьдрал, үйл ажиллагаа, химид оруулсан хувь нэмрийг судлах замаар багшлах ажилдаа химийн түүхийн мэдлэг, мэдээлийг хэрэглэх арга зүйд суралцахад оршино.
Оюутан сурагчдыг химийн шинжлэх ухааны сүүлийн үеийн салбар болох полимерийг синтезлэх, хэрэглэгдэх мономерийн байгуулалт, шинж чанар, полимерийн синтезийн янз бүрийн аргууд, тэдгээрийг үйлдвэрт явуулах практик аргууд, полимерийн физик, механик, химийн шинж чанар, полимерийн молекул массыг тодорхойлох, ахуй, техникийн өргөн хэрэгцээтэй сонгодог материалуудтай танилцуулах, энэ талаар оюутанд мэдлэг, дадлага, чадварыг олгох зорилго тавина. Энэ хичээлээроюутнуудад нийлэг полимер материал (тухайлбал хуванцар, мяндас, каучук, эластомер) гаргах хими технологи, термодинамик ба кинетик нөхцөл, эслэг цардуул, уураг болон нийлэг бэлэн полимер нэгдлийг жингээ хадгалах хувирал буюу модификацид оруулах, ацетатын, нитратын, вискозын мяндас бусад нэгдэл гаргах, блок ба графит полимер гаргах, полимерийн эдэлгээний чанар түүний физик механикийн шинж чанараас хамаарах, полимерийн уусах ба уусмалын шинж чанар, уусалтын термодинамик молекул масс, конформацийг тодорхойлох хэлхээний уянлаг чанар деформац, полимерийн термомеханик шинж, релаксаци, практикийн гол чухал ач холбогдолтой нийтлэг ба тусгай хэрэглээний полимер материалууд боловсруулах технологи, тэдгээрийн ахуйн болон техникийн хэрэглээ.
Органик полимерийн химийн бүтэц, шинж чанар, гаргах талаар шинжлэх ухааны үндсэн мэдлэг олгоно.
Органик нэгдлийн ангилал ба нэршил (олон улсын; түүхэн ба зохистой нэршил - халагч ба функциональ бүлгийн байршлаас), Изомер; Нэгдлийн бүтцийн томъёоны хэлбэрүүд; Функциональ бүлгээр органик нэгдлийг ангилах; 13С спектр; Органик молекулд химийн холбоо үүсэх нь, түүний төрөл; Химийн холбоо ба Pезонанс (индукцийн ба мезомер); Льюисийн бүтэц ба илрэх цэнэг; Холбооны төрөл, шинж чанар; Ковалент холбоо (диполийн момент); Валент холбооны онол, Эрлийзжилэлт (sp3, sp2, sp); Молекул орбиталийн онол; Органик нэгдлийн конформац (алкан, циклоалкан); Конфигурацийн үзэгдэл – Задгай (анти, гош г.м.) ба Цагираг нэгдэлд (сандал, завь, твист); Органик нэгдлийн стереохимимийн үзэгдэл – Геометрийн изомер (алкен ба цагираг нэгдэлд), Ахлахын дүрэм; Oрганик урвалын механизм, түүнийг бичих – Халалцах (SN1, SN2) ба Ялгаруулах (E1, E2), Нэгдэх урвалын төрөл (алкен ба диенд), механизм.
Органик бодисын өвөрмөц онцлог шинж, бүтэц байгуулалт, физик химийн шинж, органик молекул үүсэх үндсэн зарчим, органик нэгдлүүдийн байгалийн эх булаг, органик бодисыг гаргах, судлах арга, органик урвалын механизмын тухай онолын мэдлэг олгож сорил туршилтын арга барилыг эзэмшүүлэх
Энэ хичээлээр орчин үеийн органик химийн хөгжилт, ололт амжилт, органик нэгдлийн бүтэц байгуулалт, шинж чанартай танилцаад зогсохгүй амьд организмын дотор явагдах биологийн процесст органик нэгдлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдолын талаар, мөн органик нэгдлийн байгалийн эх булаг, түүнийг практикт хэрхэн ашиглаж байгаатай танилцах болно. Үүнд: Органик нэгдлийн бүтэц, шинж чанар, амьд организмд гүйцэтгэх үүрэг ач холбогдлын талаар зохих мэдлэг авна. Органик химийн дэлхий дахины болоод манай орны хөгжлийн өнөөгийн түвшингийн талаар зохих мэдлэг авна. Органик бодисыг таних (элементийн болон функциональ бүлгийн чанарын анализ), цэвэрлэх энгийн аргуудтай танилцаж, органик химийн лабораторит ажиллах мэдлэг, дадал эзэмшинэ.
Органик нэгдлүүдийн бүтэц байгууламж, химийн шинж чанар, ялангуяа биологийн процесст органик нэгдлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдолын талаар өргөн хүрээтэй мэдлэг олгох болон органик нэгдлийг таних чанарын аргыг эзэмшүүлэх зорилготой.
Энэхүү хичээлээр химийн бодисын шинж чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, атомын бүтэц, химийн холбоо, химийн хувирал (урвал) өөрчлөлт, тэнцвэрийн мөн чанарыг тайлбарладаг хууль, онолуудтай танилцана. Химийн үндсэн хууль, онолоо хэрэглэх шалгах зорилго бүхий сорил туршилтын ажлууд, дасгал ажил болон тооцоот бодлогуудыг бодож, тодорхой асуудлыг шийдвэрлэх даалгаврыг гүйцэтгэнэ. Семинар, дадлагын ажлын явцад химийн онол хуулийг хэрэглэх, шил сав, багаж, тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдтэй аюулгүй ажиллах арга барилд дадлагажина.
Химийн хэл, химийн үндсэн хууль, онолуудыг ашиглан химийн бодис, урвалыг судлах, сорил туршилтыг гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, харьцуулан дүгнэх, сорилын үр дүнг тооцоолох, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.
Химийн бодис, химийн хувирал өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, химийн шинж чанарыг тайлбарлах үндсэн зарчмуудыг атомын электрон давхраат бүтэц, үелэх тогтолцоо, химийн химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч, холимог бодисын шинж чанар, химийн урвал, химийн урвалыг судлах онол арга зүй, органик бодис, биохими, полимерийн хими, цөмийн химийг хамарсан үндсэн агуулгын хүрээнд судална. Химийн лаборатори, түүний үндсэн тоног төхөөрөмж, химийн сав суулга, багаж хэрэгслүүдтэй танилцан, химийн бодисыг хадгалах, бодистой харьцах аюулгүй ажиллагаанд суралцана. Химийн сорил гүйцэтгэх үндсэн арга барилуудыг эзэмшин Химийн бодисыг цэвэрлэх, анализ хийх лабораторийн ажлуудыг гүйцэтгэнэ.
Байгалийн шинжлэх ухаан, инженерийн салбараар суралцах оюутнууд зайлшгүй эзэмшигдсэн байх шаардлагатай химийн шинжлэх ухааны үндсэн ойлголт ухагдахуун, бодисыг танин мэдэх химийн үндсэн зарчмуудыг судлуулах замаар химийн бодис, түүний шинж чанарыг танин мэдэх онол арга зүй, сорил туршилтын үндсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Онолын агуулгыг семинар болон лабораторийн хичээлтэй холбон, химийн шинжлэх ухааны үүднээс асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцана.