МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN401
Багц цаг: 3

Товч агуулга

Хятадын эртний ёгт үлгэр, домог үлгэр, өгүүллэг зэрэг Хятадын түүх, уран зохиол, гүн ухааны чиглэлийн янз бүрийн агуулгатай олон бүтээлүүдээс түүвэрлэн авсан эртний хятад хэл дээрх бичвэрүүдтэй танилцан, тэдгээрийг хөнгөнөөс хүнд рүү, богино бичвэрээс урт бичвэр рүү, энгийнээс гүнзгийрүүлэх аргаар уншиж орчуулна. Мөн бичвэрт хэрэглэгдэж буй үг хэллэгүүдийн эртний утга бүрийг мэдэж авахын зэрэгцээ эртний хятад хэлний туслах үгсийн хэрэглэгдэх байдлыг судлан, бататгах дасгалууд ажиллана.

Зорилго

Энэхүү хичээл нь Эртний хятад хэл дээрх бичвэрүүдийг уншиж ойлгодог болох, эртний хятад хэлний хэлзүйн анхны мэдэгдэхүүнтэй болох зорилготой ба хятад хэлний үгийн сангаа эртний утгаар баяжуулах ач холбогдолтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN313
Багц цаг: 3

Товч агуулга

Хятадын эртний уран зохиолын хувьд: Хятадын уран зохиолын үүсэл хөгжлөөс эхлээд, эртний үлгэр, домог, анхны яруу найргийн болон үргэлжилсэн үгийн зохиол бүтээлүүд гарч хөгжсөн тухай, Хятадын түүхийн үечлэлийн дагуу төрт улс тус бүрийн үеийн уран зохиолын хөгжлийн тухай, мөн тухайн цаг үеийн уран зохиолын шилдэг төлөөлөгчид, тэдний уран бүтээлтэй товч танилцана. Хятадын орчин цагийн уран зохиолын хувьд: Хятадын орчин цагийн уран зохиолыг гурван үечлэлээр хуваан, үе тус бүрийн яруу найраг, өгүүллэг, тууж, роман туурвилын хөгжлийн тухай болон төлөөлөх зохиолчид, тэдний уран бүтээлтэй товч танилцана. Үүнээс гадна Хятадын хүүхдийн уран зохиолын хөгжил, Тайвань, Хонконгийн зохиолчид, тэдний бүтээлтэй товч танилцана.

Зорилго

Хятадын уран зохиолын хөгжлийн түүх, үе үеийн төлөөлөх зохиолчдын амьдрал, уран бүтээлтэй товч танилцана. • Хятадын эртний болон орчин цагийн уран зохиол хэрхэн хөгжиж ирсэн түүхтэй товч танилцана • Хятадын эртний болон орчин цагийн үе үеийн зохиолч, яруу найрагчдын амьдрал, уран бүтээлтэй товч танилцана • Хятадын эртний болон орчин цагийн үе үеийн шүлэг найраг, үргэлжилсэн үгийн зохиол бүтээлтэй товч танилцана

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN402
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэлээр аливаа байгуулагын шийдвэр, мэдэгдэл, санал, хүсэлт, төлөвлөгөө зэрэг олон талын албан бичгийн агуулгатай танилцан, хятад хэлний албан бичгийн хэл найруулгыг задлан шинжилж, харьцуулан жишиж, хятад хэлээр албан бичиг зөв найруулан бичихэд суралцана.

Зорилго

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон бусад байгууллага хувь хүний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой аливаа албан бичгийн хэл найруулга, бичлэгийн төрөл зүйл зэргийн талаар үндсэн ойлголттой болж, хятад хэлний албан бичгийн хэм хэмжээний хүрээнд зөв найруулан бичих дадалд суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN320
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлийн агуулга нь авиазүйн дадлагын хичээлээр үзсэн ойлголтуудыг онолын талаас тайлбарлах явдал юм. Авиалбарын онол, онцлог, ангилал систем, гийгүүлэгч, эгшиг авиа, хэмнэл, аялга, хэлэхүйн урсгал дахь авиа ижилсэх, ондооших, сэлгэх, хятад авианы түүхэн хөгжил зэргийн тухай үзнэ.

Зорилго

Хятад хэлний авианы бүтцийг гүнзгийрүүлэн судална.Авиа бүтэх тогтолцоо, хэлний биологийн хүчин зүйлийг тодорхойлсон авиазүй, авиалбар зүй судлалын онолын мэдлэг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN101
Багц цаг: 3

Товч агуулга

Өдөр тутмын амьдрал, оюутны хотхон, тээвэр ба аялал, чөлөөт цаг өнгөрөөх, соёл зэрэг сэдвийн хүрээнд сонсох, ярих, унших, бичих, орчуулах чадвар эзэмшүүлэхэд зориулагдсан 600 гаруй үг хэллэг багтсан. Үндсэн сурах бичгээс гадна сонсох болон бататгах дасгал бүхий дэвтэр ашиглана. Уг хичээл нь 7 бүлэг бүхий 28 сэдвээс бүрдэх ба урьдчилсан бэлтгэл, шинэ үг, бичвэр, үг хэллэгийн тайлбар ба хэл зүйн дүрэм, бататгах, болон бие даан гүйцэтгэх дасгал зэргээс бүтнэ.

Зорилго

Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч, хөг, дуудлага, зурлагын талаарх мэдлэгээ бататгаж, дадал болгох, хятад хэлний анхан шатны сонсох, унших, бичих, ярих, орчуулах зэрэг мэдлэг, чадвар болон соёлын мэдэгдэхүүн олгож, дадал эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN100
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэл I (Ерөнхий суурь) хичээлээр хятад хэлний авиа: эгшиг, гийгүүлэгч, хятад хэлний хөг, түүний хувирал, ханз үсэг, ханзны зурлага, дараалал, түлхүүр үсэг тэдгээрийн утга, өдөр тутмын үг энгийн үг хэллэг, богино өгүүлбэр зэргийг багтаасан нийт 12 сэдэв бүхий 20 хичээл (Авиа зүйн 8 хичээл, Анхан шатны 12 хичээл) агуулагдана. Оюутны дадал, чадварыг нэмэгдүүлэх авиа зүй, сонсох, унших, бичих, зураг харж ярих зэрэг даалгавар гүйцэтгэх үндсэн сурах бичгийн ерөнхий дасгал болон дасгал ажлын номын даалгавар багтсан.

Зорилго

Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч, хөг, дуудлага, зурлагын онцлогийн талаарх үндсэн суурь мэдлэг олгон, богино бичвэрийн өргөлтийг зөв дуудах, сонсоод ойлгох, галигтай болон галиггүй унших чадвартай болгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN700
Багц цаг: 2

Товч агуулга

Өдөр тутмын аж амьдрал болон нийгмийн түгээмэл сэдвийг хамарсан эхийн хүрээнд ярих, сонсох, унших бичих дадалд сургах, хятад хэлний авиазүй, ханз үсэг, хэлзүйн тогтолцооны талаар суурь мэдлэг олгож, орчин цагийн хятад хэлний түгээмэл хэрэглээний А зэрэглэлийн ханз үсэг эзэмшүүлэн, толь бичиг ашиглан мэргэжлийн судалгааны бүтээлүүдээс хэсэгчлэн судалжүндсэн санаагойлгох, хятад хэл ашиглан хэрэгтэй мэдээллийг интернетийн орчинд хайлт хийж олж авах, боловсруулах, холбогдох сэдвээр танилцуулга, мэдээлэл бэлтгэх чадварт сургана.

Зорилго

Хятад хэлний тогтолцоо, ханз үсгийн бүтэц, онцлогийн талаар суурь мэдлэг олгож, нийгмийн түгээмэл сэдвээр бусадтай харилцах, санал бодлоо зохих түвшинд илэрхийлэх, эхийн үндсэн санааг ойлгох, мэргэжлийн чиглэлээр хятад хэлийг ашиглан мэдээлэл олох, боловсруулах дадал чадвар эзэмшүүлэхэд уг хичээлийн гол зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN346
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэлний хэл зүйн шинж чанар, хэл зүйн нэгж, үгийн аймаг, нэр үг, үйл үг, тэмдэг нэр, тэдгээрийн онцлог, хятад хэлний өгүүлбэрийн гишүүд, түүний ангиллын тухай нэгтгэн авч үзнэ.

Зорилго

Хятад хэлний хэл зүйн онолын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгох, яриа бичигт хэл зүйн дүрмийг зөв хэрэглэж сургах, хятад хэлний бусад хичээлийн үндэс суурийг зөв тавих.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN304
Багц цаг: 3

Товч агуулга

Өдөр тутмын сонин сэтгүүл, телевизийн мэдээ зэрэг суралцагчдын өдөр тутмын амьдралтай нягт холбоотой бичвэрүүдийг уншиж ойлгох, энгийн зурвас, захидал, богино тэмдэглэл, мэдээллийг тухайн сэдвийн дагуу бичиж, зохион бичих чадварт суралцана.

Зорилго

Төрөл бүрийн сэдвээр өргөн хүрээнд харилцахад хэрэглэх 4000-аад үгийн баялаг сантай болох, үзсэн үг хэллэг, ханз үсэг, тэдгээрийн илэрхийлэх утга тус бүрийг зөв оноон хэрэглэж, нийгмийн бүхий л хүрээний сэдвийг уншиж ойлгож сурах, хувь хүний тухай асуултуудтай энгийн анкет, санал асуулгын хуудсыг бөглөж, олон нийтийн арга хэмжээнд энгийн бичгийн мэдээлэл хийж сурна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Аст
Индекс: CHIN202
Багц цаг: 3

Товч агуулга

Хятад хэлний авиазүй, авиалбар зүйн үндсэн ойлголтууд, авианы тогтолцоо, түүний онцлог, үе, дан ба хос үе, олон үе мөн тэгш хөг, өгсөх хөг, уруудах хөг, сул хөг, хөг хувирах ёс, үеийн өргөлт, өгүүлбэрийн өргөлт зогсоц зэргийг анхан шатны төвшинд зөв ялгаж сонсож сурна. Оюутныг хятад хэл үзэж эхэлсэн үеэс эхлэн хэрэглээ тал руу хандуулж, амьдралд байнга хэрэглэгдэх үг хэллэгийг сургууль, оюутны амьдрал, нийгмийн харилцаагаар дамжуулан жишээ болгон үзнэ. Түүнчлэн өдөр тутмын ярианы хэл, өгүүлбэр зүйн үндсэн ойлголттой болж, харилцан яриа зохиох, тухайн сэдвээр хятад хүнтэй анхан шатны түвшинд ярьж сурах, өөрийн санаа бодлоо энгийн өгүүлбэрийн бүтцээр, логик дэс дараалалтай илэрхийлж сурна.

Зорилго

Хятад хэлний авиа, хөг аялгууг дуудаж сурах, хятад хүнтэй анхан шатны түвшинд ярьж, тэдний яриаг ерөнхийлөн ойлгодог болох зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар