МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI203
Багц цаг: 3

Товч агуулга

Чанарын судалгааны аргууд хичээлийн хүрээнд чанарын судалгааны хэрэглээ, өнөөгийн бодит байдал, хандлага, чанарын судалгаа позитив арга зүйгээс ялгаатай болох нь, позитивизмыг шүүмжлэхүй, чанарын судалгааны онцлогийн талаар авч үзнэ. Мөн чанарын судалгааны онолын хандлага болох феноменологи социологи, нийгмийн харилцан үйлдлийн онол, билэг тэмдгийн интеракционист хандлага, этнометодлоги үзэл баримтлалуудад чанарын судалгааны арга зүйг хэрхэн авч үзсэнтэй танилцана. Чанарын шинжилгээний нэгж, шинжилгээ хийх логик ба найдвартай байдал, чанарын болон тоон судалгааны онол, таамаглал, арга зүй, аргачлал, чанарын судалгаанд баримтлах зарчмууд, чанарын судалгаанд судалгааны ёс зүйг баримтлахын ач холбогдол, ёс зүйн хэлбэрүүдийг судлана. Ажиглалтын судалгаа хичээлээр ажиглалт хийх дараалал: ажиглалтын найдвартай байдал:Кихот, Диахроник, Синхроник, Үнэн зөв байдал: энгийн тоолох, ерөнхийлөх, таамаглалаа хэрхэн шалгах талаар авч үзнэ. Мөн төлөвлөөгүй сурвалжлагын хэлбэр, онцлог, сурвалжлагын аргыг хийх ерөнхий дараалал, фокус бүлгийн аргын онцлог, явуулах дараалал, семиотик, этнограф, этно арга зүй, текстийн шинжилгээний ерөнхий төлөв, түүнийг хийх аргачлал, амьдралын түүх, намтар судлалын аргын онцлог, амьдралын түүх, намтар судлалын аргаар судалгаа хийх аргачлал, дурдатгал судлал, бичлэг тайлах аргын онцлог, аналитик жишилтийн арга, хэв маягчлах аргад суралцана. Чанарын судалгаа хийх аргазүйн триангуляци, мөн чанар, чанарын шинжилгээний мэдээллийг дүгнэх, үр дүн ба тайлан бичих аргачлалын тухай авч үзэх болно.

Зорилго

Оюутанд чанарын судалгааг цогц байдлаар хийх, оюутанд судалгааны дадал суулгах, мэдээллийг шинжлэх чанарын судалгааны аргын онол арга зүйг судлан мэргэжлийн чадвар, дадал, хандлага эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI409
Багц цаг: 2

Товч агуулга

Энэхүү хичээлээр хүйс ба жендэрийн ойлголт, нийгмийн хөгжил ба жендэрийн холбоо хамаарал, жендэр ба тэгш бус байдал, жендэрийн нийгэмшил, жендэрийн адилсал, жендэрийн давхраажил, гэр бүл ба мэргэжлийн харилцаан дахь жендэрийн асуудал, улс төр, хөдөлмөрийн зах зэл, боловсролын салбарт буй жендэрийн асуудал, жендэрийн социологийн судалгааны онцлог, хүний сексийн амьдрал, Монголын Засгийн газрын жендэрийн талаар явуулж буй төрийн бодлого, үр дүнг авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь салбар дундын шинжлэх ухааны үүднээс нийгэм дэх жендэрийн үүрэг ролийг шинжлэхэд оршино. Оюутан хичээлийн хүрээнд хүйс, угсаатны бүлэг, нийгмийн давхраа, шашин, бэлгийн чиг баримжаа нь нийгмийн институци, нийгмийн хөгжилтэй хэрхэн уялдаж буй талаар хийгдсэн онолын болон практик судалгааны суурь үзэл баримтлалтай танилцана. Оюутнууд нийгмийн хөгжилд хүйсийн үүргийг хэлэлцэх, онолын үүднээс тайлбарлах болон дүн шинжлэх чадвараа хөгжүүлнэ. Хичээлээр феминист онол, экзистенциал онол, колони дараах жендэрийн судалгаа, трансжендэр судлал зэргийг багтаасан жендэрийн судлалын онолын үзэл баримтлал болон жендэрийн дүн шинжилгээний аргачлалыг эзэмшсэнээр нийгмийн олон талт асуудлыг жендэрийн линзээр харах, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадваруудыг эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO404
Багц цаг: 2

Товч агуулга

:Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн хүн амд эзлэх хувь тогтмол өсөж байгаа нь дэлхийн хөгжиж буй орнуудад тулгамдсан хандлагатай байна. ”Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй ажиллах нийгмийн ажил” хичээлийн хүрээнд нийгмийн ажил ба сэтгэцийн эрүүл мэндийн холбоо хамаарал, сэтгэцийн эмгэгийн шалтгаан, түүнд нөлөөлөгч биологийн, нийгмийн болон сэтгэл зүйн хүчин зүйлс, тархалт, ангиллыг авч үзнэ. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй ажиллах нийгмийн ажлын онцлог, засал, нөхөн сэргээх арга барил судлахын сацуу архинд донтох эмгэгтэй хүмүүстэй ажиллах нийгмийн ажил, сэтгэцэд нөлөөт эм бодис, бэлдмэлүүдэд донтох эмгэгтэй ажиллах нийгмийн ажлын онцлог, сэргээгч эм бэлдмэлүүдэд донтох эмгэгтэй хүмүүстэй ажиллах нийгмийн ажлын онцлог, практик туршлагатай танилцана.

Зорилго

Сүүлийн жилүүдэд Монгол улсад сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо нэмэгдэх болсон нь тухайн салбараар мэргэшсэн нийгмийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаа нэн шаардлагатай байгаа билээ. Тус хичээлээр сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй ажиллахад шаардлагатай нийгмийн ажлын онолын болон практик мэдлэгийг өгснөөр цаашид уг чиглэлэээр мэргэшихэд дэмжлэг үзүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI602
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOWO101
Багц цаг: 3

Товч агуулга

Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.

Зорилго

Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: STAT202
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр статистикийн үндсэн ойлголтууд, дескриптив статистикуудыг хэрхэн тооцох, тайлбарлах, төвийн хандлага, хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох, тайлбарлах, хэвийн тархалттай танилцаж, улмаар түүвэрлэлтийн тархалтын тухай судална. Эдгээр агуулгад тулгуурлан түүврийн мэдээлэлд үндэслэн эх олонлогийн параметрийг үнэлэх, таамаглал шалгах тухай судлаж, цаашлаад дисперсийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ, параметрийн бус аргуудыг авч үзнэ. Статистикийн аргуудыг нийгмийн салбарын датанд хэрэглэх практик дасгалуудыг Excel, SPSS программыг ашиглан ажиллана.

Зорилго

Магадлалын онол, математик статистикийн үндсэн ойлголттой танилцаж нийгмийн судалгаанд статистик аргуудыг хэрэглэх мэдлэгтэй болно. Нийгмийн үзэгдлүүдийн талаарх статистик үзүүлэлтүүдийг хэрхэн тооцдог, тэдгээр тоо мэдээллийг уншиж ойлгох, тоо баримттай ажиллах, баримтанд тулгуурлан статистик ач холбогдол бүхий дүгнэлт, тайлбар хийж, үр дүнгээ хэрэглэх чадварт суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аахазт
Индекс: GENS617
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол улс 2005 оноос хойш жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн орчин сайжирч, үндэсний тогтолцоо бүрэлдэн бий болсон. Хэдийгээр эрх зүй, бодлогын орчин сайжирч, тогтолцоо бий болсон ч жендэрийн тэгш байдлын талаар иргэдийн ойлголт мэдлэг хангалтгүй, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал Монголд тулгамдсан шинжтэй байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэг хязгаарлагдмал, Монголын нийгэмд жендэрт суурилсан хүчирхийллийг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрдөгийн улмаас хүчирхийллийн талаарх баримт нотолгоо хангалтгүй байна. Жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэр болох гэр бүлийн хүчирхийллийн гаралт өнөөг хүртэл буурахгүй, гэр бүлийн орчинд эрх зөрчигдөх, амиа алдах, охид бэлгийн хүчирхийлэлд өртөх нь түгээмэл байна. Энэ хичээлийн хүрээнд жендэр ба гэмт хэрэг, жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрүүд, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, бэлгийн мөлжлөг, хүүхэд ба эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөг, зуучлалын гэрлэлт, хууль бусаар хүний цус, эс, эд эрхтнийг авах, бэлгийн дарамт, хүчирхийлэл /Ажлын байран дахь бэлгиийн дарамт/, гэмт хэрэгт суурилсан хүчирхийллийг эрүүгийн эрх зүй болон бусад хуулиар шийдвэрлэж буй байдлыг авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь салбар дундын шинжлэх ухааны үүднээс нийгэм дэх жендэрийн асуудал, ялангуяа гэмт хэргийг жендэрийн өнцөгөөс шинжлэхэд оршино. Магистрант хичээлийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хийгдсэн онолын болон практик судалгааны суурь үзэл баримтлалтай танилцахын зэрэгцээ жендэрт суурилсан хүчирхийллийн мөн чанарыг онолын үүднээс тайлбарлах болон дүн шинжлэх чадвараа хөгжүүлнэ. Хичээлээр суурилсан хүчирхийллийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох, уг гэмт хэргийг шийдвэрлэж буй хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч/даван туулагч нарт үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах, цаашид жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадваруудыг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Снат
Индекс: SOCI603
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар