Бидний тухай
Багш ажилтан
Элемент органик нэгдлийн хими нь органик ба органик биш химийн зарчмуудыг хамтатган хэрэглэх ба практик ач холбогдол өндөртэй юм. Энэ хичээлээр шүлтийн, газрын шүлтийн болон шилжилтийн металлын элемент органик нэгдлүүдийг голлон авч хэлэлцэнэ. Үүнд; элемент органик нэгдлийн химид түгээмэл тохиолддог лигандуудын химийн холбогдол, элемент органик нэгдлийн бүтэц, онцлог шинж чанар, урвалын идэвхи, органик синтез дэх хэрэглээ, тэдгээрийг судалдаг физик, химийн аргуудыг судална. Эмийн төдийгүй бусад олон тооны химийн үйлдвэрлэлд болон судалгаа шинжилгээний лабораториудад хийгдэж байгаа химийн хувиргалтуудыг элемент органик нэгдлийн тусламжтайгаар гүйцэтгэж байна. Энгийн уламжлалт химийн аргуудыг ашиглах тохиолдолд удаан төдийгүй боломжгүй процессуудыг эдгээрийн тусламжтайгаар хялбар, үр ашигтай гүйцэтгэж байна.
Химийн шинжлэх ухааны олон салбарт өргөн хэрэглэгддэг элемент органик нэгдлүүдийн бүтэц, онцлог шинж чанар, урвалын идэвхи, хэрэглээ, ач холбогдол, гарган авах арга, судлах арга, тэдгээртэй ажиллах аюулгүй ажиллагаа зэргийг эзэмшүүлэх, цаашид энэ мэдлэгээ судалгааны ажлын түвшинд ашиглах чадвар эзэмшүүлэх.

Атом, молекул, талстын бүтэц, хүчил-суурийн харилцан үйлчлэл, үндсэн бүлгийн элемент болон шилжилтийн металл, мөн координацийн болон органометалл нэгдлийн хими зэрэг органик биш химийн онолын үндсэн асуудлыг судална. Лабораторын хичээлээр үндсэн бүлгийн болон металл элементийн шинж чанар, хэрэглээ, гарган авах аргыг онцлон судална.
Органик биш нэгдлийн шинж чанарыг судлан тогтоох, гарган авах, хэрэглэх, асуудал шийдвэрлэхэд шаардлагатай тооцоо хийх, сорил туршилт гүйцэтгэх арга барил, чадварт суралцах
Химийн хувирал (урвал)-ын өөрчлөлтийн мөн чанарыг тайлбарласан химийн кинетик, термодинамик, хүчил суурийн тэнцвэр, цахилгаан химийн үндсэн зарчмуудыг судална. Химийн нэгдүгээр курсын оюутанд туршилт аюулгүй явуулах багаж тоног төхөөрөмжтэй ажиллах арга барил, ур чадвар эзэмшүүлнэ.
Химийн урвалын мөн чанар, шалтгааныг танин мэдэх тайлбарлах, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, сорил туршилтыг гүйцэтгэх, сорилын үр дүнг тооцоолох, харьцуулан дүгнэх, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.
Энэхүү хичээлээр химийн бодисын шинж чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, атомын бүтэц, химийн холбоо, химийн хувирал (урвал) өөрчлөлт, тэнцвэрийн мөн чанарыг тайлбарладаг хууль, онолуудтай танилцана. Химийн үндсэн хууль, онолоо хэрэглэх шалгах зорилго бүхий сорил туршилтын ажлууд, дасгал ажил болон тооцоот бодлогуудыг бодож, тодорхой асуудлыг шийдвэрлэх даалгаврыг гүйцэтгэнэ. Семинар, дадлагын ажлын явцад химийн онол хуулийг хэрэглэх, шил сав, багаж, тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдтэй аюулгүй ажиллах арга барилд дадлагажина.
Химийн хэл, химийн үндсэн хууль, онолуудыг ашиглан химийн бодис, урвалыг судлах, сорил туршилтыг гүйцэтгэх, ажиглалт хийх, таамаглал дэвшүүлэх, харьцуулан дүгнэх, сорилын үр дүнг тооцоолох, нэгтгэн дүгнэх арга барил чадварт суралцах.
Химийн бодис, химийн хувирал өөрчлөлтийн мөн чанарыг танин мэдэхэд зайлшгүй шаардлагатай химийн үндсэн ойлголт, ухагдахуун, химийн шинж чанарыг тайлбарлах үндсэн зарчмуудыг атомын электрон давхраат бүтэц, үелэх тогтолцоо, химийн химийн холбоо, молекул хоорондын харилцан үйлчлэлийн хүч, холимог бодисын шинж чанар, химийн урвал, химийн урвалыг судлах онол арга зүй, органик бодис, биохими, полимерийн хими, цөмийн химийг хамарсан үндсэн агуулгын хүрээнд судална. Химийн лаборатори, түүний үндсэн тоног төхөөрөмж, химийн сав суулга, багаж хэрэгслүүдтэй танилцан, химийн бодисыг хадгалах, бодистой харьцах аюулгүй ажиллагаанд суралцана. Химийн сорил гүйцэтгэх үндсэн арга барилуудыг эзэмшин Химийн бодисыг цэвэрлэх, анализ хийх лабораторийн ажлуудыг гүйцэтгэнэ.
Байгалийн шинжлэх ухаан, инженерийн салбараар суралцах оюутнууд зайлшгүй эзэмшигдсэн байх шаардлагатай химийн шинжлэх ухааны үндсэн ойлголт ухагдахуун, бодисыг танин мэдэх химийн үндсэн зарчмуудыг судлуулах замаар химийн бодис, түүний шинж чанарыг танин мэдэх онол арга зүй, сорил туршилтын үндсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Онолын агуулгыг семинар болон лабораторийн хичээлтэй холбон, химийн шинжлэх ухааны үүднээс асуудлыг шийдвэрлэх ур чадварт суралцана.
Органик биш бодисын бүтэц, шинж чанарыг үелэх тогтолцоон дахь химийн элементийн атомын бүтэц, химийн холбооны тухай онол хууль, химийн бодисыг ангилах хүчил суурийн онолд тулгуурлан судлана. Химийн s, p, d, f элементүүд тэдгээрийн нэгдлийн шинж чанарыг судлах ерөнхий аргачлал, химийн элементийн шинж чанарыг судлах онолын болон сорилын арга зүйн өнөөгийн түвшин, хэтийн төлөвтэй танилцан, химийн бодисын үйлдвэрлэл ба хэрэглээг хүн - байгаль орчны тэнцвэрт хөгжилтэй холбон судлана. Математикийн бүлгийн онолын үндэстэй танилцаж түүний химийн хэрэглээний нэг болох молекулуудыг симметрийн цэгэн бүлгүүдэд ангилах, цэгэн бүлгүүдийг тэмдэглэх тодорхойлогч хүснэгт, тэдгээрийн бүтэц байгууламж, хэрэглээтэй танилцах.
Химийн бодисын бүтцийн онол, химийн урвалын зүй тогтол, химийн нэгдлийн шинж чанарын судалгаанд тулгуурласан химийн бодисыг судлах онолын болон сорилын арга зүйг эзэмшүүлэх. Химийн бодисын бүтцийн онол, химийн урвалын зүй тогтол, химийн нэгдлийн шинж чанарын судалгаанд тулгуурласан химийн бодисыг судлах онолын болон сорилын арга зүйг эзэмшүүлэх