МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN217
Багц цаг: 3

Товч агуулга

Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн ОУ болон дотоодын өнөөгийн байдал, эрчим хүчний хэмнэлтийн технологийн тойм, Барилга, аж үйлдвэр, тээвэр, ХАА-н салбартай холбоотой эрчим хүчний хэрэглээ, түүний үр бүтээмж, алдагдал. Эрчим хүчний хэмнэлттэй пассив барилга, түүний 5 зарчим, дулаан ая тух, цацаргалтын дулаан тусгаарлал, дулаан алдагдал ба конденсаци, дулааны баланс тооцоолол, PHPP програм хангамж, хэмжилт, байгалийн гэрэлтүүлэг, эрчим хүчний хэмнэлттэй цонхны түрхлэг, ухаалаг цонх, ХАА-н салбарын эрчим хүчний хэмнэлт, өвлийн хүлэмж ба эрчим хүчний хэмнэлт

Зорилго

Тус хичээлээр барилга, аж үйлдвэр, тээвэр, ХАА-н салбарт эрчим хүчийг зөв ашиглах, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах мэдлэг, арга туршлагыг эзэмшүүлэхийг зорино. Эрчим хүчний бүтээмж, алдагдал, баланс тэнцлийг загварчлал тооцоололын аргаар боловсруулах, оновчтой шийдлийг олоход зориулсан программ хангамжийг ашиглах мэдлэг, ур чадвар, дадалтай болно.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN492
Багц цаг: 3

Товч агуулга

Эрчим хүчний бодлого, зохицуулалт, Зохицуулалт хийхэд шаардлагатай өгөгдөл цуглуулах, Цахилгаан эрчим хүчний ачааллын хэлбэрийн шинжилгээ, Эрчим хүчний шийдлийн хүрээлэн буй орчны нөлөөлөл, Микро-сүлжээний загварчлалд байгаль цаг уурыг тооцох, Эрчим хүчний систем дэх оновчлолын хэрэглээ, Микро-сүлжээний асуудлыг оновчлолын аргаар шийдвэрлэх, Микро-сүлжээний тоноглолын сонголт, Эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт, Эрчим хүчний системийн кибер аюулгүй байдал.

Зорилго

Зохицуулалттай болон зохицуулалтгүй эрчим хүчний зах зээлийн бодлогын бүтэц, эрчим хүчний бодлогод баримталж буй сүүлийн үеийн чиг хандлага, эрчим хүчний үнэ тарифыг тогтоох зорилго ба дараалал, зохицуулах загварчлал, сэргээгдэх эрчим хүчний зохицуулалтын талаар мэдлэг олгоно. Мэргэжлийн програм хангамж ашиглан цөөн тооны бүрэлдэхүүн хэсэгтэй цахилгаан системийн зохицуулалт хийх, зохицуулалтын үр дүнгийн шинжилгээ хийх арга барил эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: RENE704
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN342
Багц цаг: 3

Товч агуулга

Нарны зайн технологийн төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, Хагас дамжуулагчид суурилсан нарны элементын ажиллах зарчим, Нарны зайн ажиллагаа, техникийн үзүүлэлт, Нарны зайг зохиомжлох арга, зарчмууд, Кристал цахиурын ялтаст суурилсан НФЦҮ технологи, Нимгэн хальсан НФЦҮ-ийн технологи, НФЦҮ-т системийн бүтэц, зохиомжлох аргыг судлан хэлэлцэж тодорхойлно

Зорилго

Нарны зайн технологийн төрөл, хэрэглээ, онцлог шинж чанарыг танин мэдэж, төрөл тус бүрийн ажиллах зарчим, загварчлал, тооцоололын онолын мэдлэг, чадварыг олгоно. Нарны зайн сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, зохиомжлолын зарчим, үйлдвэрлэх аргачлалыг судлан тодорхойлж, програм хангамжийг ашиглан загварчлал, симуляци тооцоололоор анализ, дүгнэлт хийх арга, дадалыг эзэмшүүлнэ

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN482
Багц цаг: 3

Товч агуулга

Нарны зайн үйлдвэрлэлийн технологийн онцлог шинж чанар, түүхий эдийн боловсруулалт, үйлдвэрлэлийн процесс, дамжлага, эцсийн бүтээгдэхүүний ОУ-ын чанарын стандартыг судалж үндсэн ойлголт мэдлэгийг олгох. Нарны зайн сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, шинэ төрлийн зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн нарын зайн үйлдвэрлэлийн ТЭЗҮ боловсруулж, тооцооллоор анализ, дүгнэлт хийх арга, дадлыг эзэмшүүлнэ. Гадаад болон дотоод зах зээлийн судалгаа хийж, шинэ эрчим хүчний өндөр бүтээмжтэй технологийг Монголд нутагшуулах боломжийг судалж, дүгнэлт гаргах арга чадвартай болно.

Зорилго

Нарны зайн үйлдвэрлэлийн технологийн онцлог шинж чанар, түүхий эдийн боловсруулалт, үйлдвэрлэлийн процесс, дамжлага, эцсийн бүтээгдэхүүний чанарын стандартын шаардлага, зах зээлийн нөхцөл байдлыг судлан, ойлгож, технологийн горим, загварчлал, тооцоололын онолын мэдлэг, практик ур чадварыг олгоно. Нарны зайн сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, шинэ төрлийн нарын зайн үйлдвэрлэлийн ТЭЗҮ боловсруулж, тооцоололоор анализ, дүгнэлт хийх арга, дадлыг эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Итс, Нэхит
Индекс: ECEN410
Багц цаг: 1

Товч агуулга

Зорилго





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар