Бидний тухай
Багш ажилтан
Монгол базальт ХК ба МУИС-ИТС-тай 2024.02.15-нд байгуулагдсан No.24-002 АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ-ний дагуу Дархан хотын барилгын салбарын инженер, техникийн ажилчдад барилгын физикийн суурь ойлголт, дулаалгын тооцоолол, эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, арга аргачлалын ойлголт мэдлэг, ур чадварыг олгох сургалт зохион байгуулж, дулаалгын материал үйлдвэрлэгчийн эрэлт хэрэгцээг судлах ажлыг амжилттай хэрэгжүүлэв.
By the contract No.24-002, it was signed between Mongolian Basalt JSC and the School of Engineering and Technology of NUM on February 15, 2024, to disseminate energy-efficient passive house technologies and methods to the citizens and construction worker, engineers of Darkhan-Uul province. The beginner training course was organized. And study the demand for insulation material manufacturers. The work was successfully implemented.
Түлхүүр үгс:Баянхонгор аймгийн Баянхонгор сумын захирагч Г.Энхбаяр ба МУИС-ИТС-тай 2024.4.1-нд байгуулагдсан No.АГГ-20240401-01 АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ-ний дагуу Баянхонгор аймгийн иргэд, барилгачдад эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор анхан ба дунд шатны ойлголт, мэдлэгийг олгох, шинэ хуучин барилгын дулаалгын арга туршлагыг танилцуулах сургалтыг зохион байгуулж, орон нутгийн эрэлт хэрэгцээг судлах ажлыг амжилттай хэрэгжүүлж, онлайн түгээлтийг орон нутагт цацан хэрэгжүүлж, сургалтын илтгэлийг захиалагч талд цахим хэлбэрээр хүлээлгэн өгөв.
By the contract No. No.АГГ-20240401-01 was signed between Mr. G. Enkhbayar, representative of the Bayankhongor Province, Bayankhongor soum, and the School of Engineering and Technology of the National University of Mongolia on April 1, 2024, to disseminate energy-efficient passive house technologies and methods to the users of the Umnugovi province, the beginner training course was organized. In addition, a local demand survey was successfully implemented, video and online distribution were disseminated locally, and training reports were submitted electronically to the client.
Түлхүүр үгс:Тус тайланг Алтан жолоо групп ХХК ба МУИС, Тогтвортой Хөгжлийн Хүрээлэнтэй хийсэн -“Нарны агаар халаагуурийн хэмжилт үнэлгээ, зөвлөмж боловсруулах” No. 2023-09-20 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээний хүрээнд бэлтгэн боловсруулав. Хэмжилт үнэлгээний ажлын зорилго: Jetpro Technology компаний зохиомжлон Малайз улсын Jotech компани үйлдвэрлэсэн нарны агаар халаагуур буюу Solar Heater Model-A, Solar Air Heater системийн АҮК/ашигт үйлийн коэффициент бүтээмж, давуу сул талыг тодорхойлж, Монголын цаг уурт нийцүүлэн зохиомжлол дизайныг сайжруулах санал зөвлөмж гаргана. АРГА ЗҮЙ: Монголын цаг уур, хэрэглээний бодит нөхцөл байдалд тус системийн үндсэн үзүүлэлтийг хэмжиж, онолын тооцоололтой хослуулан үнэлгээ зөвлөмж гаргана. Хэмжилтийн хугацаа: 2023 оны 9 сарын 20-ноос 2024 оны 1 сарын 30-ний хооронд 3 системд нарийвчилсан болон ерөнхий хэмжилт хийнэ. Хэмжилтийн интервал: 1, 2 минут, автомат хэмжилт Тус гэрээт ажлын хүрээнд Security House, Ware House, Brick House гэсэн гурван талбар дахь SAH-т хэмжилтийн багаж тавьж бодит нөхцөл дэх системийн ажиллагааны мэдээг төлөвлөсний дагуу амжилттай цуглуулж байна. 1. Тус нарны агаар халаагуур буюу Solar Heater Model-A загварын хэмжилтийн үр дүнгээс дүгнэхэд, шөнө, орой, өглөө эрт өрөөг халаах бус, хөргөх нөлөө үзүүлж байгаа тул агаар сорох, нийлүүлэх хоолойд дулаалгатай хаалт тавих шаардлагатай байна. 2. Security House дахь 4 ширхэг цуваа Solar Heater Model-A нь нартай өдрийн цагаар амсар дээрх агаар 65 хэм хүртэл халж байгаа ч, өрөөнд орж ирж буй агаар 30 хэмээр буурч 35 хэмтэй байгаа нь агаар нийлүүлэх хоолой дээрх энергийн алдагдал их байгааг илэрхийлж байна. Эндээс, халуун агаар нийлүүлэх гадна хоолой, сорох хоолойг сайтар дулаалах шаардлагатай. Мөн байгууламжийн гадна орчинд суурилуулах агаар сорох болон нийлүүлэх хоолойг хамгийн богино байхаар зохиомжлох ёстой. 3. SAH доторлогооны саарал хөөсөнцөр PE/Polyethylene foam дулаалга халалтын улмаас хайлж, хананаас хөндийрсөн байсан. Үүнээс үүдэн хортой үнэр, хий ялгаруулсан байх эрсдэлтэй байв. Security House-ын цахилгаан халаалтыг 12/21-12/22-ны хооронд таслан, НАХ-ын үр нөлөөг туршиж үзэв. Энгийн үедээ1.8кВт-ын халаагуур шөнийн турш халдаг байсан. Тус цахилгаан халаалтыг 12/21-12/22-ны хооронд таслахад, өрөөний температур 24 цагийн дараа 0 хэм хүртэл огцом бууж, цэвэр ба бохир усны хоолой хөлдөх эрсдэлд хүрсэн. НАХ нь байрны халаалтанд нэмэр болохгүй байгаа нь тус туршилтаар нотлогдсон. Энэ удаа, НАХ модулын дулаан алдагдалыг бодит орчинд нь нарийвчлан хэмжиж, тооцоолов. 2024 оны 1 сарын 2-ны цэлмэг өдөр НАХ-н модулыг эгц урагш босоогоор сэнсгүй, битүүлэн байрлуулав. 800Ватт/m2 хүртэл нар шарахад дотор температур 60 хэм хүртэл халж байв. Нарийвчилсан хэмжилтийн үр дүнгээс, НАХ модулын хэсэг тус бүрийн дулаан алдагдалын хувь хэмжээг дээрх байдлаар тодорхойлов.
The report was made with Altan Joloo Group LLC and MU, Institute of Sustainable Development - "Measurement and evaluation of solar air heaters and development of recommendations" No.2023-09-20 . The purpose of the measurement and evaluation work: determine the efficiency and effectiveness of Solar Heater Model-A, solar air heater designed by Jetpro Technology and manufactured by Jotech, Malaysia, and make recommendations to improve the design in accordance with Mongolia's climate. . METHODOLOGY: Measure the main parameters of the system in the actual conditions of Mongolia's climate and use, and make evaluation recommendations in combination with theoretical calculations. Measurement period: From September 20, 2023 to January 30, 2024, detailed and general measurements will be performed in 3 systems. Measurement interval: 1, 2 minutes, automatic measurement As part of the contract work, measuring instruments are installed in SAH in three areas: Security House, Ware House, and Brick House, and successfully collect system operation data in real conditions as planned. 1. Judging from the measurement results of the Solar Heater Model-A model, it is necessary to install an insulated barrier on the air intake and supply pipes because it does not heat the room but cools it at night, evening and early morning. 2. The 4 series Solar Heater Model-A in the Security House heats the air at the top to 65 degrees during the sunny day, but the air entering the room drops by 30 degrees to 35 degrees, which means that the energy loss in the air supply pipe is high. Therefore, it is necessary to properly insulate the hot air supply pipe and suction pipe. Also, the air intake and supply pipes installed outside the facility should be designed to be as short as possible. 3. The gray foam PE/Polyethylene foam insulation of the SAH lining had melted due to the heat and had come away from the wall. Due to this, there was a risk that noxious odors and gases would be released. Security House's electric heating was shut off between 12/21 and 12/22 to test the effectiveness of the NAH. In normal times, a 1.8kW heater was used throughout the night. When the electric heating was cut between 12/21 and 12/22, the room temperature dropped sharply to 0 degrees Celsius after 24 hours, and there was a risk of freezing of fresh and waste water pipes. It has been proven in the experiment that NAH does not contribute to the heating of the building. This time, the heat loss of the NAH module was measured and calculated in detail in the real environment. On a clear day on January 2, 2024, the NAH module was placed upright, fanless and closed. When the sun burned up to 800W/m2, the temperature inside reached 60 degrees. From the detailed measurement results, the percentage of heat loss in each part of the NAH module was determined as above.
Түлхүүр үгс:Монгол орны эрс тэс цаг уур, онцлог нөхцөлд тохирох нарны фотоцахилгаан болон нарны дулааны системийн зохистой хэрэглээг туршилт судалгаагаар тодорхойлж, зохиомж хөгжүүлэлт хийнэ. Мөн түүнчлэн, Монгол орны нарны энергийн нөөцийг шинэчлэн тодорхойлж, техникийн шаардлагыг хангах нарийвчлал өндөртэй мэдээллийн санг бүрдүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулна.
To perform the research and development works of the appropriate solar technology for high latitude region (case study in Mongolia). Analyzing performance of photovoltaic system and solar thermal systems in the weather condition of Mongolia R&D of new designs and manufacturing processes for solar components and systems with an emphasis on improved performance, reliability, and service life for cold region. To establish the Solar Resource Database for the solar technology in Mongolia. These data are used for renewable energy conversion system testing, F/S report, and more.
Түлхүүр үгс:Тус тайланг Алтан жолоо групп ХХК ба МУИС, ИТС-тай хийсэн -“Нарны агаар халаагуурийн хэмжилт үнэлгээ, зөвлөмж боловсруулах” No. 2024-02-02 тоот “Ажил гүйцэтгэх” гэрээний хүрээнд бэлтгэн боловсруулав. Хэмжилт үнэлгээний ажлын зорилго: Jetpro Technology компаний зохиомжлон Малайз улсын Jotech компани үйлдвэрлэсэн нарны агаар халаагуур буюу Solar Heater Model-A, Solar Air Heater системийн АҮК/ашигт үйлийн коэффициент бүтээмж, давуу сул талыг тодорхойлж, Монголын цаг уурт нийцүүлэн зохиомжлол дизайныг сайжруулах санал зөвлөмж гаргана. АРГА ЗҮЙ: Монголын цаг уур, хэрэглээний бодит нөхцөл байдалд тус системийн үндсэн үзүүлэлтийг хэмжиж, онолын тооцоололтой хослуулан үнэлгээ зөвлөмж гаргана. Хэмжилтийн хугацаа: 2024 оны 2 сарын 2-ноос 2024 оны 5 сарын 1-ний хооронд 3 системд нарийвчилсан болон ерөнхий хэмжилт хийнэ. Хэмжилтийн интервал: 1, 2 минут, автомат хэмжилт Тус гэрээт ажлын хүрээнд Security House, Ware House, Brick House гэсэн гурван талбар дахь SAH-т хэмжилтийн багаж тавьж бодит нөхцөл дэх системийн ажиллагааны мэдээг төлөвлөсний дагуу амжилттай цуглуулж байна. 1. Тус нарны агаар халаагуур буюу Solar Heater Model-A загварын хэмжилтийн үр дүнгээс дүгнэхэд, шөнө, орой, өглөө эрт өрөөг халаах бус, хөргөх нөлөө үзүүлж байгаа тул агаар сорох, нийлүүлэх хоолойд дулаалгатай хаалт тавих шаардлагатай байна. 2. Security House дахь 4 ширхэг цуваа Solar Heater Model-A нь нартай өдрийн цагаар амсар дээрх агаар 65 хэм хүртэл халж байгаа ч, өрөөнд орж ирж буй агаар 30 хэмээр буурч 35 хэмтэй байгаа нь агаар нийлүүлэх хоолой дээрх энергийн алдагдал их байгааг илэрхийлж байна. Эндээс, халуун агаар нийлүүлэх гадна хоолой, сорох хоолойг сайтар дулаалах шаардлагатай. Мөн байгууламжийн гадна орчинд суурилуулах агаар сорох болон нийлүүлэх хоолойг хамгийн богино байхаар зохиомжлох ёстой. 3. SAH доторлогооны саарал хөөсөнцөр PE/Polyethylene foam дулаалга халалтын улмаас хайлж, хананаас хөндийрсөн байсан. Үүнээс үүдэн хортой үнэр, хий ялгаруулсан байх эрсдэлтэй байв. Security House's SAH system: НАХ-ын урт хоолой дулаан алдагдал их байсан тул хоолойг 2024/2/16-нд салгаж, сэнсний агаарын урсгалыг богино талаар орж оруулдаг болгосон. Ингэснээр, хэмжилтийн сувагийн нэр Channel Ch5 SAH Outlet Temp нь SAH Inlet Temp, Ch6 SAH Outlet Temp болж өөрчлөгдсөн. 22 Tovchoo Warehouse SAH system (New site): Тус талбар дахь хэмжилт хүний нөлөө ороогүй, жигд ажиллагаатайхэмжилт болж чадсан. Зарим үед цахилгаан тасрах тохиолдол байсан. Халаалттай өрөө, халаалтгүй өрөөний температурын ялгаа маш тодорхой хэмжигдсэн.
The evaluation aims to determine the efficiency, advantages and disadvantages of the solar air heater system (Solar Heater Model-A designed by the Jetro Technology, made by Jotech) and to make recommendations to improve the design under Mongolia's harsh climate.Measurement period: between September 20, 2023, and January 30, 2024, detailed and simple measurements will be made in 3 systems. Measurement interval: 1, 2 minute, automatic measuremen Since Mongolia has abundant solar energy resources, it is necessary to convert solar energy into electricity and heat and use it properly. In today's era of green energy transition, it is highly commendable that Solar Air Heaters are being experimentally designed. As part of the contract work, measuring instruments are installed at SAH in three areas: Security House, Warehouse, and Brick House, and successfully collect system operation data in real conditions as planned. 1. Judging from the measurement results of the Solar Heater Model-A model, it is necessary to install an insulated barrier on the air intake and supply pipes because it cools at night, evening, and early morning. 2. The 4 series Solar Heater Model-A in Security House heats the air at the top to 65°C during the sunny day, but the air outlet to the room drops by 30°C to 35°C, which means that the energy loss in the air supply pipe is very high. Therefore, it is necessary to properly insulate the hot air supply/outlet pipe and inlet pipe. Also, the air intake and supply pipes installed outside the facility should be designed to be as short as possible. 3. The PE/Polyethylene foam insulation in the SAH liner had melted and peeled away from the wall due to the heat. Due to this, there was a risk that noxious odors and gases would be emitted. 4. The melting point for average commercial low-density polyethylene is typically 105 to 115 °C 5. Therefore, it is necessary to pay particular attention to the use of paints and insulation materials that do not heat or burn, as high temperatures are likely to occur inside the SAH. In the case of use of SAH in AOS and offices, it should not create a risk of contamination or poisoning of the air that people breathe. Security House's SAH system: The SAH outlet long side tube disconnected from SAH from 2024/2/16. Also, we changed the fan air flow direction of short tube side. Therefore, Channel Ch5 SAH Outlet Temp changed int the SAH Inlet Temp, Ch6 SAH Outlet Temp changed into Outdoor temp inside tube. At the new site 22 Tovchoo Warehouse, 12 SAH modules installed in 4 serial, 3 parallel connections in February 2024. Additional SAH system with 8 modules (4 serial and 2 parallel connections with new inlet and outlet tube) installed 16th March, 2024. Measurements in this field have been made without human activity influence and have a smooth operation. At some times there were power outages. The temperature difference between a heated room and an unheated room was measured very clearly.
Түлхүүр үгс:Веранда буюу шилэн гонх нь байшингийн урд зүгт харсан хананд залгаа барих метал араг бүтээц бүхий шилэн элементээс бүрдсэн, идэвхтэй халаалтгүй орчин үүсгэж нарны энергийг үр ашигтай ашиглахад зориулагдсан, барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилготой ашиглагддаг хийцлэл юм. Энэ нь хүйтний улиралд өдрийн цагт нарны дулааны энергийг өөртөө төвлөрүүлэн, дотор агаараа халаан, байшин сууцны залгаа хана, цонх, хаалгаар дулаан нэвтрүүлнэ. Энэ нь урд залгаа ханын дулаан алдагдлыг багасган, өдрийн цагт нарны дулааны энергийг байшинруу нэвтрүүлж халаалтын эрчим хүчний хэрэгцээнээс хэмнэх ба өмнө ханатай залгаа өрөөг дулаан тав тухтай болгодог. Мөн Веранда-н дотор хэсэгт өдрийн цагт төрөл бүрийн хэрэгцээнд ашиглах боломжтой дулаан нэмэлт зай талбай үүсдэг. Тус гэрээт ажил нь Веранда туршилтын загвар бүхий амины орон сууцанд хэмжилтийн төхөөрөмж байршуулан, хэмжилтийн мэдээлэл цуглуулах, хүлээлгэн өгөх ажил, үйлчилгээ юм.
A veranda or glass porch is built with a transparent element with a metal structure attached to the south wall of the house, designed to create a passively heated environment and utilize solar energy as its heat source, and to reduce the heating energy consumption of the building. In the heating season, it collects solar energy during the day, heats the indoor air, and transfers heat through the walls, windows, and door of the building. This reduces heat loss from the front wall, transfers solar heat to the house during the day, saves on heating energy consumption, and makes the front wall adjoining room warm and comfortable. Inside the veranda, additional warm space can be used for various purposes during the day. The contracted work is the installation of measurement equipment in Veranda experimental model apartment, the collection and delivery of measurement data and services.
Түлхүүр үгс:Хүн-байгалийн тогтолцооны судалгааг байгаль, нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд хамтран хийснээр төдий чинээ тогтвортой хөгжлийг амьдралд хэрэгжүүлэх зөв шийдлийг олох илүү боломжтой болно. Дэлхийн дулаарал болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тооны өсөлтийн нөлөөгөөр экосистем илүү эмзэг болсоор байна. 1999-2002 болон 2009-2010 онуудад болсон ган зудын үеэр малаа олноор алдаж байгаа нь малчид байгалийн гамшигт их өртөмтгий байгааг харуулж байна. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн Япон улсын Чуо их сургуультай хамтран “Бэлчээрийн нийгэм-экологийн тогтолцооны ногоон хөгжлийн загвар” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд ган, зудын эмзэг байдлын урьдчилсан мэдээгээр малчдыг эртнээс хангаж, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг мах хадгалах хөргүүрийн системийг нэвтрүүлснээр цаг агаарын гамшигт үзэгдлийг даван туулах малчдын чадавхи сайжрах болно. Улмаар малын тоог бэлчээрийн даацад тохируулан барьж, бэлтгэсэн махаа хөргүүрийн системд хадгалан, махны үнэ, чанар буурдаг хаврын цагт зах зээлд өндөр үнээр борлуулах нь малчдын аж амьдрал дээшлэн, экосистемийн үйлчилгээ сэргэн тогтвортой хөгжихөд тустай. Энэхүү төсөлд Монгол, Япон улсын нийгэм экологийн судлаачид, инженерүүд хамтран ажиллаж байна. Мөн түүнчлэн Япон улсын Байгаль орчны яам болон Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, HITACHI компанитай хамтран ажиллаж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэл бий болгож байгаа сайн жишиг болж байна. Hitachi компани нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг чингэлэгт хөргүүрийн системийг Монголын нөхцөлд тусгайлан тохируулж үйлдвэрлээд турших юм.
Our aims in Mongolia are to prevent grassland degradation through green development and to design, propose, and introduce a meat storage system based on freezer storage technology using renewable energy, as well as to establish measurement, reporting, and verification (MRV) methodology to use the Greenhouse Gases Observing Satellite-2 (GOSAT-2) to assess and verify efficacy in reducing emissions of carbon dioxide (CO2) derived from energy sources. We aim, moreover, to take integrated action on measures that can lead to competence in dealing with climate change to demonstrate to the world a road map for the transition to sustainable green development and a green economy in Mongolia. Freezer Storage Technology Using solar power generation to run a freezer storage system is an example of a new technology. A power-efficient freezer storage system can store meat harvested early when the risk of Dzud increases. The freezer storage equipment and management of meat distribution provide economic motives to keep the number of livestock within the environmental carrying capacity, leading to an increase in employment and income and enhancing food safety. Incorporation into a National Green Development Plan We are undertaking a wide range of research encompassing socioeconomic and global environmental topics. Such topics include the development of a freezer storage system suitable for the Mongolian environment, improvement of Dzud prediction, distribution of Dzud forecasts, estimation of meat distribution using such forecasts, and calculation of the amounts of CO2 emitted and absorbed across the Mongolian region. We intend to collaborate with the Mongolian government to incorporate the outputs of research into a national green development plan to prevent the degradation of grasslands.
Түлхүүр үгс:Дорноговь аймгийн ИХТөлөөлөгч Т.Азбаяр ба МУИС, Тогтвортой Хөгжлийн Хүрээлэнтэй 2022.10.12-нд байгуулагдсан No.2022-10-12 АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ-ний дагуу Дорноговь аймгийн иргэд, хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор анхан шатны ойлголт, мэдлэгийг олгох, шинэ хуучин барилгын дулаалгын арга туршлагыг танилцуулах сургалтыг зохион байгуулж, орон нутгийн эрэлт хэрэгцээг судлах ажлыг амжилттай хэрэгжүүлж, онлайн түгээлтийг орон нутагт цацан хэрэгжүүлж, сургалтын илтгэлийг захиалагч талд цахим хэлбэрээр хүлээлгэн өгөв.
By the contract No. 2022.10.12 was signed between Mr. T. Azbayar, representative of the Dornogovi Province Citizens' Council, and the Institute of Sustainable Development of the National University of Mongolia on October 12, 2022, to disseminate energy-efficient passive house technologies and methods to the users of the Umnugovi province, the beginner training course was organized. In addition, a local demand survey was successfully implemented, video and online distribution were disseminated locally, and training reports were submitted electronically to the client.
Өмнөговь аймгийн Инноваци, технологийн төв ба МУИС, Тогтвортой Хөгжлийн Хүрээлэнтэй 2022.04.15-нд байгуулагдсан No.2022-04-25 АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ-ний дагуу Өмнөговь аймгийн иргэд, хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй пассив барилгын технологи, арга аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор анхан шатны ойлголт, мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулж, орон нутгийн эрэлт хэрэгцээг судлах ажлыг амжилттай хэрэгжүүлж, видео бичлэг, онлайн түгээлтийг орон нутагт цацан хэрэгжүүлж, сургалтын илтгэлийг захиалагч талд цахим хэлбэрээр хүлээлгэн өгөв.
In accordance with the contract No.2022-04-25 signed between the Innovation and Technology Center of Umnugovi Aimag and the Institute of Sustainable Development of the National University of Mongolia on April 15, 2022, in order to disseminate energy-efficient passive house technologies and methods to the users of the Umnugovi province, beginner training course was organized. In addition, a local demand survey was successfully implemented, video and online distribution were disseminated locally, and training reports were submitted electronically to the client.
Түлхүүр үгс:Тус гэрээт ажлын зорилго нь Дархан хот, Өвөрзайсанд байрлах хотхоны цаг уур, хэрэглээнийн нөхцөлд зохицох эрчим хүчний өндөр хэмнэлттэй, амины орон сууцны дулаан тооцоололыг хийж, зохистой шийдлийг тодорхойлох болно. Судалгааны арга зүй: Хэт улаан туяаны камераар дулаан алдагдалыг тодорхойлж, Дулааны урсгал хэмжигч Heat Flow Sensor-р ханын дулаан алдагдалыг хэмжив. Амины орон сууцны зориулалттай, эрчим хүчний хэмнэлттэй барилгын материалын дотоодын нөөц бололцоонд тулгуурласан, пассив технологийн барилгын зураг төслийн судалгаа хөгжүүлэлт хийж, шийдэл боловсруулав. Полистрол бетон блокоор барьсан 1 байшинг сонгон, хананы дулаан алдагдлыг ISO стандартын дагуу 72 цагийн хэмжилт хийнэ. Тухайн байшингийн битүүмжлэлийг Blower door test төхөөрөмжөөр хэмжинэ. Тухайн байшинг гадна, дотор талаас IR камераар хэмжилт хийж, дулаан алдагдлыг тодорхойлно. Полистрол бетон блокны онолын тооцоолол болон бодит байдлыг харьцуулан дүгнэнэ. Эрчим хүчний хэмнэлттэй АОС (91.8м2) загвар-2-н зураг төсөл, техникийн үзүүлэлтэд дулаан техникийн анализ хийж, PHPP программ дээр тооцоолол хийж, эрчим хүчний бүтэн жилийн зарцуулалтыг тодорхойлно. Сайжруулалт хийх боломжийг судалж, зөвлөгөө өгнө. Эрчим хүчний хэмнэлттэй АОС (192.69м2, 218.55м2) загвар-2-н зураг төсөл, техникийн үзүүлэлтэд дулаан техникийн анализ хийж, PHPP программ дээр тооцоолол хийж, эрчим хүчний бүтэн жилийн зарцуулалтыг тодорхойлно. Сайжруулалт хийх боломжийг судалж, зөвлөгөө өгнө. Гүйцэтгэл, хяналтад зориулсан 4 хүртэл удаагийн талбайд ажиллаж, зөвлөгөө өгөх Анхны ашиглалтад орсон загвар АОС-ны гүйцэтгэл, чанарыг шалгах зорилгоор хананы дулаан алдагдлыг ISO стандартын дагуу 72 цагийн 1 удаа хэмжилт хийнэ. Тухайн байшингийн битүүмжлэлийг Blower door test төхөөрөмжөөр 1 удаа хэмжиж, тайлан гаргана. Тухайн байшинг гадна, дотор талаас IR камераар хэмжилт хийж, дулаан алдагдлыг тодорхойлно.
The purpose of this contract is to calculate the heat balance of optimal, energy-saving detached houses for the climate and consumption conditions of the town house located in the Darkhan and Uvurzaisan, Ulaanbaatar and to determine the appropriate solution. Research methodology: Heat loss was determined with an infrared camera and wall heat loss was measured with a heat flow meter Heat Flow Sensor. Research and development of passive technology construction design and solutions based on domestic resources of energy-efficient construction materials for detached house. Select a house made of polystyrene concrete blocks and measure the wall heat loss according to ISO standard for 72 hours. The tightness of the house is measured with a blower door test device. Measure the inside and outside of the house with an IR camera to determine heat loss. Compare the theoretical calculations and the reality of polystyrene concrete blocks. Carry out thermal and technical analysis of the design and technical specifications of the energy-efficient house (91.8m2) model-2, make calculations using the PHPP program, and determine the full annual energy consumption. Explore opportunities for improvement and provide advice. • Carry out thermal and technical analysis of the design and technical specifications of the energy-efficient house (192.69m2, 218.55m2) model-2, make calculations using the PHPP program, and determine the full annual energy consumption. Explore opportunities for improvement and provide advice. • Work and advise on up to 4 performance and monitoring sites • In order to check the performance and quality of the first commissioned model AOC, the wall heat loss shall be measured once every 72 hours in accordance with ISO standards. The tightness of the building will be measured once with a blower door test device and a report will be issued. Measure the outside and inside of the house with an IR camera to determine heat loss.
Түлхүүр үгс:Тус гэрээт ажлын зорилго нь УБ хот, Гачууртын аманд байрлах хотхоны цаг уур, хэрэглээнийн нөхцөлд зохицох эрчим хүчний өндөр хэмнэлттэй, амины орон сууцны дулаан тооцоололыг хийж, зохистой шийдлийг тодорхойлох болно. Судалгааны арга зүй: Хэт улаан туяаны камераар дулаан алдагдалыг тодорхойлж, Дулааны урсгал хэмжигч Heat Flow Sensor-р ханын дулаан алдагдалыг хэмжив. Амины орон сууцны зориулалттай, эрчим хүчний хэмнэлттэй барилгын материалын дотоодын нөөц бололцоонд тулгуурласан, пассив технологийн барилгын зураг төслийн судалгаа хөгжүүлэлт хийж, шийдэл боловсруулав.
The purpose of this contract is to calculate the heat balance of optimal, energy-saving detached houses for the climate and consumption conditions of the Gachuurt Villa town located in the Gachuurt, Ulaanbaatar and to determine the appropriate solution. Research methodology: Heat loss was determined with an infrared camera and wall heat loss was measured with a heat flow meter Heat Flow Sensor. Research and development of passive technology construction design and solutions based on domestic resources of energy-efficient construction materials for detached house.
Түлхүүр үгс:ЗОРИЛГО: Алслагдсан бүс нутагт, машин техник хүрч очих боломж хязгаарлагдмал цэгт баригдах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй сайтын байранд зориулж эрчим хүчний хэмнэлттэй шийдлийн санал буюу дулааны алдагдалгүй, төсөвт өртөгт хэмнэлттэй, тээвэрлэхэд хялбар, угсрахад машин механизмын оролцоо багатай, барилгын материалын дотоодын нөөц бололцоонд тулгуурласан, пассив технологийн барилгын зураг төслийн шийдэл боловсруулна. АРГА ЗҮЙ: Эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг зохиомжлохдоо Пассив барилгын арга зарчмыг ашиглан, Пассив барилгын төлөвлөлтийн багц (цаашид PHPP гэх) болон IDA Дотоод орчны бичил уур амьсгал ба Эрчим хүч (цаашид IDA-ICE) гэх программууд дээр 2 төрлийн шийдлийн зохиомжийн үзүүлэлтүүдийг тооцоолол хийж, цонхтой болон цонхгүй хувилбараар нийт 3 төрлийн тооцоо, симуляцийг гүйцэтгэн, дүн шинжилгээ хийнэ. ШИЙДЛИЙН ЗОХИОМЖ: Шийдлийн зохиомжийг дараах нөхцлийг харгалзан үзэж боловсруулсан: 1. Аль болох урьдчилан бэлтгэсэн хийц, бүтээцийг зөөж тээвэрлэх боломжтой байх, 2. Техникийн өрөө байрлах уулын орой, өндөрлөг газар өөд барилгын материалыг хамгийн бага хүн хүчээр зөөвөрлөх боломжтой байх, 3. Хүнд машин механизмийн оролцоо багатай, хурдан хугацаанд угсрах боломжтой байх, 4. Ашиглагдах барилгын материал нь дотоодын зах зээлд олдоцтой байх, 5. Пассив барилгын технологи, арга зарчмыг оновчтой ашигласан байх, 6. Дулаан алдагдал багатай, халаалт хөргөлтийн төхөөрөмж тавих боломж хязгаарлагдмал байдгийг бодолцон үзсэн байх, 7. Монгол улсын өнөөгийн барилгын дулаан хамгаалалтын норм дүрмийг бүрэн дүүрэн хангасан байх. Халаалтын эрчим хүчний хэрэгцээг хамгийн өндөр утгаар нь авч үзвэл, Евроблок өрөгт бүтээцтэй, болон сэндвич хавтантай карказан бүтээцтэй хоёр шийдлүүд нь дунджаар 83.5 кВт.ц/м2жил-н халаалтын эрчим хүчний хувийн хэрэгцээтэй гарч буй нь арктикийн хүйтэн бүсчлэлд хамаарах Монголд баригдах тус шийдэл нь сэрүүн бүсчлэлд хамаарах Германы уур амьсгалд суурилсан Пассив барилгын стандартаас 5.5 дахин өндөр, харин Монгол улсын стандартаас 3 дахин бага болохыг үзүүлж байна. Аль ч программуудад хоёр шийдлийн халаалтын эрчим хүчний хэрэгцээнүүд нь хоорондоо ойролцоо гарч буй нь эдгээр шийдлүүдийн материалууд ялгаатай боловч дулаан техникийн хувьд ойролцоо шинж чанартайг харуулж байна. Шийдлийг сонгохдоо материалын үнэ өртөг, хүн хүчний нөөц, барилга угсралтын төвөгшилт зэрэг бусад хүчин зүйлсийг харгалзан үзнэ үү. Халаалтын ачааллын тухайд дотор агаарын температурын халаалтын улирлын тооцооны утгыг 5°С-р авч үзэхэд 500Вт-н халаагуур шаардлагатай гарч байсан. Мөн сайтын байранд байрлах төхөөрөмжүүдээс ялгарах дулаан, болон төхөөрөмжүүдийг ажиллагаанд доголдол учруулахгүй байлгах хэмжээний тооцооны температур зэргийн бодит өгөгдлийг харгалзан нарийвчилсан тооцооны утгууд өөрчлөгдөх болно.
OBJECTIVE: To offer an energy-efficient solution for a site building with a renewable energy source to be built in a remote area with limited access to machinery, no heat loss, cost-effective, easy to transport, low machine involvement, based on domestic resources of construction materials, Develop passive technology construction design solutions. METHODOLOGY: The Passive Construction Principle is used to design energy-efficient solutions by calculating the design parameters of two types of solutions in the Passive Building Planning Package (PHPP) and IDA Indoor Microclimate and Energy (hereinafter IDA-ICE). Performs and analyzes a total of 3 types of calculations and simulations with and without windows. SOLUTION DESIGN: The solution design was developed with the following conditions: 1. To be able to transport prefabricated structures as much as possible, 2. To be able to transport construction materials with minimal effort to the top of the mountain where the technical room is located, 3. Ability to assemble quickly with minimal involvement of heavy machinery, 4. The construction materials used should be available in the domestic market. 5. Proper use of passive construction technology and methods, 6. Considering the low heat loss and limited access to heating and cooling equipment, 7. Fully comply with the current building thermal protection norms and regulations of Mongolia. In terms of heating energy needs in the highest sense, the two solutions, with a MAK Euroblock masonry structure and a sandwich panel frame structure, have an average heating energy consumption of 83.5 kWh/m2/a. Our solution will perform three times lower than the Mongolian national standard.
Түлхүүр үгс:Монгол орны эрс тэс цаг уур, онцлог нөхцөлд тохирох нарны фотоцахилгаан болон нарны дулааны системийн зохистой хэрэглээг туршилт судалгаагаар тодорхойлж, зохиомж хөгжүүлэлт хийнэ. Мөн түүнчлэн, Монгол орны нарны энергийн нөөцийг шинэчлэн тодорхойлж, техникийн шаардлагыг хангах нарийвчлал өндөртэй мэдээллийн санг бүрдүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулна.
To perform the research and development works of the appropriate solar technology for high latitude region (case study in Mongolia). Analyzing performance of photovoltaic system and solar thermal systems in the weather condition of Mongolia R&D of new designs and manufacturing processes for solar components and systems with an emphasis on improved performance, reliability, and service life for cold region. To establish the Solar Resource Database for the solar technology in Mongolia. These data are used for renewable energy conversion system testing, F/S report, and more.
Түлхүүр үгс:Манай орны малчин айл өрхөд зуны улиралд мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа мах, махан бүтээгдэхүүнийг хөргөх, хөлдөөх хэрэгцээ их гардаг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний онцлогт тохирсон хөргөгч шаардлагатай байна. Энэхүү судалгааны зорилго нь малчдад өргөн хэрэглэгддэг зөөврийн зориулалттай хөргөгчийг нам температурт дулаан шингээгч материалтай хослуулан ажиллуулж, НФЦҮ-ийн дэлгэцээс шууд тэжээх замаар нарны хөргөгчний системийг зохиомжилно.
Storing livestock products, specially meat during long term, is important issue in nomadic family of Mongolia in summer time. Eventhough, this issue is solved by 12 VDC, portable refrigerator powered by solar home system, the refrigerator requires the more capacity of solar home system to run long time. The purpose of this study is to use the coolant storage material instead of battery to extend the cold temperature operation and directly provided by PV module in order to decrease cost of system.
Түлхүүр үгс:Монгол орны эрс тэс цаг уур, онцлог нөхцөлд тохирох нарны фотоцахилгаан болон нарны дулааны системийн зохистой хэрэглээг туршилт судалгаагаар тодорхойлж, зохиомж хөгжүүлэлт хийнэ. Мөн түүнчлэн, Монгол орны нарны энергийн нөөцийг шинэчлэн тодорхойлж, техникийн шаардлагыг хангах нарийвчлал өндөртэй мэдээллийн санг бүрдүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулна.
To perform the research and development works of the appropriate solar technology for high latitude region (case study in Mongolia). Analyzing performance of photovoltaic system and solar thermal systems in the weather condition of Mongolia R&D of new designs and manufacturing processes for solar components and systems with an emphasis on improved performance, reliability, and service life for cold region. To establish the Solar Resource Database for the solar technology in Mongolia. These data are used for renewable energy conversion system testing, F/S report, and more.
Түлхүүр үгс:Төслийн зорилго: Нарны агаар халаагуурын (цаашид НАХ гэнэ) Монгол орны эрс тэрс уур амьсгал, хэрэглээний нөхцөлд тохирсон, оновчтой загварчлалыг судлаж туршин, энгийн хялбар бүтэцтэй, ашиглахад хялбар бүтээгдэхүүн болгон зохиомжилж, хөгжүүлэн дэлгэрүүлнэ. Төсөл гүйцэтгэх шаардлага, үндэслэл: Улаанбаатар орчмын бүсэд дулааны нэгдсэн системд холбогдоогүй байр, сууцны тоо олширч, дулааны хэрэгцээ өсөн нэмэгдэх тусам нүүрсний дутуу шаталтаас гаралтай агаарын бохирдол жилээс жилд ихсэж, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.Эх газрын эрс тэрс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд байр сууц, Монгол гэрийн дулаан хангамжинд нөхөн сэргээгддэг эрчим хүчний үүсгүүр болох нарны энергийг ашиглах технологийг нэвтрүүлж, дэлгэрүүлэх ажил зайлшгүй шаардагдаж байна. Ач холбогдол: Монгол орны цаг уурын онцлогт тохирсон НАХ-ийн технологийн мэдлэг, ноү хау, НАХ-ийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өргөнөөр хэрэглээнд нэвтрэх боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүн амын амьсгалын замын өвчлөл, орчны бохирдлын хэмжээ багасна.
R&D of Solar Air Heater, Төслийн зорилго: Нарны агаар халаагуурын (цаашид НАХ гэнэ) Монгол орны эрс тэрс уур амьсгал, хэрэглээний нөхцөлд тохирсон, оновчтой загварчлалыг судлаж туршин, энгийн хялбар бүтэцтэй, ашиглахад хялбар бүтээгдэхүүн болгон зохиомжилж, хөгжүүлэн дэлгэрүүлнэ. Төсөл гүйцэтгэх шаардлага, үндэслэл: Улаанбаатар орчмын бүсэд дулааны нэгдсэн системд холбогдоогүй байр, сууцны тоо олширч, дулааны хэрэгцээ өсөн нэмэгдэх тусам нүүрсний дутуу шаталтаас гаралтай агаарын бохирдол жилээс жилд ихсэж, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна.Эх газрын эрс тэрс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд байр сууц, Монгол гэрийн дулаан хангамжинд нөхөн сэргээгддэг эрчим хүчний үүсгүүр болох нарны энергийг ашиглах технологийг нэвтрүүлж, дэлгэрүүлэх ажил зайлшгүй шаардагдаж байна. Ач холбогдол: Монгол орны цаг уурын онцлогт тохирсон НАХ-ийн технологийн мэдлэг, ноү хау, НАХ-ийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өргөнөөр хэрэглээнд нэвтрэх боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүн амын амьсгалын замын өвчлөл, орчны бохирдлын хэмжээ багасна.
Түлхүүр үгс: