Бидний тухай
Багш ажилтан
Хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилтын талаарх үндсэн ойлголт, тодорхойлолтууд; шилжилт хөдөлгөөн, хотжилтын түвшин, чиг хандлагыг тодорхойлох үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох аргууд; шилжилт хөдөлгөөний төрөл (гадаад ба дотоод шилжилт хөдөлгөөн), хэлбэр (сайн дурын, албадан, дүрвэгсэд, цагаачлал); урсгал чиглэл; шалтгаан ба үр дагавар; шилжилтийн шийдвэр гаргалт; шилжилт хөдөлгөөний ялгавартай байдал; шилжилт хөдөлгөөний онолууд; хүн амын байршилт, тархалт, хүн амын байршилт, тархалтын хэмжүүрүүд; хот, хотын үүсэл, хөгжил; хотжилтын шалтгаан, үр дагавар; хөгжингүй ба хөгжиж буй орнуудын хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилтын түвшин, чиг хандлага, Монгол Улсын хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, хүн амын байршилт, тархалтын байдал, чиг хандлага
ХХүн амын өсөлт, өөрчлөлтийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох шилжилт хөдөлгөөний талаарх онолын суурь мэдлэг олгож, шилжилт хөдөлгөөн, хотжилт, хүн амын байршилт тархалтын хүн ам зүй, нийгэм, эдийн засаг, газар зүй, байгаль орчны асуудлууд хоорондын харилцан хамаарлыг шинжлэх, тайлбарлах, нэгтгэн дүгнэх арга зүйд суралцуулна.
Хичээлээр хүний хөгжлийн тулгуур асуудал болох чадавх-боломжийг авч үзнэ. Чадавхийг хөгжүүлж, боломжийг бий болгох, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйлсийг судална. Мөн эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн хоорондын харилцан хамаарлыг тайлбарлах бөгөөд өсөлтийн хэв маяг, ядууст үзүүлж буй нөлөөллийг авч үзнэ. Хүний хөгжлийн бодлого, стратегиуд, тэдгээрийг боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг судална. Мөн институциудын хүний хөгжлийн төлөөх үүрэг хариуцлагыг тайлбарлана. Оюутнууд хүний хөгжлийг хэмжих буй түгээмэл хэмжигдэхүүн тухайлбал, ХХИ, ЖХИ, ЖЭМХ, ХЯИ-ийг тооцох, баялгийн хуваарилалт, тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлыг шинжлэн дүгнэх, үр дүн үнэлэх, тайлбарлах арга барилд суралцана.
Хүний хөгжлийн тухай ойлголт, үзэл баримтлал, хүний чадавхид суурилсан хөгжлийн арга зам, хүний хөгжлийн хэмжүүрүүд, хөгжил дэх тэгш бус байдал, хүний аюулгүй байдал, хүний хөгжлийн төлөөх эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийн төлөөх макро болон микро түвшний бодлогууд, тэдгээрийн өвөрмөц байдлын талаар ойлголт, онолын мэдлэг эзэмшүүлнэ.
Энэхүү хичээл нь хүний хөгжлийн онолын үндэс, үзэл баримтлал, хэмжих аргачлал, бодлого боловсруулах, дэмжих институцийн орчны талаарх мэдлэг, арга зүйд суралцах боломж олгоно. Оюутнууд хүний хөгжлийг бусад хөгжлийн загваруудаас ялган ойлгож, чадавх, боломжийг хувь хүний амьдралын мөчлөгийн үе шатуудтай уялдуулан судална. Мөн хүний хөгжлийн багц индексүүдийг тооцох, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөг шинжлэх, эдийн засгийн өсөлт ба хүний хөгжлийн харилцан хамаарлыг ойлгож, бодлого боловсруулах үе шатууд болон институцийн оролцооны ач холбогдлыг дүгнэх чадварт суралцана.
Хүний хөгжлийн үзэл баримтлал, чадавхад суурилсан хандлага, тэгш бус байдал, аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт болон бодлогын түвшний тусгалаас гадна хувь хүний хөгжлийг амьдралын мөчлөгийн хүрээнд авч үзэн, нас насны онцлогт тохирсон хэрэгцээ, хөгжлийн нөхцөлийг танин мэдэх онолын болон практик мэдлэг эзэмшүүлнэ.
Хичээлээр хүн амын өсөлт, хүн ам ба хөгжлийн харилцан хамаарал, түүний шалтгаан, үр дагаврыг тайлбарладаг суурь үзэл баримтлал болон онолуудын талаар дэлгэрэнгүй судалж, уг онолууд хөгжлийн түүхэн цаг хугацаанд дэлхийн улс орнуудын хүн ам ба хөгжлийн практик асуудал, хандлагуудыг тайлбарлаж буйг төрөл бүрийн кейс жишээ, баримтуудад үндэслэн хэлэлцэнэ. Мөн дэлхийн улс орнууд, бүс нутгууд дахь хүн амын өсөлтийн хандлага, хүн ам зүйн өөрчлөлт, шилжилт, тэдгээрийн онцлог, ялгааг хүн ам зүйн шилжилтийн онолд тулгуурлан тайлбарлана. Эцэст нь хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлууд, олон улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд хүн амын асуудлыг тусгасан талаар авч үзнэ.
Хүн ам зүй, хүн ам судлалын үндсэн судлагдахуун, суурь ойлголтууд, хүн ам ба хөгжлийн үндсэн асуудлуудын харилцан хамаарал, уялдаа холбоо, хүн амын өсөлт, өөрчлөлтийн талаарх эртний болон орчин үеийн онол, үзэл баримтлалууд болон дэлхийн ба улс орнуудын хүн амын өсөлт өөрчлөлт, түүний чиг хандлагын талаарх ерөнхий мэдлэг олгоно.
Хүн ам зүйн өөрчлөлт, хүн ам зүйн ногдол ашиг (demographic dividends), хүн амын насжилт, хадгаламж, тэтгэврийн шийдвэр, хүмүүн капитал дахь хөрөнгө оруулалт, хуримтлал, хүн амын насжилтын хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн үр нөлөө, насжилтын онолууд; нийгмийн бүлгүүд (хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, зорилтот бүлэг, эрсдэлт бүлэг), нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээ, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн үйлчилгээ; нийгмийн хамгаалал, түүний үүрэг, онцлог, төрлүүд, дэлхийн улс орнуудын болон Монголын нийгмийн хамгааллын тогтолцоо, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд; боловсролын хүн ам зүй, боловсролын үндсэн үзүүлэлтүүд, хүн амын үзэгдлүүдийн боловсрол дах үр нөлөө/үр дагавар; ажиллах хүчний хүн ам зүй, хөдөлмөрийн зах зээлийн үндсэн үзүүлэлтүүд, хүн амын өсөлтийн хөдөлмөрийн зах зээл дэх үр нөлөө; хүн амын амьжиргаа, ядуурлын үзүүлэлтүүд, хүн амын амьжиргааг дэмжих стартегиуд; бүс, орон нутгийн хөгжлийн үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох аргачлал, Монгол улсын орон нутгийн хөгжлийн индекс, зорилго, хэрэглээ; Монгол улсын нийгмийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал, цаашдын хандлага.
Хүн ам зүйн үзэгдэл, үйл явцын үр дүнгийн нийгэм (тухайлбал, хүн амын насжилт, хадгаламж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн бүтээмж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, ядуурал, амьжиргааны түвшин, нийгмийн бүлгүүд, нийгмийн хамгаалал)-д үзүүлэх үр нөлөөг шинжлэн дүгнэх, тайлбарлах онолын ба практик мэдлэг, арга зүйг эзэмшүүлнэ.
Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.
Бизнес ба хүн ам зүй хоорондын хамаарал; хэрэглэгчийн зах зээлийн бүтэц, шинж чанарыг тодорхойлоход хүн ам зүйг ашиглах; бизнес үйлдвэрлэлийг байршуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах үйл явцад хүн ам зүйг ашиглах; хэрэглэгчдийн сегментчлэл ба хүн ам зүй;
Хүн ам зүйн өөрчлөлтүүдийн бизнесийн орчинд үзүүлэх үр нөлөө, хүн ам зүйг зах зээл, бизнесийн шийдвэр гаргах үйл явцад ашиглах, бизнесийн байгууллагууд хүн ам зүйг хэрэглэх, бизнесийн үйл ажиллагааны хүн ам зүйд үзүүлэх үр нөлөөний талаар судлана.