МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ч.Цогтбаяр, Б.Энхцэцэг
"Монгол Улсын хүн амын төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс: Бонгаарцын загвараар судалсан нь" Монголын хүн амын сэтгүүл, vol. Vol. 36 (2026): Монголын хүн амын сэтгүүл, pp. 63-69, 2026-5-23

хэвлэлийн эх бэлтгэгдэж байгаа ба 2026/6 сард https://journal.num.edu.mn/MJP/issue/archive сайтад нийтлэгдэнэ.

Хураангуй

Хүн ам зүйн шинжлэх ухаанд төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг нэг чухал онолын хүрээ болох Бонгаарцын загвараар Монгол Улсын төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг 2003-2023 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны өгөгдөл болон албан ёсны статистик мэдээллийг ашиглан тооцлоо. Бонгаарцын загвараар төрөлтөд нөлөөлөгч завсрын хүчин зүйлс болох жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСАХ), гэрлэлт, үр хөндөлт, түр үргүйдэл нь төрөлтийн түвшинг байгалийн буюу онолын хувьд хамгийн өндөр төрөлт (15.3)-өөс доогуур байхад нөлөөлдөг гэж үздэг. Тооцооллын үр дүнгээс харахад Монгол Улсад сүүлийн хорин жилийн хугацаанд төрөлтийн түвшний бууралтад жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээ болон гэрлэлт хамгийн их нөлөөтэй байна. Үүнийг 2003 оноос хойшхи хугацаагаар харьцуулан харвал, ЖСАХ-ийн нөлөө бага зэрэг суларсан бол гэрлэлтийн нөлөө харьцангуй нэмэгдсэн байна. Тухайлбал, 2003 онд гэрлэлтийн нөлөөгөөр төрөлт 1.6 хүүхдээр буурч байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 2.6 болж өсчээ. Энэ нь Монгол Улсад сүүли

Зохиогч(ид): Ц.Амартүвшин, Ч.Цогтбаяр
"Олон хэмжээст ядуурлын хэмжигдэхүүнийг бодлогод хэрэглэх нь " Социологи, vol. 20, no. 636, pp. 97-108, 2026-5-13

https://www.num.edu.mn/filesnum/juram/NUM-erdem_shinjilgee_setguuliin_juram.pdf

Хураангуй

Measuring poverty solely through income or consumption-based indicators fails to capture the multidimensional nature of deprivation that shapes people’s living conditions and policy outcomes. This paper examines the theoretical foundations of multidimensional poverty measurement and the policy relevance of the Multidimensional Poverty Index (MPI) based on the Alkire–Foster methodology, with a particular focus on Mongolia. The study analyses Mongolia’s national MPI, which comprises four dimensions—health, education, employment, and living conditions—represented by fifteen indicators. Drawing on international experiences from Costa Rica, Colombia, and Nepal, the paper further explores how the MPI has been used to inform budget allocation, targeted interventions, cross-sectoral coordination, and monitoring and evaluation. The findings suggest that institutionalizing the use of the MPI within Mongolia’s poverty reduction and development policy framework would enhance the effectiveness and equity of poverty alleviation policies.

Зохиогч(ид): Ч.Цогтбаяр, Б.Энхцэцэг
"Монгол Улсын төрөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг Бонгарцын загвараар судалсан нь", Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд хурал, 2026-5-8, vol. 2, pp. 6

Хураангуй

Хүн ам зүйн шинжлэх ухаанд төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг нэг чухал онолын хүрээ болох Бонгаарцын загвараар Монгол Улсын төрөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг 2003-2023 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны өгөгдөл болон албан ёсны статистик мэдээллийг ашиглан тооцлоо. Бонгаарцын загвараар төрөлтөд нөлөөлөгч завсрын хүчин зүйлс болох жирэмслэлтээс сэргийлэх арга (ЖСАХ), гэрлэлт, үр хөндөлт, түр үргүйдэл нь төрөлтийн түвшинг байгалийн буюу онолын хувьд хамгийн өндөр төрөлт (15.3)-өөс доогуур байхад нөлөөлдөг гэж үздэг. Тооцооллын үр дүнгээс харахад Монгол Улсад сүүлийн хорин жилийн хугацаанд төрөлтийн түвшний бууралтад жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээ болон гэрлэлт хамгийн их нөлөөтэй байна. Үүнийг 2003 оноос хойшхи хугацаагаар харьцуулан харвал, ЖСАХ-ийн нөлөө бага зэрэг суларсан бол гэрлэлтийн нөлөө харьцангуй нэмэгдсэн байна. Тухайлбал, 2003 онд гэрлэлтийн нөлөөгөөр төрөлт 1.6 хүүхдээр буурч байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 2.6 болж өсчээ. Энэ нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй төрөлтийн түвшний бууралтад гэрлэлт голлох нөлөөтэй болж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, гэрлэсэн хүн амын эзлэх хувийн жин буурч, гэрлэлтийн нас хойшилж байгаатай холбоотой. Хот, хөдөөгөөрх тооцооллын үр дүнгээс харахад, хотод гэрлэлт, хөдөөд жирэмслэлтээс сэргийлэх аргын нөлөө харьцангуй их байгааг харуулж байна.

Зохиогч(ид): Ч.Цогтбаяр
"Өвсөр үеийнхний цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэнд", Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулган - 2024, 2024-10-16, vol. 0, pp. 54-55

Хураангуй

Өвсөр үеийнхий цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэнд (Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023 судалгааны үр дүнгээр) Үндэсний Статистикийн Хороо Статистикийн тухай хуулийн дагуу Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа (НҮТС)-г 5 жил тутамд зохион байгуулдаг билээ. НҮТС-2023 судалгааг НҮБ-ийн Хүн амын сангийн Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа (Multiple indicator sample survey)-ны 7 дахь удаагийн хөтөлбөрийн дагуу шинэ арга, аргачлалаар зохион байгуулсан билээ. Энэ удаагийн судалгаанд өсвөр үе, залуучуудын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл цуглуулсан нь өмнөх судалгаануудаас онцлог болсон. Цаг ашиглалт Хүүхэд болон өсвөр насныхан цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа нь тэдний өсөлт болон хөгжилд нөлөөлж байдаг. Цаг ашиглалтын өгөгдөл нь цаг ашиглалтын хэв маяг нь нас, хүйсээр хэрхэн ялгаатай болохыг, мөн эдгээр хэв маяг нь боловсролын амжилт, эрүүл мэнд, хүүхдийн амьдралын нөхцөл, тэр дундаа гэрийн ажил болон эдийн засгийн үйл ажиллагаанд зарцуулсан цаг зэрэг сайн сайхан байдлын олон янзын үр дагавартай хэрхэн уялдаж байгааг харуулж чадна. НҮТС-2023 судалгааны цаг ашиглалтын модульд 10-17 насны хүүхэд, өсвөр үеийнхний 24 цагийн турш хийдэг бүх үйл ажиллагааны төрөл, үргэлжлэх хугацааг багтаасан болно. Судалгааны дүнгээр хүүхдүүд албан ёсны сургуулийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, ажил болон гэрийн ажилд хамгийн их оролцож байна. Албан ёсны сургуулийн үйл ажиллагаанд нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн 85.6 хувь нь оролцсон бөгөөд дунджаар 320 минутыг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулж байна. Энэ үйл ажиллагаа өрхийн аж байдлын түвшингээр хамгийн их ялгаатай байна. Харин нийт хүүхдийн 60.5 хувь нь ажил эсвэл гэрийн ажил хийсэн бөгөөд дунджаар 53.6 минут буюу 1 цаг орчмыг энэ үйл ажиллагаанд зарцуулж байна. Энэ үзүүлэлт хүйсээр төдийлөн ялгаагүй бөгөөд амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд энэ үйл ажиллагаанд оролцож, цаг зарцуулах нь элбэг байна. Бусад үр дүнг илтгэлээс харна уу. Сэтгэцийн эрүүл мэнд Сэтгэл түгших, сэтгэл гутрал нь ихэвчлэн өсвөр насныханд тохиолддог сэтгэцийн эрүүл мэндийн нийтлэг асуудал юм. Өсвөр насныхан болон залуучуудын сэтгэл түгших, сэтгэл гутралыг олон төрлийн сэтгэлзүйн эмчилгээ, амьдралын хэв маягийн арга хэмжээ, тухайлбал хөдөлгөөн, нийгмийн харилцаа холбоог сайжруулах зэргээр үр дүнтэй эмчлэх боломжтой. Хүн амын түгших, сэтгэлийн гутралын тархалтыг тооцоолох нь эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажилд нөөцийг хуваарилахад чухал ач холбогдолтой. НҮТС-2023 судалгааны сэтгэцийн эрүүл мэндийн модульд 15-24 насны өсвөр үеийнхэн болон залуучуудыг хамруулсан болно. Судалгаанд хамрагдсан 15-24 насны өсвөр үе, залуучуудын 6.4 хувь нь судалгааны өмнөх 2 долоо хоногт сэтгэл гутрах, эсвэл сэтгэл түгших шинж тэмдэг илэрсэн байна. Дээрх шинж тэмдэг илэрсэн өсвөр үеийнхэн болон залуучуудын 56.9 хувь нь хэн нэгэнтэй ярилцсан байна. Судалгаанд хамрагдсан 15-24 насныхны 3.2 хувь нь сүүлийн 2 долоо хоногт амиа хорлох талаар бодсон байна. Дэлгэрэнгүй үр дүнг илтгэлд танилцуулав.

Зохиогч(ид): Ч.Цогтбаяр
"Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл", Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, 2024-9-25, vol. 0, pp. 1

Хураангуй

"Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023"-ийн үр дүнгээс хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн талаарх үр дүнг танилцуулсан





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар