Бидний тухай
Багш ажилтан
Монгол орны зарим хөхтөн амьтдын митохондрийн геномын цитохром С оксидаза ферментийн I дэд хэсгийг кодлогч COI генийн секвенцийн тодорхой дарааллыг тогтоож улмаар биологийн зүйлүүдийн ангилал зүйн хамаарлыг тогтооход ашиглах зорилгоор “Монгол орны зарим хөхтөн амьтдын генетик баркодын өгөгдлийн сан бүрдүүлэх” нэртэй төслийг хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл байна гэж үзэж байна. Цитохромоксидаза-I ферментийн дэд хэсгийг кодлогч COI генийн секвенцийн мэдээлэл нь аливаа амьтдын зүйлийн хамаарлыг тогтооход сонгодог шинж тэмдэг болдог учраас энэ маркёрын секвенцийн мэдээллийг судалгааны объект болгон авч болно. Иймд Монгол орны зарим хөхтөн амьтдын генетик мэдээллийн өгөгдлийн санг Цитохромоксидаза-I ферментийн дэд хэсгийг кодлогч COI генийн секвенцийн мэдээллээр бүрдүүлэх, түүнийг хэрэглэх, ашиглах зорилгоор дээд боловсролын хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, дээд боловсолын шинэчлэлийн төслөөс санхүүжилт хүсч, “Хөхтөн амьтдын генетик баркодын өгөгдлийн сан бүрдүүлэх” нэртэй төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна. Төслийн гол зорилго: Хөхтөн амьтдын ангилал зүйн хамаарлыг тогтооход ашиглах генетик баркодын өгөгдлийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг хэрэглэх, ашиглах зорилгоор дараах зорилтуудыг тавьж байна. Үүнд: 1.Монголын зэрлэг хөхтөн амьтдаас ДНХ-ийн судалгааны дээж бэлдэх,геномын банк баяжуулах 2. мт-ДНХ-ийн цитохром С оксидаза ферментийн I дэд хэсгийг кодлогч (COI) генийн 5I – төгсгөлийн онцлог дараалал бүхий 658 хос нуклеотид урт хэсгийг 100 орчим дээж дээр PCR-аргаар олшруулах, олшруулсан бүтээгдэхүүний секвенцийг тогтоох 3.Монгол орны зарим зүйл хөхтөн амьтдын мт-ДНХ-ийн СОI генийн секвенцийн холбогдолтой шинэ мэдээлэл гаргах 4.(National Center for Biotechnology Information -NCBI)-ийн мэдээллийн санд бүртгүүлэх, (GenBank accession numbers) дугаар авах 5. Цитохром-C-оксидаза ферментийн I дэд хэсгийг кодлогч СОI генийн 5I – төгсгөлийн онцлог дараалал бүхий 658 хос нуклеотид урт хэсгийн секвенцийн мэдээллээр зүйлийн идентификаци хийхэд (bar-code) ашиглах генетик өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлэх 6.Төслийн үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл 1-ийг бичиж,мэргэжлийн хянан магадлагаанд үндэслэн нийтэлдэг олон улсын мэргэжлийн сэтгүүл нийтлүүлнэ Шинэлэг байдал: Митохондрийн ДНХ-ийн цитохром С оксидаза ферментийн I дэд хэсгийг кодлогч генийн секвенцийн дарааллыг тогтоож, биологийн төрөл зүйл, олон янз байдлыг илрүүлэхэд ашиглах генетик өгөгдлийн мэдээллийн сан үүсгэх, биологийн төрөл зүйл, генетик олон янз байдал, генетик ялгаа, генетик төсөөт байдал, генетик нөөцийг харьцуулах ахисан түвшний шинэлэг судалгаа болно.Хөхтөн амьтдын митохондрийн геномыг молекулбиологийн аргаар судалснаар түүний бүтэц, зохион байгуулалтын молекул үндсийг танин мэдэх чиглэлээр (секвенцийн дараалал) шинэ мэдлэг, мэдээлэл бий болгоно. Хөхтөн амьтдын зүйлийн идентификаци хийхэд ашиглах генетик өгөгдлийн мэдээллийн сан бүрдүүлэх нь манай улсын хувьд анхны шинэ ажил байх болно. Гарах үр дүн: 1. Монгол орны зарим хөхтөн амьтдын митохондрийн геномын Цитохром-C-оксидаза ферментийн I дэд хэсгийг кодлогч COI генийн 5I – төгсгөлийн онцлог дараалал бүхий 658 хос нуклеотид урт хэсгийн секвенцийг тогтоох 2.Олон улсын генетик мэдээллийн сан (NCBI)- д гаргаж авсан секвенцийн шинэ мэдээллийг бүртгүүлж (GenBank accession numbers) дугаар авна. 3.Судалгааны үр дүнг нэгтгэж, эрдэм шинжилгээний 1 өгүүлэл бичиж, хянан магадлагаанд үндэслэн нийтэлдэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх. 4. Хөхтөн амьтдын зүйлийн идентификаци хийхэд ашиглах генетик өгөгдлийн мэдээллийн сан бүрдүүлэх. Үр дүнг түгээн дэлгэрүүлэх: Биологийн төрөл зүйл, олон янз байдлыг тогтооход ашиглах генетик баркодын өгөгдлийн сан бүрдүүлэх нь дараах практик ач холбогдолтой. Үүнд: -Байгаль хамгааллын оновчтой менежмент хийх -Экологийн мониторинг хийх -Хүн эмнэлэгт амьтны гаралтай өвчний оношилгоо хийх - Мал эмнэлэг, халдвар эрүүл ахуйн хяналт хийх - Хорио цээрийн дэглэм тогтоох үйл ажиллагаа - Шүүхийн шинжилгээ, нотолгоо эксперт -Амьтны гаралтай түүхий эд , бүтээгдэхүүний хяналт зэрэг практик хэрэглээ байна
Sequencing mitochondrial DNA cytochrome C oxidase subunit I encoding gene region will be an advanced new research for establishing genetic database for determination of biological species and diversity, comparing biological species, genetic diversity, genetic difference and similarity, genetic resource. Studying mammalian mitochondrial genome by molecular biological method will give new insight and information about its molecular structure. Also: 1. Sequencing some Mongolian mammals’ mitochondrial DNA cytochrome C oxidase subunit I encoding COI 5’-end specific 658 base pair gene region. 2. Register new sequencing data and obtain GenBank accession numbers from National Center for Biotechnology Information (NCBI). 3. Summarize study results and publish scientific paper on peer reviewed journal. 4. Genetic database for identification of mammalian species will be first new project in Mongolia. Obtain new insight and information about mitochondrial genome structure, establish genetic database for identification biological resource, species and diversity. New knowledge about mitochondrial genome specific marker sequences will be theoretical basis for protection and recovery of endangered species. Submitting nucleotide sequences to National Center for Biotechnology Information (NCBI) and obtaining GenBank accession numbers will be influential for exchanging relevant information about genetic diversity of Mongolian mammals. Establishing genetic barcoding database for identification biological species and diversity has several practical significance: - Optimal management for environmental protection. - Ecological monitoring. - Diagnosing diseases of animal origin. - Veterinary, disease and health monitoring. - Quarantine procedure. - Judicial review and expertise. - Surveillance on raw materials and products of animal origin. Crimes involving illegal hunting of wild animals and trafficking its organs for manufacture genetic database will be used by customs, professional inspection, animal protection, police and national institute of judicial test and other government and non-government organizations for identification of products of animal origin.