Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр суралцагч нь хятад монгол орчуулгын онол, уламжлал, зарчмаас суралцан, орчуулах уран чадварыг зохих хэмжээгээр судлан, эрхзүйн гол гол хууль тогтоомж, гэрээ хэлцэлтэй танилцаж, орчуулах дадалд хэрэглэн, эрхзүйн орчуулга хийх мэдлэгтэй болно. Зөвхөн уншиж орчуулахаас гадна тодорхой мэдээлэл цуглуулан боловсруулах дадал чадварт суралцана.
Хятад монгол орчуулгын онол, уламжлал, зарчмаас суралцан, орчуулах уран чадварыг зохих хэмжээгээр судалж, мэдлэг эзэмшинэ. Нийгмийн амьдралын олон тал, гол гол хууль тогтоомж, эрхзүйн шинж чанартай хэвлэлийн мэдээ, нийтлэл, гэрээ хэлцлийг монгол хятад хэлээр уншиж судлан, орчуулах дадал эзэмшиж, орчуулгын аргад суралцана. Уншиж орчуулахаас гадна тодорхой мэдээлэл олж аван, боловсруулах чадварт суралцана.
Хятад хэлний үгийн сангийн бүтэц, үндсэн үгийн сан ба ерөнхий үгийн сан, хуучирсан үг хэллэг ба утга зохиолын хэл, нутгийн аялгуу ба харь үг хэллэг, шинэ үг хэллэг, ярианы ба бичгийн хэл, хэлц үг, хэвшмэл хэллэг, битүү утгатай үг, зүйр үг, цэцэн үг, ёгт үг, ойролцоо утгатай үг, эсрэг утгатай үг, үгийн олон утга, товчилсон үг зэргийг хэрэглэж сурна. Хэлний өнгөн хийгээд гүн бүтцийн түвшний ойлголтыг хамарна.
Өмнө үзсэн хятад хэлний мэдлэг, чадварт суурилан хэлний өнгөн хийгээд гүн бүтцийг ойлгоно. Хятад хэлний үгийн сангийн нэгж, түүний утгын давхраа, үгийн цөм утга, салаа утга, шилжсэн утга, хэлцийн олдмол утга, үгийн утгын харьцаа, өөрчлөл хувьсал, үгийн хэрэглээ, үндэсний онцлог үгийн утга хэрэглээ, үгийн утгын орон, үгийн утгын түүхэн шинж зэргийг шүүн тунгааж задлан шинжилнэ. Хятад хэлний онолын мэдлэгтэй болно.
Орчин цагийн хятад хэлний түүхийн үндсэн ойлголт өгч, түүний үечлэл, авиа зүй, үгийн сан хэл зүйн эртний болоод эдүгээгийн хөгжил хувирал, судалгааны арга барил, зарчмуудыг судлан, эртний болон орчин цагийн хятад хэлний хэлзүйн тогтолцооны ялгаатай хийгээд ижил тал, тэдгээрийн уялдаа холбоог задлан, шинжлэн судална.
Хятад хэлний хөгжил, хувирлын тухай ойлголт өгөх, хятад хэлний түүхэн харьцуулсан судалгааны арга барил эзэмшүүлэх, хятад хэлний авиа, дуудлага, үг хэллэг түүхэн үе шатанд хэрхэн хөгжиж ирсэн болон тэдгээрийн онцлогийн тухай үндсэн ойлголттой болно.
Хятад хэл шинжлэлийн үүсэл, хөгжлийг үечлэн авч үзэх нь, эрт үеэс 19-р зууны дунд үе хүртэл хятад эрдэмтэн мэргэдийн хятад хэлийг судалж ирсэн тойм, барууны хэл шинжлэийн судалгааны нөлөө хийгээд Хятадын шинэ үеийн хэл шинжлэийн судлагааны суурь тавигдсан нь, хятад хэлний талаарх гол онол, үзэл баримтлуулад хийгээд томоохон бүтээлүүд, хятад хэлний түүхэн хөгжлийн чиг хандлага, хэлний хувиргал өөрчлөлтүүд хийгээд хэлзүйжих үйл явцын онцлог, хэлийг бүтэц буюу өгүүлбэр зүй, утга зүй хийгээд аж хэрэглээний гурвалсан шүтэлцээнд авч үзэх нь зэрэг орчин цагийн хятад хэл шинжлэлийн гол судалгаануудын үр дүнг судалж, хятад хэлний мөн чанарын талаарх онолын мэдлэг эзэмшиж, орчин хятад хэлний олон түвшинд шинжлэл хийх чадвар, дадал эзэмшинэ.
Тус хичээл нь хятад судлалын томоохон салбарын нэг хятад хэл шинжлэлийн үндсэн зангилаа асуудлыг цуваа цагийн хүрээнд уламжлал, шинэчлэлийн харилцан шүтэлцээнд судлах зорилготой бөгөөд хятад хэлний дотоод бүтэц, зүй тогтол, түүний мөн чанар, хөгжлийн талаар цогц мэдлэгтэй болж, үе үеийн хятад хэл шинжлэлчдийн дэвшүүлсэн үзэл баримтлал болон онолыг тоймлон судалснаар хятад хэлний түүхэн хөгжлийн чиг хандлага, хэлзүйжэх үйл явц болон хэлний нэгж, түвшнүүдийн хувирал өөрчлөлтийг хэлний бодит баримт дээр тулгуурлан ойлгож, ухаарснаар язгуур хэлний хэв шинж болон мөн чанар, хэлний олон үзэгдлийг шинжлэх чадварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Өдөр тутмын аж амьдрал болон нийгмийн түгээмэл сэдвийг хамарсан эхийн хүрээнд ярих, сонсох, унших бичих дадалд сургах, хятад хэлний авиазүй, ханз үсэг, хэлзүйн тогтолцооны талаар суурь мэдлэг олгож, орчин цагийн хятад хэлний түгээмэл хэрэглээний А зэрэглэлийн ханз үсэг эзэмшүүлэн, толь бичиг ашиглан мэргэжлийн судалгааны бүтээлүүдээс хэсэгчлэн судалжүндсэн санаагойлгох, хятад хэл ашиглан хэрэгтэй мэдээллийг интернетийн орчинд хайлт хийж олж авах, боловсруулах, холбогдох сэдвээр танилцуулга, мэдээлэл бэлтгэх чадварт сургана.
Хятад хэлний тогтолцоо, ханз үсгийн бүтэц, онцлогийн талаар суурь мэдлэг олгож, нийгмийн түгээмэл сэдвээр бусадтай харилцах, санал бодлоо зохих түвшинд илэрхийлэх, эхийн үндсэн санааг ойлгох, мэргэжлийн чиглэлээр хятад хэлийг ашиглан мэдээлэл олох, боловсруулах дадал чадвар эзэмшүүлэхэд уг хичээлийн гол зорилго оршино.
Тухайн хичээлээр үзэх бичвэрүүд нь утга зохиолын дээд найруулгаар бичсэн шинэ болон орчин үеийн шилдэг зохиолчдын зохиолууд юм. Хятадын шинэ ба орчин үеийн зохиоч 朱自清(1898-1948) , 王蒙(1934-) , 徐恂(1901-1972) , 叶圣陶(1895-1988) , 王子野(1916-1994) , 杜鹏程 ,叶圣陶(1895-1988) , 马烽(1922-2004) 秦牧(1919-1992) 老舍(1899-1966), 三毛, 季羡林(1911-), 鲁迅(1881-1936), 冰心(1900-) , 赵燕翼 (1928-) Юй хуа, Мө Янь нарын эх зохиолуудыг үзнэ.
Энэхүү хичээл нь “Дунд шатны хятад хэлний унших бичих дадал 3” хичээлийн үргэлжлэл хичээл бөгөөд суралцагч утга зохиолын дээд найруулгаар бичигдсэн Хятадын шилдэг зохиолчдын эх зохиолтой танилцаж хэвшмэл хэлц өвөрмөц хуучирсан үг хэллэгийг уншиж ойлгох чадвартай болох зорилготой ба хятад хэлний дээд түвшний найруулга, үг хэллэгтэй танилцах ач хологдолтой.
Суралцагчдын сурах сэдэл тэмүүлэл, хэлээр харилцах хэрэгцээ шаардлага хийгээд нийгмийн эрэлт хэрэгцээтэй нийцэх агуулгыг өдөр тутмын амьдралтай нягт холбоотойгоор уншиж ойлгох, өгөгдсөн сэдвийн дагуу бичиж, зохион бичих, тэмдэглэл, бүртгэл, тайлан бичиж, өөр өөр орчин нөхцөлд илэрхийлж буй утгыг харьцуулан дүрслэхэд суралцана.
Төрөл бүрийн сэдвээр өргөн хүрээнд харилцах үгийн сангаа баяжуулахын зэрэгцээ үг хэллэгийн өгүүлбэрт хэрэглэгдэх байдлыг сайтар оноон, нийгмийн бүхий л хүрээний сэдвийг уншиж ойлгон, чөлөөтэй харилцахад суралцана.
Хятад хэлний найруулгын болон хэл зүйн хэм хэмжээнд нийцүүлэн бизнес уулзалт, хүлээн авалт, үнэ хэлэлцэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах, захиалах, хүлээн авах, хүлээлгэж өгөх, төлбөр тооцоо гүйцэтгэх, сав баглаа боодол, тээвэр зууч, даатгал, зар сурталчилгаа зэрэг сэдвийн үндсэн үгийн сан хэрэглэж, бизнес сэдвийн хүрээнд харилцах, албан бичиг боловсруулах, ам болон бичгийн орчуулга хийх арга барилд суралцана.
Бизнесийн хүрээнд ам болон бичгээр харилцах, албан бичиг боловсруулах, бичгийн болон аман орчуулга хийх дадал чадварт суралцана.
Энэ хичээлээр хятад хэлний эгшиг, гийгүүлэгч авиа, хятад хэлний хөг, хөгийн хувирал, сул хөг, ханз үсэг, ханзны бүтэц, зурлага, дараалал, түлхүүр үсэг түүний утга, үг, холбоо үг, тогтсон үг хэллэг, энгийн өгүүлбэр зэргийг тайлбарлан, энгийн асуух өгүүлбэр, цаг хугацаа илэрхийлсэн өгүүлбэр, орон байр заах өгүүлбэр, нэр үг өгүүлэхүүнтэй өгүүлбэр, тэмдэг нэр өгүүлэхүүнтэй өгүүлбэр, байнга хэрэглэгддэг туслах үг болон дайвар үг зэргийн хэрэглээг хөнгөнөөс хүнд рүү тодорхой тайлбарлан заасны дараа тэдгээрийг унших дадалтай болж, өдөр тутамдаа хэрэглэж дадах, өөрийгөө танилцуулах, бусадтай мэндчилэх, хүсэлт тавих, мөн өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд суралцана.
Хятад хэлний эгшиг, гийгүүлэгч авиа, үе, хөг, дуудлага, галиг, ханз үсгийн бүтэц, зурлагын онцлогийн талаар үндсэн суурь мэдлэг олгон унших чадвартай болгох зорилготой.