Бидний тухай
Багш ажилтан
Хичээлийн менежмент судлагдахуун нь хичээлийн үр өгөөжийг хангах сургалт-хүмүүжлийн олон талт үйл ажиллагааны зохион байгуулалт, багш сурагчдын харилцаа, хамтын ажиллагаа,сурагчдын хөгжил, хүмүүжил төлөвшилд хамт олны үзүүлэх нөлөө, арга зам, хэлбэрийн талаар өргөн хүрээний онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлнэ. Хамт олны хүүхдэд үзүүлэх эерэг, үр дүнтэй нөлөөллийг хангах хувь хүний, зохион байгуулалтын, хамтын ажиллагааны хүчин зүйлүүдийг хэлэлцэн, сурагчдын амжилт, зан байдлын гажуудалд нөлөөлөх хүчин зүйлийн судалга шинжилгээний ажил хийх, хичээлийн үр дүнг нэмэгдүүлэхэд багш, эцэг эхийн хамтын ажиллагааны хэлбэр, арга барил, багшид тавигдах ёс зүйн дүрэм шаардлагын хэрэгжилтийг судлана.
Сурагчдын хөгжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх сургалтын орчныг бүрдүүлэхэд зайлшгүй мэдэж байх онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлж, хүүхдийн нас, сэтгэцийн онцлогт тохирсон, бие даасан сэтгэлгээтэй, бүтээлч хүн болгоход чиглэсэн таатай орчныг бүрдүүлэх ур чадвар эзэмшүүлэх Хичээл нь дараах асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэнэ. Үүнд: 1. Сургалтын хөтөлбөр, арга зүйн үр дүнг хичээлийн менежментээр хэрхэн нэмэгдүүлэх вэ? 2. Хичээлийн менежментэнд багшийн арга зүй хэрхэн нөлөөлөх вэ? 3. Сурагчдын оюун ухааны болон сэтгэлийн хөдөлгөөний хувьд эрсдэл багатай, эерэг орчинг яагаад чухалчлах болсон бэ? 4. Сурагчдад цогц чадамж олгох нь хичээлийн хамт олны уур амьсгал, сурагчдын зан төлөв, сурах үйлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? 5. Анги хамт олны хүрээнд гарах зан байдлын жижиг болоод томоохон зөрчлийг гшийдвэрлэх ямар арга барил байдаг вэ? 6. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих, төлөвших үйл явцад анги хамт олны үзүүлэх нөлөөг хэрхэн хангах вэ?
Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн үүсэл, хөгжил хандлага. Социаль сурган хүмүүжүүлэх үйл явц, түүний мөн чанар, бүтэц, зохион байгуулах үе шат. Хүмүүжил, нийгмийн болон гэр бүлийн хүмүүжил, тэдгээрийн онол арга зүйн асуудал, Дасан зохицоо нь алдагдсан хүүхэд, тэдэнтэй ажиллах арга зүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба томчууд, тэдгээртэй ажиллах арга зүй. Оюуны хомсдолтой болон өнчин хүүхэд, тэдэнтэй ажиллах нь. Гудамжны хандлагатай хүүхдүүд, тэдэнтэй ажиллах нь. Девиант зан байдалтай хүмүүс, тэдэнтэй ажиллах нь Тэгш хамруулах боловсрол.
Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн үүсэл, хөгжил, хандлагын талаар мэдлэг эзэмшүүлэх, дасан зохицоо нь алдагдсан хүн, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүмүүстэй ажиллах онол арга зүй, тэдний амьдрах хүчийг нэмэгдүүлэх онол арга зүй эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.