МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Б.Алтангэрэл, С.Булгантамир, O.Narantuya, Ц.Уянга
"Motivations and challenges for implementing joint degree programs in Mongolian higher education" International journal of educational sciences, vol. N/A, pp. N/A, 2026-5-21

http://krepublishers.com/Journals/IJES-Contents%20of%20Volume%20and%20Year.html

Хураангуй

Since the 1990s, Mongolian higher education has expanded significantly through privatisation, marketisation, and massification, alongside national efforts to meet international standards. Although joint degree programs are often highlighted as part of internationalisation strategies in institutional strategic plans, their implementation remains limited in Mongolian universities. This study examines the motivations and challenges of implementing such programs using quantitative data from 88 respondents at Mongolian universities. Compared with results from the Council of Graduate Schools, motivations related to recruiting international students, faculty interest, and administrative support for internationalisation are relatively lower in Mongolian universities. Using 22 questionnaire items, the study assessed challenges through standard deviation, linear regression, and Cronbach’s alpha. Regression analysis indicated that ensuring program sustainability is the most influential factor in student recruitment for joint degree programs. Correlation analysis revealed positive relationships among teaching methodologies, resolving grading and evaluation differences, and maintaining program quality assurance and standards.

Зохиогч(ид): Б.Алтангэрэл, Ц.Уянга
"Дээд боловсролын интернационалчлалын туршлага: Европын орнуудын жишээн дээр" Европ судлал, vol. 9, no. 2025/9, pp. 255-266, 2025-9-1

https://teams.microsoft.com/l/message/19:3a0b4c55-ffab-4a52-9489-c44c02bc9bb4_8d22f5a7-4978-4119-9af7-1b8042b26f11@unq.gbl.spaces/1777544227491?context=%7B%22contextType%22%3A%22chat%22%7D

Хураангуй

Хураангуй: Даяаршлын эринд интернационалчлалын үйл явц дэлхийн улс орнуудын дээд боловсролын хөгжилд хэрхэн нөлөөлж буйг Европын орнуудын бүсийн болон улс орны түвшинд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны туршлага дээр тулгуурлан харьцуулан судалсан болно. Өгүүлэлд дээд боловсролын интернационалчлалын үзэл баримтлалд тулгуурлан Европын орнуудын боловсролын хамтын ажиллагааны бодлого, төсөл хөтөлбөрүүд, хил дамнасан багш оюутны шилжилт хөдөлгөөн, судалгаа инновацын хамтын ажиллагаа, хамтарсан хөтөлбөрүүдийг хүрээнд авч үзсэн. Судалгаанд тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан дүн шинжилгээг хийсэн. Үүнд Европын орнуудын бодлогын баримт бичгүүд, олон улсын байгууллагуудын тоон мэдээлэл, бодлогын зөвлөмж, тайлан зэрэгт үндэслэн холбогдох шинжилгээг хийсэн. Судалгааны дүнд Европын дээд боловсролын хамтын ажиллагааны туршлага нь бүс нутгийн, үндэсний болон их сургуулиудын түвшинд дээд боловсролын интернационалчлалын үйл ажиллагааг нягт уялдуулах нь улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн, улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.

Зохиогч(ид): Ц.Уянга, Б.Алтангэрэл, O.Narantuya
"Дээд боловсролын интернационалчлалын туршлага: Европын орнууд болон Монгол улсын жишээн дээр ", ЕВРОП СУДЛАЛ ІХ *ХЭЛ ШИНЖЛЭЛ, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, ОРОН СУДЛАЛ" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, Монгол улс , 2025-5-12, vol. ЕВРОП СУДЛАЛ ІХ, pp. 1-11

Хураангуй

Энэхүү өгүүлэлд даяаршлын эринд олон улсчлалын үйл явц нь улс орнуудын дээд боловсролын хөгжилд нөлөөлж байгаа байдлыг Европын орнуудын болон Монголын их сургуулиудын хамтын ажиллагааны туршлага дээр тулгуурлан харьцуулан судалсан зарим үр дүнг нэгтгэн илэрхийлсэн болно. Өгүүлэлд улс орнуудын дээд боловсролын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, олон улсын байгууллагуудын бодлогын зөвлөмж, холбогдох өгөгдөлд харьцуулсан дүн шинжилгээ хийж Монголын дээд боловсролын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар холбогдох дүгнэлтийг хийсэн. Европын болон Монголын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд хийсэн кейс судалгаа нь дээд боловсролын олон улсчлалын үйл явцыг өөрийн орны эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцгойлон тодорхойлсон болно.

Зохиогч(ид): Б.Алтангэрэл, Ц.Уянга
"Багш бэлтгэх сургалтын арга зүйг боловсронгуй болгох асуудалд" Боловсрол судлал, vol. №24(598), no. 24, pp. 0-0, 2024-5-14

www.num.edu.mn/sas.mn

Хураангуй

Товч агуулга: Дэлхий нийтийн урт хугацааны хөгжлийн хөтөлбөр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд боловсролын салбар онцгой үүрэг гүйцэтгэж байна. Боловсролын тэгш хамрагдах боломж, чанар, нийцийг сайжруулахад багш бэлтгэх сургалтын арга зүйг боловсронгуй болгох асуудлууд чухлаар тавигдаж байна. Монгол улс нь боловсролын хувирган өөрчлөлттэй холбоотой ирээдүйн ажлын байрны шаардлагыг хангах цогц чадамжтай, ирээдүйн тодорхойгүй сорилтыг даван туулах чадвартай иргэдийг бэлтгэхэд багш боловсролын хөтөлбөрт анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчныг шинэчилж байна. Иймд орчин үеийн боловсролын өөрчлөлт шинэчлэлийн чиг хандлагыг тодруулах, багш бэлтгэх сургалтын хэрэгцээ шаардлага, судалгааны шинэ чиглэлүүдийг шинжлэн дүгнэх нь чухал ач холбогдолтой. Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн эринд багш нарыг бэлтгэхэд суралцагчдад трансформатив ур чадвар эзэмшүүлэх, хиймэл оюун ухаан, танхим ба виртуал хосолсон орчинд сургалтыг зохион байгуулах, тархи судлалд үндэслэсэн сургахуй ба суралцахуйд суурилсан суралцагч төвтэй сургалтыг боловсронгуй болгох зэрэг чиглэлд анхаарах шаардлага үүсэж байна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар