МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Бс, Бтт
Индекс: SPRT101
Багц цаг: 3

Товч агуулга

Анатоми, физиологийн үйл ажиллагаа, сэтгэл зүйн талаар үндсэн ойлголт өгөх, эрүүл амьдрах арга ухаан, эрүүлжүүлэн, чийрэгжүүлэх дасгалын ач холбогдол, өөртөө хяналт тавих, амьдралд зайлшгүй шаардлагатай хөдөлгөөний чадвар дадал, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх эрүүл аж төрөх арга барил, сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, стресс түүнээс үүдэн гарах ядралтыг арилгаж сурах ерөнхий мэдлэгийг олгоно. Хэрэглэлтэй ба хэрэглэлгүй дасгалыг өөртөө тохируулан гүйцэтгэх, өвчний оношинд тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгон ачааллыг тохируулан гүйцэтгэх, бие хүний хөгжил төлөвшилд онцгой нөлөөтэй багаар ажиллах, бусдыг сонсох, амжилтын төлөө өөрийгөө дайчлах, бусдад урам хайрлах, манлайлах, гаргасан алдаандаа дүгнэлт хийх, анхаарал төвлөрөлт, хөөрөл, саатлын үйл ажиллагааг хянах, өөртөө итгэх итгэл, аливаа зүйлд зөв шийдвэр гаргах зэрэг чухал чадваруудыг эзэмшинэ.

Зорилго

Эмчилгээний биеийн тамир гэдэг нь бие махбодыг чийрэгжүүлэн гаднын ямар нэг нөлөөллийг давах, эсэргүүцэлтэй болгох, эрүүлжүүлэх, эмгэг согогийг засах, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах, эмчлэх болон урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй дасгалаар хичээллэх мэдлэг олгоход чиглэнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар