Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр өнөөгийн байгууллагуудад ашиглагдаж байгаа мэдээллийн системийн технологи болон үйл ажиллагааны менежмэнтийн талаархи мэдлэг олгохоос гадна байгууллагын мэдээллийн системийн бүрэлдэхүүнд ашиглагдах дэд бүтэц, түүний архитектур, програм хангамжууд болон хэрэглэгч, нийлүүлэгч, түншүүдийн харилцааны талаар дэлгэрэнгүй судлана. Мөн байгууллагын өөрийн үйл ажиллагаа, өрсөлдөх чадвар, стратеги төлөвлөлтөнд мэдээллийн технологийн оролцоо, ач холбогдлын талаар авч үзнэ
Аливаа байгууллагын амьдрах чадвар болон үр ашигтай байх гол нөхцөл нь өөрийн, бусад харилцагч болон өрсөлдөгч байгууллагын мэдээллийг хэрхэн хурдан олж авах, үнэн зөв боловсруулахад оршдог. Тиймээс байгууллагын стратеги төлөвлөлт болон үйл ажиллагааны менежмэнтэд мэдээлэл маш чухал бөгөөд хэрэгтэй цагт, зөв газраа (хүнд), шаардлагатай мэдээлэл хүрсэн байх нь аль ч байгууллагад туйлын чухал асуудал байдаг. Энэ хичээллийн зорилго бол байгууллагын бүх шатанд ашиглах мэдээлэл, түүнийг хэрхэн олж авах, бүртгэх, зөв зохион байгуулахад зориулсан байгууллагын мэдээллийн системийн дэд бүтэц, архитектур, програм хангамж болон хэрэглэгч, нийлүүлэгч, түншүүдийн харилцааны талаар дэлгэрэнгүй судлах бөгөөд төгсөгч мэдээллийн технологи ашигласанаар байгууллагад ирэх үр ашиг болон зардал хэмнэлтийг талаар төлөвлөлт хийх чадварыг эзэмшинэ.
Андройд үйлдлийн систем, түүний компонентийн сан, мэдрэгчүүд, холболт, 2 хэмжээст график, аудио видео, камертай ажиллах зэрэг Андройд үйлдлийн системийн гол ухагдахууныг хамаарна
Орчин үеийн технологийн дэвшилийн нэгэн том төлөөлөл нь мобайл төхөөрөмжүүд юм. Энэхүү хичээлээр мобайл төхөөрөмжийн програм хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой
Бизнес процессийн удирдлага ба сайжруулалтын үндсэн зарчмууд; бизнес процессийг ойлгох, загварчлах; бизнесийн үндсэн процессийг тодорхойлох, баримтжуулах, загварчлах, үнэлэх, сайжруулах; процессийн зохиомжийн зарчим; бизнес процессийг удирдах, сайжруулахад МХХТ-ийг ашиглах; Бизнес процессийн удирдлагын бусад асуудлууд
Бизнесийн процессийг тодорхойлох, загварчлах, сайжруулах, удирдах, түүнийг сайжруулахад мэдээллийн технологийг ашиглах үндсэн зарчим, арга зам, мэдлэг, ур чадварыг тодорхой түвшинд эзэмшинэ
Алгоритм, түүний үндсэн ойлголтууд: алгоритмын тодорхойлолт, алгоритмын чанарууд, алгоритмын үндсэн алхмууд, алгоритмыг дүрслэх хэлбэрүүд Алгоритмын төрлүүд: Шугаман, салаалсан, давталттай алгоритмууд, давталтын хэлбэрүүд Алгоритмчлах үе шатууд: Алгоритмын ерөнхий зохиомж, тоон арга сонгох, алгоритмыг шалгах, алгоритмыг шинжлэх Алгоритмын хэмжигдэхүүний төрлүүд: Хүснэгт, түүнийг боловсруулах алгоритмууд. Мөр төрөл, мөр боловсруулах алгоритмууд. Алгоритмчлалын аргууд: Комбинаторикийн алгоритмууд, дэд алгоритм, рекурсив алгоритм
Компьютерийн алгоритмын тухай үндсэн ойлголтуудтай танилцан алгоритм дүрслэх, алгоритм зохиох, алгоритмыг шалгах, алгоритмыг шинжлэх суурь мэдлэг чадварыг эзэмшинэ.