МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): И.Бямбасүрэн, Р.Жавхлан, Н.Оюун-Эрдэнэ
"Ulaanbaatar Gigapixel Panoramic Image Photo Shooting and Showcase", ICW International Clustering Workshop, Ton Duc Thang University, Ho Chi Minh City, Vietnam, 2023-12-19, vol. 1, pp. 00

Хураангуй

Ulaanbaatar Gigapixel Panorama Photography To promote the country's history, culture, natural and tangible heritage we are proposing to implement Ulaanbaatar Gigapixel Panorama Photography. This work may attract tourists and make them feel like they are in a high-quality place from anywhere in the world. Gigapixel Equi-rectangular Panorama is used to represent major cities that are international tourism hubs. Because images are high-resolution, they can be used to create (wear multiple images), visualize (give users a realistic feel for easy, fast, and high resolution), experiment with large data processing and visualization techniques, and compare gigapixel image processing methods. An appropriate methodology needs to be identified and used. Outcome: A Gigapixel Equi-rectangular Panorama map of all parts of Ulaanbaatar will be developed, and this map will be the first Gigapixel Equi-rectangular Panorama map in Mongolia

Зохиогч(ид): Н.Мөнхцэцэг, Б.Энхтуул, Г.Ууганбаяр, И.Бямбасүрэн
"Comparative studies of Serverless architecture" International Research Journal of Engineering and Technology (IRJET), vol. Volume-10, no. 12, pp. 156-162, 2023-12-1

https://www.irjet.net/archives/V10/i12/IRJET-V10I1222.pdf

Хураангуй

In this article, we have studied how the technology implementing the "Serverless" architecture is used in modern software development by automating the tasks required for server development technical operations, making them independent of developers and how these technologies can be used in possible situations, the advantages and disadvantages of cloud technology. It also shows how this architectural solution supports the creation of a complex software solution that replaces the current physical and non-physical servers as well as comparative study of pricing and scalability of our testing system using AWS (Amazon Web Services), which provides 33% of the total use of "Serverless" architecture.

Зохиогч(ид): Р.Жавхлан, Ц.Лхамролом, Л.Ганчимэг, И.Бямбасүрэн, Н.Оюун-Эрдэнэ
"Ulaanbaatar Gigapixel Panoramic Image Photo Shooting and Showcase: A Comprehensive Study", FITAT, Монгол, 2023-9-15, vol. 15, pp. 98-100

Хураангуй

This paper explores in detail the methods, techniques, and technologies employed to capture a high-definition gigapixel panoramic image of Ulaanbaatar, the capital city of Mongolia. Using specialized equipment including a Canon 6D Mark II camera, a Sigma 50-500mm lens, and a Benro Polaris BR209 panoramic head, a series of 1260 photographs were taken, each with a resolution of 3120 x 2080 pixels. These images were then expertly stitched and edited to produce a seamless panoramic display. We further delve into the complexities of storing such a large image file and the software solutions for presenting this on a web platform

Зохиогч(ид): Н.Мөнхцэцэг, И.Бямбасүрэн, С.Батбаяр, Б.Энхтуул
"Өгөгдөл Олборлолтын Аргыг Ашиглан Жижиглэн Худалдааны Борлуулалтын Орлогыг Нэмэгдүүлэх нь" Математик, тоон технологийн хүрээлэн Эрдэм шинжилгээний бүтээл, vol. Vol. 4 No. 1 (2022), pp. 68-77, 2022-12-26

https://www.mongoliajol.info/index.php/JIMDT/issue/view/224

Хураангуй

Энэхүү өгүүлэлд бид жижиглэн худалдаа хийдэг дэлгүүрийн хувьд зарагдсан барааны түүхэн өгөгдөлд тулгуурлан бараа, татан нийлүүлэлтийн таамаглалыг өгөгдөл олборлолтын apriori болон association rule-г ашиглан орлогыг нэмэгдүүлэхийн тулд худалдан авагчийн нэг удаагийн худалдан авалтын өгөгдөлд дүн шинжилгээ хийж, өгөгдөл олборлолтын өнгөрсөнд болсон зүйлс яагаад тохиолдсон болохыг ойлгох (descriptive analytics) арга алгоритмуудын талаар болон тэдгээрийг хэрхэн оновчтойгоор ашиглах талаар өгүүлнэ. Одоо үед аж ахуй нэгж, бизнесийн байгууллага бүр түүнчлэн хувь хүн хүртэл үйл ажиллагааны түүхэн мэдээллээс өгөгдөл олборлолтын арга техникүүдийг ашиглан шаардлагатай мэдээллийг мэдлэг болгон авч цаашдын ажил, амьдралын үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж байна. Өгөг дөл олборлолтын хувьд бусад хэрэгслүүдээр илрүүлэх боломжгүй эдийн засгийн үр өгөөж өгөх боломжтой нууцлаг зүй тогтол, холбооснуудыг ч илрүүлж чаддагаараа илүү давуу талтай.

Зохиогч(ид): Б.Энхтуул, Н.Оюун-Эрдэнэ, И.Бямбасүрэн
"ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ ХИЙХ СИСТЕМИЙН ЗАГВАР БОЛОН ХӨГЖҮҮЛЭЛТ" Математик, Тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, vol. 3, pp. 1-14, 2022-5-1

https://imdt.ac.mn/

Хураангуй

Хөрөнгө оруулагч нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж өөрийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой байдаг. Энэхүү судалгааны ажлаар бид үнэт цаасны багц сонголтод өгөгдлийн уурхайн арга техникийг хэрхэн ашиглаж болохыг судлан, зургаан алхамт арга зүй боловсруулсан. Уг арга зүйн дагуу өөрийн орны улс төр, эдийн засаг, хууль эрх зүй болон компанийн засаглалын нөлөөллийг тусгасан багц сонголт хийхэд туслах системийг хөгжүүлсэн бөгөөд хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зуучлагчид системээс оновчтой багцыг хувилбаруудыг харж сонголт хийх боломжтой. Судалгааны өгөгдлөөр Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй TOP-20 индекстэй компаниудын компаниудын 2013 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн хувьцааны ханшийн мэдээлэл, санхүүгийн тайлангууд болон үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг авлаа.

Зохиогч(ид): С.Уянга, Н.Мөнхцэцэг, Б.Оюун-Эрдэнэ, И.Бямбасүрэн
"Зайнаас суралцагч хүүхдүүдийн цахим хэрэглээ, зан төлөвт хийсэн судалгаа" Боловсрол судлал, vol. 180, no. 2, pp. 25-35, 2022-2-28

http://bolovsrolsudlal.mn/

Хураангуй

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас хамааран боловсролын бүх шатны байгууллагууд сургалтын үйл ажиллагаандаа цахим сургалтын технологиудыг нэвтрүүлж байна. Цахим сургалт нь боловсролын байгууллага, багш, суралцагчдад шинэ боломж, давуу талыг бий болгохын зэрэгцээ хүүхэд залуучуудын цахим хэрэглээг эрс нэмэгдүүлж байгаа билээ. Цахим сургалттай холбоотойгоор хүүхэд залуучуудын цахим хэрэглээ эрс өсөж, цахим орчинд хараа хяналтгүйгээр олон цагийг өнгөрүүлэх болсон тул цахим хэрэглээнд анхаарах шаардлагатай байна. Бид энэхүү өгүүлэлд дүйцсэн хөтөлбөрөөр зайнаас суралцагч хүүхдүүдийн цахим хэрэглээ, түүнд тулгуурлан тэдний зан төлөвийг судалсан судалгааны үр дүнг танилцуулж байна.

Зохиогч(ид): Н.Мөнхцэцэг, С.Батбаяр, И.Бямбасүрэн, Ш.Бат-Өлзий, Б.Аззаяа
"Ухаалаг вэб үйлчилгээ, вэб үйлчилгээний ирээдүй" Математик, Тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, vol. 2, pp. 73-79, 2021-4-7

https://imdt.ac.mn/

Хураангуй

Сүүлийн жилүүдэд зах зээл дээр хэрэглэгчээс өгөгдөл, мэдээлэл олж авах, уг өгөгдлийг ухаалгаар удирдах боломжтой хөдөлгөөнт төхөөрөмж дээр суурилсан мэдрэгч технологиуд бүхий програм хангамжийн хэрэглээ ихэссэн. Энэ төрлийн програм хангамжуудад юмсын вэбийн технологиудыг ашиглаж байна. Юмсын вэбүүд нь одоо байгаа вэб технологийг ашиглан олон тооны IoT протоколуудыг хооронд нь уялдуулж, юмсын интернэтийг (IoT) нэгтгэх програмын давхарга болгон ашиглахад зориулагдсан болно. Юмсын вэб буюу Web of Thing (WoT)-ийн гол зорилго нь эдгээр маш олон өөр төрлийн төхөөрөмжүүдийн хоорондын харилцааг WWW-тэй зохицуулах, Вэб стандартыг хангах юм. Үүнийг ашиглан өвчтөний хяналт, замын түгжрэлийг хянах, гэрлэн дохионы удирдлага, темпратур мэдрэгч, ухаалаг тоолуур гэх мэтийг ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар хянах вэб апп байж болно.Энэ бүх асуудлыг програмчлахын тулд одоогоор Mozilla WebThings сангуудыг ашиглаж байна. Энэхүү өгүүлэл нь Mozilla WebThings API-г судлан хэрхэн програмчлах талаар судалсан болно.

Зохиогч(ид): И.Бямбасүрэн, Д.Ууганбаатар, М.Мархамет, Т.Пүрэвсүрэн, Б.Энхтуул
"Алдаа шалгуурыг хурдан гүйцэтгэх алгоритм" Математик, Тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, vol. 2, pp. 46-52, 2021-3-30

https://imdt.ac.mn/

Хураангуй

Энэхүү өгүүллээр бид кирилл бичвэрийн зөв бичиглэл шалгаж алдааг илрүүлэх, засах алгоритмын тооцооллын талаар авч үзлээ. Дамерау-Левенштэйны (DL) зай ашиглан мөр шалгахад дөрвөн төрлийн үйлдэл (үсэг хасах+үсгийн байрлал солих+өөр үсэг орлуулах+үсэг нэмэх) гүйцэтгэдэг. Мөр шалгах үйлдлийг хурдан гүйцэтгэхийн тулд хөмрөгийг зөвхөн үсэг хасах хувиргалтаар бүх боломжит дүрсийг тооцоолж хөмрөгт буцааж нэмнэ. Бид энэ ажлаар дээрх дөрвөн үйлдлээр үгийн хувилбар үүсгэхгүй зөвхөн хайж буй мөрөөс үсэг хасах үйлдлээр үгийг шалгах боломжтой болно. Ингэснээр хөмрөгөөс мөр хайх тооцооллын төвөгтэй байдлыг багасгах юм. Бид өмнөх ажлаар minimum edit distance арга, n-gram ашиглан үгийн бичиглэл болон утгын алдааг шалгах, засах алгоритмыг туршсан. Энэ ажлаар үгийн алдаа шалгах хэсгийн гүйцэтгэлийг сайжруулах талаар судалсан болно.

Зохиогч(ид): И.Бямбасүрэн
"Алдаа шалгуурыг хурдан гүйцэтгэх алгоритм", Математик, тоон технологи, 2020-11-27, vol. 2, pp.

Хураангуй

Энэхүү өгүүллээр бид кирилл бичвэрийн зөв бичиглэл шалгаж алдааг илрүүлэх, засах алгоритмын тооцооллын талаар авч үзлээ. Дамерау-Левенштэйны (DL) зай ашиглан мөр шалгахад дөрвөн төрлийн үйлдэл (үсэг хасах+үсгийн байрлал солих+өөр үсэг орлуулах+үсэг нэмэх) гүйцэтгэдэг. Мөр шалгах үйлдлийг хурдан гүйцэтгэхийн тулд хөмрөгийг зөвхөн үсэг хасах хувиргалтаар бүх боломжит дүрсийг тооцоолж хөмрөгт буцааж нэмнэ. Бид энэ ажлаар дээрх дөрвөн үйлдлээр үгийн хувилбар үүсгэхгүй зөвхөн хайж буй мөрөөс үсэг хасах үйлдлээр үгийг шалгах боломжтой болно. Ингэснээр хөмрөгөөс мөр хайх тооцооллын төвөгтэй байдлыг багасгах юм. Бид өмнөх ажлаар minimum edit distance арга, n-gram ашиглан үгийн бичиглэл болон утгын алдааг шалгах, засах алгоритмыг туршсан. Энэ ажлаар үгийн алдаа шалгах хэсгийн гүйцэтгэлийг сайжруулах талаар судалсан болно.

Зохиогч(ид): И.Бямбасүрэн, M.Markhamet, D.Uuganbaatar
"Mongolian Spelling Error Correction Using Word N-Gram Method", FITAT 2020 13TH INTERNATIONAL CONFERENCE ON FRONTIERS OF INFORMATION TECHNOLOGY, APPLICATIONS AND TOOLS, Vietnam, 2020-6-20, vol. 13, pp. 0

Хураангуй

In this paper we have primarily studied a Mongolian Cyrillic spelling error detection and correction using word n-gram method. Mongolian is an agglutinative language where one word can form into many words. The first step to use n-grams is to find the language specific word n-grams by using a corpus. But the corpus cannot be a big enough to contain all the possible word n-grams. Therefore, we used the word n-gram method with the back-off smoothing technique and the Minimum Edit Distance (MED) algorithm to detect spelling errors and suggest correct word alternatives in sentences typed in Mongolian Cyrillic. We have designed and implemented a system which detects and corrects a misspelled word in Mongolian text. The results were compared with the other spell check software (http://spellcheck.gov.mn) and found to be much better.

Зохиогч(ид): М.Хүрэлхүү, Д.Ууганбаатар, И.Бямбасүрэн, М.Мархамет
"Монгол бичгийн бичвэрээс алдааг илрүүлж засах нь" Математик, Тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, vol. 1, pp. 29-37, 2020-4-22

www.imdt.ac.mn

Хураангуй

Энэхүү ажилдаа статик болон дүрэмд суурилсан аргуудыг ашиглан монгол бичгийн бичвэрээс үгийн алдааг илрүүлж, боломжит зөв хувилбарыг санал болгон засах, бичиглэлийн алдаанаас гадна утгын алдааг илрүүлэн засах аргыг танилцуулж байна. Судалгааны ажлын хүрээнд тэмдэгт мөр ойролцоолох алгоритмуудыг харьцуулан судалж, программ хангамжийг хөгжүүлж, холбогдох туршилтыг хийв. Үүний хэрэгжүүлэхэд Монгол бичгийн үгийн үндэс, нөхцөл, холбоо үг, өгүүлбэрийн сан бүрдүүлж ашигласан. Үгийн алдаа илрүүлэх олон алгоритм байдгаас Левенштэйний алгоритм, N-gram аргыг ашиглан туршилт хийлээ. Туршилтын үр дүнгээс харахад санг илүү өргөжүүлэх шаардлагатай харагдсан.

Зохиогч(ид): М.Хүрэлхүү, Д.Ууганбаатар, И.Бямбасүрэн
"Монгол хэлний нөхцөлийн сан бүрдүүлэх" Шинжлэх Ухааны академи Физик, Технологийн Хүрээлэнгийн бүтээл, vol. 45, pp. 141-149, 2019-4-15

Хураангуй

Энэ судалгааны зорилго нь монгол хэлний нөхцөлийн боломжит хослолын сан бүрдүүлэх програм хангамж хөгжүүлэх явдал юм. Бид эхний ээлжинд үгэнд үгзүйн шинжилгээ хийх үгийг зөв бичгийн дүрмийн дагуу нөхцөлөөр хувилгах аргыг тодорхойлохын тулд нөхцөлийн сан бүрдүүлэх шаардлагатай тулгарсан. Монгол хэлний нэр, үйлийн нөхцөлийн боломжит хослолын санг бүрдүүлэх програм хангамжийг хөгжүүлснээр бидний боловсруулан гаргаж буй үгийг үгийн бүтцээр задлах, үг бүтээх үндсэн үйлдэл бүхий үг зүйн загварчлалын програм хангамжийг илүү хурдан алдаа бага, найдвартай ажиллах боломжийг бүрдүүлж байна.

Зохиогч(ид): И.Бямбасүрэн, Д.Ууганбаатар, М.Мархамет, М.Хүрэлхүү
"Монгол хэлний үгзүйн загварчлалын хэрэглүүр", Информатик, 2018-11-30, vol. 2018, pp.

Хураангуй

Энэхүү ажил нь монгол хэлний кирил болон монгол бичгийн үг зүйн загварчлал үүсгэж, хэрэглүүр зохиох зорилготой. Эх хэлний боловсруулалт [NLP-Natural language processing] нь хүний хэл болон компьютер хоорондын харилцан үйлчлэл, эх хэлний өгөгдлүүд дээр математик, статистик боловсруулалт хийж судалдаг компьютерийн шинжлэх ухаан юм. Эх хэлний боловсруулалтын нэг чухал хэсэг нь тухайн хэлний зөв бичих дүрмийн алдаа шалгах бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд үгзүйн болон өгүүлбэр зүйн загвар чухал үүрэгтэй гэж үздэг. Уг ажлаар кирил, монгол бичгийн дүрмийг компьютерт таниулан, үгийн үндсийн сан, нэр, үйл үгийн дан, давхар нөхцөлийн сан үүсгэж холбогдох програм хангамжийг хөгжүүллээ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар