Бидний тухай
Багш ажилтан
Улс төрийн тогтолцоо, үүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын тогтолцоо, гадаад /тухайн орон Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаа, өндөр, хөгжилтэй орнуудад явуулах гадаад бодлого, олон улсын байгууллага/, дотоод/ улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, нийгэмд хэрэгжүүлж буй төрийн бодлого/, соёлын гадаад бодлого /тухайн улсаас гадаад оронд явуулж буй олон талт бодлого, хамтын ажиллагаа/ зэргийг судална.
Улс төрийн тогтолцооны талаар цогц мэдлэг олгохоос гадна олон улсын харилцааны бодлогын хөгжил, өнөөгийн байдлын талаар цогц ойлголттой болгох.
Францын түүхийг бүс нутаг, дэлхийн түүхтэй холбон учир шалтгаан, үйл явдлын уялдаа холбоонд нь судалж, Францын түүхийг нэн эртний үеэс өнөө цаг хүртэл судална. Францын газар нутагт анх оршин сууж байсан ард түмнүүд болон, дараа нь шилжин ирж суурьшсан ард түмнүүд, тэдгээрийн тэмцэл хөдөлгөөн, франц орон хэрхэн үүсгэн байгуулагдсан тухай, франц ард түмний аж амьдрал, нийгмийн байдал, улс төр нийгмийн бүтэц, онцлог болон улс орны хөгжил, өөрчлөлт хувьсалыг судална. Эртний үе, дундад зуун, шинэ үе, орчин үе зэрэг түүхэн үе бүрт хамаарах Франц орны төр, улс төр, нийгэм, эдийн засгийн түүх, Европ болон олон улсын харилцаанд гүйцэтгэж байсан үүргийн талаарх мэдлэгийг олгоно.
Францын түүхийн ерөнхий мэдлэг олгох; франц хэлээр лекц сонсож, тэмдэглэл хөтлөх чадвар олгох; Францын түүхийг судлах замаар франц хэлээр унших, бичих чадварыг хөгжүүлэх; Хичээлийн явцад франц хэлний хэлзүй, өгүүлбэрзүйн мэдлэгийг бататгаж, практик дадлага хийнэ. Францын түүхийг судалснаар франц хэлтний соёл, сэтгэлгээ, түүнчлэн өнөөгийн нийгмийн тогтолцоог ойлгож, улмаар соёл хоорондын харилцааны чадварыг (intercultural competence) олгоно.
Францын нийгмийн өнөөгийн тогтолцоо, онцлог, тулгарч буй асуудал судлахын зэрэгцээ соёлын ойлголтонд багтах урлаг, шинжлэх ухаан, шашин, соёлын биет болон биет бус өв, томоохон зан заншлын талаар мэдлэг олгох.
Францын өнөөгийн нийгэм, үндэстэн угсаатны аж төрөх ёс, соёл иргэншлийн талаар мэдлэг олгох.
Франц хэлний өгүүлбэрзүйн нэгж судлахуун нийлэмжүүдийн төрөл зүйл (нэр, үйлийн гэх мэт хэв шинжүүд, тэдгээрийн онцлог), энгийн өгүүлбэрийн хэв шинж (хоёр бүрэлдэхүүнт, эзэн биегүй, бүрэн ба бүрэн бус гэх мэт), энгийн нийлмэл ба хавсарсан нийлмэл өгүүлбэрийн төрөл зүйл, хэв шинжүүд, холимог өгүүлбэрийн бүтэц тэдгээрийн өвөрмөц онцлог, өгүүлбэр дэх өгүүлбэрийн гишүүдийн байршил, тулгар ба туслах мэдээллийн онцлог зэргийг оюутнуудад онолын болон хэрэглээний үүднээс тайлж тайлбарлан эзэмшүүлнэ.
Хэлэхүйн үндсэн нэгж болсон өгүүлбэрийн тогтолцоог эзэмшүүлэх, зөв хэрэглэж сурах, франц хэлний өгүүлбэрзүйн тогтолцооны талаар цогц ойлголт олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Нийлэмж үг, өгүүлбэрийн гол болон туслах гишүүд, энгийн болон нийлмэл өгүүлбэрийн бүтэц, төрөл, холбох хэрэглүүр зэргийг тодорхойлж сурах, франц хэлний өгүүлбэрийн бүтцийг монгол хэлний өгүүлбэрийн бүтэцтэй харьцуулж, онцлог шинжийг олж илрүүлж сурах зэрэг чухал ач холбогдолтой. Энэ хичээл цаашид судлах мэргэжлийн хичээлүүдийн суурь болно.
Франц хэлний цагаан толгой заах, үсгийн дуудлага хэвшүүлэх. Авиа, авиалбар (эгшиг, гийгүүлэгч, хагас эгшиг) болон үе заах (бүтэц, өнгө); 12 эгшиг [i] [y] [u] [e] [ə] [ø] [o] [ɛ] [œ] [ɔ] [a] [ɑ]; хамаршсан эгшиг [ɔ̃] [ɑ̃] [ɛ̃] [œ̃], хагас эгшиг [j] [w] [ɥ], гийгүүлэгч авиа [c, p, b, m, f, t, d, s, l, r, n, g, h, q, v, z]; гийгүүлэгч авиан ангилал (уруулын, шүдний, түүшийн, тагнайн, нармайн); хамжих гийгүүлэгч [p, b, t, d]; шүргэх гийгүүлэгч [b, g, f, s, v]; [gn, gl+i, e, sc+i, e]; хажуугийн гийгүүлэгч [l]; чичрэх гийгүүлэгч [r]; хамжин шүргэх гийгүүлэгч [s, z].Хэмнэлийн бөлөг зааж, хэвшүүлэх (өргөлт, холбох ба залгах ёсон); Аялга хэвшүүлэх (хүүрнэх, асуух, захирах) гэсэн үндсэн 4 ангиллаар авиа, авиалбарын дуудлага, үсгийн нийлэмж, галиг болон хэлэхүйн урсгал дахь авиа ижилсэх, ондооших, гээгдэх зэргийг эх хэлнийхээ сууриар ялгаруулан үзнэ.
Парис аялгууг зөв дуудаж хэвшүүлэх; галигаар үгийг зөв дуудах мөн толь хэрэглэж сурах; авиазүйн онолын үндсэн ойлголтыг таниулснаар цаашид судлагааны ажил хийх сонирхол төрүүлэх.
Нэр үг, нэр үгийн хүйс, тоо, ялгац, угтвар, үйл үг, цаглах төлвийн зарим цаг, болзох төлөв, захиран хүсэх төлөв, хавсрал нэр, тооны нэр, төлөөний үг, тэмдэг нэр, дэс тоо, үйл үгийн тусагдахууныг зөв тийн ялгалд хувирган, бичвэрт алдаагүй хэрэглэж, унших буюу сонсоод хэлзүйн хувиргааг таньдаг болно. Асуух, хүүрнэх, захирах хүсэх өгүүлбэрт гишүүдийг зөв байрлуулан, яриа бичгийн хэлнээ оновчтой хэрэглэх чадварт суралцана. Өгүүлбэрийг болон өгүүлбэрийн нэг гишүүнийг үгүйсгэж сурна. Нэр үгийн хүйсийг таньдаг, олон тоог зөв үүсгэдэг болно. Тодорхой, тодорхой бус ялгац гишүүн, цаг хугацаа, байршил, чиглэл заасан утгатай болон бусад угтлагыг зөв хэрэглэдэг болно. Үгийн сангийн тухайд А1.2 түвшний идэвхтэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлнэ. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдэвтэй холбоотой контекстийг уншиж болон сонсож ойлгох, амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдвээр уншиж ойлгох, энэ сэдвээр хялбар бичвэр бүтээх, учир холбогдолтой бичихэд сурна. Түүнчлэн Европын орнууд ба тэдгээрийн дурсгалт газруудын тухай мэдлэгтэй болж, тэдгээрийн тухай бичвэрийг уншаад ойлгох гол санааг тэмдэглэн бичнэ, мөн тэдгээрийн тухай ярилцана.
Франц хэл-2 хичээлээр Европын олон хэлний суурь хөтөлбөрийн дагуу А1.2 түвшний мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлнэ. Ингэснээр яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавьж оюутан цаашид ангид болон бие дан суралцах суурь мэдлэг, дадлыг олгох болно. А1.2 түвшинд энгийн өгүүлбэр, үг хэллэгээр санал, бодлоо илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө болон бусдыг танилцуулах, асуулт тавих, хариулах чадвар, дадал эзэмшүүлнэ. Франц хэлний үгийг зөв дуудаж уншиж, бичих болон сонсож ойлгох, өөрийгөө илэрхийлэн ярьж сурахаас гадна үгийн сангийн анхан шатны 800 орчим үг хэллэгтэй болно. Мөн хэлзүйн дүрэм үзнэ. Франц хэлтэн орны их дээд сургуулийн элсэлтийн TCF, DELF шалгалтанд бэлдэх хэлний суурь мэдлэгийг олгоно.
Франц хэлний төв аялгууны авиа дуудлага хэвшүүлэх, дуудахад хэцүү авиалбар, залган дуудах болон эгшиглэн холбохуй, хэмнэлийн бүлэг заана. Хэлзүйн хувьд өгүүлбэрийн ерөнхий бүтэц, нэр үг, нэр үгийн хүйс, тоо, ялгац, зарим угтвар үг, үйл үг, үйл үгийн хувиргал, цаглах төлөвийн зарим цаг, биеийн төлөөний үг, заах болон хамаатуулах тэмдэг нэр, өгүүлбэрийг болон өгүүлбэрийн нэг гишүүнийг үгүйсгэж сурна. Үгийн сангийн тухайд А1.1 түвшний идэвхтэй хэрэглээ бүхий 400 орчим үг хэллэг эзэмшүүлнэ. А1.1 түвшний мэдлэг олгож байгаа тул мэндлэх, танилцах, танилцуулах, хоолны газар, хүнсний болон хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх, хичээл сургууль гэх мэт сэдэвтэй холбоотой контекстийг уншиж болон сонсож ойлгох, амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх, ямар нэгэн зүйлийг юу болох талаар асуулт тавих, нэрлэх, орон зай, зүг чигийг тодорхойлон хэлэх, цаг тохирох, болзох, уучлал гуйх, эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгөх ярианы болон бичгийн чадвар эзэмшинэ.
Франц хэл-1 хичээлээр Европын олон хэлний суурь хөтөлбөрийн дагуу А1.1 түвшний мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлнэ. Ингэснээр яриа, бичгийн хэлний үндэс суурийг зөв тавьж оюутан цаашид ангид болон бие дан суралцах суурь мэдлэг, дадлыг олгох болно. А1.1 түвшинд энгийн өгүүлбэр, үг хэллэгээр санал, бодлоо илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө болон бусдыг танилцуулах, асуулт тавих, хариулах чадвар, дадал эзэмшүүлнэ. Франц хэлний үгийг зөв дуудаж уншиж, бичих болон сонсож ойлгох, өөрийгөө илэрхийлэн ярьж сурахаас гадна үгийн сангийн анхан шатны 400 орчим үг хэллэгтэй болно. Мөн хэлзүйн дүрэм үзнэ. Франц хэлтэн орны их дээд сургуулийн элсэлтийн TCF, DELF шалгалтанд бэлдэх хэлний суурь мэдлэгийг олгоно.
Европын холбооны бүтэц, зохион байгуулалт, зорилго, үйл ажиллагаа, хэтийн төлөв болон Европын холбооны эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлогод Европын улсуудын эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийн талаар үзнэ.
Европын холбоо болон итали улсын бодлого, хэтийн төлвийн талаар цогц ойлголт өгөх.