МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ц.Амартайван, O.Sukh, П.Энхбаяр, Л.Одонцацрал, L.Narigele, N.Naotsugu, T.Mizumasa
"Properties of super water absorbent material irradiated by gamma ray", 10th International Conference on Materials Science, ICMS2021, Монгол, ОХУ, Япон, БНХАУ, ХБНГУ, 2022-11-20, vol. 10, pp. 11-12

Хураангуй

Цөмийн цацрагаар материалын бүтэц, шинж чанар, химийн холбоосыг өөрчлөх нь химийн боловсруулалтын аргатай харьцуулахад бага температурт явуулж болох, хэрэглэгдсэн урвалж бодисын хаягдал бага, илүү үр дүнтэй байдаг. Цацрагаар бүтэц, шинж чанарыг нь сайжруулсан бараа бүтээгдэхүүнүүд нь бидний өдөр тутмын амьдралд ихээхэн тохиромжтой байдаг. Жишээ нь: хөөс, хөөсөнцөр, хөөсөн бүтээгдэхүүнүүд мөн автомашины дугуй зэргийн чанарыг сайжруулахын тулд гамма цацрагаар шардаг. Ингэснээр материалын бат бөх чанар, уян харимхай байдал зэрэг шинж чанарыг хүссэнээрээ өөрчлөх боломжийг бий болгож байна. Урин дулаан цагийн үргэлжлэх хугацаа болон жилд унах хурд тунадасны хэмжээ бага манай улсын хувьд орсон борооны усыг хөрсөнд хадгалан тодорхой хугацаа барьж байх бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх нь үр тариа, хүнсний ногооны соёололт, ургацыг нэмэгдүүлэх, цаашилбал ургац хураах хугацааг богиносгох боломж бий болгоно. Иймээс энэ төслийн хүрээнд байгалийн полимер агуулсан материалыг цөмийн цацрагаар боловсруулж үр ашиг сайтай бүтээгдэхүүн гаргаж авахыг зорилоо. Монгол улсын хэмжээнд ийм төрлийн судалгаа анх удаа хийгдэж байгаа бөгөөд зорьсон бүтээгдэхүүнээ гарган авбаас цаашид үйлдвэрлэх боломжтой юм. Энэ судалгааны хүрээнд - цөмийн цацрагаар боловсруулж ус шингээгч материалыг гарган авсан технологийн судалгаа олон улсын хэмжээнд хийх, - Монгол орны хувьд түүхий эдийг сонгох, - сонгосон түүхий эдийг цөмийн цацрагаар боловсруулан хамгийн тохиромжтой технологийн шийдлийг тогтоох, - гарган авсан бүтээгдэхүүний физик химийн шинж чанарыг судлах, - мөн бүтээгдэхүүн ургамалд үзүүлэх нөлөөг судлах зэрэг ажил хийхээр төлөвлөв.

Зохиогч(ид): Ц.Амартайван, Л.Одонцацрал, П.Энхбаяр
"PCA analysis of soil samples", The 5th International Conference on X-ray Analysis, 2018-9-20, vol. 1, pp. 17

Хураангуй

INTRODUCTION Mongolia is located in Central Asia has continental climate having low rainfall. Specially In spring season, it is very dry and has many storms and winds. Because of this, decertification in Southern Parts of Mongolia is getting very rapid. Besides, the increasing of the number mining company in that area can cause dusty places which is very harmful to human health. In this study, we have studied the composition of soil samples which were taken from the Southern parts of Mongolia using XRF and XRD analysis. EXPERIMENTAL 15 soil samples were taken from Dornogobi, Sukhbaatar prefecture in Southern area of Mongolia. Samples were sieved and divided into 3 parts depending on particle size with diameters more than 0.6 mm, between 0.075 mm and 0.6 mm, less than 0.075 mm. All prepared samples were analyses with ED XRF for elemental composition and XRD for structural analysis. RESULTS AND DISCUSSIONS Based on the elemental analysis we have studied correlation between elemental concentration using PCA method. We will discuss about the results of PCA analysis of soil samples in this conference.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар