Бидний тухай
Багш ажилтан
The tradition of Mongolian poems and poetry has a very ancient history, and long song poems are an expression of the Mongolian people's mind, especially Ayzam long songs perfectly contain the philosophical characteristics of the world, worldly phenomena, and the nature of human life, while suman In addition to common themes such as common people's life customs, animal husbandry culture, respect for ancestors and father-in-law, worshiping mountains and water, the long songs have a wide range of content that allows you to recognize the rise and fall of Mongolian history. But besreg songs, like suman songs, are dominated by respect, love, customs, as well as message and education. It can be seen from these that the history of Mongolians in any era is steeped in long songs and poems. Mongolian long song is one of the major genres of Mongolian folklore that has been widespread among Mongolians since ancient times. The emergence of the long song is based on the nature of work or the song of work. As the long song spread among the ancient nomads of Asia, it developed into the feast, festival, and ceremonial song of the Mongols in the 12th and 13th centuries, and then it became a form of long song and was passed down through many generations. The study of long songs has been studied at the appropriate level in terms of melody and rhyme. However, there are very few researches at the level of poems and words using modern experimental research methods. In this work, we have analyzed the system of the long song poem and the features of the words on the example of the long song poem of the Central Khalkh, while using some modern information technology experiments and research methods, we have tested the poem and the words and obtained appropriate results. Mongolian folk songs are very rich, so we have specially analyzed and studied the poems of Central Khalkh folk songs. In terms of poetics, the rhyming system is clearly reflected in Mongolian folklore genres such as proverbs, three worlds, etc., which are spoken in a uniform rhythm, but it is not always observed in long song poems. But syllable-accented and accented verse systems are common in long lyric poems. However, in our experiments with long song poems, it was seen that the melodic accent was placed on the second word of the poem, and it was sung in a melodious retro style. As an example, experiments were conducted on two songs that are representative of the central pitch length. In doing so, Praat (Praat) was used to record the sound image and adjust the size of the lyrics to the time of singing. The Praat program is used by scientists from the "Language Experimental Research Center" of the Ministry of Education of the National University of Moscow and the "Machine Intelligence Laboratory" of the National Technical University of Moscow State University and have produced results. For us, it was the first time we experimented with the melody of a long song. Some statistical and quantitative analyzes were performed on the collected song poems. In doing so, I downloaded the open data processing program "MAXQDA" and analyzed the commonly used words in long song poems. In this way, the results that clearly express the characteristics of aizam, suman, and short-length songs are shown.
Түүх, шастираас үзвэл Монгол ардын уртын дуу нь нэн эртний улбаатай аман зохиолын томоохон төрөл зүйлийн нэг юм. Арвин сан хөмрөгтэй Монгол ардын аман зохиол нь хэдэн өдрөөр хайлдаг хөлгөн их туйлсаас эхлээд ерөөл, магтаал, хэдэн арван шад шүлэг бүхий уртын дууны шүлэг зэрэг нь амнаас ам дамжин өнөө бидэнд уламжлагдан ирсэн бөгөөд бүтнээр нь өгүүлж байж төгөлдөр утга бүрнээ илэрхийлэгддэг. Уртын дуугаа гадаад ертөнцөд танин мэдүүлэх нь зөвхөн аялгуу, эгшгийн хүрээнд л байгаа юм. Тэгвэл шүлгийн утга, агуулгаас, ёс заншил, Монголчуудын оюун сэтгэлгээг тайлж мэдэх учиртай юм. Үүнийг орчин цагийн мэдээллийн технологийн хөгжил, судалгааны аргыг ашиглан шинэлэг аргаар судлан, хөгжүүлэх боломжийг эрэлхийлэн энэхүү судалгааг салбар дундын хэлбэрээр эхлүүлж байна. Энэхүү өгүүлэлдээ уртын дууны хэмжээг илэрхийлдэг айзам, суман, бэсрэг дууг дууны нэр, утга, шүлэг, тухайн дууны бадгийн тоо, мөрийн тоо, үгийн тоо зэргээр бүртгэлжүүлэн, мөн аялгууны үргэлжлэх хугацааны хувьд бадгийн үргэлжлэх хугацаа, 5 үгийн үргэлжлэх хугацаа, 1 үгийн үргэлжлэх дундаж хугацаа, хамгийн урт дуулагдаж байгаа үгийн үргэлжлэх хугацаа зэрэг үзүүлэлтээр бүртгэн машин сургалтын аргаар ангилах боломжийг судалж үзлээ.
Дуу, хөгжим гэдэг хүн төрөлхтнийг хил хязгааргүйгээр холбож байдаг оюуны хэлмэрч юм. Аль ч үндэстэн өөрсдийн уламжлалт соёл, урлагаа дээдлэн үзэж, судлан дэлгэрүүлж байдгийн адил манай ардын язгуур урлагийн үнэт өв болсон уртын дуу, ардын хөгжмийн талаар ч судлан хөгжүүлэх арвин хөмрөгийг өвөг дээдсээс уламжлан үлдээжээ. Монгол ардын уртын дуу болон ардын хөгжмийн соёл Монгол оронд эрт цагаас дэлгэрэн хөгжсөн тухай салбарын судалгаанууд чамгүй бий. Монголчууд уртын дуу дуулах дэг, соёлоо хөгжүүлж хөгжимтэй хоршин дуулж, дэлгэрүүлэн баяжуулах болжээ. Ихэнхдээ морин хуур хөгжмөөр уртын дуутай хоршин хөгжимддөг бол лимбэ хөгжмөөр хожим хорших болсон. Харин ятга хөгжимтэй хоршдог байсан сурвалж бий бөгөөд харамсалтай нь өнөө цагт энэ сайхан уламжлал үгүй болжээ. Гэхдээ энэхүү уламжлалыг сэргээх боломж дуучид, хөгжимчдөд бүрэн бий. Иймийн тул энэ төрлийн судалгаа хийх нь судлаач бидний үүрэг болоод байна. Энэхүү өгүүллэлдээ бид ардын уртын дууг хөгжимтэй дуулах уламжлал, уртын дууг даган хөгжимддөг монгол ардын үндэсний хөгжмийн түүх, эдгээрийг технологийн хөгжилтэй хослуулан судлах боломж зэргийг харьцуулан дүгнэлээ.
Mongolian folk songs are inspired by Mongolian labor songs and are classified into long and short songs. Mongolian long songs have ancient origins, are rich in legends, and are a great source of folklore. So it was inscribed by UNESCO in 2008. Mongolian written literature is formed under the direct influence of oral literature. Mongolian long song has 3 classes: ayzam, suman, and besreg by their lyrics and structure. In ayzam long song, the world perfectly embodies the philosophical nature of world phenomena and the nature of human life. Suman long song has a wide range of topics such as the common way of life, respect for ancestors, respect for fathers, respect for mountains and water, livestock and animal husbandry, as well as the history of Mongolia. Besreg long songs are dominated by commanded and trained characters. In this paper, we proposed a method to classify their 3 types of long songs using machine learning, based on their lyrics structures without semantic information. We collected lyrics of over 80 long songs and extracted 11 features from every single song. The features are the name of a song, number of the verse, number of lines, number of words, general value, double value, elapsed time of verse, elapsed time of 5 words, and the longest elapsed time of 1 word, full text, and type label. In experimental results, our proposed features show on average 78% recognition rates in function type machine learning methods, to classify the ayzam, suman, and besreg classes.
Монгол ардын дуу нь Монгол хүмүүний аж амьдралаас үүдсэн хөдөлмөрийн дуунаас сэдэвлэгдэн гарсан байдаг. Монгол ардын дууг дотор нь уртын болон богино дуу гэж ангилах бөгөөд уртын дуу нь нэн эртний улбаатай, домог түүх арвинтай, аман зохиолын томоохон зүйл юм. Манай бичгийн уран зохиол аман зохиолын шууд нөлөөнд үүсэн бүрэлдсэн байдаг. Уртын дууны яруу найраг нь бичгийн шинж давамгайлсан, яруу сэтгэлгээний дуулал маягтай байдаг бөгөөд нэн ялангуяа айзам уртын дуунд ертөнц дэлхийн үзэгдэл, хүмүүний амьдралын жам ёсны тухай гүн ухааны шинжийг төгс агуулсан байдаг бол суман уртын дуунд эгэл ардын аж төрөх ёс, ахас дээдэс, ижий, ааваа хүндлэх, уул, усаа дээдлэх ухаан, мал, аж ахуй зэрэг түгээмэл сэдвээс гадна Монголчуудын түүхийн ороо, бусгаа цагийг ч танин харж болохоор өргөн дэлгэр агуулгатай байна. Харин бэсрэг дуунд захин, сургасан шинж давамгайлж байдаг нь ер Монголчуудын аль ч үеийн түүхийг уртын дууны шүлэг, яруу найргаас харж болох юм. Эдгээр дууны төгс утга нь хэр олон түрлэг байна, бүгдийг дуулж байж бүрэн илэрхийлэгдэж гарч ирдэг ч өнөө цагт бүгдийг дуулах, түүнийг сонсоод суух бодит боломж тун хомс юм. Ялангуяа уртын дуугаа гадаад ертөнцөд танин мэдүүлэх нь зөвхөн аялгуу, эгшгийн хүрээнд л байгаа юм. Тэгвэл шүлгийн утга, агуулгаас, ёс заншил, Монголчуудын оюун сэтгэлгээг тайлж мэдэх учиртай юм. Үүнийг орчин цагийн мэдээллийн технологийн хөгжил, судалгааны аргыг ашиглан шинэлэг аргаар судлан, дууны утгыг дүрсээр илэрхийлэх боломж байгааг энэ салбарын эрдэмтэд олж хараад, салбар дундын судалгааг нэлээд хөгжүүлээд байна.