МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа, Г.Ууганбаяр
"МОНГОЛ МОДОН БАРЫН БҮТЭЭЛИЙГ ГАР БИЧМЭЛИЙН БҮТЭЭЛЭЭС ЯЛГАН ТАНИХ ", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2025-5-23, vol. 12, pp. 392

Хураангуй

Хураангуй— Монголчуудын аман зохиол, түүхээр дамжин өвлөгдөж ирсэн олон арван судар номыг зуун зууныг өртөөлөн модон барын бүтээл болгон хэвлэж ирсэн түүх бидэнд бий. Монгол соёлын биет өв болсон энэ бүтээлүүдээсээ бид түүх соёл, өв уламжлалаа мэдэж, түгээн дэлгэрүүлсээр байна. Түүх археологийн олдвор, хуучин дурсгалуудыг орчин үеийн судалгааны арга ашиглан шинэ түвшинд судлан шинжилж буй өнөө үед модон барын бүтээлүүдийг ч шинэ аргаар судалж үзэх нь судлаачдын хийх ёстой ажил юм. Аман зохиолын салбарт ч орчин үеийн судалгааны аргууд нэвтрээд эхний үр дүнгүүд гарсан . Энэхүү судалгааны ажлаар бид монгол модон барын бүтээлийг гар бичмэлийн бүтээлээс ялган таних зорилгоор төрөл, ангилал, онцлогийг судлан улмаар машин сургалтын уламжлалт 11 арга ашиглан үр дүнг харьцуулан туршлаа. Үүгээрээ уламжлалт соёлын өв, хэл бичгийн судалгаа шинжилгээний ажилд машин сургалтын арга ашиглан судалж үзэх нь шинжлэх ухааны салбар дундын судалгааг хөгжүүлэх үр дүнтэй төдийгүй энэ талын судалгааг шинэ шатанд хөгжүүлэх боломжтойг харуулахыг зорилоо.

Зохиогч(ид): П.Гантуяа, Г.Багаболд, А.Мөнхзул
"Монгол үндэсний хээ угалзын зарим дүрсийг математик загварчлалаар вектор график болгон зурах", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2025-5-23, vol. 12, pp. 316

Хураангуй

Хураангуй— Монголчуудын уламжлалт соёлд хээ угалз нь маш чухал байр суурь эзэлж, олон зууны турш эдлэл хэрэгсэл, хувцас, чимэглэлийн зүйлс дээр өргөн хэрэглэгдсээр ирсэн. Хээ угалз нь зөвхөн гоёмсог дүрслэл бус, утга агуулга, бэлгэдэл, ёс заншлыг илэрхийлдэг гүн гүнзгий утга бүхий соёлын илэрхийлэл юм. Монголчуудын өдөр тутмын амьдралд хээ угалзыг дизайны салбарууд тэр дундаа график дизайн, эд зүйлсийг гоёж, чимэглэх зэрэг хэрэглээний урлагт ихээхэн хэрэглэсээр ирсэн бөгөөд түүгээр дамжуулан соёлын элемент, утга бэлгэдэл зэргийг онцгойлон авч, тухайн цаг үеийн оюун санаа, үнэт зүйлсийг илтгэдэг онцлогтой байжээ. Энэ судалгаагаар бид Монголчуудын хээ угалзны зарим дүрсийг математик загварчлал ашиглан чанартай вектор дүрс бүтээх арга эрэлхийлсэн юм. Мөн энэхүү ажлаар Монголын дүрс тэмдгийн тэр дундаа хээ угалзын дүрсийн элементүүдийг орчин үеийн дизайнд ашиглахад үр дүнтэй, чанартай, алдаагүй зөв бүтээгдсэн, хэмжээ бага эзлэх, цааш үргэлжүүлэн зурж дүрслэх боломжтой загвар гарган авахыг зорьж, аналитик геометр аргаар туршин судаллаа.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа, Н.Баярсайхан
"УРТЫН ДУУНЫ ШҮЛГИЙН ҮГЭН ДЭХЬ АДУУН СОЁЛЫН УЛБАА", INTERNATIONAL RESEARCH CONFERENCE "THE DEVELOPMENT AND CURRENT SITUATION OF MONGOLIAN LONG SONG, AND DARIGANGA LONG SONG", Монгол, 2025-5-21, vol. 1, pp. 1-10

Хураангуй

Монгол шүлэг, яруу найргийн уламжлал эртний түүхтэй ба уртын дууны шүлэг нь монголчуудын оюун сэтгэлгээний илэрхийлэл болдог онцлогтой. Уртын дууны шүлгэд монгол соёлын улбаа тод байдаг бөгөөд түүний нэг томоохон жишээ адуун соёлын ул мөр хэрхэн дүрслэгдсэн тухай энэ удаагийн судалгаагаар харуулахыг зорилоо. Судалгаанд түүвэрлэлтийн, оюун дүгнэлтийн, статистик аргуудыг ашиглан судлаачдын олж нэгтгэсэн бүтээлүүдээс уртын дууны үгийг шинжлэн боловсрууллаа. Уртын дууг угсаатны онцлогоос хамаарч нутаг нутагт өөр өөр үг аялгаар дуулах нь бий. Тиймээс нийт дууг Баруун, Хангайн, Төвийн, Говийн, Зүүн бүсийн гэж ангилан бүртгэсэн бүтээлүүдээс дүн шинжилгээ хийв.

Зохиогч(ид): Э.Адъяабат, Н.Баярсайхан, П.Гантуяа, Д.Бямбажав
"Observation and experimental study on the Magnai turgen and Dariganga melody", INTERNATIONAL RESEARCH CONFERENCE "THE DEVELOPMENT AND CURRENT SITUATION OF MONGOLIAN LONG SONG, AND DARIGANGA LONG SONG", Монгол, 2025-5-21, vol. 1, pp. 1-10

Хураангуй

The traditions, customs, and practices of Mongolian urtyn songs have been passed down for centuries and continue to this day. Through the poems, melodies, and legends of urtyn songs, we can gain insight into the mentality of the Mongolian people, their traditional customs, and also observe the historical context of different periods in Mongolian history, which underscores the valuable nature of these songs. As a major representation of Mongolian oral literature, urtyn songs have incorporated the life, history, and culture of the Mongolian people into their poetic forms. The urtyn songs were originally composed by individuals, set to music, and then spread among the people, becoming an oral tradition. A clear example of how songs composed in this manner spread across regions as far as the reach of the Mongolian horse is the "Magnai uttun" song. This song, which spread throughout the eastern regions and became known as the Dariganga uttun song, was studied to explore whether it had been passed down from the Ould clan in connection with the origin and development of the Dariganga clan and to analyze the characteristics of its melody. While the study of uttun songs has been conducted at an appropriate level with respect to intonation and rhyme, this time, we compared two different regional renditions of the same song using modern research (technological) methods.

Зохиогч(ид): А.Баатарбилэг, Б.Наранчимэг, П.Гантуяа
"Бакалаврын хөтөлбөрт холболтын дүрэм ашиглан хичээлийн дүнгийн хамаарлыг шинжилж, сургалтын чанарыг сайжруулах боломжийг судлах нь", Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл, арга зам 2023, 2025-5-19, vol. 11, pp. 25

Хураангуй

Хураангуй: Энэ судалгааны зорилго нь өгөгдөл олборлолтын холболтын дүрэм (association rule) ашиглан оюутнуудын хичээлийн сурлагын хамаарлыг тодорхойлох явдал юм. Оюутнуудын хичээлийн үнэлгээ хоорондын хамаарлыг илрүүлснээр оюутны гүйцэтгэлийг урьдчилан таамаглах, хичээлийн ачааллыг зохицуулах, сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй болгох зэрэг боловсролын чанарыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах боломжтой. Судалгаанд Монгол улсын их сургуулийн Мэдээллийн технологи бакалаврын хөтөлбөрийн 5 жилийн туршид хуримтлагдсан оюутнуудын хичээл ба үнэлгээний өгөгдлийг ашиглав. Apriori алгоритмын тусламжтайгаар хичээлүүдийн A үнэлгээний давтамж болон хоорондын давхцал дээр үндэслэн хамаарлын дүрмүүдийг гаргасан. Түүнчлэн дээрх аргаар F үнэлгээний давтамж болон хоорондын давхцал дээр үндэслэн амжилтгүй суралцах хамаарлын дүрмүүдийг гаргасан. Судалгааны үр дүнд, жишээлбэл, “XXX хичээлд A үнэлгээ авсан оюутнуудын XXX% нь XXX хичээлд мөн A авсан" гэх мэт өндөр итгэлцүүр бүхий дүрмүүд илэрсэн. Энэ нь хичээлүүдийн агуулгын уялдаа, оюутны чадварын чиг хандлага, болон сургалтын төлөвлөгөөг оновчтой болгоход үнэтэй мэдээлэл өгч байгааг харуулж байна.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа, Н.Баярсайхан
"МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВИЙН СУДАЛГААНД МАШИН СУРГАЛТЫН АРГА АШИГЛАХ НЬ" Аман зохиол судлал, vol. Боть XIV дэвтэр 1-14, no. ISSN 2308-281X, pp. 147-159, 2025-1-4

http:/www.inll.ac.mn

Хураангуй

Өнөө үед дэлхийн улс орнууд өөрийн урлаг, соёлын судалгаанд хиймэл оюуны (artificial intelligence), арга, технологиудыг өргөн ашиглах болсон. Монгол аман зохиол, хэл шинжлэл, түүх археологи зэрэг соёлын биет болон биет бус өвийн судалгаанд машин сургалтын арга ашигласан судалгаанууд хийгдэж үр дүнгүүд гаргаад байна. Бид энэхүү судалгааны ажлаар монгол ахуйн соёл, утга зохиолын судалгаанд дээрх аргуудыг ашиглан туршилт хийв.

Зохиогч(ид): П.Гантуяа, N.Bayarsaikhan
"ТӨВ ХАЛХ УРТЫН ДУУНЫ УЛАМЖЛАЛ, ТҮҮХ СОЁЛЫН ОНЦЛОГ", Жангар тууль, Жангар судлал, Монгол, 2024-11-11, vol. №1, pp. 00

Хураангуй

Удиртгал Төв халхын нутаг буюу хуучнаар Сайн ноён хан аймаг, Түшээт хан аймгийн ихэнх, Засагт хан аймгийн зарим хошуу нутгаар тархан дуулагдаж, өвлөгдөн ирсэн уртын дууг төв халх уртын дуу гэсэн ангилалд багтааж болохыг судалгааны бүтээлүүд харуулсаар байна. Халхын тамгатай хутагтын олонх тус бүс нутагт тодрон гарч, шашин соёлын асар том өвийг үлдээсэн нь төв халх уртын дуунд тод тусгалаа олжээ. Тэгвэл тус бүс нутаг буюу төв халх нутгийн өв соёл, түүх угсаатан, энд дуулагдаж ирсэн зарим уртын дууны уламжлал, онцлогийг энэхүү өгүүлэлд эмхлэн орууллаа. Төв халх уртын дуу нь гол төлөв гүн хүндэтгэлийн утга агуулгатай, ихэмсэг намба төрхтэй, аялгууны хувьд уужуу тавиун, уран нугалаа багатай ч чамин хөг аялгуутай, зан үйлийн нарийн дэг жаягтайгаас гадна шашны соёл, уламжлал, адуун соёлын нөлөө нэлээд шингэсэн байна. Хиймэл оюун ухаан, машин сургалт ашигласан судалгааны шинэ аргыг аман зохиол, урлаг судлалын аль ч судалгаатай хослуулах боломж байгааг бид судалгааны үр дүнгээрээ батлан харуулсан болно.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа, А.Мөнхзул
"Дүрс тэмдгийн судалгааны арга зүйн өнөөгийн байдал, монгол адууны тамганы дүрсийн жишээн дээр" Нүүдэлчдийн өв судлал, vol. 2310-9114, no. ISBN 99929-3-051-9, pp. 00-00, 2024-5-21

http://nationalmuseum.mn/post/63783

Хураангуй

Монгол соёл, урлагийн дүрс тэмдгийн судалгаанд компьютерын ухааны арга хэрэглэх боломж үр дүнгийн талаар энэхүү өгүүлэлдээ орууллаа. Уламжлалт соёлын нэг болох адууны тамганы дүрс нь эртнээс хэрэглээнд байсаар ирсэн бөгөөд үүнийг монгол орны нутагт орших археологийн олдвор болох хад, чулуун дээр дүрслэн үлдээсэн элдэв тамгадтай харьцуулсан судалгаанаас харж болох юм. Хадны дүрс адууны тамганы холбоо хамаарлыг тогтоохдоо компьютерын ухааны арга ашигласан ба үр дүн доор харууллаа. Монгол нутагт байх хад чулуунд дүрсэлсэн тамган дүрс тухайн газарт амьдарч буй малчдын адуунд тамга хэлбэрээр уламжлагдан иржээ гэж хэлж болох үр дүнг бидний хийсэн судалгаанаас харж болно. Урлаг судлалын талаас нь авч үзвэл өнөөгийн монгол үндэстний адууны тамганаас ч эртний монголчуудын соёлын шинж байдал тодрон гардаг. Өөрөөр хэлбэл Монголчуудын тамгаар дамжсан соёлын улбаа тасралтгүй тов тодоор үлджээ. Энэ удаад бид Хэнтий аймгийн малчдын адууны тамгыг тус нутагт орших Рашаан хад хэмээх газарт байх том чулуунд сийлж үлдээсэн тамганы дүрстэй харьцуулах ажлыг хийсэн. Үүгээрээ урлаг, соёлын судалгаанд орчин үеийн судалгааны арга ашиглах нь үр дүнтэй болохыг мөн харуулахыг зорьсон.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа
"ХҮННҮГИЙН-үеийн-АРХЕОЛОГИЙН-зарим-ТАМГа-ӨНӨӨГИЙН-монгол-адууны-тамгатай давхцаж буй байдал" Монголын соёл урлаг судлал, vol. 2310-9114, no. ISSN 2310-9114, pp. 8-18, 2024-4-12

mcari@mnuac.edu.mn

Хураангуй

Монголчуудын эртний өвөг болох Хүннү нарын археологийн олдворууд дээр дүрслэн үлдээсэн дүрс тэмдгүүдийг өнөөгийн урлагийн болон ахуйн хэрэглээнд өвлөн ирсэн байдлыг дэлхий нийтэд сонирхон судалсаар байна. Тэгвэл бид энэ удаагийн судалгааны ажлаар Хүннүгийн үеийн археологийн олдворууд дээрх зарим дүрс тэмдгийг тамганд хэрхэн уламжлагдсан байдлыг харьцуулан судаллаа. Хүннүгийн үеийн эдгээр дүрсүүд нь овгийн тамга, хаадын зоосны тамга, эртний үсэг бичгийн дүрстэй холбогдох шинжтэй хэдий ч энэ удаагийн судалгаагаар монгол адууны тамганы хамааралд голлон анхаарч үзлээ. Ингэснээр монголчуудын эртнээс нааш уламжлан ирсэн дүрс тэмдэг, түүгээр дамжсан соёлын залгамжийг таних, судалгааны эргэлтэд оруулах, өвлүүлэн уламжлуулах, хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа
"Classification of rock art using digital enhancement", FITAT, Mongolia, 2024-4-5, vol. The 15th International Conference FITAT 2023, pp. 129-130

Хураангуй

Mongolian historical and cultural monuments on settlement areas of stone inscriptions, stone images, rock-drawings, remains of cities, architecture are still telling us their stories. These monuments depict the understanding of the word, philosophical and artistic outlook, beliefs, religion, national art, language, culture and traditions of Mongols.[1] Nowadays computer science, specially artificial intelligence is becoming applied in the other science fields. The main problem is how to apply and which algorithm can classify the objects correctly. In this paper, we propose a method to classify rock-drawing images from natural field rock image. We found out the best method and parameters of state-of-the-art machine learning algorithms. In experimental result, we evaluate our results with 10-fold cross validation and split 66% strategies.

Зохиогч(ид): Б.Дэлгэрцэцэг, П.Гантуяа
"Дашмагийн хэлбэр хийц хээ чимэглэлийн онцлог" Монголын соёл, урлаг судлал, vol. 2310-9114, no. ISSN 2310-9114, pp. 63-70, 2024-4-1

mcari@mnuac.edu.mn

Хураангуй

Монголчуудын хүнсний зүйлээ хадгалах зөөвөрлөх сав суулгуудаас дашмаг нь онцгой байр эзэлдэг.

Зохиогч(ид): А.Мөнхзул, П.Гантуяа, Г.Багаболд
"Монгол үндэсний хээ угалз адууны тамганы харьцуулсан судалгаа" Нүүдэлчдийн өв судлал, vol. XXV , pp. 00-00, 2024-3-12

http://nationalmuseum.mn/post/63783

Хураангуй

Монголчуудын уламжлалт соёлын судлагдахуунд хээ угалз голлох байр суурийг эзэлдэг бөгөөд утга билэгдлийг тодруулан харуулж эдлэл хэрэгсэл, хувцас, чимэглэлийн зүйл дээр олон зууны турш хэрэглэсээр ирсэн билээ. Энэ соёлын улбаа нь Монголчуудын эдлэл хэрэглэлээр зогсохгүй мал аж ахуй тэр дундаа адууны тамганы дүрстэй холбоо хамааралтай эсэхийг энэ удаагийн судалгаагаараа хийхийг зорьлоо. Ингэсэнээр дүрс тэмдэгийн уламжлалыг харуулах, цаашид Монгол үндэсний хэв шинж бүхий дизайныг бүрдүүлэхэд хээ чимэглэлийн элементийн гүйцэтгэх үүрэг, цар хүрээг өртгөтгөх, нэгдсэн судалгааны сан бүрдүүлэх, нийтэд таниулах түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа
"Архангай аймгийн адуу тамганы дүрсийн судалгаа " Нүүдэлчдийн өв судлал, vol. Tomus XXIV-II,1-22, no. ISSN-978-99929-1-499-8, pp. 00-00, 2023-5-15

http://nationalmuseum.mn/post/63783

Хураангуй

Монгол малчид тамга тэмдгийг сонгон хэрэглэхдээ уг язгуур, бэлгэдлийн утга агуулга, нутаг усны онцлог зэргийг харгазан сонгодог байсан уламжлалтай. Монгол угсаатны онцлог соёл, уламжлалын ялгааг таних нэг сурвалж нь тамганы дүрс гэж үзэх үндэслэлтэй юм. Энэ ажлаар бид Архангай аймгийн малчдын адууны тамганы төрөл ангилал, илэрхийлэх утга агуулгын талаар судлан онцлогийг харуулхыг зорьсон. Бидний судалгааны үр дүнд тухайн аймгийн малчдын тамганы бүртгэлийн сан үүсгэх нийтд таниулах, тухайн сум орон нутагт тамганы давхардал үүсэхгүй байх малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тодорхой баттай мэдээллийн сурвалж болох цаашлаад монгол орны нийт малчдын адууны тамганы нэгдсэн мэдээллийн сан үүсгэх ажлын нэг хэсэг болох, дээрх аймагт зонхилон хэрэглэж байгаа тамганы дүрс нь угсаатны оцлогийг илэрхийлэх уламжлалыг хэрхэн тусгасан зэргийг харж болох юм. Мөн шинээр тамга авах малчин судалгаанд үндэслэсэн дүрс сонгох, түүний утга бэлгэдэлийг харгалзан үзэх, дээр нь өөрийн эцэг өвгөдөөс уламжлан ирсэн тамганы онцлогийг нэмэлтээр оруулж өгч болох юм.

Зохиогч(ид): П.Гантуяа, М.Мөнгөнцэцэг
"Адууны тамгийг инновацийн бүтээл болгох нь", Урлаг судлалын форум-2, 2022-11-25, vol. 1, pp. 00-00

Хураангуй

Тамганы нэршлийг хадгалах, уламжлуулахад тамганы нэг дүрсээс тайзны хөдөлгөөний олон хувилбарууд гарган, урлагийн зохиомж, бүтээл хийж болох нь туршилтын үр дүнд тодорхой болж байна. Бүжгийн урлагт авч үзэхэд л тамганы дүрсээс монголын бүжгийн урлагт сургалтад хэрэглэгддэг хөдөлгөөнтэй зарим нэг тамгыг дүйцүүлэх, шинэ хөдөлгөөнүүдийг зохиох, тайзны элдэв хөдөлгөөний бүтээлүүд дэглэн найруулахаас гадна шинэ төрөл буй болгон “Монгол тамган биелгээ” гэж нэрлэн бичгийн болоод уран бүтээлүүд хийсээр байна.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа
"Монголын модон барын бүтээлийн судалгаа ", Design Vitality, 2022-11-7, vol. 2, pp. 00

Хураангуй

Монголчууд олон зуун жил модон бараар ном хэвлэж ирсэн түүхтэй. Түүнээс нь бид түүх, соёл өв уламжлалаа мэдэж, түгээн дэлгэрүүлсээр ирсэн.Энэхүү судалгааны ажлын үр дүнгээр монгол уламжлалт судар номын бүтэц, төрөл, ангилал, онцлогийг судлан улмаар компьютерийн ухааны арга ашиглан нэгдсэн сан үүсгэх таних боломжыг бүрдүүлэх зорилготой юм. Үүгээрээ уламжлалт соёлын өвийн судалгаа шинжилгээний ажилд шинжлэх ухааны салбар дундын аргуудыг ашиглах нь илүү үр дүнтэй, эрдэм шинжилгээг шинэ шатанд хөгжүүлэх боломжтойг харуулахыг зорилоо.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа
"МОНГОЛ ОРНЫ ХАДНЫ ЗУРГИЙН ДИЖИТАЛ САЙЖРУУЛАЛТ" Монголын соёл, урлаг судлал, vol. 45, no. 45, pp. 00, 2022-5-16

https://stf.mn/salbar/soyol-sudlaliin-hureelen/

Хураангуй

Аливаа улс орны археологийн судалгаанд хадны зургийг сайжруулах аргууд нэлээд хэрэглэгдэж байна. Түүнтэй нэгэн адилаар монгол орны хадны зургийг дижитал сайжруулалтын арга ашиглан дүрсийг илүү тод болгох шаардлага тулгарч байна. Сайжруулалт хийснээр хадны зурагт дүрслэгдсэн буга, аргал янгир, тамга тэмдэг зэрэг дүрсүүдийг илрүүлэх, цаашид машин сургалтын аргаар ангилах боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр монголын археологийн дургалуудыг судалгааны эргэлтэд оруулах, он цагийн хамаарлыг тогтоох, дүрсийг тайлбарлах, хадны зургийн цахим сан үүсгэх ач холбогдол мөн бий болно. Бид энэ судалгааны ажлаар зосон болон сийлмэл зургийн төрлөөс сонгон авч, дижитал сайжруулалтын зарим програм хангамжийг ашиглан өнгөний параметрүүдийн утгын зурвасыг туршилтаар тодорхойллоо.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа, B.Delgertsetseg
"Монгол газар нутгаас олдсон хүннүгийн үеийн шавар болон төмөрлөг сав суулгыг хэлбэрээр ангилах нь", Монголын Мэдээллийн Технологи эрдэм шинжилгээний хурал, 2022-5-13, vol. 9, pp. 00

Хураангуй

Монголын соёлын өвийн үнэт олдворуудын он цагийн хамаарлыг тогтоох, материал, хэлбэрийн ялгааг харуулах, олдворын нэгдсэн цахим сан үүсгэх, судалгааны эргэлтэд оруулах, ангилал үүсгэх зэрэгт өнөө үеийн шинэ технологийг ашиглах нь үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болон график дизайн, дүрслэх урлаг, түүх, археологийн судалгаанд чухал ач холбогдолтой юм. Энэ судалгааны ажлаар хүннүгийн үеийн археологийн олдворын дүрсээс шавар болон төмөрлөг савнуудыг хэлбэрийн хувьд машин сургалтын аргаар ангилах загварыг санал болгож байна. Бидний судалгааны загварыг дээр дурьдсанчлан олон төрлийн өгөгдлийн хувьд давтан хийж тухайн өгөгдөлд тохирох арга, тэдгээрийн параметрийг олох нь бусад судалгаанд шууд ашиглах боломжтой юм. Туршилтын үр дүнгээр 2 ангиллын 150 дүрсийн хувьд түгээмэл хэрэглэгддэг машин сургалтын аргууд дундажаар 80% танилтын нарийвчлалтай байгаа нь уг загварын боломжтойг харуулж байна.

Зохиогч(ид): Б.Сувдаа, П.Гантуяа, Д.Энхзол, B.Sonomdash
"Барилга, байгууламжийн гадаргуугийн сэвийг автоматаар олох нь", Математик-2021 Эрдэм Шинжилгээний Цахим Хурал, 2021-11-25, vol. 2021, pp.

Хураангуй

Барилга, байгууламжийн хана, тааз, шал, хаалга зэргийн гадаргуу дээрх сэв, хагарал зэргийг автоматаар олж илрүүлэх судалгаа нь Олон Улсын хэмжээнд бо- лон Монгол Улсад шинэлэг судалгааны талбар юм. ОУ-ын хэмжээнд дүрс боловс- руулалтын чиглэлд судалгаа хийдэг судлаач, эрдэмтэд нь орчны нөлөөлөл болон су- далгааны объектын хувьд тодорхой нөхцөл дор судалгааг хийсэн байна. Бид барил- га, байгууламжийн гадаргуугийн сэв, согогийг илрүүлэх зорилгоор зураг боловсруу- лалт болон машин сургалтын аргуудыг хослуулан туршилтууд хийсэн бөгөөд энэхүү ажилд танилцуулж буй загвар нь зарим төрлийн гадаргуугийн сэвийг 80 хувиас 90 хувь хүртэл оновчтой илрүүлсэн.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа
"УРЛАГ СУДЛАЛД КОМПЬЮТЕРИЙН УХААНЫ АРГА АШИГЛАХ НЬ", Design Vitality, 2021-10-27, vol. 1, pp. 00-00

Хураангуй

Энэхүү судалгааны ажлын үр дүнгээр монгол уламжлалт дүрс тэмдгийг судлах, урлаг судлалд компьютерийн ухааны арга технологийг нэвтрүүлэх боломжийг адууны тамганы дүрсийн жишээн дээр харуулав. Адууны тамганы дүрсийн төрөл, бүтэц, харилцан хамаарлыг тодорхойлж, утгаар, нэрээр, дүрсээр нарийвчлан ангилж дүрсийг компьютер ашиглан таниулах алгоритмыг боловсруулж туршив. Үүгээрээ орчин үеийн судалгаа шинжилгээний ажилд шинжлэх ухааны салбар дундын аргуудыг ашиглах нь илүү үр дүнтэй, эрдэм шинжилгээг шинэ шатанд хөгжүүлэх боломжтойг харуулсан.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа
"Монгол адууны тамганы дүрсийг ангилах шаардлага, ач холбогдол" Монголын соёл, урлаг судлал, vol. 1-46, XXXVIII, no. ISSN2310-9114, pp. 379-385, 2021-10-1

https://stf.mn/salbar/soyol-sudlaliin-hureelen/

Хураангуй

Дүрс тэмдгийн тогтолцоо нь тухайн улс үндэстний түүх, соёл урлаг, үйлдвэрлэлийн хөгжлийг харуулдаг. Монгол Улс уламжлалт дүрс, тэмдгийн хэрэглээний нэн эртний арвин түүхтэй, өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн түүх, соёл урлаг, археологи, шинжлэх ухааны үнэт эх сурвалжтай орон. Одоогоор Монгол улсад хэрэглэгдэж байгаа адууны тамганы 2000 орчим дүрс байна. Бид энэ ажлаараа адууны тамгыг уламжлал, бэлгэдэл зүй, зохиомжийн үүднээс задлан шинжилж, бүлэглэн дүрс, нэрээр ангиллаа. Ингэснээр тамга тэмдгийн хэрэглээг өргөтгөх, тамганы дүрсийг цахим хэлбэрт таниулах боломж бүрдэх, монгол хэв шинж бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, монгол малчин шинэ тамга сонгох боломж бүрдэх, тухайн тамганы утга бэлгэдэл зүйг хиймэл оюуны арга ашиглан зөв таних, цааш өвлүүлэн авч явах зэрэг ач холбогдолтой юм.

Зохиогч(ид): П.Гантуяа
"Адууны тамганы дүрсийн судалгаа, ангилал", 2020-5-29
Зохиогч(ид): П.Гантуяа
"Object Detection from Mongolian Nomadic Environmental Images " Journal of Multimedia Information System, vol. VOL. 6,, no. NO. 4, , pp. 173-178, 2019-4-12

Хураангуй

Mongolian historical and cultural monuments on settlement areas of stone inscriptions, stone images, rock-drawings, remains of cities, architecture are still telling us their stories. These monuments depict the understanding of the word, philosophical and artistic outlook, beliefs, religion, national art, language, culture and traditions of Mongols [1]. Nowadays computer science, especially computer vision is applying in the other science fields.

Зохиогч(ид): П.Гантуяа, Б.Сувдаа
"“Монгол адууны тамганы дүрсийн ангилал” ", Изобразительное искусство, дизайн и архитектура Монголии и Сибири ХХ-н. ХХI вв. Основные тенденции и кросскультурные в займодействия, 2018-9-10, vol. байхгүй, pp. xxxxx

Хураангуй

Хураангуй. Дүрс тэмдгийн тогтолцоо нь тухайн улс үндэстний түүх, соёл урлаг, үйлдвэрлэлийн хөгжлийг харуулдаг. Монгол Улс уламжлалт дүрс, тэмдгийн хэрэглээний нэн эртний арвин түүхтэй, өнөөг хүртэл өвлөгдөн ирсэн түүх, соёл урлаг, археологи, шинжлэх ухааны үнэт эх сурвалжтай орон. Одоогоор Монгол улсад хэрэглэгдэж байгаа адууны тамганы 2000 орчим дүрс байна. Бид энэ ажлаараа адууны тамгыг уламжлал, бэлгэдэл зүй, зохиомжийн үүднээс задлан шинжилж, бүлэглэн дүрс, нэрээр ангиллаа. Ингэснээр монгол малчин шинэ тамга сонгох боломж бүрдэх, тухайн тамганы утга бэлгэдэл зүйг зөв таних, цааш өвлүүлэн авч явах зэрэг ач холбогдолтой юм.

Зохиогч(ид): П.Гантуяа
"Тамганы дүрсийг компьютерээр уншуулах арга" Монголын соёл урлаг судлал, vol. ISNN 2310-9114) 2018-1, no. ISNN 2310-9114) 2018-1, pp. 45-49, 2018-1-15

Хураангуй

П.Гантуяа, Б.Сувдаа, Д.Цэвээндорж “Тамганы дүрсийг компьютерээр уншуулах арга” Монголын соёл урлаг судлал эрдэм шинжилгээний бичигт (ISNN 2310-9114) 2018-1. Хуу. 45-49.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар