МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING420
Багц цаг: 3

Товч агуулга

Хэл бол үндэстний ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдлыг тусган илэрхийлэх, бас үндэстний эдийн ба оюуны соёлын тухай мэдлэг, туршлагыг хойч үед уламжлуулан нэвтрүүлэх гол хэрэглүүр болох тухай. Хэлний тэмдэг бол үндэстний соёлын тэмдэг мөн. Хэлний баримт нь үндэстний сэтгэлгээний илэрхийлэл болох нь. Хэлний угсаа судлал, Хэлний сэтгэл судлал, Хэлний нийгэм судлал, Соёлын хүн судлал, Нийгмийн хүн судлал, Хэлний соёл судлал зэрэг хүмүүнлэгийн ухаануудын уулзвар дээр хэлний тогтвортой илэрхийлэл, ялангуяа метафорыг судлагдахуун болгох нь

Зорилго

Орчин үеийн хэл шинжлэлийн утга зүйн нэгэн сонирхолтой онол болох хэлний соёл судлал хичээлээр хэл ба соёлын харьцаа хамаарлыг авч үзнэ. Ингэхдээ монгол хэлний тогтвортой хэллэгийг монголчуудын эдийн болон оюуны соёл, сэтгэлгээний онцлогтой холбож судлан тайлбарлана. Өөрөөр хэлбэл, зүйр цэцэн үг, өвөрмөц хэлц, оньсого таавар болон үлгэр, туульс, ерөөл магтаал, ардын дуу, домог зэрэг ардын билиг сургаалын үг хэллэгийг хэлний тэмдэг нь соёлын тэмдэг болох үүднээс задлан тайлбарлаж үнэлэлт дүгнэлт өгнө. Сэтгэлгээний өвөрмөц онцлогийн илрэл болох жишиг хэмжүүр (эталон), тогтвортой хэв шинж (стереотип)-ийг монгол хэлний төдийгүй англи, орос, герман зэрэг олон хэлний баримттай харьцуулж задлан шинжлэх утга зүйн судалгааны арга барил эзэмшихэд чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG100
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр хэлний тухай шинжлэх ухааны үндсэн ойлголтууд, хэлний мөн чанар, гарал үүсэл, дэлхийн олон хэлний ангилал, түүнчлэн хэлний нэгжүүд, тэдгээрийн хоорондын харьцаа хамаарал, бүтэц, онцлог, бичиг үсгийн үүсэл, хэлний хэв шинж, хувьсал өөрчлөлт зэргийг судалж, мэдэх болно.

Зорилго

Хэлний онцлог, мөн чанар, үүргийн тухай хэлшинжлэлийн үндсэн мэдлэгийн агуулгыг судалж, улмаар тодорхой хэлний тодорхой үзэгдлийг хэлний онолын баримтад тулгуурлан ойлгож, тайлбарладаг чадвартай болох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG602
Багц цаг: 3

Товч агуулга

Хэлшинжлэлийн сэтгэлгээний үүсэл, хөгжил, хожмын үр нөлөө зэргийг түүхчилсэн, он цагийн дарааллаар судалж үзнэ. Ингэхдээ үүссэн газар орон, урьдчилсан нөхцөл, үзүүлсэн нөлөө зэргийг хэлшинжлэлийн дэг, сургаал, түүний төлөөлөгчдийн бүтээл дээр дэлгэрүүлж тайлбарлана. Мөн Энэтхэг-Түвд болон Ром-Европын мөн бүтэц хэлшинжлэлийн сургаалын манай үндэсний хэлшинжлэлд үзүүлсэн нөлөөг тодорхой бүтээн, судлаачийн жишээгээр авч үзнэ.

Зорилго

Энэхүү хичээлээр суралцагчид хэлшинжлэлийн ухааны түүхчилсэн төлөвийг танилцуулна. Ингэхдээ түүхэн тодорхой цаг үеүдэд бий болсон хэлшинжлэлийн сургаалууд, тэдгээрийн түүхэн үндэс, уламжлал, хэлшинжлэлд оруулсан хувь нэмэр, хожмын үр нөлөө зэргийг нь тодруулан таниулах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG801
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: MONG601
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр ерөнхий хэл шинжлэлийн онолын үндсэн асуудал, судлах зүйл, судалгааны арга, арга судлал зэргийг тоймлон үзнэ. Тухайлбал, ерөнхий хэл шинжлэлийн онолын сэтгэлгээний тойм, хэлний мөн чанар, үүслийн талаарх онол ойлголтууд, онолын үндсэн асуудал болох хэл дохио тэмдгийн тогтолцоо болох нь, хэл ба соёл, хэл ба нийгэм, хэлний үндсэн ба завсрын түвшин, тэдгээрийн нэгж, хэл шинжлэл ба бусад шинжлэх ухаан, 19-20 дугаар зууны орчин үеийн хэл шинжлэлийн дэг сургуулиуд тэдгээрийн төлөөлөл, ялгаа онцлог, 21 дүгээр зууны хэлшинжлэлийн ерөнхий чиг хандлага, хэл судлалын үндсэн аргазүйн тухай асуудлыг онол аргазүйн шинэ хандлагаар авч үзнэ.)

Зорилго

Ерөнхий хэлшинжлэлийн үндсэн тулгуур ойлголтыг таниулах; Хэл шинжлэлийн онолын баримтлалын дагуу монгол хэлний тодорхой үзэгдлийг судлан шинжлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус
Индекс: METH703
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин үеийн философи, танин мэдэхүйн онол дахь мэдлэгийн шинжлэх ухааны болон шинжлэх ухааны биш төрлүүдийн ялгаа, онцлог, сонгодог ба сонгодог биш үеүүд дэх арга зүйн баримтлалуудын ялгаа, шинжлэх ухааны судалгааны арга зүй, судалгааны процессын үе шатууд /сэдэв, бүтээлийн тойм, судалгааны дизайн, өгөгдөл цуглуулах ба боловсруулах .../, шинжлэх ухааны судалгааны аргууд /аргын тухай, аргын ангилал ба төрлүүд, нийгэм хүмүүнлэгийн ухаан дахь аргын асуудал/ шинжлэх ухааны философийн /позитивизм/ болон нийгэм хүмүүнлэгийн ухааны философи арга зүйн баримтлалууд /экзистенциализм, психоанализ, герменевтик, феноменологи, структурализм, постструктурализм, постмодернизм, хэлний тухай философи, лингвистик философи/-ын онолын агуулгыг судална. Аливаа улс үндэстний соёлыг хэлээс ангид авч үзэх боломжгүй. Хэл бол тухайн ард түмний сэтгэлгээ, түүх, шашин соёлын илэрхийлэл болж байдаг. Монгол хэл, бичиг, түүгээр уламжилж ирсэн дурсгал бичгүүд бол монгол үндэстний хүн төрөлхтний оюуны соёлд оруулсан их хувь нэмэр юм. Монгол утга соёлын дурсгалууд манай улсаас гадна дэлхийн бусад улс орны номын санд хадгалагдаж байна. Монголын уран зохиол, түүх, гүн ухаан, шашин, урлагийн холбоотой дурсгал бичгийг судлах эх суурь нь монгол хэл, бичиг тэр дундаа эх бичиг, сурвалж бичгийн судалгаа байх бөгөөд энэ чиглэлээр гадаад дотоодын эрдэмтэн судлаачид багагүй бүтээл туурвижээ. Монгол хэл бичиг, утга соёлын гол дурсгал бичгүүдтэй танилцаж, хүмүүнлэгийн салбар ухаануудын хоорондын харилцаа холбоонд тулгуурлан хэл, соёлыг хэрхэн судлах арга зүйг авч үзнэ.

Зорилго

Судалгааны ажлын онцлог, бүтэц, судалгааны процессын үе шатууд, судалгааны ажлын стандарт шаардлага ба хэм хэмжээ, судалгааны арга ба арга зүйн талаар онолын мэдлэг эзэмших нь энэ хичээлийн гол зорилго бөгөөд эзэмшсэн мэдлэгээ өөрийн судалгааны ажилд арга зүй болгон хэрэглэхэд энэ хичээлийн гол ач холбогдол оршино. Мөн даяаршилын эрин үед улс үндэстэн бүр өөрийн хэл соёлоо хадгалж авч үлдэх, хойч үедээ уламжлан дамжуулахыг зорьж байна. Манай орны хувьд энэ асуудал бүр ч хурцаар тавигдаж буй өнөө үед өөрийн улс орны хэл, соёлыг судлах, судалгааны арга зүйг мэдэх нь тулгамдсан асуудал болж байна. Аливаа улс орны соёл хэлээр дамжиж илэрч байдаг. Нөгөөтэйгүүр хүмүүнлэгийн салбар ухаан болох түүх, шашин, гүн ухаан, урлаг утга зохиолын дурсгал бичгийг судлахын үндэс нь монгол хэл, бичиг билээ. Энэ чиглэлийн судалгааны үндэс болсон эх бичиг, сурвалж бичгийн судлал, хэл-соёлын дурсгалыг судлах арга зүй, судалгааны хэрэглэгдэхүүн, монголчуудын соёл, сэтгэлгээний онцлогийг бусад үндэстний хэл, соёлтой харьцуулан танилцуулахад энэ хичээлийн зорилго оршиж байна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG113
Багц цаг: 2

Товч агуулга

Өмнө нь монгол хэлийг анхан шатны түвшинд сурч байсан бөгөөд тус бэлтгэл ангийн дунд шатанд суралцах боломжтой гадаадын оюутнуудад монгол хэлний хэлзүйн тухай үндсэн мэдлэгийг цэгцтэй, тогтолцоотой олгоход энэ хичээлийн зорилго оршино. Ингэснээрээ монгол хэлний хэлзүйн байгууллын тухай бат суурьтай, эмх замбараатай мэдлэгтэй болж улмаар монгол хэлээр ярих, ойлгох, бичих дадлагыг төгс эзэмшихэд үндсэн нөхцөл болох юм. Гадаад хэлийг зөвхөн дадлагын замаар сургах нь ялангуяа насанд хүрсэн хүмүүст тийм ч үр бүтээлтэй арга биш бөгөөд харин онолын үндэстэй, орчин үеийн хэлшинжлэлийн ололтод тулгуурласан, тогтолцоот бүтэц болох талаас нь тайлбарлан ойлгуулах, ойлгосон зүйлийг нь бататган эзэмшүүлэх чиглэлийн мэдлэг олгох нь илүү үр дүнтэй юм.

Зорилго

1.Орчин цагийн монгол хэлний хэлзүйн байгуулал, түүний тогтолцооны тухай эмх цэгцтэй, нэгдсэн ойлголттой болж хэлзүйн нэгжүүдийн тухай суурь мэдлэгтэй болно. 2.Хэлзүйн байгууллын тухай суурь мэдлэгийг монгол хэлээр ярьж санаа бодлоо илэрхийлэх, уншиж ойлгох, зөв ойлгомжтой бичих чадвар эзэмшихэд бүтээлчээр хэрэглэж сурах 3.Монгол хэлний хэлзүйн талаар хэлшинжлэлийн дунд шатны мэдлэгтэй болж цаашид энэ чиглэлээр гүнзгийрүүлэн судлах боломжтой болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING609
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LING222
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол хэлний үгийн сан, утга судлалын хичээлээр үгийн сан болоод утга судлалын ялгаатай ба адил тал, хэлний өнгөн ба гүн бүтцийн онол, утга судлалын нэгж, утга зүйн арга үгийн сан баяжих нэгэн зүйл арга болох тухай, үгийн сангийн ба утга зүйн нэгж, үг, хоршоо үг, нийлмэл үг, өвөрмөц хэлц, хэвшмэл хэлцийн утга, үгийн сан утга зүйн ай болох үгийн үндсэн ба хос, олон утга, ойролцоо утга эсрэг утга, төсөө утга, төрөл утга, харьяа утга, ижил үг зэргийг судлахын сацуу үгийн сангийн нэр зүйн үндэс болсон хүний нэр, газрын нэр, усны нэр, амьтны нэр, ургамлын нэр, байгууллагын нэр, бүтээгдэхүүний нэр тэргүүтнийг судална. Мөн үгийн сангийн найруулгын үндсэн хэв маяг болох тахил үг, мэндийн үг, талархал үг, ерөөл үг, хүндэтгэлийн үг, эерүүлэл, хуучин үг, мэргэжлийн үг тэргүүнийг судалж дадлага хийнэ.

Зорилго

Монгол хэлний үгийн сан, утга судлалын хичээлийг үзсэнээр монгол хэл шинжлэлийн болон ерөнхий хэлшинжлэл, гадаад хэлний бусад хичээлийг үзэж судлах үндсэн бааз суурь үүсэн бий болохын зэрэгцээ монгол хэлний үгийн сан утга судлалын хичээлийн үндсэн ойлголт, тогтолцоог судлан мэдсэнээр цаашид бүх шатны сургууль болон сургалтын байгууллагад заах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар