МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: SOIL602
Багц цаг: 3

Товч агуулга

“Хөрсний гарал үүсэл, хөрс үүсвэрийн үйл явцуудын аналитик үнэлгээ” хичээлийн агуулга нь хөрс үүсвэр, хөрсний гарал үүсэл, хөрсний үүсэл хөгжил, тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг судлах Хөрс Судлалын онолын дэвшилтэт ухагдахуунууд, хээрийн судалгааны ажиглалт, хэмжилт, таамаглалын орчин үеийн арга, аргачлалууд, лабораторийн задлан шинжилгээний арга, аргачлалууд, судалгааны үр дүнгийн боловсруулалт, дүн шинжилгээ хийх орчин үеийн арга, техникүүд болон судалгааны загварчлал, тооцоолол, зураглалын орчин үеийн арга, аргачлалууд зэргээс бүрдэнэ.

Зорилго

“Хөрсний гарал үүсэл, хөрс үүсвэрийн үйл явцуудын аналитик үнэлгээ” хичээлийн зорилго нь хөрсний гарал үүсэл, хөрс үүсвэрийн үйл явцуудын талаарх онолын шинэ дэвшилтэт ойлголт, ухагдахууны талаарх ахисан түвшиний мэдлэгийг эзэмших, судалгааны орчин үеийн арга, техникүүдээс суралцахад оршино. “Хөрсний гарал үүсэл, хөрс үүсвэрийн үйл явцуудын аналитик үнэлгээ” хичээлээр олсон мэдлэг нь Геоморфологи, Геохими, Хурдас Судлал гэх зэрэг Байгалийн Газарзүйн бусад дэд салбаруудаар бие даан судалгаа явуулахад Хөрс судлалын онолын болон хээрийн судалгааны, лабораторийн задлан шинжилгээний аргуудыг хэрэглэх бүрэн мэдлэг, чадварыг эзэмших ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: GEOG233
Багц цаг: 2

Товч агуулга

- Хөрс хамгаалал, менежмент хичээлийн хүрээнд байгаль дэхь бодис, энергийн эргэлтийн суурь болох хөрсөн бүрхэвчийн шинж чанарыг судлан, түүний доройтол, эвдрэлийн шалтгааны ялган таниж мэдэж, хөрсний эвдрэл, доройтол, бохирдолын шалтгааныг тогтоох, зэрэглэлийг ялган таних хээрийн болон лабораторын задлан шинжилгээний аргуудыг эзэмшин, салхи, усны болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хөрсний шинж чанар нь доройтон хувирах үйл явцын мөн чанарыг судлан, түүнийг эвдрэлээс урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, нөхөн сэргээлтийн технологийг авч хэрэгжүүлэх, шинэ тутам хөгжиж буй арга ажиллагааны талаар тодорхой мэдээлэлтэй болох,

Зорилго

- Газрын гадаргын өнгөн хэсэг болох үржил шимт өнгөн хөрсний шинж чанар, гарал үүсэл, тархалтын зүй тогтлын ерөнхий суурь мэдлэгийг эзэмших зорилгын хүрээнд хими- физик шинж чанар, тархалтын зүй тогтол, улс ардын аж ахуйд хэрэглэх, ашиглах боломж нөөц, байгаль ашиглалт, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүсэлтэй бохирдол эвдрэлийн тухай ерөнхий ойлголтыг таньж мэдэн, түүнээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга ажиллагаа зэрэг ерөнхий мэдлэг эзэмшинэ. Хөрсний газарзүй хичээлээр ус, агаар, хөрсөн бүрхэвчийн хооронд явагдаж буй байгалийн эргэлтийг танин мэдэж, түүний үр дагавар, мөн чанарыг ойлгож, харилцан хамаарал, өөрчилөлтийг таньж мэдэн өөрийн үйл ажиллагаа, амьдрал ахуйдаа эзэмшиж сурах онолын болон суурь мэдлэгийг эзэмшинэ

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: GEOG206
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: GEOG401
Багц цаг: 3

Товч агуулга

Ландшафтын тухай ойлголт, ландшафт судлалын түүх, судалгааны чиглэлүүд, судалгааны үндсэн арга, зарчмууд, ландшафтын давхаргын хам бүрдлүүд, тэдгээрийн хамслын хэв шинжүүд, ландшафтын бүтэц, ландшафтын ангилалын суурь нэгж эрэмбүүд, ландшафтын анги, дэд анги, бүлэг, дэд бүлэг, бүлэг, хэв шинж, дэд хэв шинж, төрөл ба зүйл, ландшафтын динамик ба эволюц, ландшафтын системлэг шинж, ландшафтын систем дэх бодис энергийн солилцоо, ландшафтын судалгааны нийлмэл чанар, ландшафтын хээрийн судалгааны аргачлал, боловсруулалт, нэгтгэн дүгнэх, түүнд хэрэглэх арга аргачлал. Ландшафт ашиглалтын шинжлэх ухааны үндэслэлүүд.

Зорилго

“ Ландшафт судлал” хичээл нь газарзүйн бүрхэвчийн хүрээнд газарзүйн үндсэн хүчин зүйлүүд, тэдгээрийн харилцан үйлчлэл, зүй тогтлуудын үр дүнд бүрэлдэж бий болсон байгалийн онцгой систем болох ландшафтын тухай шинжлэх ухааны цэгцтэй мэдлэгийг оюутнуудад олгож, ландшафт судлалын шинжлэх ухааны аргатай танилцан, олж авсан мэдлэгээ байгалийг зөв танин мэдэх, тайлбарлах, судалгааны ажил хийх, ландшафтыг янз бүрийн ашиглалтад зориулан шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх мэдлэг чадвар олгоход хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Гт
Индекс: GEOG101
Багц цаг: 3

Товч агуулга

Дэлхий Судлалын Үндэс хичээлийн агуулга нь Дэлхийн үүсэл, хөгжил, хувьсал өөрчлөлт, Дэлхийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн хоорондын харилцан хамаарлыг судлах Дэлхийн судлалын ухааны үндсэн ухагдахуун, ойлголтууд, судлах арга, аргачлалуудаас бүрдэнэ.

Зорилго

Дэлхий Судлалын Үндэс хичээлээр Дэлхийн үүсэл, хөгжил, геологийн цаг хугацаан дахь түүний түүхэн хувьсал өөрчлөлтийг орон зайн болон цаг хугацааны тулгуур онолуудаар тайлбарлах, тэдгээрийн хүчин зүйлсийг Дэлхийг бүрэлдүүлэгч Агаар мандал, Усан мандал, Хөрсөн бүрхэвч, Биомандал болон Чулуун мандал гэсэн үндсэн 5 бүрэлдэхүүнүүдийн шинж чанар болон тэдгээрт явагдсан үйл явцуудаар тайлбарлаж ойлгох, тэдгээр мандлуудын хоорондын уялдаа холбоо болон тэдгээрийн харилцан үйлчлэлээр өнөөгийн Дэлхийн хэмжээнд явагдаж буй газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, мөстлөг, цөлжилт, үерлэлт гэх зэрэг байгаль-цаг уурын үзэгдлүүдийг тайлах мэдлэг олгох зорилготой. Дэлхий Судлалын Үндэс хичээлээр олсон мэдлэгээ Геологи, Геоморфологи, Геохими, Геофизик гэх зэрэг байгалийн ухааны бусад салбар ухаануудыг өөртөө багтаасан Геосудлал буюу “Geoscience” ухааныг бүрэн цогцоор нь судалж ойлгон, танин мэдэж, тэдгээр салбар ухаануудыг цаашид нарийвчлан судалж, гүнзгийрүүлэн суралцах чадварыг эзэмших ач холбогдолтой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар