МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC608
Багц цаг: 3

Товч агуулга

Сурган-сэтгэл судлалын болон хөгжлийн ерөнхий түвшинг тогтоох тестүүдийг зөв хэрэглэж, зөв оношилж, үр дүнг зөв тайлбарлах, яагаад сурган-сэтгэл зүйн оношилгоо чухал, тухайн хүүхдэд сургалтын ямар орчин бүрдүүлэх талаар тайлбар, зөвлөгөө өгөх, хөтөлбөрийн удирдамж боловсруулах чадвар олгоход шаардлагатай мэдээлэл, мэдлэгийг олгоно. Иймд, хөтөлбөрийн агуулгад Сурах үйлийн сэтгэл зүй, Хэвийн ба хэвийн бус хөгжил, Оюун ухааны болоод зан байдлын эмгэг зүй, Завсрын байдлууд, Эмнэл зүйн хувьд төсөөтэй өөр өөр эмгэг, хөгжлийн өөр өөр хоцрогдлын ялгавартай Сэтгэл зүйн тестүүд, Сэтгэцийн оношилгооны тестүүд, Сургалтын хөтөлбөрийн удирдамж боловсруулах, сургалтын орчны үнэлгээгэх гэх мэт агуулгыг хамрана.

Зорилго

Сургалт хүмүүжил, төлөвшлийн ахиц өөрчлөлтийг хангахад суралцагчийн танин мэдэхүйн болоод бие хүний онцлог шинж, нийгмийн болоод сургалтын орчоос хамаардаг тул сурган-сэтгэл зүйн оношилгооны ур чадвар онцгой ач холбогдолтой юм. Энэхүү хичээлийн зорилго нь оюун ухааны, амжилтын, хэл ярианы, зан байдлын, бие хүний онцлогийн оношлох, мэргэжлийн болон карьер хөгжлийн сэтгэл зүй, өмнөх туршлага, түвшин тогтоох судалгаа, оношилгооны аргазүйг эзэмшүүлэхэд оршино. Оюутнууд сурган-сэтгэл зүйн оношилгооны чиглэлээр мэргэшиж, сурлагаар хоцрох, зан байдлын аливаа өөрчлөлт, сэтгэцийн ижил төрлийн илрэл бүхий эмгэгийг ялган оношилж сургалтын явцад засан сайжруулах, нөхөн сэргээх ажлыг гэр бүлтэй хамтран оновчтой зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, чадвартай болно. Мөн сурган –сэтгэл зүйн оношилгооны чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC602
Багц цаг: 2

Товч агуулга

Б.Блумын таксоном. Сургалтын үнэлгээний практик асуудлууд. Суралцахуйн үр дүн юу вэ? Сургалтын үнэлгээ хийх чадвар нь судалгааны чадвар болох нь. Хичээлийн болон хөтөлбөрийн үр дүнг эргэцүүлэх, нягтлах, тодорхой болгох. Хэмжиж болохуйц, маш тодорхой томъёолсон суралцахуйн үр дүн. Нямбай боловсруулсан үнэлгээний арга зүй, аргачлал. Үнэлгээний үр дүнг боловсруулах. Үнэлгээний тайлан ба түүний хэлэлцүүлэг. Явцын болон төгсгөлийн үнэлгээний хэлбэрүүд. . .

Зорилго

Сургалтын үнэлгээний онол арга зүйн онолын болон практик мэдлэг, чадвар эзэмшүүлнэ. Сургалтын үнэлгээний талаарх онолын болон практик мэдлэгтэй болох нь сургалтын чанар, үр дүнг тасралтгүй, чанартай зохион байгуулах нөхцөл, боловсон хүчин бэлтгэгдэнэ .

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC201
Багц цаг: 3

Товч агуулга

Сургалтын технологи нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үр дүнг хангахад чиглэсэн багш, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх онол арга зүйг судалдаг. Хичээлээр Монголын болон гадаад улсын шилдэг сургалтын технологийн талаар мэдээлэл өгч, судлуулан, сургалтын өнөөгийн үйл явцыг сайжруулах арга замыг тодорхойлох, түүнийг хангахад шаардлагатай мэдлэг, чадварыг оюутан эзэмшинэ. Сургалтын технологи, түүний хөгжил, орчин үеийн сургалтын дэвшилтэт арга хэлбэрүүд. Ээлжит болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулан сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэх арга зүй эзэмшинэ. Ерөнхий боловсрол эзэмших эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хичээлд бэлтгэх, зохион байгуулах, сургалтын дэвшилтэт арга техникийг хэрэглэх талаар мэдээлэл өгч, өнөөгийн ЕБС-ийн туршлагад дүн шинжилгээ хийнэ.

Зорилго

Сургалтын технологийг судалснаар оюутан сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн түвшинд зохион байгуулах онол, аргазүйг эзэмшинэ. Сурагчдын сурах сэдлийг төрүүлэх, идэвхжүүлэх, бүтээлч, бие даасан сэтгэхүйг хөгжүүлэх аргазүйтэй танилцуулна. Ингэснээр мэргэжлийн дидактик судлах, багшлах дадлагад гаргах боломж бүрдэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC607
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн гол агуулга Сурах чадварын үнэлгээ, Заах арга зүй ба сургалтын хэлбэрүүд, Сурагчдын оролцоо ба сэдэл, Нийгмийн суралцахуй, Сурагчдын зан байдал гэсэн сэдвийн хүрээнд байна. Тухайлбал, Сэдэл ба хэрэгцээ, Зан байдлын онцлог, Сургалтын идэвхтэй аргууд, Сургалтын бүтээлч, нээлттэй орчин, багшийн ёсзүйн нөлөө, Нийгмийн суралцахуйн онолууд, Сэтгэл судлаачийн ёс зүйн асуудал, Сэтгэц оношилгоо, Суралцагчдын бие хүний ялгаа, ондоошил, Оюун ухааны бэрхшээл, Танин мэдэхүйн үйлийн судалгааны аргууд, түүнийг практикт хэрэгжүүлэх чадвартай болгох бие даалт, семинар, судалгааны ажлуудыг хамарна.

Зорилго

Сурган хүмүүжүүлэх үйл явц, хүүхэд залуучуудын сурах, нийгэмших үйл явцыг сэтгэл зүйн үндсийг Сурах чадварын үнэлгээ, Заах арга зүй ба сургалтын хэлбэрүүд, Сурагчдын оролцоо ба сэдэл, Нийгмийн суралцахуй, Сурагчдын зан байдал гэсэн чиглэлээр тайлбарлахад шаардлагатай онол, арга зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC656
Багц цаг: 3

Товч агуулга

Зорилго

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Бст
Индекс: EDUC806
Багц цаг: 3

Товч агуулга

Дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын технологи. Сургалтын технологийн тогтолцоо түүний хөгжлийн үе шат. Лекц, семинар зохион байгуулах арга зүй. Лабораторийн хичээлийн бэлтгэл, зохион байгуулах арга. Техник аюулгүйн дүрэмтэй танилцуулах, түүнийг хатуу мөрдүүлэх асуудал. Үйлдвэрлэлийн дадлага, түүнд тавигдах шаардлага. Оюутны бие даалтыг ажил, түүний төрөл. Тэдгээрийг зохион байгуулан, гүйцэтгүүлэх, хамгаалуулах асуудал. Сурах, сургах соёл, түүний мөн чанар. Дээд сургуулийн сургалтын технологийн тогтолцоо, түүний бүрэлдэхүүн хэсгийн талаар иж бүрэн мэдлэг олгож, сургалтын технологийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, түүнийг удирдах арга зүйг судлахад чиглэгдэнэ. Бие хүнд чиглэсэн сургалтын технологи. Инноваци сургалт: давуу ба сул тал. Асуудал шийдвэрлэх сургалт: давуу ба сул тал. Загварчлах сургалтын технологи. Хамтран ажиллах технологи. Үйл ажиллагааны ба эрэгцүүлэх технологи. Төслийн технологи. Янз бүрийн түвшний сургалт. Суралцагчийн бүтээлийн сан. Хөгжлийн сургууль. “Ургуулах” зарчим.

Зорилго

Дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын технологи. Сургалтын технологийн хөгжил, түүнд нөлөөлөх хүчин зүйл. Сургалтын техологи, түүний зарвар. Лекц, семинар зохион байгуулах арга зүй. Лабораторийн хичээлийн бэлтгэл, зохион байгуулах арга. Техник аюулгүйн дүрэмтэй танилцуулах, түүнийг хатуу мөрдүүлэх асуудал. Үйлдвэрлэлийн дадлага, түүнд тавигдах шаардлага. Оюутны бие даалтыг ажил, түүний төрөл. Тэдгээрийг зохион байгуулан, гүйцэтгүүлэх, хамгаалуулах асуудал. Сурах, сургах соёл, түүний мөн чанар. Дээд сургуулийн сургалтын технологийн тогтолцоо, түүний бүрэлдэхүүн хэсгийн талаар иж бүрэн мэдлэг олгож, сургалтын технологийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, түүнийг удирдах арга зүйг судлахад чиглэгдэнэ.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар