МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE409
Багц цаг: 3

Товч агуулга

Дэлхий дахь соёл иргэншлүүд хаанаас хэрхэн үүссэн, тэдгээрийн тархалтын түүх, соёл иргэншлүүд том ертөнц гэдэг утгаараа тэдгээрийн хоорондын харилцаа. Өрнөдийн соёл иргэншил, түүний үүсэл хөгжил Грек, Ром, Византи, загалмайтны аян дайн, Үнэн алдартны Орос болон славын бусад улсууд, Шинэ ертөнц болох АНУ, Арабын түүх, Исламын тархалт, түүний түүх, Исламын үндсэн урсгалуудын тархалт, Энэтхэгийн түүх, хиндуизмын тархалт, буддизм, зэн буддизмын тархалт, дорнын соёл иргэншлийн үүсэл хөгжил, тархалт, нүүдэлчдийн соёл иргэншлийн үүсэл, хөгжил, тархалт, Өрнө Дорны харилцааны асуудал, Өрнө болон Исламын ертөнцийн хоорондын харилцааны асуудал, даяарчилал дахь соёл иргэншлийн асуудал, соёл иргэншлүүдийн хоорондын харилцаан, зөрчил, мөргөлдөөн, С.Хантингтоны үзэж байгаагаар дэлхийн соёл иргэншлүүдийг хэрхэн ангилах болон өнөөгийн олон улсын харилцаанд соёл иргэншлүүдийн асуудал гол нөлөө үзүүлж байгаа асуудал.

Зорилго

Олон улсын харилцаанд оролцож буй соёл иргэншлүүдийн түүх, тэдгээрийн онцлог, итгэл үнэмшил үнэт зүйлсийг судлахад оршино. Эдгээр зүйлсийг мэдсэнээр дэлхий дахь соёл иргэншлүүдийн хоорондын ижил төстэй болон ялгаатай талуудыг ойлгож, даяаршиж буй өнөө үед янз бүрийн соёл, сэтгэхүй, үнэт зүйлс бүхий хүмүүстэй хэрхэн харьцахаас эхлүүлээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаанд гардаг зөрчилдөөний уг суурийг мэдэхэд оршино. Дэлхийн түүхэнд соёл иргэншил хоорондоо мөргөлдөх явдал түгээмэл байгаа өнөө үед ч энэ асуудал тулгамдсан хэвээр байгаа. Энэ үүднээс соёл иргэншлүүд ямар шалтгаанаар хоорондоо зөрчилддөг болон ийм зөрчлийг шийдвэрлэх арга зам байгаа эсэхэд дүн шилжилгээ хийх нь чухал болоод байгаа. Даяарчилалын үед олон соёл иргэншлүүд хоорондоо хүссэн хүсээгүй харилцаанд орж байгаа ба эдгээрийн харилцаа дэлхий дахины цаашдын хөгжил олон улсын харилцааны чиг хандлагад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE721
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE401
Багц цаг: 3

Товч агуулга

Олон улсын харилцааны онолын сургуулиуд дахь аюулгүй байдлын тухай ойлголт, үзэл баримтлалууд, үндэсний аюулгүй байдал ба олон улсын аюулгүй байдлын хоорондын харилцан хамаарал, олон улсын зэвсэглэлийг хязгаарлах ба хорогдуулах алхмууд, Үндэсний аюулгүй байдал, бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын аюулгүй байдал, тэдгээрийг хангах арга зам, системийн бүтэц, жижиг улсын аюулгүй байдлын асуудлууд, бага буурай улсуудын аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэх асуудлууд.

Зорилго

Олон улсын аюулгүй байдал нь дэлхийд тулгамдаж байгаа асуудал. Энэ хүрээнд олон улсын аюулгүй байдлын талаар тодорхой ойлголт өгч, улс орны аюулгүй байдал олон улсын аюулгүй байдлын хоорондын уялдаа холбоо, олон улсын аюулгүй байдлын асуудал нь даяаршиж байгаа дэлхийд чухал ач холбогдолтой болохыг судлах, улс орны аюулгүй байдал болон олон улсын аюулгүй байдал хэмээх ойлголтонд юу багтдаг зэргийг судлах нь Үндэсний аюулгүй байдлыг хангах, энх тайван, тогтвортой байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE205
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол улсын гадаад бодлогын чиг хандлагыг ойлгохын тулд юуны өмнө Монгол улсын түүхэн сургамжтай асуудлуудыг товч дурьдах шаардлагатай. Үүний тулд эхлээд тусгаар тогтнолын үнэ цэнийг тайлбарлах. Энэ хүрээнд монголчууд ямар учраас Манжийн дарлалд орж, ямар нөхцөл байдлын үед Манж Чин улсын ноёрхолоос гарч, тусгаар тогтнолоо зарласан, дэлхийн улс орнууд Монголын тусгаар тогтнолд хэрхэн хандаж байсан, ямар байр суурьтай байсан. Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд түүхэн ямар үе шатуудыг даван туулсан эдгээр түүхэн сургамжууд нь өнөөгийн Монгол улсын гадаад бодлогыг хэлбэржүүлэхэд ямар нөлөө үзүүлсэн. Монгол улсын өнөөгийн гадаад бодлогын чиг шугамыг Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал дээр тулгуурлан тайлбарлах хөрш орнуудтай харилцах гуравдагч хөршийн асуудал ОУБ-тай харилцах асуудал Бүс нутгийн хамтын ажиллагаанд нэгдэн орох цөмийн зэвсэггүй байх талаар явуулж байгаа бодлого, түүний шалтгаан зэргийг хамрана.

Зорилго

Аливаа улс өөрийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолоо хамгаалах зорилгоор хөрш орон, гадаадын бусад улс орон, дэлхий дахинтай харилцах шаардлагатай байдаг ба энэ зорилгоор гадаад харилцаанд маш их ач холбогдол өгдөг. Цөмийн зэвсэгтэй хоёр том гүрэнтэй хиллэдэг, далайд гарцгүй Монгол улсын хувьд нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг эрмэлздэг ба энэхүү бодлогын хүрээнд гадаад орчноо мэдрэх, гадаад бодлогоо ойлгох, түүний чиг хандлагыг мэдэх нь маш чухал юм

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Оухт
Индекс: INRE406
Багц цаг: 3

Товч агуулга

Геополитик бол Олон улсын харилцааны салбар шинжлэх ухааны нэг болох тухай, орон зайг хянах тухай мэдлэгийн цогц шинжлэх ухаан юм. Энэхүү шинжлэх ухаан анх хэзээ, ямар нөхцөл байдлын үр дүнд бий болсон, дэлхийн их гүрнүүдийн төдийгүй бусад улс орнуудын гадаад бодлогод геополитикийн ойлголт маш чухал байр суурь эзэлнэ. Геополитик нь орон зайг хянах тухай шинжлэх ухаан гэдэг утгаараа гео-стратеги, гео-эдийн засаг, гео-соёл, үндэстэн угсаатны байршил зэргийг дотроо агуулдаг. Геополитик бие даасан судалгааны салбар болох болсон шалтгаан, үүнд их гүрнүүдийн үзүүлсэн нөлөө, геополитикийг үндэслэгчид тэдгээрийн үзэл санаа, АНУ тэргүүтэй Атлантын хүчин, түүний өрсөлдөгч ОХУ тэргүүтэй эх газрын хүчний хоорондын харилцаа, дэлхийг хуваах номлолууд, даярчлалын үе дэх олон улсын харилцаанд геополитикийн үзүүлж буй нөлөө. Хартленд (Эх газар), Римленд (Эргийн бүс), тэхлэгийн бүсийн (Pivot area) талаарх ойлголт орно.

Зорилго

Олон улсын харилцаа нь геополитик судлахгүйгээр явах боломжгүй ба Их гүрнүүдийн хоорондын харилцаа, тэдгээрийн олон улсын харилцаанд нөлөөлөх нөлөөлөл нь гагцхүү геополитикийг судалснаар тайлбарлах боломжтой юм. Монгол улсын хувьд дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад газар зүйн онцгой байршилтай, цөмийн зэвсэгтэй хоёр Их гүрний дунд оршдог, далайд гарцгүй зэрэг нь Монгол улсыг тусгаар тогтнол, эрх ашиг, ашиг сонирхолоо хамгаалахад геополитикийг мэдсэн байх зайлшгүй шаардлагатай юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар