МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI805
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI510
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр оюутнууд Эх хэл боловсруулалт дахь гүн сургалтын үндэс, мөн Том Хэлний Загваруудын сүүлийн үеийн судалгаа гэсэн хоёр чухал сэдвийн талаар иж бүрэн ойлголттой болно. Лекц, даалгавар болон төгсгөлийн төсөлд хамрагдсанаар оюутнууд өөрсдийн нейрон сүлжээний загварыг PyTorch орчныг ашиглан зохиох, хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх чадвартай болно.

Зорилго

Мэдээллийн технологийн салбарт хүний хэл яриаг загварчлах нь хиймэл оюуны (ХО) салбарын чухал хэсэг болох эх хэл боловсруулах (Natural Language Processing, NLP) салбарт хамаарна. Сүүлийн жилүүдэд гүн сургалтын аргачлалууд олон NLP даалгаварт тун өндөр үр дүн үзүүлж байна. Энэхүү хичээлээр оюутнууд эх хэл боловсруулахад зориулсан хамгийн сүүлийн үеийн нейрон сүлжээний аргачлалуудын талаар гүнзгий мэдлэг олж авна. Мэдээллийн эрин зуунд Эх хэл боловсруулалт (NLP) буюу тооцооллын хэл шинжлэл нь хамгийн чухал технологийн нэг юм. NLP-ийн хэрэглээ бараг хаа сайгүй бий - хүмүүс бараг бүх зүйлийг хэлээр дамжуулан харилцдаг тул: вэб хайлт, сурталчилгаа, цахим шуудан, хэрэглэгчийн үйлчилгээ, хэлний орчуулга, хийсвэр туслахууд, эмнэлгийн тайлангууд, улс төрийн мэдэгдэл гээд маш өргөн цар хүрээнд ашиглагддаг. 2010-аад оны үед гүн сургалт (deep learning) буюу нейрон сүлжээний аргууд нь уламжлалт, даалгавар тус бүрт тохирсон онцлог тодорхойлох шаардлагагүйгээр, төгсгөл хүртэл нэгтгэсэн нейрон загваруудаар олон төрлийн NLP асуудал дээр маш өндөр үр дүн гаргаж эхэлсэн. 2020-аад онд энэ амжилтыг Том Хэлний Загварууд (Large Language Models, LLMs)-ын илүү улам сайжруулж, ChatGPT зэрэг дэвшилтэт ололтууд гарсан.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI503
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр оюутнуудад үүсгэгч хиймэл оюуны үндсэн ойлголтууд, алгоритм, хэрэглээний талаар мэдлэг олгох, үүсгэгч моделуудыг хэрхэн бүтээх, хөгжүүлэх, ашиглах талаар мэдлэг, чадвар, дадал олгоход оршино. Оюутнуудад үүсгэгч хиймэл оюуны үндсийг ойлгуулах, үүсгэгч моделуудын төрөл (RNN, LSTM, Generative Adversarial Networks (GANs), Variational Autoencoders (VAEs) гэх мэт) тэдгээрийн онцлог, хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдлэг олгох, үүсгэгч хиймэл оюуны алгоритм боловсруулах, тэдгээрийг тохируулах, сургалт хийх аргачлалуудыг суралцах, үүсгэгч хиймэл оюуны практик хэрэглээг ойлгох (жишээ нь, дүрс үүсгэх, текст үүсгэх, хиймэл дүрслэл үүсгэх, видео контент үүсгэх гэх мэт), үүсгэгч хиймэл оюуныг ашиглахад гарч болох ёс зүйн, аюулгүй байдал, хууль эрх зүйн асуудлуудыг авч үзэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг судлах, бүтээлч төслүүд дээр ажиллах, үүсгэгч хиймэл оюуны салбарт шинжлэх ухааны судалгаа хийх, шинэ технологиудыг судлах, дэвшилтэт алгоритмуудыг хөгжүүлэх арга замуудыг ойлгох гэх мэт мэдлэг, чадвар, дадалыг олгоно.

Зорилго

Үүсгэгч хиймэл оюуны салбар нь зургийн, текстийн, хөгжим болон урлагийн контент үүсгэхээс эхлээд хиймэл оюуны олон салбарт өөрчлөлт авчирч байна. Энэ хичээл нь суралцагчдад орчин үеийн үүсгэгч алгоритмуудын зарчмыг ойлгох, түүнийг хэрэгжүүлэх, тэдгээрийн хязгаарлалт, боломжуудыг судлах боломжийг олгоно. Хичээл нь машин сургалт эсвэл гүн сургалтын хичээл судалсан оюутнуудад зориулагдсан бөгөөд үүсгэгч хиймэл оюун болон түүний салбар дахь шинжлэх ухааны нээлтүүдийг ойлгох, ашиглахад шаардлагатай мэдлэг, чадварыг олгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI207
Багц цаг: 3

Товч агуулга

Үйлдлийн системийн зохион бүтэц зохион байгуулалт, прогцесс менежемент, процесуудын зэрэгцээ ажиллагаа болон процесс хоорондын харилцаа, үндсэн болон хиймэл санах ой, тэдгээрийн менежемент, тасалдалт түүнийг боловсруулах, процессорын ажиллагааны хувиарлалт, тѳхѳѳрѳмж менежемент, оролт/гаралт, файл систем, үйлдлийн системийн найдвартай ажиллагаа болон хамгаалалт хэрхэн хийгддэг талаар ойлголтыг авна

Зорилго

Үйлдлийн системийн дизайн болон үйлдлийн системийг хѳгжүүлэхэд шаардлагатай үндсэн ойлголт болон тулгардаг асуудал, алгоритмуудын талаар гүн мэдлэг олгоход энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI314
Багц цаг: 3

Товч агуулга

Шаардлага, RFP, системийн хөгжүүлэлт, худалдан авалт,тэдгээрийн онцлог, тест, үнэлгээ, бенчмарк, гэрээ, чанар; ITIL, COBIT, ISO 20000 зэрэг стандартууд, нэгтгэл, суулгалт; infrastructure, middleware, platform; data warehouse, frameworks, wrapper, glue, facedes арга техникүүд, мэдээллийн архитектур, системийн архитектур, энтерфрайс ахитектур, CRM, ERP зэргийн талаар сурч мэднэ

Зорилго

Мэдээллийн технологийн мэргэжилтний үүргүүдийн нэг нь байгууллагад тохирсон оновчтой системийн зохиомжийг гарган хөгжүүлж, тэдгээрийн уялдаа холбоог тохируулж, нэгтгэж хэрэглээнд нэвтрүүлэх юм. Тус хичээлээр байгууллагад тохирсон системийг хэрхэн бий болгох вэ гэдгийг нийтэд нь системийн хүрээнд авч үзнэ. Шаардлагыг тодорхойлох, шаардлагын дагуу тооцоолол хийж системүүдийг нэгтгэн үнэлэх, шалгах, нэвтрүүлэх, чанарыг баталгаажуулах зэрэг үйл ажиллагаанууд орох бөгөөд төслийн менежмент, програм хангамжууд, байгууллагын үйл ажиллагааны хүрээг хамарна.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI565
Багц цаг: 3

Товч агуулга

Аюулгүй програм хангамжийн зарчим, практик, санах ойн найдвартай байдал, эмзэг байдал, түүнийг илрүүлэх, эксплойт хөгжүүлэх, Хамгаалалтын аргууд, хаягийн талбарын хуваарилалтыг санамсаргүйжүүлэх, өгөгдөл ажиллуулахаас сэргийлэх, удирдлагын урсгалын бүрэн байдал, ПХ гэмтлийг тусгаарлах гэх мэт.

Зорилго

Программ хангамжийн ахисан түвшний мэдлэгтэй болохоос гадна ПХ аюулгүй байдлын зарчим, эмзэг байдал болон түүнд шинжилгээ хийх, хамгаалах арга техник, шийдлийн талаар мэдлэгтэй болж аюулгүй програм хангамжийн хөгжүүлэх чадамжтай болоход энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI201
Багц цаг: 3

Товч агуулга

Объект хандлагат програмчлал хичээлийг объект хандлагат програмчлал тухай, С ба С++ хэлний ялгаа, дотоод функц, класс ба объект, байгуулагч ба устгагч функц, функц дахин тодорхойлох, удамшлын тухай, түүний төрлүүд, статик өгөгдөл, статик функц, найз функц ба ангилал, операторыг дахин тодорхойлох, объект ба санах ой, загвар функцийн ангилал, стандарт ангиллын сан, оролт гаралт функц, UML(unified modeling language)-ийн талаарх ерөнхий ойлголт, гажилт, түүнийг барьж авах технологи сэдвийн хүрээнд онолыг мэдлэг олгож сэдвийн хүрээнд програмчлах дадлага олгоно.

Зорилго

Програмчлалд гарсан технологийн хувьсгал гэж нэрлэдэг OOP (Object-Oriented-Programming) буюу объект хандлагат програмчлалын онолын мэдлэг эзэмшүүлж олгож, янз бүрийн түвшний бодлогыг С++ хэлээр програмчлах дадлага олгоно

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI215
Багц цаг: 3

Товч агуулга

Агуулгын хувьд үндсэн 3 бүлэг сэдвийг хамрах ба технологи, стратеги ба менежмент зэрэг байна. Технологийн бүлэгт мэдээллийн технологийн суурь онол, өгөгдлийн бүтэц, алгоритм, техник хангамж, өгөгдлийн сан, компьютерийн сүлжээ, аюулгүй байдлын талаар үзнэ. Стратеги болон менежментийн бүлэг байгууллагын стратеги менежменттэй холбоотой асуудал, түүнийг мэдээллийн технологиор дэмжлэгэтэйгээр шийдэх, хялбарчлах талаар үзнэ.

Зорилго

Энэ хичээлийн хүрээнд оюутан мэдээллийн технологийн үндсэн ойлголт, мөн мэдээллийн технологийн бусад салбартай хамааралтай сэдвүүд, бусад салбарт асуудал шийдвэрлэхэд туслах сэдвүүдийг судална.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI622
Багц цаг: 3

Товч агуулга

Аюулгүй компьютерын системийн зохион байгуулалт ба хэрэгжилтийн талаар судална. Лекцүүд нь аюулгүй байдлыг алдагдуулдаг төрөл бүрийн халдлагууд болон тэдгээрээс хамгаалах орчин үеийн аргуудыг хамарна. Эдгээр арга нь сүүлийн үеийн судалгааны өгүүллүүдэд үндэслэсэн бөгөөд агуулгадаа үйлдлийн системийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх тусгаарлалт, боломж дээр суурилсан хандалтын хяналт, програмчлалын хэлд тулгуурласан аюулгүй байдал, криптограф сүлжээний протоколууд, итгэлтэй техник хангамж, мөн вэб программ болон гар утасны аппликейшн дэх аюулгүй байдлыг багтаадаг. Лабораторийн ажлууд нь дурын кодыг тусгаарлан ажиллуулах чадвартай вэб програмыг хэрэгжүүлэх ба уг программын аюулгүй байдлыг сорих, TLS сертификатыг дэмжих, хоёр шатлалт нэвтрэлтийг системд нэмэх зэрэг практик туршилтуудыг агуулна.

Зорилго

Энэ хичээл мэдээллийн аюулгүй байдлын ахисан түвшний агуулгыг сүүлийн үеийн судалгааны үр дүн, өгүүллүүдэд үндэслэсэн судална.

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI448
Багц цаг: 3

Товч агуулга

Аюулгүй байдлын үндсэн ойлголт; Нууцлал зүй (Cryptography): Нууц түлхүүрт (Secret key cryptography), Нээлттэй түлхүүрт (Public key cryptography), Хэш функц, МАС, тоон гарын үсэг (Hash functions, MAC, digital signatures); Програм хангамжийн аюулгүй байдал: Аюултай кодын шинжилгээ болон хамгаалалт (Malicious code analysis and defense), Буфер дүүрэлт болон бусад нийтлэг алдаа (Buffer overflow and other common bugs); Үйлдлийн системийн аюулгүй байдал: Файл нууцлах (File encryption), Санах ойн хамгаалалт, нэвтрэх эрхийг хянах (Memory protection, access control); Вэбийн аюулгүй байдал: Нууцлалтай вэбийн зохиомж (Secure web design (SQL injection)), Стандарт (Standards, SET etc.); Сүлжээний аюулгүй байдал: Галт хана (Firewall), TCP/Ipsec, Роботын сүлжээ, довтолгоо болон түүний хамгаалалт (Botnets, attacks and defenses), Тархсан баталгаажаагүй хүсэлт (DDoS); Аюулгүй байдлын тусгай сэдэв, био арга (Advanced topics in security, biometric techniques)

Зорилго

Мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий ойлголтыг эзэмшүүлж, нууцлалын арга, халдлагын төрөл зүйл, тэдгээрээс хэрхэн хамгаалах талаар танилцуулна. Мөн үйлдлийн систем, програм хангамж, сүлжээ болон вэбийн аюулгүй байдлын талаар үндсэн мэдлэг эзэмшүүлж, тэдгээрт хэрэглэгддэг түгээмэл арга техникийг танилцуулна

Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI702
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Мтэс, Мкут
Индекс: ICSI251
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр компьютерийн систем дээр програмыг ажиллуулах, мэдээлэл хадгалах, болон хоорондоо харилцах механизмын талаар авч үзнэ. Эдгээрийг суралцсанаар оюутнууд програмын гүйцэтгэл, програмын хөрвөх чадвар, болон найдвартай ажиллагаа зэргийг хангасан програм бичих чадвар нь сайжрах юм. Машины төвшний код ба компайлерийн оновчлол, хурдны шинжилгээ ба оновчлол, компьютерийн арифметик, системийн төвшиний оролт гаралт зэрэг сэдвүүдийг уг хичээлээр заана.

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь компьютерийн системийн үндсэн суурь ойлголтыг заах бөгөөд үүнд тулгуурлан оюутныг мэргэжлийн програмист болоход нь туслах явдал юм. Програмыг ажиллуулахад машины төвшинд ямар үйлдэл хийгдэж байдаг талаар суралцана. Үүнийг мэдсэнээр програмын ажиллагаанд асуудал тулгарах үед алдааг засварлан шийдэх зөв хэрэглэгдэхүүнийг ашиглах чадамжтай болно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар