Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр маркетингийн нэгдмэл харилцаа, идэвхжүүлэлтийн улам бүр нэмэгдэж буй үнэ цэнэ, үүрэг ач холбогдол, цаашдын төлөв байдлыг авч үзэх бөгөөд харилцааны үндсэн элементүүд, харилцааны үйл явц, онцлог шинж, гүйцэтгэх үүрэг үүргүүдийг судална. Мөн харилцааны үндсэн загварууд, тэдгээрийн хэрэглээ; эх үүсвэр, мессеж, сувгийн хүчин зүйлс, тэдгээрийн онцлог, түүнчлэн идэвхжүүлэлтийн хөтөлбөр; идэвхжүүлэлтийн зорилго; төсөв боловсруулах, идэвхжүүлэлтийн иж бүрдэл, тэдгээрийн хэрэглээ; сурталчилгаа, шууд маркетинг, биечилсэн худалдаа, борлуулалтын урамшуулал, олон нийтийн харилцаа, интернэт ба интерактив маркетинг, идэвхжүүлэлтийн бусад арга хэлбэр; нэвтрүүлэх арга хэрэгсэл, хэвлэмэл арга хэрэгсэл, тэдгээрийн онцлог шинж, давуу ба сул тал; идэвхжүүлэлтийн хөтөлбөрийн үр дүнгийн үнэлгээ, хяналт; сурталчилгааны хууль эрх зүй, ёс зүйн асуудал зэргийн авч үзнэ.
Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь оюутанд маркетингийн нэгдмэл харилцаа буюу сурталчилгаа, идэвхжүүлэлтийг хэрхэн оновчтой төлөвлөн, хэрэгжүүлж, үр дүнг үнэлэх талаар цогт мэдлэг ур чадвар олгоход чиглэгдэнэ. Оюутан энэхүү хичээлийг судалснаар маркетингийн идэвхжүүлэлтийн олон төрлийн, өөр өөр арга хэрэгслүүдийг тусад нь болон хослуулах хэрэглэх системтэй мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
Маркетингийн үндэс хичээлийн агуулга нь бизнесийн удирдлагаар суралцагч оюутнуудын заавал үзэх суурь хичээл учраас маркетингийн үндсэн ойлголт, ухагдахуунууд болон маркетингийн орчин,маркетингийн судалгаа, төлөвлөгөөг боловсруулах арга аргачлал, зорилтот зах зээлийн сегментчилэл, хэрэглэгчийн болон байгууллагын зан төлөв, маркетингийниж бүрдэл, (бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалтын суваг, сурталчилгаа, урамшуулал) зэрэг бүлэг сэдвүүдийн хүрээнд багтаана
Маркетингийн үндэс хичээл нь оюутанд хувь хэрэглэгч /Business to Consumer/, байгууллага /Business to Вusiness/ аль алиных нь хувьд олон янзын бараа, үйлчилгээний маркетинг, борлуулалтын асуудлын талаар гүнзгий ойлголт өгөхөд оршино. Байгууллагад маркетингийн соёлыг төлөвшүүлэх арга барилыг эзэмших нь хичээлийн нэг том зорилго байх болно Маркетингийн холбогдох онол болон ойлголтуудыг судлах нь онол, практикийн хоорондын уялдааг хангаж, онолын загвар, аргачлалуудыг практикт хэрэгжүүлэх боломжийг эрж хайх чадварыг суралцагчдад олгох ач холбогдолтой.
Бизнесийн ёс зүй, манлайлал, ёс зүйтэй шийдвэр гаргалт гэж юу болох, компанийн засаглал, хариуцлага, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо хандаж байгаа хандлага, компанийн санхүү, олон улсад бизнес хийхэд улс орнуудын соёлын ялгаа, маркетинг болон худалдааны онцлог, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандарт, хөрөнгийн зах зээл дахь ёс зүйн зарчим, засгийн газар, төрийн албан хаагчийн ёс зүй, банк, даатгалын салбарын ёс зүйн онцлог, нягтлан бодогч, аудитор хүний мэргэжлийн ёс зүй болон хариуцлагатай, ёс зүйтэй эерэг нөлөө, давуу талуудын талаарх онол аргазүйг эзэмшинэ.
Бизнесийн харилцаанд оролцогч талууд, ялангуяа төрийн удирдлагын түвшин дэх гүйцэтгэх удирдлагын баг болон компанийн удирдлагын баг, менежерүүд бизнесийн харилцаанд хэрхэн ёс зүйтэйгээр хандах болон шийдвэр гаргалттай холбоотой бизнесийн ёс зүйн суурь ойлголт, зарчим, онолын үзэл баримтлалыг олгож, оюутан өөрийгөө илүү зөв хандлагатай, хариуцлагатай болгож төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.