Бидний тухай
Багш ажилтан
Хураангуй Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ нь XIX, XX зууны зааг дээр үүссэн бөгөөд аж үйлдвэржилтийн өсөлтөөс улбаалсан ажиллах хүчний эрэлтээс шалтгаалсан билээ. Энэ үеийн нэг онцлог бол тодорхой ажил, мэргэжлийн тавигдах шаардлага ч тасралтгүй нэмэгдэх болсон байна. Манай орны хувьд 1990-ээд оноос мэргэжлийн чиг баримжаа олгох асуудлын хөндөн энэ чиглэлд тодорхой үйл ажиллагаа явуулж иржээ. Оюутан бүр өөрийн чадвар болон хүсэл сонирхолдоо тулгуулан мэргэжлээ сонгосноор нийгмийн амьдралд байр сууриа олох, улмаар амжилт гаргах үндэс суурь болох юм. Үүнтэй холбогдуулан сэтгэл судлалаар суралцөж буй нийт 100 оюутнуудаас Дж.Холландын мэргэжил сонголтын тестээр судалгаа авч дүгнэлээ. Дж.Холландын мэргэжил сонголтын тест нь “Хүсэл сонирхол”, “Чадвар болон мэргэжлийн хэв шинж” гэсэн үндсэн бүлгээр тодорхойлох ба чадвартаа тохирсон мэргэжлээ сонгож чадсан эсэхийг харж болно. Нийт судалгаанд оролцсон оюутнуудын Хүсэл сонирхол, Чадвар болон Мэргэжлийн хэв шинжийн үзүүлэлтээс харахад Судлаач болон Нийгмийн хэв шинж давамгай илэрсэн. Мэргэжил сонголтоо хэрхэн хийсэн бэ? асуултад оролцогчдын 75% нь өөрийн сонирхлоор сонгосон гэсэн бол мэргэжилээ хэзээ сонгосон бэ? гэсэн асуултад 53% нь ахлах ангидаа гэж хариулсан байна. Энэхүү 2 асуулт нь мэргэжил сонголтоо эрт сонгосон оюутнуудын хувьд өөрсдийн хүсэл сонирхлоо эрт тодорхойлсон гэж үзэж болох ба өөрийн хүсэл сонирхлоо тодорхойлж чадаагүй оюутнууд нь эцэг эхийн зөвлөгөөг дагах, нийгэмд эрэлт хэрэгцээг харгалзах мэргэжил сонголтоо хийсэн нь судалгааны үр дүнд харагдлаа.
Товч агуулга: Сэтгэл зүйн эрүүл мэнд нь орчин үеийн хүн амд тохиолдож буй хамгийн түгээмэл хэр нь бүтээмжид хамгийн хүчтэйгээр нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг болоод байна. ДЭМБ-н судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 15% нь ямар нэг сэтгэц, сэтгэл зүйн эмгэгээс болж шаналж байна гэж тооцоолсон байна. СЭМҮТ-н судлаач нар сүүлийн үед мэдээлэхдээ манай улсын насанд хүрэгчдийн дунд сэтгэц, сэтгэл зүйн аливаа эмгэг, асуудлууд улам түгээмэл болж байгааг мөн дурдах болсон. Тухайлбал 2 хүн тутмын нэг нь сэтгэл түгшүүртэй, архаг сульдлын хам шинжтэй байх хандлагатай байгаа аж. Иймд улсын эдийн засгийн ихээхэн хувийг бүрдүүлдэг Уул уурхайн салбарын ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр, ажлаас халшрах хам шинж, ажилтны хортой зан төлөв болон танин мэдэхүйн онцлог гэх 4 хүчин зүйлийг судаллаа. Уул уурхайн ажилтнуудын 76% нь ажлаас халшралын шинж тэмдэг илэрч байгаагаас хүндээр ажлаас халширсан хүмүүс байгаа ба ойролцоогоор 10 ажилтан тутмын 3 нь сэтгэл гутралын шинж тэмдэгтэй байгаа ба анхаарах ёстой үзүүлэлт юм. Ажлын байрны хортой зан төлөвийн хувьд ажилтнуудын 55% д бүтээмжгүй байдал, 34% д шүүмжлэгч, 25%-д хов яригч зан төлөвүүд тус тус илэрсэн. Танин мэдэхүйн онцлог ба шийдвэр гаргалтын хувьд судалгаанд оролцогчдын тал хувь нь сэтгэл хөдлөл дээр тулгуурлан шийдвэр гаргадаг, мөн бусад тал нь нухацтай боддог байна. Хариуцлагатай ажил хийдэг хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөлдөө хэт автахгүй байх нь чухал тул сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдан чиглүүлэхэд ажилтнуудыг суралцуулах шаардлагатай. Сэтгэлгээний хувьд 93 хувь нь зөн совин, төсөөлөлдөө автах хандлагатай байна. Харин уул уурхайн салбарт эсрэгээрээ одоо цагт төвлөрдөг, ажигч гярхай, жижиг зүйлсийг нарийвчлан санадаг байх нь чухал боловч зөвхөн 7 хүнд энэ чадвар илэрсэн юм.
Мэргэжил сонголт нь улс орны хэрэгцээ, хэрэгцээ тухайн хувь сэтгэцийн шинж чанар, сонирхол, авьяас чадварт тохирсон мэргэжлийг сонгох үндсэн шаардлагатай холбоотой нийгмийн асуудал юм. Ажлын байран дээр гарсан боловсон хүчнүүдийн мэргэжил сонголт нь тэдэнд нийцтэй байгаа эсэх тэдгээрийн хүчин зүйлээс шалтгаалсан онцлогийг тодорхойлох зорилгоор Ж.Холландын мэргэжил сонголтын тестийн арга зүй болон мэргэжил сонголтонд нөлөөлөх хүчин зүйлийн асуулгаар судалгаа хийсэн болно. Уг судалгаанд Номин Холдинг ХХК оффист ажилладаг нийт 104 ажилтнуудыг хамгаалсан бөгөөд ажилтнуудын дийлэнх нь буюу тал орчим хувь нь төгссөн мэргэжлээрээ ажиллагдаггүй байна. Үүнд мэдээж тэд өөрийн хүсэл сонирхол, чадварт тохирсон мэргэжил сонгож чадаагүй буюу тэднийг арван жил их сургуулийн оюутан байхад нь ажил мэргэжлийн талаар мэдээлэл өгөөгүй аав, ээж хамаатан садныхаа зөвлөгөөгөөр мэргэжлээ сонгосон гэдэг нь харагдаж байна
бүхий л салбарт ашиг орлого олох хамгийн чухал гол түлхүүр нь тэдний ажиллах хүч байдаг. Ажилтан ажилдаа хар дуртай сэтгэл ханамж өндөртэй байна гэдгээс тухайн байгууллагын амжилт шалтгаалдаг. харин ажилтны энэхүү өндөр үр бүтээмжтэй байдалд нь ажилтнуудын сэтгэл зүй хамгийн чухал нөлөөтэй байдаг тул энэхүү судалгааг сонгон авсан. тиймээс оффисын ажилтнуудын ажлаас халшрах хам шинжийг тодорхойлох зорилгоор К.Маслачийн Ажлаас халшрах хамшинжийн түвшинг тодорхойлох тестийг ашиглан судалгаа хийсэн болно. Уг судалгаанд Номин Холдинг ХХК-ийн оффист ажилладаг нийт 104 ажилтнуудыг хамруулсан бөгөөд судалгаанд хамрагдсан ажилтнуудын дийлэнх нь ажлаас халшрах хам шинжид өртсөн ба үүнд удирдлагууд анхаарал халамж тавьж, мөн ажилтан албан хаагчид өөрсдөө сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах шаарлагатайг харуулж байна
Хураангуй Хүүхдийн Сэтгэлийн Түгшүүрийн Шинэчилсэн Хэмжүүр буюу RCMAS-2 нь 6-19 насны хүүхдийн сэтгэлийн түгшүүрийг илрүүлэх зориготойгоор доктор Цецил Р.Реaнолд болон Берт О. Ричмонд нарын 2008 онд шинэчлэн найруулсан хэмжүүр юм. Энэ удаагийн бага сургуулийн 4, 5-р ангийн сурагчдын сэтгэлийн түгшүүрийн түвшнийг тодорхойлох судалгаандаа Хүүхдийн Сэтгэлийн Түгшүүрийн Шинэчилсэн Хэмжүүрийг RCMAS-2 үнэлгээний үндсэн хэрэгсэл болгон ашигласан ба өнөөгийн нөхцөлд хүүхдийн сэтгэлийн түгшүүрийн тархалт, шинж чанарыг ойлгоход гарсан цоорхойг нөхөх ач холбогдолтой гэж харж байна. Судалгааны түүвэрт нийслэлийн ерөнхий боловсролын Сингапур скүүл оф Монголиа сургуулийн 4 болон 5-р ангийн 45.9% (n=61) нь эрэгтэй, 54.1% (n=72) нь эмэгтэй сурагчид тус тус хамрагдсан. Судалгааны хувьд магадгүй бусад насны бүлгүүд эсвэл боловсролын орчинд илэрч болох үр дүнг ерөнхийд нь илэрхийлэх боломжгүй хэдий ч зорилтот хүн ам зүйн бүлгийн сэтгэлийн түгшүүрийн олон хэмжигдэхүүнийг үнэлэх боломжтой болж байгааагаар ач холбогдолтой юм. Үүнд хамгаалалт, нийгмийн түгшүүр, санаа зоволт ба хэт мэдрэг байдал, физиологийн түгшүүр, ерөнхий түгшүүр зэрэг багтана. Энэхүү иж бүрэн үнэлгээ нь бага сургуулийн хүүхдүүдэд тохиолддог түгшүүрийн шинж чанаруудыг олж тогтоох зорилготой болно. Судалгааны үр дүн нь бага насны хүүхдийн түгшүүрийн талаарх судалгааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сургуулийн тодорхой нөхцөл байдалд 4, 5-р ангийн сурагчдын дунд түгшүүрийн тархалт, шинж чанарын талаарх ойлголтыг өгнө гэдэгт итгэлтэй байна. .
Abstarct: Last person in the year public most in the section influence is work of the building stress is defined many research done is _ And people own stress and soul right right distinguish and understand because he can't become percent human, home family and work stress_ the problem of misunderstanding significantly comes out . This study aims to conduct a theoretical and methodological study on the effects of work stress on the psychological health of employees of Govi JSC, and to study the relationship of stress for employees. Govi JSC has a total of 451 office employees, and 215 employees were randomly selected for the study. As a result of the research, many factors and parameters of the workplace have an important effect on the psychological stress of the employees of the organization. Keywords : workplace stress, psychological health, employee stress
A Study on the Emotional Intelligence of Adolescents Sandagdorj Tamir ,Pagvajav Odgerel M.Sc candidate, National University of Mongolia Ph.D., Associate Professor, National University of Mongolia Email: Setbefamily@gmail.com Email: p.odgerel@num.edu.mn Товч агуулга: Бид нялх байхаасаа л ээж аав, эргэн тойрны хүмүүс болон үйл явдлаар дамжуулан сэтгэл хөдлөлийн чадварт суралцаж байдаг. Сэтгэл хөдлөлийн чадамжаар дамжуулан хүн өөрөө нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцүүлэн амьдардаг. Хэрвээ, энэ төвөгтөй олон янзын нийгмийн амьдралд хурдан дасан зохицож чадахгүй бол түгшүүр, санаа зовинол, ганцаардал, гэх зэрэг сэтгэл зүйн асуудлууд тулгардаг. Ялангуяа бие бялдар, оюун ухааны хувьд шилжилт явагдаж байгаа өсвөр насныхан өөрийнхөө бие махбодид гарч буй янз бүрийн өөрчлөлтүүдийг мэдэрч, хүрээлэн буй орчин, нийгэмд дасан зохицох шаардлагатай тулгардаг. Энэхүү судалгааг 17-18 насны эрэгтэй 54, эмэгтэй 55 нийт 109 хүүхдээс “Сэтгэл хөдлөлийн чадамжийг тодорхойлох” - Мүн Юн рин (1996) -ний бүтээсэн 47 асуулгатай тест ашиглан судалгааг авч, SPSS-26 статистик программ дээр боловсруулалт хийн үр дүнг гарган ирсэн. Судалгааны үр дүнд судалгаанд оролцогчдын 1.8% нь сэтгэл хөдлөлийн чадамж сул, 52.3% нь дунд, 45.9% нь сэтгэл хөдлөлийн чадамж өндөр үзүүлэлт гарсан нь нийт Монгол өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийн чадамжийн түвшин дундаж байгаа нь харагдаж байна. Сэтгэл хөдлөлийн чадамжийн 5 үзүүлэлт болох “сэтгэл хөдлөлөө таних”, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх”, “бусдыг ойлгох”, “сэтгэл хөдлөлөө зохицуулах”, “сэтгэл хөдлөлөө ашиглах” зэрэг үзүүлэлтүүдээс хамгийн бага болох “сэтгэл хөдлөлөө илэрхийлэх”-2.8%, “бусдыг ойлгох”-3.7%, “сэтгэл хөдлөлөө таних”-33.9% чадваруудыг цаашид хөгжүүлэх шаардлагатай гэсэн үр дүн гарсан байна.
Товч агуулга: Нойр нь хүний биед зайлшгүй хэрэгтэй бөгөөд биологийн амьдралын маш чухал хэсэг юм. Хүн хоногт дунджаар 6-8 цаг унтаж амрах нь яг тохирсон хэмжээ юм. Харин үүнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортой болох нь олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоогдсон. Тэр дундаа дутуу нойр нь ажлын байран дахь аюул осол, ажлын бүтээмж, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судлав. Асуумжийн үр дүнд оройтож унтаасны улмаас маргааш нь өглөө эрт босож чаддаггүй бөгөөд зан ааш болон бие махбодид мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гардаг гэж хариулжээ. Унтах байдлын үзүүлэлтээр авсан асуулгад оролцогчдын талаас нилээд хувь нь нойргүйдлийн цөөн хэдэн шинж тэмдэг илэрч байна. Нойр дутуу байх нь ажлын гүйцэтгэл, бүтээмж, ажил мэргэжлийн ахиц дэвшил, сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлж, ажилтай холбоотой осол аваар, ажил таслах, ажил дээрх үр ашиггүй зан үйлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Судалгаанаас харахад нойр муутай байх нь ой тогтоолт, сонор сэрэмж, шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг байна. Хангалттай хэмжээний нойр аваагүйн улмаас биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг. Өдөр бүр тогтмол цагт унтаж, бүтэн нойрыг авч чадсанаар ажилдаа амжилт гаргаж, хүний амьдралд үнэ цэнэ бий болохоос гадна сэтгэлзүй өөдрөг байж, эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг. Түлхүүр үг: Нойр, оройтож унтах, ажлын бүтээмж, нөлөөлөл.
Хураангуй Манай орны нөхцөлд хийсэн судалгаагаар таван монгол хүн тутмын хоёр нь ажлын байрандаа өндөр стресстэй байдаг гэсэн судалгаа байдаг. Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн энэ үед ямар ч насны хүн стресст өртөж болох бөгөөд бүх хүн их бага хэмжээгээр байнгын стресстэй байдгийг тогтоогоод байна. Үүнтэй холбоотой нарийвчлан стрессийн олон судалгаанууд хийгдэж нийтийн хүртээл болсоор байгаа билээ. Стресс, сэтгэлийн гутрал, түгшүүр нь хүн амын ихэнх хэсэгт нөлөөлдөг сэтгэцийн эрүүл мэндийн чухал асуудал учир харгалзан үзэх шаардлагатай гэж үзсэн. Энэхүү судалгааны ажлын зорилго нь мэдээлэл технологийн салбарт ажиллаж буй ажилтнуудын стресс, сэтгэл гутрал, түгшүүрийн түвшинг судлах юм. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг зохицуулах, сайн сайхан байдлыг сайжруулах үр дүнтэй арга хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой юм. Мэдээлэл технологийн компанийн ажилтнуудаас стресс, сэтгэл гутрал, түгшүүрийн түвшин тогтоох DASS-21 тестийг ашиглан судалгаа авч дүгнэлээ. Тоон мэдээллээ нийгмийн шинжлэх ухааны судалгаанд өргөн ашигладаг SPSS 25.0 программаар боловсруулалт хийсэн бөгөөд судалгааны үр дүнд дундаас дээш түвшний стресстэй 36.3 хувь, сэтгэл гутрал 39.5 хувь, mүгшүүр 35.5 хувьтай байгаа үр дүн гарсан. Түлхүүр үг Стресс, сэтгэл гутрал, mүгшүүр, стрессийн түвшин, ажилтны стресс
Хураангуй Энэхүү судалгаанд амьдралын утга учир (Meaning in Life) болон амьдралын сэтгэл ханамжийн (Satisfaction with Life) хамаарлыг авч үзсэн ба 112.451 эх олонлогийг төлөөлөх чадвар бүхий Улаанбаатар хотод дээд боловсрол тэр дундаа бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж буй I, II, III, IV курсын 391 оюутнуудын дунд хийлээ. Судалгаанд оролцогчдын 24.3% нь эрэгтэй, 75.7% эмэгтэй байснаас гадна 67.6% буюу 18-23 насны оюутан нийт оролцогчдын 94%-ийг эзэлсэн. Судалгааны хувьсагч болох амьдралын утга учрыг Лайкертын шкал бүхий Meaning in Life Questionnaire-Short Form (MLQ-SF) буюу амьдралын утга учраа олсон, мэддэг, энэ талын мэдрэмжтэй байх гэсэн ойлголтыг илэрхийлэх (Presence of Meaning in Life), утга учраа эрж хайсаар байгааг илрүүлэх (Search for Meaning in Life) гэсэн хоёр фактороос бүрдэх асуулгаар хэмжсэн бөгөөд өмнө нь энэхүү асуулгыг Монгол улсад ашиглаж байгаагүй тул зохиогчоос ашиглах зөвшөөрөл авах, орчуулах, найдвартай байдлыг шалгах ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Харин амьдралын сэтгэл ханамжийн Satisfaction with Life Scale (SWLS) асуулгыг MLQ-SF-ын хүрээнд өөр бусад судалгаанд ашиглаж байсан тул шууд авч хэрэглэлээ. Түүврийн хангалттай байдлын шинжилгээгээр амьдралын утга учир (KMO=0.846), амьдралын сэтгэл ханамж (KMO= 0.826), харин MLQ-асуулгын факторлосон үзүүлэлтээр Cronbach’s alpha-г тооцож гаргахад Search for Meaning in Life (0.865), Presence of Meaning in Life (0.848), Satisfaction with Life (0.813) байж судалгааны үр дүнг тоон шинжилгээний аргаар боловсруулахад хоёр хувьсагч хоорондоо эерэг хамааралтай гарлаа.
Хураангуй Мэргэжил сонголт нь улс орны хэрэгцээ, тухайн хувь хүний сэтгэцийн шинж чанар, сонирхол, авьяас чадварт тохирсон мэргэжлийг сонгох үндсэн шаардлагатай холбоотой нийгмийн асуудал юм. Ахлах ангийн сурагчдын мэргэжлийн сонирхол нь сонгон суралцаж буй хичээлтэй нийцтэй байгаа эсэх, тэдгээрийн хүчин зүйлээс шалтгаалсан онцлогийг тодорхойлох зорилгоор Дж.Холландын мэргэжил сонголтын тестийн арга зүй болон мэргэжил сонголтод нөлөөлөх хүчин зүйлийн асуулгаар судалгаа хийсэн болно. Уг судалгаанд ХУД-ийн ахлан ангийн нийт 205 суралцагчдыг хамруулсан бөгөөд сурагчдын дийлэнх нь өөрийн хүсэл сонирхолд тулгуурлан мэргэжлээ сонгох хандлагатай байна. Дж.Холландын мэргэжлийн сонирхлын хэв шинжүүд дээр тулгуурлан судалж үзэхэд удирдан зохион байгуулах хэв шинж давамгайлсан бүлгийн суралцагчид мэргэжлээ сонгоход өөрийн сонирхол болоод хувийн онцлог дээр тулгуурлан сонгох хандлагатай байгаа бол эсрэгээрээ нийгмийн хэв шинж давамгайлсан бүлгийн хувьд мэргэжил сонгох үйл ажиллагаанд нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг илүүтэй тусгах хандлага ажиглагдаж байна. Нийт сурагчдын дунд гол төлөв өөрсдийн мэргэжлийн сонирхол (сонгохыг хүсэж буй мэргэжил) нь сонгон судалж буй хичээл, тухайн хүүхдийн ур чадвар зэрэгтэй уялдаа холбоо сул байна. Энэ нь тухайн мэргэжлийн нийгмийн эрэлт хэрэгцээ, тренд, цалин хангамж, нийгмийн хэвшмэл ойлголт (cmереотип) зэргээс шалтгаалж байна. Түлхүүр үг: мэргэжил сонголт, сонирхол, сурагч
Хураангуй Бие хүний хэв шинжийн талаар эртний Грек, Ромын сэтгэгчдийн үеэс судалсан ба зарим судлаачид биеийн галбир, физиологийн талаас тайлбарлаж нөгөө хэсэг мэдрэмж, хүртэхүйн талаас зэрэг олон талаас нь тайлбарласаар ирсэн (Одгэрэл П, 2011). Сүүлийн үед хүн бүр темпераментийг талаарх тодорхой ойлголттой болсон бөгөөд онолын хувьд темпераментийн ялгаатай байдлыг генетикийн өгөгдөл, тархины үйл ажиллагааны онцлог гэдгийг мэдэхгүйгээр нэгнээ шууд дүгнэх нь цөөнгүй. Уг судалгаагаар хүний гадаад илрэл болсон бие хүний хэв шинж болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг илэрхийлэх темпераментийн холбоо хамааралтай эсэхийг судлахыг зорилоо. Судалгаанд А.Беловын “Темпераментийг тодорхойлох тест” болон Дж.Олдхэм, Л.Моррис нарын “Бие хүний хэв шинж ба илэрч болзошгүй өөрчлөлтийг тодорхойлох тест (NPSP)”-ийг ашиглан 115 оюутнаас авч хоёр тестийн үр дүнг харьцуулан хамааралыг тодорхойлсон болно. Боловсруулалтын үр дүнд бие хүний 9 хэв шинжид ялгаа илэрснээс гадна темперамент болон бие хүний хэв шинжийн хамаарлыг шинжлэхэд ганцаардмал, балмад дураараа, жүжигчний, өөртэй итгэлтэй болон мэдрэмтгий гэсэн 5 хэв шинжүүд бага болон дунд зэргийн хамааралтай болох нь харагдлаа.
OTPS-09 Compared Research of the Internet Use and Anxiety between Countryside and City Students Batbayar Byambasuren1, Pagvajav Odgerel2 1Master, Department of Education and Psychology, National University of Mongolia, 2Professor, Department of Education and Psychology, National University of Mongolia, bymba.bebs.bb@gmail.com Abstract: In today’s society children are getting into the internet world very much, so regarding Britannian psychologist Dr. Aric Sigman’s research, a young children and teenagers are spending half of the day just watching screen. The research of telecommunications regulatory committee states that in their research between 13-18 aged children of their internet use, they spend 4 hours everyday on the internet. 96% of them uses Facebook and their daily internet use is 3 times more than global average which is 237 minutes. Teenagers excessive use of internet leads their change of temper tantrums, habit, decreation of studying motivation and furthermore, leads to a change of their body, and addiction of all kinds of internet and local games. So, we wanted to define the Internet use and anxiety system between countryside and city students and have done this research. In our research, 102 students of secondary Ulaanbaatar 51st school, 50 students of secondary 1st school of Dornogovi, Zamiin-Uud, 54 students of secondary 5th school of Sainshand, total of 206 students aged between 15-18 have been covered in our research. We questioned people using internet questionnaire, state trait anxiety inventory (STAI), then processed this research on SPSS-26 program. By the result of our research, there have been many anonymous harassed, and mocked chats for students who has high internet use, and their anxiety level has been on high level. Countryside and city student’s internet use was so close and by the result of our research, we confirmed that internet use is very high even in the countryside. Хураангуй: Өнөөгийн нийгэмд бага насны интернэт хэрэглэгчид нийгмийн сүлжээнд эрчимтэй татагдан орох болсон бөгөөд Их Британийн сэтгэл судлаач, доктор Арик Сигманий судалгааны дүнгээс үзэхэд бага болон өсвөр насны хүүхдүүд компьютерийн, дэлгэцийн өмнө чөлөөт цагийн тэн хагасыг өнгөрүүлж байна гэж үзжээ. Харилцаа холбоо зохицуулах хорооноос 2021 онд авсан “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” судалгаагаар 13-18 насны хүүхдүүд өдөрт дунджаар 4 цагийг интернэт хэрэглээнд зарцуулдаг байна. Хүүхдүүдийн 96 хувь нь Фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их буюу 237 минут байгаа юм. Өсвөр насны хүүхдүүд цахим ертөнцөд хэт их цагийг өнгөрөөж байгаа нь зан ааш эвдрэх, буруу зуршилтай болох, сурах хүсэл сонирхол нь буурах, бие махбодын өөрчлөлт цаашлаад цахим тоглоом болон цахим донтолтын бүхий л хэлбэрт автах зэрэг сөрөг нөлөөтэй байна. Иймд ахлах ангийн сурагчдын түгшүүр ба цахим хэрэглээний хамаарлыг тодорхойлохын зэрэгцээ хот болон хөдөө орон нутгийн сурагчдын цахим хэрэглээг харьцуулан судлах зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийлээ. Судалгаанд 15-18 насны Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 51-р сургуулийн 102, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн 50, Сайншанд сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн 54 нийт 206 сурагчид хамрагдсан. Судалгааг нөхцөл байдал, бие хүний түгшүүрийн хэмжүүрийг оношлох (STAI) тест, цахим хэрэглээг судлах асуулгын аргаар судалгаа авч үр дүнг SPSS-26 программ дээр боловсруулалт хийлээ. Судалгааны үр дүнгээс цахим хэрэглээний түвшин өндөртэй сурагчидад танил төдий болон огт танихгүй хүмүүсээс доромжилсон, шоолсон, өдөж хоргоосон чат ирж байсан ба тэдгээр сурагчдын түгшүүрын түвшин өндөр байгаа нь харагдлаа. Хот болон хөдөө орон нутгийн сурагчдын интернэт хэрэглээ нь харьцангуй ойролцоо байсан ба хот, хөдөө орон нутаг ялгаагүй интернэт хэрэглээний түвшин хэт өндөр байгаа нь энэхүү судалгааны үр дүнгээс ажиглагдлаа. Түлхүүр үгс: Цахим хэрэглээ, ахлах ангийн сурагчид, түгшүүр, хот болон хөдөө орон нутгийн сурагчид, нөхцөл байдал, бие хүний түгшүүрийн (STAI) тест
SSOT-14 A Study of Adolescent/Teenagers Depression Using the Veck Test Baljinnyam Dolgorjav1, Pagvajav Odgerel2 1Postgraduate student, Department of Educational Psychology of National University of Mongolia 2Ph.D., Associate Professor, Department of Educational Psychology of National University of Mongolia dolgorjawbaljinnyam@gmail.com Abstract: As stated in the World Health Survey, one person out of 20 people has been depressed in the past year. Dr. Bayarmaa V, a researcher of NCMH, has been conducted a research study on 2,250 teenagers in 2013-2017 in Mongolia. In accordance with the study result, 30.5 percent had mental problems and 9 percent had pathological changes, which became the main reason for studying depression among teenagers. The main purpose of the research is to detect the symptoms of depression among teenagers using the Vek test method. We selected students of 11th-12th grade of the high school randomly for the survey.Questionnaires of 109 eligible students were used in the study. The study processing was done by using the quantitative data on the depression level of teenagers and with MExcel, a program widely used in social science research The study results were revealed that 38.1 percent or 35 teenagers have severe depression, 18.53 percent or 17 teenagers have any symptoms of depression, 30.52 or 28 teenagers have mild symptoms of depression, and 31.60 or 29 teenagers have moderate symptoms of depression. It is a noteworthy finding that out of the 35 teenagers with severe depression, 24 were female and 11were male, and 81.47 percent of the total teenagers in the study were shows signs of depression. Key words: teenagers, depression, depression level Хураангуй: Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар сүүлийн нэг жилд 20 хүн тутмын нэг нь сэтгэл гутралд орсон байна гэсэн судалгааг гаргажээ. Монгол улсын хувьд 2013-2017 онд СЭМҮТ-ийн судлаач доктор В.Баярмаа 2250 өсвөр насны хүүхдийг хамруулан судалсан судалгааны дүнгээс харахад 30,5 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 9 хувь нь эмгэг өөрчлөлттэй гэж үзсэн нь өсвөр насны хүүхдийн сэтгэл гутралыг судлах гол үндэслэл болов. Энэхүү судалгааны ажил нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутралын шинжийг векийн сорилын аргаар илрүүлэх гол зорилготой. ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчдаас санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгааг авсан. Судалгааны шаардлага хангасан 109 сурагчийн асуулгыг судалгаанд ашигласан. Уг судалгааны өгүүлэлд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутралын түвшин нөхцөл байдлын талаарх тоон мэдээлэл болон нийгмийн шинжлэх ухааны судалгаанд өргөн ашиглагддаг MExcel программаар боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад 38,1 хувь нь буюу 35 хүүхэд хүнд зэргийн сэтгэл гутралтай, 18,53 хувь буюу 17 хүүхэд сэтгэл гутралын шинжгүй, 30,52 буюу 28 хүүхэд сэтгэл гутралын шинж хөнгөн, 31,60 буюу 29 хүүхэд дунд зэргийн сэтгэл гутралын шинж илэрсэн. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай 35 хүүхдийн 24 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй, нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 81,47 хувь нь сэтгэл гутралтай гэсэн дүгнэлт гарч байгаа нь анхаарал татаж байна. Түлхүүр үг: Өсвөр нас, сэтгэл гутрал, сэтгэл гутралын түвшин
Товч агуулга: Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүний амжилтын 20-25 хувь нь IQ-аас, үлдсэн 75-80 хувь нь EQ (Emotional quotient) буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадамжаас шалтгаалдаг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл EQ нь тархины хөгжил, энэрэнгүй байдал, бүтээлч сэтгэлгээ, ой санамж, дархлаа, сэтгэл татам байдал болон бусдыг мэдрэх мэдрэмжтэй хамааралтай. Дэлхий дахинд оюун ухааны чадамжаас илүү тухайн хүний сэтгэл хөдлөлийн чадамжийг илүүд үзэх болоод байгаа ба богино хугацаанд хэрхэн яаж оновчтой шийдвэр гаргах болон хэрхэн яаж хариу үйлдэл үзүүлж байгаа зэргийг чухалчлан үзэх болоод байна.Эрдэмтэн Даниел Големаны үзсэнээр хүний ажилдаа хэр их амжилт гаргах нь түүний оюун ухааны чадамжаас бус харин өөрийн болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг мэдэрч ойлгон, танин мэдэх чадвартай холбоотой хэмээн үзсэн байна (Дэлгэрзаяа, 2015). Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь үүрэн телефоны операторуудын сэтгэл хөдлөлийн чадамжийг судлах, цаашлаад энэхүү чадамжууд харилцаанд мөн ажлын бүтээмжид нөлөөлж болох эсэх талаар судлах дараагийн судалгааны суурь болох зэргээр Skytel, Mobicom, Unitel –ийн операторууд болох 100 хүнийг хамруулан судалсан. Үүнээс шаардлага хангасан 86 хуудсыг тооцон боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдсан операторуудын 70-80% нь сэтгэл хөдлөлийн чадамж өндөр байсан.
Товч агуулга: Хүмүүсийн 20-50% нь зан төлөвийн аль нэг шинжийн хурцдалтай байдаг. Энэхүү хурцдал нь харилцаанд тодорхой хэмжээний бэрхшээл учруулдаг байна. Зан төлөвийн хурцдалтай хүмүүс нь бусадтай харилцахдаа асуудлыг өөрийн байр сууринаас хэт хурц (хэт нягтлах, хэт бодлоготой хашир, хэт гутрангуй байр сууринаас хандах гэх мэт) тавих учир хэвийн байдлаар харилцахад нилээд бэрхшээлтэй байдаг. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь үүрэн телефоны операторуудын зан төлөвийн хурцадмал байдлыг судлах, аль хэв шинжийн хурцадмал байдал илүү их байгааг, хурцдал нь харилцаанд мөн ажлын бүтээмжид нөлөөлж болох эсэх талаар судлах дараагийн судалгааны суурь болох зэргээр Skytel, Mobicom, Unitel –ийн операторууд болох 100 хүнийг хамруулан судалсан. Үүнээс шаардлага хангасан 86 хуудсыг тооцон боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдсан операторуудын 80-90% нь тав ба түүнээс олон хэв шинж дээр хурцдалтай байсан ба энэ нь нэг өдөрт олон хүнтэй харилцдаг онцлогтой ажлын байрны хувьд шийдэх ёстой асуудал байгаааг харуулж байна.
Товч агуулга: Орчин цагт хүн бүрийн мэдээлэл хүлээн авах, солилцох үндсэн сувгийн нэгээр сошиал медиа платформууд тодорч байгаа билээ. Сошиал медиа платформууд нь хүнд зураг, видео, текст бүхий мэдээ, мэдээлэл оруулах замаар өөрийгөө илэрхийлж, бусдын анхаарлыг татаад үүнээсээ сэтгэлзүйн урамшуулал хүртэх боломжийг олгож байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь тийм буруу зүйл биш ч зарим биеэ дөвийлгөх /narcissistic, анхаарлын төв байх / histrionic зэрэг эмгэгтэй хүмүүст хортойгоор тусдаг. Донтуулдаг, цаг хугацаа шаарддаг, сэтгэлзүйн урамшуулал хүртээдэг сошиал медиа нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын зайлшгүй хэсэг болж байгаагийн хувьд зарим сэтгэлзүйн эмгэгийг өдөөх, хүндрүүлэх хүчин зүйл болох талаас нь судлах шаардлагатай болдог.
Товч агуулга: Монгол уламжлалт анагаах ухааны үндсэн онолын дотор хий, шар, бадганы тухай онол бол гол байрыг эзэлдэг. Хий, шар, бадганы тухай онолыг ерөнхийдөө эрүүл хий, шар, бадган биеийн 3 махбод хэмээн үзэж хүнд илэрэх шинж болоод зан төлвийн онцлогийг тодорхойлсон байдаг. Биеийн 3 махбод– хий, шар, бадгана бол хүний биед дагаж төрнө хэмээснийг нарийвчлан тодруулвал хий, шар, бадгана нь тухайн хүнийг бий болоход л биеийн бүтэц үйл ажиллагаа хийгээд авир араншин бүрэлдэхэд гол шалгуур үзүүлэлт болдог ажээ. Улмаар явдал мөр, цаг агаар, идээ ундаанаас хамааран хий, шар, бадгана хувьсан өөрчлөгдөж байдаг ч хүний биеийн бүрэлдэх бий болоход голлож илэрсэн шинж нь биеийн хэлбэр хэмжээ, ааш араншинд голлох шинж болоод зогсохгүй сэтгэл санааны байдалд ч нөлөөлдөг болохыг уламжлалт анагаах ухаанд нарийн авч үздэг байна. Мөн уламжлалт анагаах ухаан хүний бие болоод сэтгэлийн холбоо хамаарлыг явдал мөр, цаг агаар, идээ ундаатай холбон тайлбарлахын зэрэгцээ сэтгэлийг зассанаар өвчин эмгэгийг засч болно гэж үздэг. Хийн тэнцвэрт байдал дүр хувирал гэдэг нь сэтгэлийн элдэв хувирал явагдах гол үндэс гэж үздэг байна.
Товч агуулга: Эрдэмтэн Даниел Големаны үзсэнээр хүний ажилдаа хэр их амжилт гаргах нь түүний оюун ухааны чадамжаас бус харин өөрийн болон бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг мэдэрч ойлгон, танин мэдэх чадвартай холбоотой хэмээн үзсэн байна. Сэтгэл хөдлөлийн чадамжийг хөгжүүлэх боломжтой гэж Даниел Големан үзсэн байдаг. Харин зан төлөв амьдралын туршид хадгалагддаг, харьцангуй тогтвортой шинжтэй гэж үздэг. Тиймээс хөгжүүлэх боломжтой болон тогтвортой шинжийн илрэл хоёрын хамаарлын талаар судалснаар аль нэгээсээ хамаарч өөрчлөгдөх аль эсвэл хөгжүүлж өөрчлөх боломжтой эсэх нь сонирхолтой байна. Иймд сэтгэл хөдлөлийн чадамж тухайн хүний бие хүний онцлог тэр дундаа зан төлөвийн шинжүүдийн хоорондох хамаарлыг судлах нь зүйтэй гэж үзэн энэхүү судалгаа хийлээ. Судалгаанд нийт 114 туршигдагчийг хамруулсан бөгөөд ANOVA статистик шинжилгээний үр дүнд өөрийгөө мэдрэх чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, өөрийгөө сэдэлжүүлэх, идэвхижүүлэх болон нийгмийн ур чадварууд нь зан төлөвийн хэв шинжүүдээс хамаарч ялгаатай байгаа нь ажиглагдлаа. Харин бусдыг ойлгох чадварын хувьд зан төлөвийн хэв шинжүүдээс хамаарсан ялгаа илрээгүй ба зан төлөвийн ямар ч хэв шинжид хамаарч байсан бусдыг ойлгох чадамж сайн байгаа нь судалгааны үр дүнгээс харагдлаа.
Abstract: The wind, bile and phlegm’s theroy occupies leading position in Mongolian traditional medicine. The theory of the wind, bile and phlegm is generally determined as three elements of healthy body wind, bile and phlegm related to human symptoms of behavioral characteristics. Three elements of body – wind, bile and phlegm is born with human, in detail which wind, bile and phlegm is main criteria that body composition of function and behavior that the human is created with. Then, in the science of psychology one of the concept of temperament, is defined as a feature of higher nervous system and a natural feature of nervous system. The type of temperament is defined as not inherited but it is a human innate characteristics. This study was conducted to determine the relationship between the four temperament theories: sanguine, choleric, phlegmatic, and melancholic, and traditional medicine's theory of body wind, bile, and phlegm that both theories are defined as innate characteristics. In this study we included more than 200 people and results were calculated. The results showed that the people with a predominance of bile were choleric, those with a predominance of phlegm were phlegmatic, and those with a predominance of wind were sanguine.
Нойр гэдэг хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг организм дах давтамжит үйл явц төдийгүй бие махбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм. Нойр нь оюутнуудын сурлагын амжилт болон хувийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг (Curcio, Ferrara, & De Gennaro, 2006). Иймд оюутнуудын нойрны хэмнэлд судалгаа хийж тэдний нойргүйтлийн шалтгааныг судлан тогтоох нь орчин үед тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Энэхүү судалгаа нь оюутнуудын нойрны хэмнэл болон нойргүйдэлийн шалтгаан, нойрны чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг судлах зорилгоор санал асуулгыг 2020 оны 12 сарын 04 - 2020 оны 12 сарын 29-ны хооронд онлайнаар явуулж шаардлага хангасан 400 оюутны санал асуулгыг судалгаанд ашигласан. Тоон мэдээллээ нийгмийн шинжлэх ухааны судалгаанд өргөн ашиглагддаг SPSS 23.0 программаар боловсруулалт хийсэн. Судалгаагаар оюутан суралцагчид хичээлийн ачаалал даалгавар нэмэгдэхэд нойроо хасаж шөнө суудаг, үүнээсээ улбаалан өдөржин нойрмоглож бүтээмж муутай байдаг нь ажиглагдсан. Нойрны үргэлжлэх хугацааны хувьд 6-8 цаг байгаач унтах цагийн хувьд 12 цагаас хойш унтаж оройтож сэрэх хандлагатай байна. Оюутнуудын дийлэнх хувь нь унтахын өмнө утас, компьютер оролддог гэж хариулсан нь дэлгэцийн хамаарлаас шалтгаалан нойрны даавар ялгарах үйл явцыг саатуулж улмаар нойрыг сэргээж нойрны хямралд оруулдаг болохыг харуулсан. Түүнчлэн судалгаагаар нойрны чанарт амьдралын хэв маяг мэдэгдэхүйц, орчны хүчин зүйлс нь сул нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан.
Стресс бол энэ ертөнцөд амьдардаг бүх хүний амьдралын зайлшгүй хэсэг бөгөөл энэ нь хүний оюун санааны болон бие махбодийн сайн сайхан байдалд нөлөөлж болох сөрөг ойлголт юм. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь бакалаврын түвшний оюутнуудын стресст нөлөөлөгч хүчин зүйлсийг судлахыг зорьж өмнөх эрдэмтдийн судалгаанд үндэслэн стресс үүсгэгч хүчин зүйлсийг академик хүчин зүйл, хувийн хүчин зүйл, харилцааны хүчин зүйл болон нийгмийн хүчин зүйл хэмээн бүлэглэн МУИС-ийн оюутнуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон санал асуулга авч судалсан. Санал асуулгыг 2020 оны 12 сарын 04 - 2020 оны 12 сарын 29-ны хооронд онлайнаар явуулж шаардлага хангасан 400 оюутны санал асуулгыг судалгаанд ашигласан. Тоон мэдээллээ нийгмийн шинжлэх ухааны судалгаанд өргөн ашиглагддаг SPSS 23.0 программаар боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад оюутан суралцагчидад стресс үүсгэж буй гол хүчин зүйл нь хувийн хүчин зүйлс болох нь харагдлаа. Судалгаанд оролцогчдын дараагийн стресс үүсгэгч гол хүчин зүйлс нь харилцааны болон академик хүчин зүйлс байсан бөгөөд хамгийн бага нөлөөтэй хүчин зүйл бол нийгмийн хүчин зүйлс байсан
Хураангуй Хий, шар, бадганы тухай онол бол монгол уламжлалт анагаах ухааны үндсэн онолын дотор гол байрыг эзэлдэг. Хий, шар, бадганы тухай онолыг ерөнхийдөө эрүүл хий, шар, бадган биеийн 3 махбодхэмээн үзэж хүнд илэрэх шинж болоод зан төлвийн онцлогийг тодорхойлсон байдаг. Биеийн 3 махбод– хий, шар, бадгана бол хүний биед дагаж төрнө хэмээснийг нарийвчлан тодруулвал хий шар бадгана нь тухайн хүнийг бий болоход л биеийн бүтэц үйл ажиллагаа хийгээд зан төлөв бүрэлдэхэд гол шалгуур үзүүлэлт болдог ажээ.Тэгвэл сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь темперамент гэдэг ойлголт нь дээд мэдрэлийн үйлийн онцлог бөгөөд мэдрэлийн тогтолцооны байгалийн төрөлхийн онцлог гэж тодорхойлжээ. Темпераментийн хэв шинжүүд удамшигддаггүй хэрнээ хүний төрөлхийн шинж чанар гэж тодорхойлсон байдаг. Сангвиник, холерик, флегматик, меланхоликгэсэн темпераментийн дөрвөн хэв шинжийн тухай онол, уламжлалт анагаах ухааны бие махбодын хий, шар, бадганы тухай онол аль аль нь төрөлхийн шинж чанартай хэмээн тодорхойлсоныг харгалзан хоорондын хамаарлыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ.Судалгаанд нийт 200 гаран туршигдагчийг хамааруулж үр дүнг тооцлоо. Судалгааны үр дүнгээс харахадшар давамгайлсан хүмүүс холерик шинжтэй, бадгана давамгайлсан хүмүүс флегматик, меланхолик шинжтэй хий давамгайлсан хүмүүс сангвиник шинжтэй байгаа нь ажиглагдлаа.