Бидний тухай
Багш ажилтан
Байгууллага, хамт олны хөгжлийн сэтгэл зүйн хүчин зүйлийг судалж, бие хүний хөгжлийн онол, бүлгийн сэтгэл зүйн онол, нийгмийн сургалтын онол дээр үндэслэн хувь хүний хөгжлийг хангах байгууллагын хүний нөөцийн оновчтой стратеги боловсруулах чадвар эзэмшүүлэх. Хүний хөгжлийн онол, байгууллагын хөгжлийн, өөрчлөлтийн удирдлагын сэтгэл зүй. Карьер хөгжлийн асуудал, шийдвэр гаргах үйл явц, хамтын удирдлага, хамтын шийдвэр, эрх мэдлийн хуваарилалт, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тооцох сэтгэл зүйн асуудлууд. Хүний нөөцийн үнэлгээний асуудлууд. Шийдвэр гаргах үйл явц.
Байгууллага, хамт олны хөгжлийг хангахуйц хүний нөөцийн хөгжлийн асуудал, түүний биологийн болоод нийгмийн хөгжлийн онол арга зүй дээр суурилсан, хүний суурь хэрэгцээ, бие хүний онцлогийн судалгаан дээр суурилсан хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг явуулахад шаардлагатай сэтгэл зүйн мэдлэг, чадвар олгох
Удирдлагын сэтгэл зүйн үүсэл, судлах зүйл. Байгууллага дахь бүлэг хамт олны онцлог. Байгууллага дах харилцаа. Удирдлагын харилцааны чадвар ба ажлын гүйцэтгэл, үнэлгээ. Сэдэлжүүлэлт, соёлын ялгаан дах сэдэлжүүлэлт. Ажилтны урамшуулал ба ажлын сэтгэл ханамж. Удирдлагын хэв мяаг, ур чадвар, соёлын ялгаа. Удирдлагын арга барил дах эрх мэдэл ба ёс зүй. Байгууллага дахь манлайлал, манлайллын онолууд. Удирдагч ба манлайлал, ялгаа, онцлог. Бүтээлч шийдвэр гаргалт, нөхцөл. Бүлгээр шийдвэр гаргах аргууд, нийгмийн сэдэлжүүлэлт. Имижийн гадаад дотоод бүрдлүүд. Байгууллагын дотоод рекламны үйл ажиллагаа. Удирдлагын үйл ажиллагаанд маргааныг шийдвэрлэх.
Энэхүү хичээлийг судалснаар оюутан байгууллага хамт олныг удирдах үйл ажиллагааны сэтгэл зүйн үндэс, удирдлагын үйл ажиллагааны хэлбэр, бүтэц, арга барилын талаар онол арга зүйн мэдлэг эзэмшинэ.
Сэтгэл судлалын түүхийн тойм, эртний сэтгэл судлалын үзэл санаа, эртний грекийн сэтгэл судлал, дундад зууны үеийн сэтгэл судлалын үзэл санааны эх сурвалж, өрнөдийн сэтгэл судлалын үзэл санаа, соён гэгээрүүлэх үеийн сэтгэл судлалын үзэл санаа, одоо үеийн өөрчлөлт шинэчлэлтийн сэтгэл судлалын үзэл санаа, германд бий болсон туршилтын сэтгэл судлал, эртний америкад сэтгэл судлал үүсч хөгжсөн нь, эртний францад сэтгэл судлал үүсч хөгжсөн нь, эртний британид сэтгэл судлал үүсч хөгжсөн нь, 2 дахь германд сэтгэл судлал үүссэн нь Wurzburg-ийн сургуулийхан, гештальт сэтгэл судлал, америкад бихевиоризм бий болсон нь, 2 дахь францад сэтгэл судлал үүссэн нь, женевийн сургууль, 1920-1930 аад онд үүссэн /социалист орнууд/ сэтгэл судлал,
Уг хичээлийг судалснаар оюутан сэтгэл судлалын шинжлэх ухааны тухай үзэл баримтлал, онолын урсгал чиглэл, сургуулиуд хэрхэн үүсэж хөгжсөн түүхэн тоймтой танилцана. Мөн сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдийн намтар уран бүтээлтэй танилцаж бусад салбар шинжлэх ухааны үзэл ойлголтыг харьцуулан судлах мэдлэг чадвар эзэмшинэ. Үүнд: Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хэрхэн үүсч хөгжсөн талаарх ойлголтыг дараах түүхийн үе шатуудад тоймлон авч үзэж харьцуулан танин мэдэж онолын мэдлэг эзэмшинэ. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдийн үзэл баримтлалтай танилцаж онолын мэдлэгээ гүнзгийрүүлнэ. Эртний Дорнын болон Өрнийн сэтгэл судлалын үзэл санааны гол мөн чанарыг танин мэдэж харьцуулан сэтгэл судлалын шинжлэх шинжлэх ухааны мөн чанарыг танин мэднэ. Орчин үеийн сэтгэл судлалын хөгжлийн түүхтэй танилцаж онол болон практикын мэдлэгээ дээшлүүлнэ.
Тус хичээлээр ухамсарын сэтгэл судлалд туршилтын сэтгэл судлал, прагматизм, структурализм, функционализмын хандлага, үзэл баримтлалуудыг; бихевиоризмийн сэтгэл судлалд бихевиоризм, нео-бихевиоризм, шинэ нео-бихевиоризмийн үзэл баримтлалуудыг; психоаналитик сэтгэл судлалд Фрейдийн сонгодог психоанализ, эго сэтгэл судлал, психоанализийн нийгэмсоёлын сургууль, экзистенциализмийн психоанализ, структурализмийн психоанализийн үзэл баримтлалыг; когнитив сэтгэл судлалд гештальт сэтгэл судлал, Курт Левиний топологик сэтгэл судлал, Пиажэгийн сургууль, Шинэ Пиажэгийн сургууль, мэдээлэл боловсруулах когнитив сэтгэл судлалын үзэл баримтлал; гуманист сэтгэл судлалд Абрахам Маслоу, Карл Рожерс, Ролло Мэй, Жэймс Бугэнтал, Трансперсонал сэтгэл судлалын үзэл баримтлалуудтай танилцана.
Орчин үеийн сэтгэл судлалын шинжлэх ухааны чиг хандлага, хөгжиж ирсэн түүхэн нөхцөл, онолын сургууль, чиглэл, үзэл баримтлал, хувь нэмрээ оруулсан эрдэмтэд, тэдгээрийн онолын бүтээлтэй танилцана.
Гэр бүлийн сэтгэл судлалын онолын болон практик асуудлыг, бусад салбаруудтай холбогдох асуудлыг судална.
Оюутан нь гэр бүлийн түүхэн хөгжил болон уламжлалт хандлага, гэр бүлийн нийгэм-сэтгэл зүйн үндэс, түүний онцлог, гэр бүлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, гэр бүлийн гишүүдийн харилцааны онцлог, бичил орчны уур амьсгал, гэр бүл хүүхдэд чиглэсэн онол арга зүйн асуудал, үүнд хүүхдийг сурган хүмүүжүүлэх арга барил, түүний онол арга зүйн үндэс, мөн түүнчлэн гэр бүлийн сэтгэл засал, гэр бүлд өгөх зөвлөгөөний онол арга зүйн үндэс, зэрэг асуудлын талаар онолын болон практикийн мэдлэг чадвар эзэмшинэ.
Бизнесийн сэтгэл судлалын судлагдахуун, зорилт, ач холбогдол, судалгааны арга, бизнес эрхлэгчдийн сэтгэл зүйн хэв шинж, өрсөлдөөн түүний хэлбэрүүд, бизнесийн харилцаан дахь удирдлагын сэтгэл зүй, мөнгөтэй харилцах сэтгэл зүй, хэрэглэгчийн сэтгэл зүйн талын асуудлыг хамарна.
Энэхүү хичээлийг судалснаар оюутан бизнесийн сэтгэл зүй, түүний хөгжлийн түүх, бизнесийн үйл ажиллагааны нийгэм сэтгэл зүйн үндэс, бие хүний сэтгэц, зан үйлийн хувийн өвөрмөц онцлог, сэтгэл зүйн үндсийн талаар онол арга зүйн мэдлэг эзэмшинэ.
Бие хүний сэтгэл судлалын судлах зүйл. Структурализм ба Функционализ. Психоаналитик хандлага: З.Фрейдийн онол, судалгаа хэлэлцүүлэг. Неофрейдизм /А.Адлер, К.Юнг/. Неофрейдизм /К.Хорни, Э.Фромм/. Неофрейдизм /Э.Эриксон, В.Франкл/. Бихевиоризм /Ж.Уотсон/. Необихевиоризм /Б.Скиннер, И.Павлов/. Гештальт сэтгэл судлал /Ф.Перльс/. Хүмүүнлэгийн сэтгэл судлал /А.Маслоу, К.Рожерс/. Нийгмийн танин мэдэхүйн онол /А.Бандура, Ж.Роттер/. Бие хүний онцлог шинжийн онол /Г.Олпорт, Р.Кеттел/. Бие хүний онцлог шинжийн онол /Г.Айзенк. Бие хүний онол ба судалгаа.
Энэхүү хичээл нь бие хүний сэтгэл зүйн талаарх өрнөдийн онолуудтай танилцаж бие хүний хөгжил төлөвшилтөд онолын үүднээс үнэлэлт дүгнэлт ач холбогдолтой