МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: Conducting research on borrower behaviors, identifying it, and making changes to the evaluation criteria
Бүртгэлийн дугаар: P2024-4728
Санхүүжүүлэгч: "Сансит капитал" ББСБ ХХК
Мөнгөн дүн: 0.8 сая ₮
Хугацаа: 2024.05.02 - 2024.06.14
Захиалагч: "Сансит капитал" ББСБ ХХК
Төлөв: Хэрэгжиж байгаа

Хураангуй

Санхүүгийн зах зээлд мөнгөн эргэлтийг оновчтой удирдснаар эдийн засгийн үндсэн асуудлыг шийдвэрлэх механизм болдог. Иймд банк бус санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, зээлийн чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоож, зээлдэгчийн санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох нь эдийн засгийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой. 2023 оны байдлаар улсын хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр 514 Банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. Санхүүгийн байгууллагын зээлдэгчийн зан төлөв нь зээлийн чанарт ихээхэн жин үзүүлж байна. ББСБ зээлдэгчдийнхээ зан төлөвийг үнэлэхдээ хариуцлагатай байдал, үнэнч байдал, зээл зайлшгүй авах бодит шаардлага, зээлээ буцаан төлөх эрмэлзэл, зээлдэгчийн нэр хүнд, чанаруудаар тодорхойлж байна. Банк бус санхүүгийн байгууллага зээлдэгчдийнхээ зан төлөвийг үнэлэхдээ хариуцлагатай байдал, үнэнч байдал, зээл зайлшгүй авах бодит шаардлага, зээлээ буцаан төлөх эрмэлзэл, зээлдэгчийн нэр хүнд, чанаруудаар тодорхойлдог. Сэтгэл зүйн үнэлгээ нь бие хүний сэтгэхүйн чадамж болон зан байдлын хэв загварыг хэмжих зорилготой статистикийн болон судалгааны хэмжигдэхүүн юм. Психометрик нь санхүүгийн салбарт зээлдэгчийг судлах үр дүнтэй арга хэрэгсэл хэмээн үзэх болосн. Үүнтэй холбоотойгоор зээлдэгчийн хувь хүний зан төлөвийг судлахад психометрикийг ашиглах болсон байна. Зээлдэгчийн зан төлөв, эргэн төлөлтийн хандлагад тухайн улс орон, үндэстний сэтгэл зүйн онцлог, газар нутгийн соёл, үнэт зүйл, нийгмийн хэм хэмжээ нөлөөлдөг.Иймээс Монгол хүний хариуцлага, зарчимч, хэлсэн үгэндээ эзэн байх төлөвийн зан төлөвийн онцлогийг асуумжийн судалгаанд тулгуурлан тодорхойлдог. Санхүүгийн байгууллагаас зээл авсан зээлдэгч нар зээлийн төлөлтөө хугацаанд нь төлдөг болон төлдөггүй зээлдэгчид зан төлөв, сэтгэл зүйн хувьд ялгаатай байдаг. Зээлээ хугацаанд нь төлдөг хэрэглэгч нь төлдөггүй хэрэглэгчдээс бусдын өмнө болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадвар, мөнгөнд хандах хандлага, азад бус өөрт найдах, ур чадвартаа анхаарах байдал болон хариуцлага алдах айдас зэрэг хувь хүний сэтгэл зүйн онцлог байдлаараа ялгаатай байна. Энэхүү төсөлт ажил нь зээлдэгчийн зан төлөвийн үзүүлэлтүүд нь зээлийн чанар болон харилцагчийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, харилцагчийн зээлдэгчийн зээлжих чадварын үнэлгээний зураглал гаргах, баримт боловсруулах, үзүүлэлтийг жагсаалтыг тодорхойлох юм. Төслийн ажил нь дараах бүтэцтэй. Нэгдүгээрт зээлдэгчийн зан төлөвийн чиг хандлага Хоёрдүгээр бүлэгт "Сансит Капитал " ББСБ – ХХК-ийн харилцагч, бусад санхүүгийн байгууллагуудын зээлдэгчдийг хамруулан зан төлөвийн үзүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийг Smart PLS 4 программ ашиглан үр дүнг толилуулна. Гуравдүгээр бүлэгт Бусад орны зээлдэгчийн зан төлөвийн үзүүлэлтүүд , туршлага Дөрөвдүгээр бүлэгт : Сансит Каитал ББСБ -н зээлдэгчийг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтэд зан төлөвийн үзүүлэлтийг нэмэлтээр өөрчлөлт, программаар үнэлгээний аргачлалыг сайжруулах хүрээг танилцуулах ба сүүлийн бүлэгт төслөө нэгтгэн дүгнэж , санал, зөвлөмж дэвшүүлнэ.

Abstract

Optimal managing the cash turn in financial marker becomes a mechanism to solve economic problems. Thus, improving risk tolerance of non-bank financial institutions, identifying the factors to influence the quality of credit, and creating financial stability of borrowers are important for economic industry development. As in as 2023, totally 514 non-banking financial institutions with a license issued by the Financial Regulatory Commission are engaged in activities. Borrowers' behavior of financial institutions is giving a great weight in credit quality. When a non-bank financial institutions evaluates its borrowers’ behaviors, the following attributes are identified: Responsibility, Loyalty, Actual necessity to get a loan, Aspiration to repay the loan, and Reputation of borrower. The psychological evaluation is statistical and research metrics intended to measure mentality and behavioral pattern of individuals. Psychometrics has been seen as effective means in financial field to explore borrowers. In this regard, the psychometrics have been used to study borrowers’ personal bahaviors. The psychological feature of the country or nationality, culture and values of region, and social norms affect the borrowers’ behavior and the attitude of repayment.Therefore, the behavioral characterictics of the states of responsibility and principles of Mongolians are identified based on questionnaire survey. Borrowers who pay on time and who do not pay on time differ greatly in behaviors and psychology. The customers who pay on time differ from the customers who do not pay on time in individual psychological features such as the ability to take responsibility in front of others and in front of you self, attitude toward money, relying on yourself and not on luck, focusing on your skills, and fear of responsibility. This project work is aimed to define how the borrower's behavior indicators affect credit quality and customer's psychology, to make evaluation mappings of borrowers’ credit rating, to develop documentation, and to identify specification list. The project work has the following structure. The first section is about trends of borrowers’ behaviors. The second section presents study and results of the factors to influence behavior indicators using Smart PLS software, on borrowers of “Сансит Капитал” non-banking financial institution and other financial institutions. The behavior indicators and experiences of other countries’ borrowers’ are presented in third section. In the fourth section, the additional changes of the behavior indicators to assessment criteria to evaluate borrowers of “Сансит Капитал” non-banking financial institution, and the range of improvement in evaluation methodology using software are introduced. In the final section, the project is summarized, and some suggestions and recommendations are offered.

Түлхүүр үгс:
Зээлдэгчийн-зээлжих-чадвар
бие-хүний-сэтгэхүйн-чадамж
харилцагчийн-сэтгэл-зүй
үнэлгээний-шалгуур
сэтгэл-зүйн-үнэлгээ




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар