Бидний тухай
Багш ажилтан
Үйлдвэрийн үндсэн процессууд (механик процесс, гидродинамик процесс, дулаан солилцооны процесс, масс солилцооны процесс, химийн процесс) тэдгээрт хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийн ангилал, бүтэц, ажиллах зарчим, тэдгээрийг сонгох үндсэн хэмжээсийн тооцоололууд зэргийг судална.
Химийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хичээл нь химийн үйлдвэрт хэрэглэгддэг төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй үр дүнтэй, аюулгүй ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Химийн үйлдвэрт явагдах үндсэн процессууд, тэдгээрт хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, тэдгээрийн үндсэн техник үзүүлэлтүүдийг тооцох чадвартай болгох зорилготой.
Химийн технологийн үндсэн ойлголтууд, хүдрээс металл боловсруулах технологийн процессууд (гидрометаллурги, пирометаллурги)-ын ерөнхий ойлголт, аж үйлдвэрүүдийн ангилал, хүнс, нэхмэл ноос, мод, арьс шир, металл ба металл бус эрдэс түүхий эд боловсруулах үйлдвэрүүд, химийн үйлдвэрүүд, химийн үйлдвэрийн ангилал, химийн үндсэн үйлдвэрүүд, резин ба мяндасны үйлдвэр, электрохими, гальваникийн процесс, тэсрэх бодис үйлдвэрлэх технологи, металлын зэврэлтийн процесс, хөдөө аж ахуйд хэрэглэгдэх химийн бодисын үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, цавуу болон бүрхэх материалын үйлдвэрлэл, саван болон цэвэрлэгээний бодисын үйлдвэрлэл, бусад химийн бодисын үйлдвэрлэл, химийн үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага
Химийн үйлдвэрүүд, тэдгээрийн ангилал, химийн процесс бүхий уул уурхайн болон боловсруулах аж үйлдвэрүүдийн түүхий эд, түүхий эдийг бэлтгэх, боловсруулалтын технологийн арга аргачлал, эх орны зарим үйлдвэрүүдийн болон эх орондоо байгуулах боломжтой зарим үйлдвэрүүдийн технологийн үндсэн ойлголтуудтай танилцах.
Инженерийн төслийн эрсдэл, төслийн тооцоолол хийхэд шаардлагатай эдийн засгийн үндэслэл, тооцоолол, үйлдвэрлэлийн зардлууд, түүний ангилал, бүтээгдэхүүний өөрийн өртөг, үйлдвэрлэлийн процессын сонголт, байршлын сонголт, хүчин чадлын сонголт зэрэг үйлдвэрлэлийн менежментийн асуудлууд, үйлдвэрлэлийн төсөлд оруулах хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтаа өртгөөр нөхөн төлөх хугацаа тооцоолох аргууд
Инженерчлэлийн үйл ажиллагаа болон тооцооллын явцад гарч болох эрсдэлүүд болон түүнээс хэрхэн сэргийлэх, үйлдвэрлэлийн зардлуудыг хэрхэн тооцох, бүтээгдэхүүн болон инженерчлэлийн үйл ажиллагааны өртөг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ашиг, ашигт ажиллагааны түвшин зэргийг хэрхэн тооцох зэрэг үйлдвэрлэлтэй холбоотой техник эдийн засгийн тооцоо хийх дадлагыг оюутнуудад эзэмшүүлэх, үйлдвэрлэлийн эдийн засгийн талаар мэдлэгийг олгох, менежментийн тухай ерөнхий ойлголт өгч, үйлдвэрлэлийн хүчин чадал, байршлыг хэрхэн оновчтой сонгох, материалын болон хүний нөөцийг хэрхэн зохион байгуулах, төлөвлөх талаар мэдлэгийг эзэмшүүлэх зорилго агуулна.
Химийн технологийн үндсэн ойлголтууд, химийн технологид физик-химийн гол хууль, зүй тогтлыг хэрэглэх, Химийн үйлдвэрт хэрэглэгдэх түүхий эд, ус түүнийг боловсруулах, бэлтгэх аргууд, үйлдвэрт хэрэглэгдэх процессууд түүний ангилал, хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмж, тэдгээрийн бүтэц, ажиллах зарчим зэргийг судална.
Технологийн схемийг унших, технологийн процессуудыг таниж, ангилж ялгах, технологийн бүдүүвч схемийг боловсруулах, технологийн шат дамжлагуудыг хянах, бүтээгдэхүүний гарцыг сайжруулах арга замыг сонгох, технологийн зохистой горимыг тогтоох, технологийн балансыг тооцоолох, туршилт судалгааны үр дүнд дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлэх.