Бидний тухай
Багш ажилтан
Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй олон асуудлуудын нэг нь хүлэмжийн хийн (CO2, N2O) ялгарал, түүнийг дагалдах хоёрдогч бохирдуулагчид гэдгийг судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Агаарт дэгдэх эдгээр бохирдуулагчид нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолыг үүсгэж хүн, амьтны эрүүл мэнд, цаашлаад амь нас, мөн хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлсөөр байна. Хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан бол уламжлалт энергийн эх үүсвэр болох нүүрсийг дэлхийн ихэнх улсууд хэрэглэсээр байгаад оршино. Дэлхий нийт уламжлалт чулуужсан нүүрснээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү аажимаар шилжиж байна. Шинэ, цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр гарган авах зорилгоор дэлхий даяар олон их сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, компаниуд бие дааж болон хамтран ажилласаар байна. Энэхүү цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг бол устөрөгч юм. Усыг электрокатализаар задлах нь устөрөгчийг гарган авдаг гол арга бөгөөд энэ нь өндөр идэвхит, үнэтэй катализаторуудыг (жишээ нь платинум, Pt) хэрэглэдэг нь энэ аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тушаа болдог. Үүнтэй харьцуулахад фотокатализын устөрөгчийн хувирлын арга нь илүү хямд, үр дүнтэй юм. Энэ арга нь усыг онцлог шинж чанар бүхий хагас дамжуулагч материалуудыг ашиглан салгаж устөрөгч гарган авах ерөнхий зарчим дээр тулгуурладаг. Эдгээр хагас дамжуулагчдын нэг нь MoS2 материал юм. Сүүлийн жилүүдэд хоёр хэмжээст молибдены дисульфид (цаашид 2D MoS2 гэх) нь материалын өвөрмөц бүтэц, түүний цахилгаан, оптик, физик-химийн сонирхолтой шинж чанартай бөгөөд энэхүү хагас дамжуулагч материал нь катализын салбарт ажиллаж байгаа эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж байна. Судалгааны ажлын үр дүнгүүдээс харахад МоS2-ийн талстын ханаагүй ирмэг дэхь Мо атомууд нь каталитик идэвхийн шинж чанарыг үзүүлдэг тул устөрөгч үүсгэх урвалд ашиглахад үр ашигтай өндөртэй байгааг тогтоожээ. Иймээс тус материалыг цэврээр ялгаж, нунтаг болон үет наноматериалууд гарган авах нь уул уурхайн нөөц арвинтай манай улсын хувьд судалгааны шинэ чиглэлийг гаргаж ирэх, уг судалгааг их сургууль дээр бойжуулах бүрэн боломжтой гэж харж байна. Энэхүү судалгааны ажлыг Монгол улсын их сургуулийн Инженер Технологийн сургуулийн харъяа Нанотехнологийн лабораторийн бааз, тоног төхөөрөмжийг ашиглан хийж гүйцэтгэнэ. Энэ материалыг амжилттай гарган авч, каталитик шинж чанарыг туршиснаар олон улсын мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэх бүрэн боломжтой. Түүнээс гадна энэхүү төсөл нь MoS2-ийг бусад хэрэглээ (энерги хадгалах, хйин сенсор г.м)-ний чиглэлүүдийг үргэлжлүүлэн судлах, үүн дээр суурилан бусад хэрэглээнүүдийг судлаж судалгааны ажлыг өргөжүүлэх зорилтыг дэвшүүлж байна.
For past decades, the greenhouse and secondary pollutants, from fossil fuel combustion, in environment have been major challenges around the world. Hydrogen is a clean, renewable energy source and alternative to fossil fuels. To overcome energy challenges and environmental problems, hydrogen production from electrochemical water splitting using highly active catalysts is a promising strategy. The electrocatalysis of water for hydrogen production is a high-cost technique, which has hindered its industrialization. As an alternative, photocatalytic hydrogen evolution reaction (HER) from water splitting over a unique semiconductor material has been the most interesting way to address these issues. MoS2 could be one of the semiconductors for HER. Molybdenum disulfide (MoS2) has gained much attention in the research community of catalytic and nanoelectronics due to its outstanding optical, electronic properties and physicochemical properties and promising applications. It is reported that the exposed edges of layers of MoS2 contain active sites for catalytic activity while its basal planes are mostly inactive. MoS2 can be as a co-catalyst for the synthesis of novel materials with enhanced photocatalytic hydrogen production under solar light irradiation. Lastly, through a systematic study of the synthesis, material’s characteristics, we aim to study catalysis over MoS2 system that may potentially enable advancement in the development of high-performance MoS2-based catalysts for sustainable energy generation.
Түлхүүр үгс:Энэхүү судалгааны ажлын зорилго нь байгалийн гаралтай органик гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Орчит крейтив" ХХК-ны шинээр хөгжүүлэн худалдаанд гаргах бүтээгдэхүүний хүрээнд шумуул, шавьжны хазалтаас үүсэх үрэвслийн эсрэг тайвшруулах тосон түрхлэг гарган авах технологийг бий болгох юм. Судалгааны зорилгын хүрээнд шумуул дайжуулах ургамлын химийн найрлагыг тодорхойлох, тосон түрхлэг гарган авах технологийн судалгаа хийх, найрлагыг тодорхойлох, бүтээгдэхүүний шинж чанарыг тодорхойлох зэрэг ажлууд хийгдэнэ.
The purpose of this research work is to create a technology for the production of anti-inflammatory ointment from mosquito and insect bites as part of the newly developed products of "Orchid Creative" LLC, which manufactures natural organic cosmetics and household products. Within the scope of the research, tasks such as determining the chemical composition of mosquito-repellent plants, researching the technology of extracting oil application, determining the composition, and determining the characteristics of the product will be carried out.
Түлхүүр үгс: